Сэтгүүлч, редакцын чөлөөтэй ажиллах боломжийг олгож, ёс зүйгээ мөрдөх орчин бүрдүүлэхийг уриалж байна
2021-05-03 10:14:17 Нийтлэгдсэн: Нийгэм Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдөр тодорхой уриан дор тэмдэглэдэг уламжлалтай. Энэ оны хувьд Мэдээлэл нийтийн сайн сайхны төлөө байх нь гэсэн сэдвийн хүрээнд тэмдэглэж байна. Хүн төрөлхтөн өмнө нь хэзээ ч байгаагүй мэдээллийн их урсгал дунд амьдрах боллоо. Харин энэ их мэдээллийн урсгал хүмүүний нийгмийн сайн сайхны төлөө байна уу, үгүй юу гэдгийг хүн бүр өөрсдөөсөө асууж тунгаах цаг болсныг Мэдээлэл нийтийн сайн сайхны төлөө байх нь гэсэн уриа сануулж байна. Мэдээлэл ямар үед нийтийн сайн сайхны төлөө байх вэ?Мэдээлэл үнэн бодит, тэнцвэртэй, баталгаатай, бусдад хүндэтгэлтэй хандсан, эх сурвалжтай байсан нөхцөлд сайн сайхны төлөө байж чадна.Эдгээр нөхцөлийг сэтгүүлчийн Ёс зүйн үндсэн зарчимд тусгасан байдаг. Хэвлэл мэдээллийн салбарын өргөн зөвшилцлийн үндсэн дээр 2015 онд байгуулагдсан Хэвлэл мэдээллийн зөвлөл нь сэтгүүл зүйн салбарт мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг төлөвшүүлэхэд өөрийн зохицуулалтын хэлбэрээр дэм болох зорилготой. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд Хэвлэл мэдээллийн зөвлөлд мэргэжлийн ёс зүй зөрчигдсөн байж болох тухай 400 орчим гомдол ирснийг ёс зүйн хороод хэлэлцэн шийдвэрлэжээ. Олон нийтээс ирүүлсэн эдгээр гомдлын талаас илүү хувь нь үндэслэлтэй буюу сэтгүүлч бүтээлдээ ёс зүйн алдаа гаргасан байв.Сэтгүүлч ёс зүйн зарчмаа зөрчсөн нь харамсалтай боловч алдаа байгааг олон нийт олж харж, алдаа гаргаснаа хэвлэл мэдээлэл хүлээн зөвшөөрч,залруулж байгаа энэ үйл явц нь Мэдээлэл нийтийн сайн сайхны төлөө байх үйл хэрэгт оруулж байгаа том хувь нэмэр юм. Хүн бүр хүссэн мэдээллээ түгээх боломжтой болсон энэ цагт, ялангуяа цар тахлын өнөө үед сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн редакцмэргэжлийн ёс зүйгээ чандлан мөрдөж, баталгаатай, бодит мэдээллийг түгээх үүргээ илүүтэй ухамсарлах, бататган ажиллах шаардлагатай болж байна. Дэлхий нийтийн адил, Монгол Улс ч цар тахалтай тэмцэх онцгой нөхцөлд ажиллаж, энэ хүрээнд мэдээлэл олж авах, мэдээлэл түгээх үйл явц хязгаарлагдмал болж, зарим талаар сэтгүүлч мэргэжлийн ажлаа хийж чадахгүйд хүрч байгааг Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс 2020 оны эцсээр хийсэн судалгаа харуулж байна. Ялангуяа сэтгүүлчид эх сурвалжийн хомсдолд орж, мэдээллийн нэг урсгал буюу төрийн албан эх сурвалжийн мэдээлэл түгээхээс өөр аргагүй байдалд ажиллаж байгаад Хэвлэл мэдээллийн зөвлөл шүүмжлэлтэй хандаж байна.Учир нь олон төрөл, түвшний эх сурвалжаар мэдээллийг нягтлан шалгаж байж сэтгүүлч мэргэжлийн ёс зүйгээ баримтлах боломжтой болох юм.Тиймээс сэтгүүлч, редакцын чөлөөтэй ажиллах боломжийг олгож, ёс зүйгээ мөрдөх орчин бүрдүүлэхийг төрийн болон төрийн бус бүх байгууллагад уриалж байна. 2021 оны тавдугаар сарын 3
Гадаадаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэд агаарын тээвэрлэгчдэд хандан тасалбараа худалдан авна
2021-05-03 09:48:57 Нийтлэгдсэн: НийгэмУОК-ын шийдвэрийн дагуу энэ сард нийт 16 удаагийн тусгай нислэгээр 2978 иргэнээ гадаадаас татан авах юм. Хуваарийн дагуу өнөөдрийн байдлаар нийт 2 удаагийн нислэгээр /БНСУ, Япон/ 373 иргэн эх орондоо ирээд байна. 05 дугаар сарын 05-нд Сөүл-Улаанбаатар /транзит/ 05 дугаар сарын 07-нд СӨүл-Улаанбаатар 05 дугаар сарын 11-нд Сөүл-Улаанбаатар 05 дугаар сарын 13-нд Сөүл-Улаанбаатар 05 дугаар сарын 14-нд Франкфурт-Улаанбаатар 05 дугаар сарын 15-нд Бусан-Улаанбаатар 05 дугаар сарын 15-нд Токио-Улаанбаатар 05 дугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатар 05 дугаар сарын 21-нд Сөүл-Улаанбаатар /транзит/ 05 дугаар сарын 26-нд Токио-Улаанбаатар 05 дугаар сарын 26-нд Франкфурт-Улаанбаатар 05 дугаар сарын 27-нд Сөүл-Улаанбаатар 05 дугаар сарын 28-нд Стамбул-Улаанбаатар 05 дугаар сарын 29-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ. Тасалбар борлуулалт болон нислэг төлөвлөлтийн арга хэмжээ хэвийн горимд шилжиж байгаа тул батлагдсан нислэгийн хуваарийн дагуу тасалбар худалдан авах иргэд агаарын тээвэрлэгчдэд шууд хандана. Монгол Улсыг зорин ирэх зорчигчдын хувьд үүсч болох аливаа хүндрэлээс зайлсхийх үүднээс тусгаарлах байрны захиалга болон төлбөрийг баталгаажуулсан байхыг зөвлөж байна. Энэхүү хуваарь нь Ковид-19 цар тахлын тархалтаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, УОК-оос гаргах шийдвэртэй уялдан өөрчлөгдөж болногэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
УОК: Тавдугаар сарын 8-наас хатуу хөл хориог сулруулахаар болжээ
2021-05-03 09:38:57 Нийтлэгдсэн: НийгэмЗасгийн газрын ээлжит бус хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгах Улсын онцгой комиссын шийдвэрийг дэмжсэн билээ. Тэгвэл УОК-ын ажлын хэсэг тавдугаар сарын 08-наас хөл хориог суллаж, ААН-үүдээ шат дараатай нээхээр төлөвлөжээ. Гол нь вакцинжуулалтаа үр дүнд хүргэх, халдвар хамгааллын энгийн дүрмээ хүн бүр баримтлах, иргэд вакцинд идэвхитэй хамрагдахаас ихээхээн хамаарах аж.Одоогоор Улаанбаатар 18-аас дээш насны иргэдийн 55% нь вакцины хоёр дахь тунгаа, 80%-90% нь эхний тун авсан байна.
Эрхэм хүндэт сэтгүүлчид ээ, Эрхэм хүндэт хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, хэвлэлийн төлөөлөгчид өө, Та бүхэндээ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэхийн ялдамд дэлхий нийтийг хамарсан коронавирусийн цар тахлын энэ хүнд, хэцүү цаг үед эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, нийгмийн болоод нийтийн үнэт зүйлийн төлөө хичээнгүйлэн ажиллаж буйд тань талархал илэрхийлье. НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдөр тэмдэглэж ирсэн нь сэтгүүлчид Та бүхний эрхийг баталгаажуулж, үүргийг чангатгаад зогсохгүй оршин буй нийгмийнхээ хөгжил дэвшилд оруулж буй бодит хувь нэмрийг тань алдаршуулан таниулахад чиглэдэг нь гарцаагүй. Энэ бол иргэдийн мэдэх эрхийг хангахын зэрэгцээ амьдрах эрхийг хамгаалахын төлөө нийгэмд шударга ёсыг төлөвшүүлж, хүн ёсны харилцааг баталгаажуулахын тулд Та бүхний даван туулж буй олон олон саад бэрхшээл, халширч шантрахгүйгээр хичээнгүйлэн зүтгэж буй итгэл найдварт зориулагдсан их хүндэтгэл юм. Тиймээс ч нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хувиар их хотын хөгжилд оруулж буй Та бүхний хувь нэмэрт дахин талархал илэрхийлээд орчин цагийн хотын хөгжлийг цогцлоон бүтээх их үйлсэд хамтран ажиллахыг урья. Учир нь, хотын хөгжил гэдэг хүний эрх, амьдрах эрхийн баталгаа бөгөөд Улаанбаатар хотод хийгдэж буй бүх бүтээн байгуулалт улаанбаатарчуудын маань эрх ашгийн төлөө, улаанбаатарчуудын маань ая тухтай, аюулгүй амьдралын төлөө зориулагдах ёстой юм. Үүнд эрхэм хүндэт сэтгүүлчид Та бүхэн минь хяналт тавьж, алдаа дутагдал бүрд минь нүд чих болж, сайн сайхан болгонд урам зориг өгч гэмээн улаанбаатарчууддаа ээлтэй ШИНЭ УЛААНБААТАР ХОТыг хамтын хүчээр бүтээж чадна гэдэгт итгэлтэй байна. Энэ бол Дэлхийн хэвлэл мэдээллийн эрх чөлөөний өдөр Та бүхнээсээ хүсэх хотын хүсэл бөгөөд дашрамд нь хараат бус, бие даасан сэтгүүл зүйн үнэнд хааяа алгадуулж, хааяа зэмлүүлж, хааяа зөвлөлдөж яваа улстөрчийн хувьд хэзээд сэтгүүлчдийн хөдөлмөрийг үгүйсгэх, хүчгүйдүүлэх, өшиглөх үйлдэл гаргахгүй гэдгээ илэрхийлье. Мөн цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан та бүгдийн хэвлэн нийтлэх үйл хэрэгт дэлхийн бусад сэтгүүлчийн нэгэн адил багагүй хохирол учирч, саад бэрхшээл тохиож буй ч хүнд, хэцүү цаг үеийг хичээнгүйлэн даван туулахыг хүсье. Учир нь, энэ бол бид бүхний, хүн нэг бүрийн хамтдаа даван туулах дэлхий нийтийн бэрхшээл бөгөөд ковидгүй зуны өдрүүдэд Улаанбаатар хотын төв гудамжнаа хотын хөгжлийг хэлэлцэн ярилцах сайхан цаг ирнэ гэдэгт итгэлтэй байгаагаа уламжилъя. Тэр цагт нийгмийн үнэт зүйлийг түүчээлэгч, хамгаалагч болсон сэтгүүлчид Та бүхэнтэйгээ нээлттэй хамтран ажиллаж, шударга, үнэн сэтгүүл зүйн дэмжигч, хэвлэлийн эрх, эрх чөлөөний хамгаалагч нь байх болно оо. Иймд Та бүхэндээ дахин баярын мэнд хүргэж, ХҮЧИРХЭГ СЭТГҮҮЛ ЗҮЙН төлөөх их үйлсэд тань амжилт хүсье. Үзэг тань хурц, үг тань мэргэн байг ээ. НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР
Монгол Улсад үүсээд буй цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 2021 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн алба хаагч татахгүй байх шийдвэр гарчээ. Ингэснээр тавдугаар сард улсын хэмжээнд цэрэг татлага явагдахгүй болж байна. Хилийн цэрэг болон Зэвсэгт хүчний 2020 оны нэгдүгээр ээлжээр татагдаж албаа хаасан хугацаат албаны дайчид удахгүй халагдах юм.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй