“Нэг өрх-нэг мод” аян хэрэгжинэ

НИТХ-ын ээлжит VI хуралдаан өнөөдөр болж, дөрвөн асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө Агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд нийслэлд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулсан юм. Тэрбээр агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулах зорилт тавин ажиллаж байгааг онцолж, мөн дулаан алдагдал, хатуу түлшний хэрэглээг бууруулах, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн олноор байгуулахаар зорьж байгаагаа хэлж байлаа. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд удаан насжилттай тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлах, шатахууны стандарт мөрдүүлэх гэх мэт ажлыг хийхээр төлөвлөжээ. Түүнчлэн газрын гүний дулааныг ашиглах технологи нэвтрүүлэхээр судалж байна. Өнгөрсөн 2019-2020 онд нийслэлийн иргэд 446631 тонн шахмал түлш хэрэглэсэн бол 2020-2021 онд энэ тоо 704634 тонн болж, нэмэгджээ. Энэ нь Засгийн газраас сайжруулсан шахмал түлшийг хөнгөлөлттэй үнээр борлуулж эхэлсэнтэй холбоотой юм. Мөн шахмал түлшний тээвэр хийдэг 22 компани байсныг 37 болгон нэмэгдүүлж, тэдгээр тавих шаардлагыг багасгасан байна. Түүнчлэн Нэг өрх-нэг мод аяны хүрээнд 100 хороонд 37 мянган мод, тарьц, суулгац, шаардлагатай шороо зэргийг өгнө. Арчилгааг иргэд өөрсдөө хариуцах юм. НИТХ-ын төлөөлөгчдийн хувьд хяналтын 4500 гаруй байцаагчийн тоог цөөрүүлж, технологийн дэвшил ашиглах, долоон хоногт олгодог зургаан шуудай шахмал түлшний тоог нэмэгдүүлэх санал, хүсэлт хэлж байлаа. НМХГ амныхаалтаас дээж авч, шинжилгээнд өгчээ Үүний дараа коронавирусийн халдварын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис танилцуулсан. Өнөөдөр Улаанбаатар хотод халдвар авсан 864 хүн шинээр бүртгэгдэж, нийт халдвартай хүний тоо 30170 болоод байна. Эмнэлэгт 3662, гэрээр эмчилгээ хийлгэж байгаа 7629 хүн байгаа юм. Нийт 106 хүн нас баржээ. Шинжилгээний найман цэг, тандалтын 46 баг ажиллаж байна. Мөн нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын I тунд 614256, II тунд 291900 хүн хамрагджээ. Тавдугаар сарын 1 гэхэд нийслэлийн иргэдийн I тунг хийж дуусах бол II тунд тавдугаар сарын 29 гэхэд хамруулж дуусахаар төлөвлөжээ. НИТХ-ын төлөөлөгчид коронавирусээр өөр өвчин байгаад анхаарал хандуулж, дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг хүссэн. Түүнчлэн НМХГ-аас амны хаалтаас дээж авч, шинжилгээнд өгсөн. Шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа гэсэн юм. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар УОК голлох шийдвэр гаргаж, НОК зохион байгуулалтын арга хэмжээ авч байгаа. 13 мянган төрийн алба хаагч бэлэн байдалд шилжин ажиллаж байна. УОК, НОК зөрчилдсөн зүйл байхгүй. Цаашид зохион байгуулалтыг улам сайжруулж, 1.5 сая иргэнийхээ төлөө хариуцлагатай ажиллана гэлээ. НОСК-ыг өөрчлөн байгуулах асуудлыг хэлэлцлээ Төрийн орон сууцны корпорац, Нийслэлийн орон сууц корпорац-ийг нэгтгэж, Үндэсний орон сууцны нэгдсэн корпорац байгуулахаар болсон. Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар энэ тухай танилцууллаа. Нийслэлийн орон сууцны корпорац ХК нь 2015 онд байгуулагдсан бөгөөд Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр, Түрээслээд өмчлөх орон сууцны журам-ыг батлуулж, түрээслээд өмчлөх, газрыг орон сууцаар солих, дахин төлөвлөн барилгажуулах замаар 7000 гаруй айлыг орлогод нийцсэн орон сууцаар хангаад байна. Нийслэлийн орон сууцны корпорац ХК-ийг өөрчлөн байгуулах асуудалд хувьцаа эзэмшигч буюу НИТХ-ыг төлөөлж ажиллах төлөөлөгчдийг томилж, Засгийн газар, салбарын яамдтай саналын нэгдсэн байр сууринд хүрч, хувьцаа эзэмшигчдийн саналыг тусганНИТХ-д танилцуулахаар боллоо. Үүний дараа НИТХ-ын төлөөлөгчдөөр дамжуулж, иргэдээс ирүүлж байгаа саналуудтай холбоотойгоор ОНХС-гийн хөрөнгийг баталсан тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, 2021 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтад өөрчлөлт оруулсан. Тогтоолын төслийг батлахаар санал явуулахад НИТХ-ын төлөөлөгчид 100 хувийн саналаар дэмжиж, батлагдлаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

QR зөвшөөрлийг зориулалтын бусаар ашиглаж замын хөдөлгөөнд оролцжээ

Бүх нийтийн бэлэн байдлын үед үйл ажиллагааг нь хязгаарлаагүй чиг үүргийн байгууллагад олгосон QR код зөвшөөрлийг зориулалтын бусаар ашиглаж хөдөлгөөнд оролцож явсан зөрчлийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн олгогдсон зөвшөөрлийг хүчингүй болгох арга хэмжээ авч байна. Улсын онцгой комиссын даргын 2021 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн №37 дугаар тушаалаар батлагдсан Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд нийслэл хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах түр журам-ын 3.1 дэх хэсэгт заасны дагуу дараах тохиолдолд QR код зөвшөөрлийг хураан авч хүчингүй болгох арга хэмжээг авна. Тухайлбал: Зөвшөөрлийг хүчингүй болгох талаар зөвшөөрөл эзэмшигчээс хүсэлт гаргасан бол; Зөвшөөрснөөс бусад тээврийн хэрэгсэлд байрлуулж ашигласан бол; Зөвшөөрлийг өөр зориулалтаар ашигласан бол; Замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөгдсөн цагийг зөрчсөн бол; Зөвшөөрлийг бусдад худалдсан, хуурамч материал бүрдүүлж авсан бол; Зөвшөөрөл олгогдсон тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлсэн бол QR код зөвшөөрлийг хүчингүй болох арга хэмжээг авна. Эх сурвалж: ТЦА

Олон улсын Менделеевийн химийн олимпиадаас Монгол сурагчид медаль хүртлээ

​Олон улсын Менделеевийн химийн олимпиад цар тахлын улмаас хоёр дахь жилдээ цахимаар зохион байгуулагдаж байгаа юм. Дэлхийн хамгийн анхны олон улсын химийн олимпиад гэдгээрээ онцлогтой энэ тэмцээнд Орос, Хятад, Румын, Украин гэх зэрэг дэлхийн чансаа өндөртэй орнуудаас олон сурагч оролцдог учир медалийн болзол хангахад хэцүү гэгддэг. Тэгвэл Олон Улсын Менделеевийн Химийн 55 дугаар олимпиадад Монгол Улсын шигшээ баг тун амжилттай оролцож мөнгө, хүрэл медаль хүртлээ. Олимпиадад Орчлон сургуулийн 11а ангийн сурагч О.Тэмүүжин мөнгөн медаль, Хобби сургуулийн 11б ангийн сурагч A.Ирмүүн хүрэл медаль хүртсэн байна. Энэхүү олимпиадад 30 гаруй орны 145 сурагч өрсөлдсөн байна. ​

Хилчин байлдагч хүний амь аварчээ

Хилийн 0131 дүгээр ангид Өвөрхангай аймгийн Өлзийт сумаас 2020 оны I ээлжээр татагдаж ирсэн байлдагч П.Энхбаяр 2021 оны дөрөвдүгээр сарын 25-ны 05:00 цагийн орчим Гашуунсухайт салбарт үүрэг гүйцэтгэж байх үедээ нүүрс тээврийн машины аккумулятораас гал гарч байхыг харан жолооч Ц.Ганхөлөгийг дуудан сэрээж, галыг нэн даруй хамт унтраажээ. Ийнцаг алдалгүй шуурхай арга хэмжээ авсны үр дүнд иргэнд учирч болох эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирлоос урьдчилан сэргийлсэн байна.

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор маргааш өглөө 157 иргэн эх орондоо ирнэ

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр Франкфуртээс хөөрч, маргааш өглөөний 06:00 цагт Буянт-Ухаа Олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 157 иргэн ирэх бөгөөд иргэдийг Парк, Новотел, Тайж, Мөнх хустай, Кемпински, Туушин зочид буудалд тусгаарлах аж. Гадаадаас ирсэн иргэд долоо хоног тусгаарлан ажиглах байранд долоо хоног гэртээ тусгаарлагдах билээ. Мөнвакцины нэг, хоёрдугаартун буюу бүрэн тундаа хамрагдаад 14 хоног болсон иргэдтусгаарлан ажиглах байранд тусгаарлагдахгүй, гэртээ долоохоног тусгаарлах журам мөрдөгдөж байгааюм. Эх сурвалж:Онцгой Байдлын Ерөнхий Газар

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.