Хүнсний дэлгүүрүүдэд хомсдол үүсч болзошгүй байна

​ -Нийтийн тээврээр зорчих иргэдийн тоо эрс нэмэгдлээ- Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгасантай холбогдуулан Улсын Онцгой комиссоос үйл ажиллагаа нь хязгаарлагдаагүй байгууллагын албан хаагчдын автомашиныг QR кодоор зорчуулах шийдвэр гаргасан билээ. Гэтэл уг шийдвэр бүрэн биеллээ олсонгүй. Учир нь QR кодыг үйл ажиллагаа нь хязгаарлагдаагүй бүх байгууллагад тэнцвэртэй олгож чадсангүй. Одоог хүртэл QR кодоо авч чадаагүй байгууллага дарааллаа хүлээн хүсэлтээ өгсөн ч Улсын онцгой комиссоос доривтой арга хэмжээ аваагүй хэвээр байна. Үүнийгээ серверын ачаалал ихэссэн учраас удаашрал үүслээ хэмээн тайлбарлаж байгаа юм. Гэтэл Улсын онцгой комисс гаргасан гэнэтийн шийдвэрээс болж ийнхүү улсын хэмжээнд хүнсний дэлгүүрүүдэд хомсдол үүсч болзошгүй байдал үүслээ. Учир нь өмнөх 14 хоногийн хугацаанд байгууллагынхаа тодорхойлолтоор үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байсан зарим хүнсний үйлдвэрлэл буюу нарийн ногоо тариалдаг үйлдвэрүүдэд QR код олгоогүйгээс болж түгээлтээ хийж чадахгүй байдал үүсчээ. Бүр үйлдвэрлэлийн усалгаагаа цаг тухайд нь хийж чадахгүй хүндрэл үүсч байгаа бөгөөд арга ядан ажилчид нь ээлжээр алхаж, нийтийн тээврээр зорчин үйл ажиллагаа үргэлжлүүлж байгаа гэнэ. Энэ нь халдвар их байгаа энэ үед нийтийн тээврээр зорчих иргэдийн тоо эрс нэмэгдэхэд нөлөөлж байна. Мөн зарим шатахуун түгээх станцын цистерн буюу шатахуун түгээлтийн автомашинуудад QR код олгоогүйгээс болж шатахууны тасалдал үүсч болзошгүй болоод байгаа аж. Энэ байдал даамжирвал QR кодтой ч шатахууны хомсдолын улмаас эмнэлэг, цагдаа, түргэн, онцгой байдал зэрэг нэн шаардлагатай ажиллах байгууллагуудын автомашин мөн хүнсний түгээлтийн автомашинууд бүрэн зогсолт хийж болзошгүй болоод байна. Иймээс шатахууны хомсдол үүсэхээс сэргийлж үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй бүх байгууллагад тэнцвэртэй QR кодыг яаралтай олгох шаардлагатай байна.

QR олгоогүйгээс Хүнс, Шатахуун хомсдох уу?

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгасантай холбогдуулан Улсын Онцгой комиссоос үйл ажиллагаа нь хязгаарлагдаагүй байгууллагын албан хаагчдын автомашиныг QR кодоор зорчуулах шийдвэр гаргасанбилээ. Гэтэл уг шийдвэрбүрэнбиеллээ олсонгүй. Учир ньQRкодыг үйл ажиллагаа нь хязгаарлагдаагүйбүхбайгууллагад тэнцвэртэй олгож чадсангүй.Одоог хүртэлQRкодоо авч чадаагүй байгууллагадарааллаа хүлээнхүсэлтээ өгсөн ч Улсын онцгой комиссоос доривтой арга хэмжээ аваагүй хэвээрбайна.Үүнийгээсерверыначаалал ихэссэнучраас удаашрал үүслээ хэмээн тайлбарлаж байгаа юм.Гэтэл Улсын онцгой комисс гаргасан гэнэтийн шийдвэрээс болж ийнхүү улсын хэмжээнд хүнсний дэлгүүрүүдэд хомсдол үүсч болзошгүй байдал үүслээ. Учир ньөмнөх 14 хоногийн хугацаанд байгууллагынхаа тодорхойлолтоор үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байсанзарим хүнсний үйлдвэрлэлбуюунарийн ногоо тариалдаг үйлдвэрүүдэдQRкод олгоогүйгээс болж түгээлтээ хийж чадахгүй байдал үүсчээ.Бүрүйлдвэрлэлийнусалгаагаацаг тухайд нь хийж чадахгүйхүндрэл үүсч байгаа бөгөөд арга яданажилчид нь ээлжээр алхаж, нийтийн тээврээр зорчин үйл ажиллагаа үргэлжлүүлж байгаа гэнэ.Энэ нь халдвар их байгаа энэ үед нийтийн тээврээр зорчих иргэдийн тоо эрс нэмэгдэхэд нөлөөлж байна.Мөнзаримшатахуун түгээх станцынцистерн буюу шатахуунтүгээлтийн автомашинуудадQRкод олгоогүйгээс болж шатахууны тасалдал үүсч болзошгүй болоод байгаа аж. Энэ байдал даамжирвалQRкодтой чшатахууны хомсдолын улмаас эмнэлэг, цагдаа, түргэн, онцгой байдал зэрэг нэн шаардлагатай ажиллах байгууллагуудын автомашин мөн хүнснийтүгээлтийн автомашинууд бүрэн зогсолт хийж болзошгүйболоод байна. Иймээсшатахууныхомсдол үүсэхээссэргийлж үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй бүх байгууллагад тэнцвэртэйQRкодыг яаралтайолгох шаардлагатай байна.

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 155 иргэн өнөөдөр ирнэ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 10:40 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 19:40 цагт газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 155 иргэн ирэх бөгөөд иргэдийг Ибис, Новотел, Тэмүүжин, Ти Жи Эс, Монголика, White house зочид буудалд тусгаарлана. Гадаадаас ирсэн иргэд 7 хоног тусгаарлан ажиглах байранд 7 хоног гэртээ тусгаарлагдана. Мөнвакцины 1,2 тун буюу бүрэн тундаа хамрагдаад 14 хоног болсон иргэд тусгаарлагдахгүйбайх журам мөрдөгдөж байнагэжУОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРЫГ ХАРИЛЦАН УЯЛДААТАЙ ХОЛБООТОЙ ХАМТРАН ХӨГЖҮҮЛНЭ

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Аялал жуулчлал болон агаарын тээврийн салбарыг харилцан уялдаатай хамтран хөгжүүлэх чиглэлийг тусгасан. Энэ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зам, тээвэр хөгжлийн яам, Аялал жуулчлалын хөгжлийн төв болон Иргэний нисэхийн үндэсний төв зэрэг байгууллагуудаас бүрдсэн мэргэжлийн зөвлөл өнөөдөр цахимаар хуралдлаа. Хуралд БОАЖ-ын сайд Н.Уртнасан болон аялал жуулчлал, иргэний нисэх, агаарын тээврийн салбарын төлөөллүүд оролцож салбар хоорондын үр дүнтэй хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм. Энэ үеэр БНСУ, БНХАУ, ОХУ зэрэг гадны улсуудтай хийсэн агаарын тээврийн хэлэлцээрийг шинэчлэх, үнэ тарифын уян хатан бодлого хэрэгжүүлэх, жуулчны улиралд чартер нислэгийн зөвшөөрлийг 1 хот-1 агаарын тээвэрлэгч бодлогоор цаг алдалгүй хэрэгжүүлэх зэрэг салбар хоорондын шийдвэрлэвэл зохих олон асуудлын хүрээнд ярилцлаа. Хэдийгээр COVID19 цар тахлын улмаас аялал жуулчлал, агаарын тээврийн салбар хүнд нөхцөл байдалтай байгаа ч үр дүнтэй хамтран ажилласнаар богино хугацаанд сэргэх боломжтой гэдгийг хуралд оролцогчид онцолсон. Өнөөдрийн цахим хуралдаанаас гарсан саналыг нэгтгэн боловсруулж, Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулах бөгөөд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулж ажиллах юм.

Г.Гантулга: Цахилгаан, сантехник, инженерийн шугам сүлжээ нь тухайн айлын өмч

Нийслэлийн хэмжээнд ус, дулаан дамжуулах 150 гаруй төв байдаг. Иргэдийн ая тухтай амьдралын төлөө тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчийн үйлчилгээ хариуцсан дэд дарга Г.Гантулгатай ярилцлаа. -Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ гэхээр хүмүүс тэр бүр мэддэггүй шүү дээ. Чухам ямар үйлчилгээ үзүүлдэг талаар та тайлбарлаж өгөхгүй юү? -Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ гэдэг нь орон сууцанд амьдарч байгаа оршин суугчдыг ус, дулаанаар хангах, бохир усыг татан зайлуулах, цахилгаан, сантехникийн дуудлагыг 24 цагаар хүлээн авч, түргэн шуурхай барагдуулдаг. Тухайн иргэний гэрт нь очиж, үйлчилгээ үзүүлдгээрээ орон сууц, нийт аж ахуйн үйлчилгээ онцлогтой. Хэдэн цагт ч хамаагүй дуудлага өгсөн бол сантехникийн засварчин, цахилгаанчин очиж, засвар, үйлчилгээг хийж өгдөг, хэрэглэгчдэд хамгийн ойр байдаг үйлчилгээ. Орон сууцны байр барихад 1-2 жилийн хугацаа шаарддаг бол барилга баригдсанаас хойших хугацааны ашиглалт үйлчилгээг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар хариуцдаг. Зам, талбайн үйлчлэгчийн ажлыг хараад шууд үнэлэлт өгч болдог бол бидний үзүүлдэг үйлчилгээ газар доор, айлын хананы цаана, орон сууцны хонгилд зэрэг далд байдаг учраас шууд үнэлэлт, дүгнэлт өгөхөд хүндрэлтэй. Тиймээс бидний үйлчилгээг мэдэрье гэвэл тухайн орон сууцанд амьдарч байж мэдэрнэ. Таны гэр ая тухтай, дулаан байна уу, халаалт, халуун, хүйтэн ус хэвийн байна уу, бохир бөглөрөөгүй хэвийн байна уу гэдгийг тухайн оршин суугч л мэдэрдэг. -Оршин суугч, хэрэглэгчдийн зүгээс анхаарах зүйл юу байдаг вэ? -Тухайн айлд байгаа цахилгаан, сантехник, инженерийн шугам сүлжээ, тоноглолууд тухайн айлын өмч байдаг. Тиймээс өөрийн өмчдөө анхаарч, цаг тухай бүрд нь мэргэжлийн байгууллагад дуудлага өгч, засвар үйлчилгээ хийлгэж байх хэрэгтэй. Энэ нь ус алдах зэрэг гарч болох эрсдэлээс хамгаална. Мөн дулаан, эрчим хүч, усаа хэмнэх ёстой. Хаалга, хана, цонхоор дулаан алддаг. Энэ бүгдэд анхаарах хэрэгтэй. Цар тахлын үед манай байгууллагаэрсдэлтэйдтооцогдож байна. Яагаад гэвэл бид айлуудаар явж цахилгаан, сантехникийн үйлчилгээ үзүүлдэг. Оршин суугчид гэртээ засвар хийхдээобой, шал, тавилгаа сольдог ч инженерийн шугам сүлжээгээ орхигдуулдаг. Залгуур, гэрлийн унтраалга,угаалтуурзэрэг нүдэнд харагдаж байгаа зүйлсээ сольсон бол эдгээрийг тэжээж байгаа цаад шугамаа бас сольж байх хэрэгтэй. Шугам сүлжээгээ мэргэжлийн байгууллагад цаг тухайд нь үзүүлэхгүйгээс болж ус алдахад засвар хийсэн ажил үргүйдэж, өөрөө хохирол амсахаас гадна өрөөлд бас хохирол учруулах эрсдэлтэй. Тиймээс инженерийн шугам сүлжээгээ найдвартай байлгах хэрэгтэй юм. -Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар хэчнээн хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг вэ? -Манай байгууллага 19 салбар төвтэй, 1600 гаруй ажилтантай. Бүх нийтийн бэлэн байдлын үед 300-310 ажилтан ажиллаж байна. БидУОК,НОК,ДОК,ЭМЯ-наасөгч байгаа заавар, зөвлөмж, халдвар хамгааллындэглэмүүдийгчанд сахин ажиллаж байгаа. Цар тахлын үед манай байгууллагаэрсдэлтэйдтооцогдож байна. Яагаад гэвэл бид айлуудаар явж цахилгаан, сантехникийн үйлчилгээ үзүүлдэг. Ажилчид иргэдээс халдвар авах, иргэдэд халдвар тараах эрсдэлтэй учир халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримталж байгаа. Хөл хорионы үед иргэд гэртээ байгаа болохоор өдөрт 40-50 дуудлага ирж байна. Нэг дуудлагын дагуу үйлчилгээ үзүүлэх хугацаа 30-40 минут. Иргэдийн ая тухтай байдлыг хангахаар, олон давхар байшингуудад хүрэлцэхүйц хэмжээний даралттай усыг хүргэх зорилгоор шөнийн цагаар хэрэглээ буурсан үед даралтыг тохируулж багасгадаг, өдрийн цагаар буюу оргил ачааллын үед халуун хүйтэн усыг хэвийн хүргэх систем нэвтрүүлэн ажиллаж байна. -Оршин суугчдад хандаж юуг уриалах вэ? -Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын 7000-5454 тусгай дугаарын утас 24 цагийн турш хэрэглэгчдийн хүсэлтийг хүлээн авч, үйлчилдэг. Мөн цахимаар мэдээлэл өгч байгаа. Орон сууц, нийтийн аж ахуйн удирдахгазраасЗөв айл, зөв хэрэглээ аяныг зохион байгуулж байна. Хэрэглэгч, оршин суугчдыг Зөв байя, хариуцлагатай байя хэмээн уриалж байна. Эх сурвалж: НЗДТГ-ын ХМХХ

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.