Үйлчилгээний байгууллагын цагийн хязгаарыг 07:00-19:00 цагаар тогтоов
2021-04-26 09:52:24 Нийтлэгдсэн: НийгэмБүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгасантай холбоотойгоор Засгийн газрын тогтоол, УОК-ын даргын тушаал, УОК-ын тэмдэглэлийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлж, дүүрэг, хороо тус бүрээр иргэдийн бүртгэл, хуваарь, тээвэрлэлтийн маршрутыг нарийвчлан гаргаж, мэдээллээр ханган зохион байгуулалтын арга хэмжээ авч, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллахыг үүрэг болголоо. Мөн гэрээр тусгаарлалт, ажиглалтад байгаа иргэдийн цахим хяналтыг сайжруулах, эрүүл мэндийн зөвлөмж, зөвлөгөө өгч, эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэж ажиллах юм. Түүнчлэн нийтийн эзэмшлийн болон гэр хорооллын гудамж, зам талбай, аж ахуйн нэгж, байгууллагын барилга байгууламж, өрөө тасалгаа, орон сууцны орц, хонгил, цонх, цахилгаан шат, нийтийн тээврийн хэрэгслийн хаалга, суудал, бариул, хүүхдийн тоглоомын талбай зэрэг халдвар тархах эрсдэлтэй орчны халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэхийг даалгалаа. Хязгаарлалт тогтоохгүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-19:00 цаг хүртэлх хугацаагаар тогтоов. Хязгаарлалт тогтоохгүй үйл ажиллагаа явуулах төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн автомашиныг Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 37 дугаар тушаалаар батлагдсан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах түр журам-ын хүрээнд замын хөдөлгөөнд оролцуулна. Өөрөөр хэлбэл, хувь хүн, хуулийн этгээдийн автомашиныг QR кодоор зорчуулах ажлыг УОК хариуцаж байгаа юм. Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлж, өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагийн хооронд хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагч, иргэдийг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн, зорчуулна. Нийтийн тээврийн үйлчилгээний ачааллыг бууруулж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах зорилгоор эрчим хүч, дулаан, усан хангамж, орон сууц, хүнсний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг тогтоосон цагийн хязгаарын хүрээнд тусгай үйлчилгээний автобусаар зорчиход дэмжлэг үзүүлэхээр боллоо. Нийслэлээс орон нутагт зорчих хөдөлгөөнийг зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан (эрүүл мэнд, буяны ажил)-тай болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэрлэгчид (хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт)-ийг ПСР шинжилгээний 72 цагийн сөрөг хариу, тухайн аймгийн Онцгойкомиссын шийдвэрийг үндэслэн гаргах, маршрутын бус замын хөдөлгөөнд хатуу хяналт тавьж ажиллах юм. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд спиртийн өндөр агууламж (18 хувиас дээш) бүхий согтууруулах ундаа худалдахыг хориглолоо. ХЯЗГААРЛАЛТ ТОГТООХГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖАГСААЛТ № ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, ХУУЛИЙН ЭТГЭЭД 1. Хууль тогтоох, төрийн захиргааны байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, Авлигатай тэмцэх газар, Сонгуулийн ерөнхий хороо (бүх шатны сонгуулийн байгууллага) (нийт ажилтан, албан хаагчийн 10 хүртэл хувь ажиллах, цагийн хязгаартай) 2. Эрүүл мэнд, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага 3. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд (онцгой байдал, байгаль хамгаалах, гааль, цаг уур, орчны шинжилгээний газар, мэргэжлийн хяналт, зэвсэгт хүчин, хил хамгаалах, дотоодын цэрэг, тусгай алба, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, татвар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, нийтийн тээврийн үйлчилгээ) 4. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллага тусгай цагийн хуваарьтай ажиллах, (Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, улсын бүртгэл, гадаадын иргэн харьяатын газар, Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг, Чингис хаан, Буянт-Ухаа олон улсын нисэх буудал, иргэний нисэх, МИАТ ТӨХК, Биокомбинат төрийн өмчит үйлдвэрийн газар, Стандарт, хэмжил зүйн газрын төв байр болон Үнэт металлын сорьцын хяналтын газрын байр, Үндэсний дата төвийн нөөц төв, Таван толгой түлш ХХК) 5. Эрчим хүч, дулаан, усан хангамж 6. Хот нийтийн аж ахуй, орон сууцны контор, сууц өмчлөгчдийн холбоо, 7. Хүнс, ахуйн хэрэглээ, газар тариалан, мал, амьтны өвс, тэжээл, шатахуун, сайжруулсан түлш, хүнсний сав баглаа боодол үйлдвэрлэл, худалдаа, нийлүүлэлт, түгээлт тээвэрлэлт, халдвартай тэмцэх, хариу арга хэмжээ авах ажиллагаанд оролцож байгаа төрийн албан хаагчдын хоол үйлдвэрлэл, түгээлт 8. Геологи, хайгуул, уул уурхай, газрын тосны олборлолт, одон орон, геофизикийн үйл ажиллагаа 9. Зайны сургалт, хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрамж, халамж, түр хамгаалах байр, Монголын улаан загалмай нийгэмлэг 10. Шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат 11. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага 12. Банкны үйлчилгээ, автомат тооцооны машин 13. Хэвлэл мэдээлэл (хязгаартай), харилцаа холбоо, шуудан илгээмж 14. Ариутгал, халдваргүйжүүлэлт, хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт 15. Оршуулгын үйл ажиллагаа (5 хүртэл автомашин, 10 хүртэл хүн) ХҮН 1. Эмнэлгийн зайлшгүй тусламж, эмийн сан 2. Дархлаажуулалтад хамрагдах, шинжилгээ өгөх 3. Өмгөөлөл, нотариат 4. Түлш худалдан авах 5. Хүнс, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авах 6. Газар тариалан эрхлэх 7. Зөөврийн ус авах 8. Оршуулгын ажилд оролцох Захирамжийг хавсралтаас үзнэ үү. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Засгийн газар өнөөдөр ээлжит бус хуралдаан хийх бөгөөд хуралдаанаар хөл хориог дахин сунгах эсэхийг эцэслэн шийднэ. ЭМЯ-наас хөл хориог 7-14 хоног сунгах саналыг УОК руу оруулсан юм. УОК энэ асуудлаар хуралдаж, саналаа Засгийн газрын ээлжит бус хуралдаан руу оруулах аж. Хөл хориог сунгах эсэх асуудлыг Засгийн газрын хуралдааны дараа олон нийтэд зарлана гэдгийг УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг хэллээ.
Засгийн газраас бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлж, хөл хорионы дэглэм тогтоосонтой холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын ахалсан Хүнсний хангамжийн удирдлагын шуурхай штабыг байгуулж, улсын хэмжээнд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийг тогтворжуулах, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх чиглэлд холбогдох төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран идэвхтэй ажиллаж байна. Нийслэл, аймгуудаас 2021 оныдөрөвдүгээрсарын 20-нд авсан тодотгосон судалгаагаар улсын хэмжээнд 15.7 мянган тонн малын мах, 166.1 мянган тонн гурил, 1.3 мянган тонн гурилан бүтээгдэхүүн, 11.8 мянган тонн төрөл бүрийн будаа, 1.2 мянган тонн хуурай сүү, 1.5 сая ширхэг өндөг, 3.7 мянган тонн ургамлын тос, 48.2 мянган тонн төмс, 17.8 мянган тонн хүнсний ногоо, 7.5 мянган тонн элсэн чихэр, 1.08 мянган тонн давсны нөөцтэй байна. Судалгаанд Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн худалдааны зах, төв, дэлгүүрүүд, хүнсний үйлдвэрүүд дэх хүнсний нөөцийг хамруулсан. Мөн дотоодын гурилын үйлдвэрүүдийн агуулахын улаанбуудайн нөөцийг гурилд шилжүүлж тооцсон. Харин нийслэл, орон нутгийн мухлаг, жижиг дэлгүүр, айл өрхийн түвшинд хадгалсан нөөц, мөн хөдөө орон нутгийн төмс, хүнсний ногооны жижиг зоорийн нөөц ороогүй болно. Импортын хамааралтай хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хувьд, томоохон импортлогчдоос авсан судалгаагаар 2021 оны 4-5 дугаар сард 2.9 мянган тонн цагаан будаа, 5.3 мянган тонн элсэн чихэр, 422 тонн ургамлын тос импортоор орж ирэх захиалгатай байна. Импортоор 4 мянган тонн цагаан будаа, 3.2 мянган тонн элсэн чихэр, 1.14 мянган тонн ургамлын тос ачигджээ. Гол нэрийн бүтээгдэхүүний одоо байгаа нөөц, мөн хангамжийг тогтворжуулах, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр авч хэрэгжүүлж байгаа бодлого, зохицуулалтын арга хэмжээний дүнд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж улсын хэмжээнд тогтвортой байхаар байна. Эх сурвалж: ХХААХҮЯ
2020 оны байдлаар нийслэлийн нийт нутаг дэвсгэрийн 470,4 мянган га талбайгаас 176,81 га талбай хээрийн түймэрт өртжээ. Түүнчлэн ойн сан бүхий 116,9 мянган га талбайгаас 15,7 га ой мод түймэрт өртөж, байгаль орчинд учруулсан экологи, эдийн засгийн үнэлгээгээр 110,1 сая төгрөгийн хохирол учирчээ. Мөн иргэд өнжмөл өвс шатаах, гагнуур хийх, болгоомжгүйгээр ил гал гаргасны улмаас бусдын 21 объект гал түймэрт өртөж, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөнд учруулсан хохирлын хэмжээ дунджаар 1 тэрбум орчим төгрөгөөр үнэлэгдээд байна. Иймд иргэн таныг ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. БИЧЛЭГ:/Хэрвээ бичлэгийг тоглуулж болохгүй байвалЭНДдарж үзэх боломжтой./
Үндэсний үйлдвэрүүдэд ноос тушаасан 90 мянган малчин 31.2 тэрбум төгрөгийн урамшуулал авна
2021-04-22 11:49:12 Нийтлэгдсэн: Нийгэм2020 онд хонины ноос бэлтгэх хэмжээг 25 мянган тонн, тэмээний ноос бэлтгэх хэмжээг 1.1 мянган тонн байхаар төлөвлөсний дагуу нийт 89 үйлдвэрт хонь, тэмээний ноос бэлтгэлийн баримтыг олгожээ. 2020 оны түүхий эд бэлтгэлийн ажилд оролцохоор баримт олгогдсон 89 үйлдвэрээс 83 үйлдвэр нийт 23.7 мянган тонн хонь, тэмээний ноос бэлтгэн авч үйлдвэрлэлээ явуулж байна. Давхардсан тоогоор 82 үйлдвэр 22,7 мянган тонн хонины, 17 үйлдвэр 0.9 мянган тонн тэмээний ноос бэлтгэсэн. Үндэсний үйлдвэрлэгчид 22.7мянгантоннхонины ноос бэлтгэн авсан нь 2020 онд Монгол Улсаас бэлтгэгдэх боломжтой хонины ноосны нөөцийн 58.7 хувийг, 0.9 мянган тонн тэмээний ноос бэлтгэн авсан нь 2020 онд Монгол Улсаас бэлтгэгдэх боломжтой тэмээний ноосны нөөцийн 47.4 хувийг тус тус эзэлж байна. Хонь, тэмээний ноосны урамшууллыг бүртгэх цахим системд 2020 онд үндэсний үйлдвэрт 19.6 мянган тонн ноос тушаасан 90,064 малчин, малтай өрх 31.2 тэрбумтөгрөгийнурамшуулалд хамрагдахаар бүртгэгдсэн байна. Малчдыг QRкоджуулан бүртгэлжүүлэх ажил хийгдэж эхэлсэн тулноосны урамшууллын систем2021 оноос эхлэнмалчдын цахим бүртгэлд үндэслэгдэхээр болжээ. Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2011 оны 30-р тогтоол, Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох тухай журам-ынтухай Засгийн Газрын 2019 оны 343-р тогтоолыг мөрдлөг болгон 2020 оны хонь, тэмээний ноос бэлтгэлийн ажлыг зохион байгуулсан байна. Эх сурвалж:ХХААХҮЯ
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй