Дуудлага худалдаагаар найман байршлын газар зарагдаж, нийслэлийн төсөвт 514 сая төгрөг төвлөрүүлэхээр болов

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 21-нд13 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлагахудалдааг цахим хэлбэрээр зохион байгуулав. 13 байршлаас найман байршилд 24 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас цахимаар оролцох хүсэлт ирүүлжээ. Эдгээрээс найман байршилд ялагчид тодорч, нийслэлийн төсөвт 514.1 сая төгрөгтөвлөрүүлэхээр болсон байна. НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА Дуудлага худалдаагаар зарагдсан найман газар Худалдаа үйлчилгээний зориулалтаар: Багануур дүүрэг 1 дүгээр хороо, Титэм мандал хэсгийн урд 0.1 га. Багахангай дүүрэг 1 дүгээр хороо, Өндөр толгой, Цагдаагийн байрны баруун 0.06 га. Үйлдвэрлэлийн зориулалтаар: Налайх дүүрэг 5 хороо, Гандан уулын урд талд 0.5 га Үүрэн холбооны станцын зориулалтаар: Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороо, Ар гүнтэд 100 м Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо, Яргайтын зуслан орчимд 64 м Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо, Жигжид зуслан, Цэнгэг хүрээ зуслангийн хойд талд 100 м Шатахуун түгээх станцын зориулалтаар: Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо, Төв аймаг явах зам дагуу замын урд талд 0.2 га. Орон сууцны зориулалтаар: Хан-Уул дүүрэг 21 дүгээр хороо, Морингийн гэр хорооллын урд 1.5 га газарт тус тус зарагджээ.

НОК-ын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой асуудлаар өргөдөл, гомдол гаргах боломжтой

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд шаардлагатай мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 21-нд иргэдээс нийт 266 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 13 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 2.05 минут байна. Мөн Нийслэлийн мэдээ фэйсбүүк хуудасны чатботод 32 иргэн хандсанаас 13 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 19 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа. Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 129 буюу 48.5 хувийг НОК-оос гаргасан шийдвэртэй холбоотой /үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн байгууллагууд, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлтийн машинууд хэрхэн замын хөдөлгөөнд оролцох тухай/ дуудлага эзэлж байна. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд болон НОК-ын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой асуудлаар иргэн та дараах 11 эх үүсвэрээр өргөдөл, гомдол гаргах боломжтой. ulaanbaatar.mn цахим хуудсаар Check my service гар утасны аппликейшнээр Нийслэлийн мэдээ фэйсбүүк хуудсаар Засгийн газрын 11-11 төвөөр Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 7012-8012 тусгай дугаар 131200 тусгай дугаарт мессежээр НЗДТГ-ын Явуулын ажлын байрны 7712-0000 тусгай дугаар Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаар Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөр Хороо НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор 146 иргэн өнөөдөр эх орондоо ирнэ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд 21:00 цагт газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 146 иргэн эх орондоо ирэх бөгөөд иргэдийг Мичид-2, Кентавр, Новотел, Кемпински, Ибис зочид буудалд тусгаарлана. Гадаадаас ирсэн иргэд долоохоног тусгаарлагдана. Мөн вакцины 1, 2 дугаар тун буюу бүрэн тундаа хамрагдаад 14 хоног болсон иргэд тусгаарлагдахгүй байх журам мөрдөгдөж байна гэжУОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Хотын дарга гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хүүхэд хамгааллын 108, цагдаагийн 102 тусгай дугаарт ирж байгаа хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага, мэдээлэлтэй танилцлаа. Энэ төрлийн дуудлага, мэдээллийг Орон зайн нэгдсэн мэдээллийн системд бүртгэж, ирсэн дуудлага бүрийн үнэн эсэхийг нягталж, шалгадаг болжээ. Хотын дарга гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож, бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий Он гараад нэгдүгээр улирлын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 2.5 дахин нэмэгдсэн. 1700 орчим дуудлага, мэдээлэл ирсэн байна. Энэ бүхэн дээр хэрэг нээж, ажиллаад явж байна хэмээн танилцуулав. Гэр бүлийн хүчирхийллийн суурь шалтгаан нь эрх мэдлийн тэнцвэртэй бус харилцаа. Үүнд мөн үүнд архи, согтууруулах ундаа нөлөөлдөг байна. Нийслэлийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага Сонгинохайрхан дүүрэгт хамгийн олон бүртгэгддэг аж. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Гэмт хэргийн гаралттай холбоотой мэдээллийг системд хурдан оруулж, удирдах албан тушаалтнуудад шуурхай мэдэгдэж, зохион байгуулалтад орж ажиллах хэрэгтэй. Улаанбаатар хотын хэмжээнд 35 мянган төрийн албан хаагч ажилладаг. Тэднээс мэргэжлийн хяналт, цагдаа, эмч гээд нийт 16 мянган албан хаагч нэгдүгээр шугамд ажиллаж байгаа. Нэг ч гэсэн иргэний эрүүл мэндийн хамгаалахын төлөө, нэг ч гэсэн хүүхдийг гэр бүлийн хүчирхийлэлд өртүүлэхгүйн төлөө, согтуугаар тээврийн жолоодож өөрийн болон бусдын амь насанд халдах нөхцөл байдал гаргуулахгүйн төлөө бид ажиллаж байна гэсэн юм. 102 тусгай дугаарт хоногт гэр бүлийн хүчирхийллийн 100-150 дуудлага бүртгэгддэг. Тэгвэл хөл хорио тогтоосон эхний өдөр 182 дуудлага бүртгэгдсэн бол бусад өдөр 100-150, өчигдөр гэхэд 88 дуудлага бүртгэгджээ. Өмнөх хатуу хөл хорионы үеэр согтууруулах ундаа хориглоход гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 60-80 болж буурсан аж. Гэхдээ олон улсын жишгээр архи, согтууруулах ундааг хориглосноор гэмт хэргийн гаралт буурдаггүй, харин нэмэгдэх хандлага ажиглагддаг байна. Иймээс энэ удаагийн хөл хориогоор согтууруулах ундааг бүр мөсөн хорилгүй, 18 градусаас дээш агууламжтай согтууруулах ундаа худалдахыг хориглосон юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Эрүүл мэндийн яамнаас хатуу хөл хориог 7-14 хоног сунгах санал гаргажээ

Засгийн газраас дөрөвдүгээр сарын 10-25-ныг хүртэл хатуу хөл хориог тогтоох шийдвэр гаргасан. Хөл хорионы үед халдварын тоо өндөр хэвээр, нас баралт ихсэж байгаа учир хатуу хөл хориог 7-14 хоног сунгах саналаа Эрүүл мэндийн яамнаас гаргажээ. Хөл хорионы хугацаа дуусах дөхөж буй тул хөл хориог сунгах тухай тус яамны саналыг өнөө орой болох УОК-ын хурлаар хэлэлцэж, Засгийн газарт уламжлах юм байна. ЭМЯ-наас хатуу хөл хориог анхнаасаа 14-28 хоног сунгах санал хүргүүлсэн боловч эдийн засагт сөрөг нөлөөтэй хэмээн үзэж 15 хоногоор тогтоожээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.