Өнөөдөр НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлнэ

НӨАТ-ын 2021 оны нэгдүгээр улирлын буцаан олголтын урамшуулал өнөөдөр буюу 2021 оны 04-р сарын 21-ны өдөр иргэдийн дансанд орно. Нийт 1,023,235 иргэн 40,6 тэрбум төгрөгийн буцаан олголт авна гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ. Тэрээр Цар тахлын хүнд цаг үед эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөө-г дэмжиж татвараа төлсөн татвар төлөгч иргэн танд баярлалаа гэжээ.

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРААС 16 ЧИГЛЭЛЭЭР 515 АЛБАН ХААГЧИД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ТОГТМОЛ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Коронавируст халдвар /Ковид-19/-аас сэргийлэх, тархалтыг багасгах зорилгоор 16 чиглэлээр 515 албан хаагчид хяналт шалгалтыг тогтмол хийж гүйцэтгэж байна. Үүнд: Голомтын эцсийн халдваргүйжүүлэлт, урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, тусгаарлан ажиглах байрны эрүүл ахуйн шаардлага, тусгаарлан ажиглах байрны зориулалтаар ашиглаж байгаа эсэх. Дархлаажуулалтын цэгийн үйл ажиллагаа болон вакцины тээвэрлэлт, түгээлт, хязгаарлалт тогтоосон байгууллага. ПГУ-н шинжилгээний сорьц авч байгаа цэгийн үйл ажиллагаа, эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, хүнсний үйлдвэр, худалдаа, үйлчилгээ, экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналт, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод, хязгаарлалт тогтоогоогүй байгууллага, эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, халдвартай хог хаягдлын устгал, эмийн сан, ундны усны чанар, цэвэрлэх байгууламж, Мөн Коронавирусээр батлагдсан болон сэжигтэй тохиолдлын хяналт (батлагдсан тохиолдлын оршуулах үйл ажиллагаанд баримтлах журам)нийтийн тээврийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт зэрэг хамаарна.

"Скайтел" ХХК ТЕНДЕРИЙН УРИЛГА: Туслан гүйцэтгэгч шалгаруулах

ТУСЛАН ГҮЙЦЭТГЭГЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТЕНДЕРИЙН УРИЛГА Огноо:2021 оны 04-р сарын 19-ны өдөр Тендер шалгаруулалтын нэр:Үүрэн холбооны сүлжээний тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт гүйцэтгэх Тендер шалгаруулалтын дугаар: SK 01/2021 Скайтел ХХК нь эрх бүхий оролцогчдоос Үүрэн холбооны сүлжээний тоног төхөөрөмж угсралт суурилуулалт гүйцэтгэх туслан гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтанд санал ирүүлэхийг хүсч байна. Захиалагч нь сонгогдсон туслан гүйцэтгэгчтэй нэг жилийн хугацаатай үндсэн гэрээ байгуулж, ажил гүйцэтгүүлэх шаардлага гарсан тухай бүрт техникийн даалгавраар санал авч хамтарч ажиллана. Тендерийг тендерийн зарлагдсан өдрөөс хойш календарийн 32 хоногийн дотор хүлээн авна. Тендерт оролцогч нь дараах ерөнхий шаардлагыг хангасан байна. Үүнд: Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос олгодог тусгай Б ангиллын зөвшөөрөл:Монгол улсын нутаг дэвсгэрт харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх: Гадна/дотоод холбооны кабель шугамын угсралт суурилуулалт, засвар Цамхаг, түүн дээрх холбооны тоног төхөөрөмж угсралт суурилуулалт, засвар Тендерийг 2021 оны 05-р сарын 24-ний өдрийн 17:00 цагаас өмнө Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 9, Скайтел Плазагийн ресепшинд ирүүлнэ үү. Сонирхсон этгээд нь тендерт оролцох албан хүсэлтээ байгууллагын захирлын гарын үсэг болон тамгаар баталгаажсан албан тоот мөн Худалдаа хөгжлийн банкны499127337тоот дансанд30000төгрөгийг тушаасан баримтын хамт[email protected]хаяг руу мэйл ээр илгээж тендерийн баримт бичиг баримтыгPDFформатаар авна уу. Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 9, Скайтел Плаза Үйл Ажиллагааны Газар, Худалдан Авалт Аж Ахуйн Хэлтэс Утас:9111-4346

Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллаж байна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллаж байна. /2021.04.20/

2.4 тэрбум төгрөгийн хүнсний ногооны үрийг хөнгөлөлттэй үнэээр олгоно

Хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбат мэдээлэл өглөө. Тэрбээр Хаврын тариалалтын бэлтгэл ажил эхэлж байгаа энэ үед тариаланчдыг хөдөө орон нутагтPCRшинжилгээ болон ажлын байрны тодорхойлолтод үндэслэн саадгүй зорчуулах ажлыг ХХААХҮЯ, УОК, орон нутгийн онцгой комисстой хамтран зохион байгуулж байна. Энэ жил хүнсний ногооны тариалалтыг 20-30 хувь нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. ХХААХҮЯ-наас Өрхийн тариалан хөдөлгөөн-ийг зохион байгуулж, 2.4 тэрбум төгрөгийн хүнсний ногооны үрийг хөнгөлөлттэй үнээр тариаланч ногоочдод олгоно. Энэ хөдөлгөөнд оролцох хүсэлтэй иргэд харьяа хөдөө аж ахуйн газартаа хандан захиалгаа өгч, хөнгөлөлттэй үнээр үр авах боломжтой гэж ярилаа.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.