Хотын дарга Д.Сумъяабазар БНСУ-аас Монгол Улсад суугаа Соёлын элчийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Соёлын элч Ким Гуан Шин, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар БНСУ-ын дэвшилтэт тоног төхөөрөмжөөр Улаанбаатар хотын ус хангамжийн шугам сүлжээг цэвэрлэх, зэвийг арилгах төслийг нэвтрүүлэх талаар ярилцсан юм. Тодруулбал, 2018 онд Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ус, дулаан дамжуулах төвийн 12 байрны 671 өрхийн 3047 хүн ам, 72 аж ахуйн нэгж, байгууллагыг хангадаг хүйтэн усны 469 метр урт шугам сүлжээний зэвийг азотын хий ашиглан арилгах туршилтыг амжилттай туршсан байна. Туршилтын үр дүнд шугам угаахаас өмнө усан дахь төмрийн агууламж 0.027 мг/л байсан нь 0.015 мг/л болж, өнгө булингарын агууламж багасаж, айл өрхийн цоргон дахь усны даралт нэмэгджээ. Энэхүү ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон БНСУ-ын Сеннипан ХХК 2020 оны нэгдүгээр сард Хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан бөгөөд орон сууцны байруудын дундах халуун, хүйтэн усны инженерийн шугам сүлжээний зэв хагийг арилгахад хамтарч ажиллах юм. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Улаанбаатар хотын иргэдийн цэвэр усны аюулгүй байдалд анхаарал хандуулж, хөрөнгө оруулалт хийж байгаад талархаж, хамтарч ажиллахаа илэрхийллээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийх чиглэл өглөө

Тоглоомын талбайд хүүхдүүд тоглож байгаад нэгнээсээ халдвар авч байгаа талаарх мэдээлэл цахим сүлжээнд гарсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын хувьд хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн талбайд ариутгал, халдваргүйтгэл тогтмол хийхийг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр удаа дараа үүрэг болгож байгаа. Иймээс ч Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр иргэдээс ирсэн санал, хүсэлтийн дагуу Баянгол дүүргийн хэмжээнд ариутгал, халдваргүйтгэл хэрхэн хийж байгаатай танилцаж, холбогдох албаныханд үүрэг, чиглэл өглөө. Тухайлбал, тус дүүргийн 25 дугаар хороонд байрлах Голден парк-1 хотхон л гэхэд 16 давхар долоон байртай. 1500 өрх, 3000 гаруй оршин суугчтай. Энэ байруудыг хариуцдаг Чандмань Хайрхан СӨХ-ны дарга М.Отгонцэцэг Бид лифт, хүний гар хүрдэг газруудыг өдөр бүхэн ариутгаж байна. Тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн талбайг мөн долоо хоногт нэг удаа ариутгаж байгаа. Мөн жижүүрүүд хяналтын камераа харж, хүн хоорондын зай барих шаардлага тавьж байна. Гэхдээ эцэг, эхчүүд хүүхдэдээ анхаарал хандуулах нь сул байна гэсэн юм. Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн өгсөн үүрэг, даалгаврын дагуу халдвар хамгааллын дэглэмийг баримтлах, хашаа буулгах аян, зам засах гэх мэт ажлыг хийж байна. Баянгол дүүрэг 25 хороотой. Эдгээрээс 1, 2, 3, 4, 5, 20, 24, 25 дугаар хороо хүн ихээр төвлөрсөн газар. Том хотхон ихтэй, хүүхдийн тоглоомын талбайд хүүхдүүд их тоглодог. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд иргэдийг гэрийнхээ ойр орчимд салхилж, хүүхдийн тоглоомын талбайд тоглохыг зөвшөөрсөн. Үүнтэй холбоотойгоор хүүхэд халдвар авч, халдвар тээгч болж байна хэмээсэн юм. Мөн Баянгол дүүргийн хэмжээнд төдийгүй нийслэлийн хэмжээнд ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийхийг, тэр дундаа нийтийн эзэмшлийн талбай, тоглоомын талбайд ихээхэн анхаарал хандуулах чиглэл өглөө. Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар энэ үеэр Сүүлийн долоо хоногт манай дүүрэгт коронавирусийн халдвартай 1150 хүн бүртгэгдлээ. Бид хөнгөн өвчтөнүүдээ тусгаарлах бэлтгэл ажлаа хийж байна. ПСР шинжилгээгээр батлагдсан тохиолдлуудаа татан авч, тусгаарлах ажлыг зохион байгуулах шаардлага үүсэж байна гэж ярив. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон холбогдох байгууллагууд ариутгал, халдваргүйтгэлийг есөн дүүргийн хэмжээнд хийж байгаа. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хяналтын ажилтан А.Мягмардолжин Баянгол дүүргийн хэмжээнд хоёр дахь удаагаа халдваргүйтгэл хийж байна. Мананцар үүсгэгч таван машин бий. Халдваргүйжүүлэгч, ариутгагч, жолооч гэсэн өдөрт 20-30 хүн тогтмол ажиллаж байгаа. Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор зогсоолууд машин ихтэй, томоохон хотхон руу ороход хүндрэлтэй байна. Таван машин өдөрт нэг дүүрэгт, том дүүрэгт хоёр өдөр ажиллаж байна гэж ярилаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Улсын хэмжээнд мал төлөлтийн явц 46 хувьтай байна

2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны байдлаар төллөвөл зохих 24 сая эх малын 11.1 сая буюу 46.1 хувь нь төллөөд байна. Мал төллөлтийг бүсээр авч үзвэл, баруун бүсэд 61.8, хангайн бүсэд 44.9, төвийн бүсэд 43.6, зүүн бүсэд 34.3 хувьтай үргэлжилж байна. Улсын хэмжээнд 11.1 сая төл хүлээн авч, 10.9 сая төл бойжиж, бойжилт 97.7 хувьтай байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ижил түвшин юм.

Халдварт өртсөн байж болзошгүй мэдээллийг өгдөг “COVID-19 ERSDEL” системийг нэвтрүүллээ

COVID-19 ERSDEL систем нь иргэдэд коронавируст халдварт өртсөн байж болзошгүй тухай мэдэгдлийг цаг алдалгүй мэдээлэх боломжийг олгох юм. Мөн коронавируст халдвартай өвчтөн болон хавьтлыг илрүүлэх, тандан судалгааны ажлыг нь хялбарчлах зориулалттай. Хэрвээ таiPhoneхэрэглэдэг бол үйлдлийн систем нь 12.5, 13.7 хувилбар эсхүл түүнээс хойших хувилбарууд дээр Settings цэсээс тохиргоо хийх боломжтой. ХаринAndroidүйлдлийн системтэй бол Playstore -оосCOVID19 ERSDELаппликейшныг татаж авснаар ашиглах боломжтой. Энэхүү системийг өнөөдрөөс ашиглаж эхэлнэ. Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг: Халдварын эрсдэл танд ойр байвал Notification ирнэ. Apple, Google компаниудын хамтран хөгжүүлсэн технологийг авч Монголын нөхцөлд тохируулан хөгжүүлэлт хийсэн Ковид 19-Эрсдэл систем ашиглалтад орж байна. Энэ систем нь хавьтлыг найдвартай тодорхойлж, танд анхааруулна.Үүнээс илүү шийдэл дэлхийд хараахан гараагүй байна. Давуу тал: 1. Иргэдийн хувийн болон байршлын мэдээлэл авахгүй, хадгалахгүй 2. Хэрэглэхэд төвөггүй 3. Ухаалаг утастай хүн бүр ашиглах боломжтой 4. Маш хурдан 5. Цаанаа ямар ч ДАТА цуглуулахгүй 6. Цагдаа, эмнэлэг оролцохгүй 7. Иргэний үүргээ биелүүлж ганцхан Bluetooth-ээ л асаасан байхад болно. Ажиллах зарчим: 1. Bluetooth-ээ асааж, тохиргоо хийсэн бүх хүмүүс бие биедээ 2 метр ойртоход нэгнийгээ бүртгэж нууцлал бүхий код солилцдог. 2. Иргэн Эерэг гарсан тохиолдолд Google-с мессежээр ирсэн кодыг ашиглан тухайн программд өөрийгөө бүртгэнэ. Зөвхөн иргэдийн утас өөр хоорондоо нууцлал бүхий код солилцож дараа нь ойрын хавьтал болсон тохиолдолд тэдгээр хүмүүст энэ тухай Notification очдог. 3. Notification авсан тухайн хүн гар утсан дээрээ товч асуумж бөглөж өөрийгөө тусгаарлах эсвэл эмнэлгийн байгууллагад хандах эсэхээ өөрөө шийддэг. Өөрөөр хэлбэл иргэд өөрийгөө болон бусдыг хамгаалах боломжийг бүрдүүлж байгаа хамгийн шилдэг шийдэл юм. гэжээ. Видеог үзэх боломжгүй болЭНДдарна уу.

Дарьгангын хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Сүхбаатар аймгийн Дарьганга суманд дөрөвдүгээр сарын 18-ны өдөр гарсан хээрийн түймрийг өнөөдөр буюу 19-ний 09:50 цагт бүрэн унтраажээ. Түймрийн голомтод аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б. Анхбаяраар ахлуулсан Гал түймэр унтраах, аврах 15 дугаар анги, Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хилийн 0146, 0184 дүгээр ангийн алба хаагчид, Баруун-Урт, Асгат, Эрдэнэцагаан сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд, Дарьганга сумын иргэд зэрэг 15 бүлгийн 203 хүн, 26 техник, хэрэгсэлтэйгээр ажилласан байна. Түймэрт урьдчилсан байдлаар урт нь 60 км, өргөн нь 30 км талбай өртөж шатсан бөгөөд түймрийн шалтгаан нөхцлийг Цагдаагийн байгууллага тогтооно гэжОнцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.