"Худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авахын тулд 7-14 нэр төрлийн бичиг баримт шаарддаг байв"
2022-01-17 09:33:01 Нийтлэгдсэн: Нийгэм Шинэ онтой зэрэгцэн нийслэлийн хэмжээнд 74 нэр төрлийн худалдаа, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломжийг нээж өгсөн. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж, авлига, хүнд суртлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай А/987 дугаар захирамж 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгж нэр бүхий 74 төрлийн үйл ажиллагааг эрхлэхдээ ямарваа нэгэн зөвшөөрөл, зөвшөөрлийн шинжтэй баримт бичиг бүрдүүлэхгүйгээр ажиллах юм. Өмнө нь захирамжид дурдсан худалдаа, үйлчилгээг эрхлэхийн тулд хороо, дүүрэг болон нийслэлийн харьяа байгууллагуудаас зөвшөөрөл авдаг, зөвшөөрөл авахын тулд 7-14 нэр төрлийн бичиг баримт шаардаж байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар иргэн, аж ахуйн нэгж байгууллага ямар нэгэн зөвшөөрөл, батламж, зөвшөөрлийн шинжтэй бичиг баримт, гарын үсэг хөөцөлдөх шаардлагагүй. Төрийн байгууллагаас гарах 5 нэр төрлийн бичиг баримтыг иргэн, хуулийн этгээдийн оролцоогүйгээр төрийн байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцож, иргэн, хуулийн этгээдийн өмнөөс шаардлагатай бичиг баримтыг оруулахаар зохицуулсан гэсэн үг. Ойлгомжтой болгох үүднээс ганцхан жишээ татъя. Урьд нь хүнсний дэлгүүр ажиллуулахын тулд иргэн, аж ахуйн нэгж дараах бичиг баримтыг бүрдүүлдэг байв. Өөрийн бүрдүүлэх материал Аж ахуйн нэгж байгууллагын албан хүсэлт, өргөдөл Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, иргэн бол цахим үнэмлэхийн хуулбар Аж ахуйн нэгжийн тамгатайгаа ирэх Төрийн байгууллагаас бүрдүүлэх материал Харьяа цагдаагийн хэлтсээс теле камер, гэрэлтүүлгийн тодорхойлолт Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт /Онцгой байдлын хэлтсээс авах эх хувь/ Хог тээврийн гэрээ /Эх хувь/ Татварын тодорхойлолт Хорооны Засаг даргатай хийсэн Тохижилт цэвэрлэгээний гэрээ-ний хуулбар Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчийн дүгнэлт /Хүнсний үйлдвэр/ Үйл ажиллагаа явуулах барилгатай холбоотой бүрдүүлэх материал Орчны 50 метрийн зураглал хийлгэх Байгууллагын гадна, дотор талын зураг /9х12/ Үйлчилгээ явуулах ажлын байртай холбоотой бичиг баримт /Орон сууцанд үйлчилгээ эрхлэх бол үйлчилгээний зориулалтаар орон сууцны байрыг өргөтгөсөн тухай УБ хотын Ерөнхий менежерийн тушаалын хуулбар, түрээслэгч бол тухай барилга байгууламжийн эзэнтэй хийсэн түрээсийн гэрээний хуулбар/ Банканд тушаах шаардлагатай төлбөрийн материал Гэрчилгээний үнэ 10,000 төгрөг. Үйлчилгээ эрхлэх гэрээ-ний хураамж 3,000 төгрөг тушаасан байхыг шаарддаг байсан. Харин одоо та хууль, дүрэм, стандартад нийцсэн байр талбайтай, хүнсийг зориулалтын бус техникээр зөөвөрлөхгүй гэдгээ мэдэж байхад хангалттай. Стандарт шаардлага хангасан гэж үзэж буй хүнсний дэлгүүрээ нээгээд явцын дунд шаардлагатай цөөн тооны баримтыг бүрдүүлэх юм. Явцын дунд бүрдүүлэх бичиг гэдэгт хог хаягдлын гэрээ, галын аюулгүй байдлын дүгнэлт гэхчлэн тухайн иргэний эд хөрөнгийг хамгаалах чиглэлд болоод хот, нийтийн эрх ашгийг хөндөхөөргүй байхад чиглэсэн материал байхаас бус, ямарваа нэгэн зөвшөөрлийн шинжтэй баримт шаардахгүй. Нэгэнт зөвшөөрлийг халсан учир үйл ажиллагаа явуулах хугацаа, зөвшөөрөл сунгах гэсэн ойлголтыг ч мөн халсан гэдгийг тодотгоё. Харин архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх бол мэдээж хуулийн дагуу тусгай зөвшөөрөл авч таарна. Өөрөөр хэлбэл, Та дэлгүүр, ресторан, караоке, баар, жуулчны бааз, зочид буудалдаа согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх бол тусгай зөвшөөрөл авах ёстой гэдгийг анхааруулъя. Хэрэв Та хүнсний дэлгүүр, кафедаа архи, пиво зарахгүй, бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр үйлчилнэ гэж буй бол тусгай зөвшөөрөл шаардлагагүй гагцхүү хууль тогтоомж, стандартаа баримтлаад ажиллаж болно гэдгийг дахин сануулъя. Эх сурвалж:НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Өчигдөр 72 жолооч согтуу жолоо барьж, 194 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
2022-01-17 09:23:36 Нийтлэгдсэн: Нийгэм Энэ сарын 16-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1560 гомдол мэдээлэл бүртгэгджээ.Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1323, хулгайтай холбоотой 24, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 143, гэмт хэргийн шинжтэй 63 мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 72, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 183, хүний биед халдсан 55, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 69, эрүүлжүүлэх байранд хоносон 194, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 57 тохиолдол гарчээ.
Нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн 38 удаагийн дуудлагаар ажиллажээ
2022-01-17 08:52:29 Нийтлэгдсэн: Нийгэм Нийслэлийн хэмжээнд 2022 онынэгдүгээр сарын 10-16-ны өдрүүдэд гал түймрийн 35, аврах ажиллагааны 3, нийт 38 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дээрх дуудлагын тоог өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 29.6 хувиар өссөн дүнтэй байна. Дээрх хугацаанд гал түймрээс тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж, утаажилтын бүсээс нэг иргэнийг гаргаж ажиллалаа. Харин гал түймэрт өртөж нас барсан иргэнийг Багахангай дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өглөөгэжнийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Алдарт эх-ийн нэг, хоёрдугаар одон авах ээжүүдийн материалыг энэ сарын 10-наас эхлэн хоёрдугаар сарын 25-ны өдөр хүртэл авч байна.Иймд одон авах болзол хангасан ээжүүд дараах материалыг бүрдүүлэн, харьяа хорооныхоо нийгмийн ажилтанд өгөх юм. Үүнд: Иргэний үнэмлэх Хүүхдийн төрсний гэрчилгээ Насанд хүрсэн хүүхдийн төрсний гэрчилгээ, Хүүхэд үрчилж авсан бол (0-3 настай) гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, Алдарт эходонгоор шагнуулахыг хүссэн өргөдөл, Нэг нас хүртэл өсгөөд гэнэтийн аюулаар эндсэн бол төрсний болон нас баралтын лавлагааг бүрдүүлнэ. Тухайн жилдээ эхийн одонгоо авч чадаагүй ээжүүдэд Алдарт эх-ийн I одонгийн 200 мянга, II зэргийн одонгийн 100 мянган төгрөгийг нөхөж олгодоггүй аж.
Хүүхдийн мөнгөний хүсэлтийг бүх сараар өгөх боломжтой боллоо
2022-01-14 09:15:13 Нийтлэгдсэн: Нийгэм Хуримтлалтай хүүхэд бодлого 2022 оны 01 сарын 01-нээс хэрэгжиж байгаатай холбогдуулан Засгийн газраас хүүхэд бүрд олгож буй100 мянган төгрөг олгох журмыг шинэчилж байна. Ингэхдээ эхний хагас жил 100 мянган төгрөгийг бүтнээр нь хүүхдийн нэрийн дансандхуримтлуулах, эсвэл одоо авч байгаа дансанд шилжүүлж бэлнээр авах боломжтой юм. Харин дараагийн хагас жилд 50 мянган төгрөгийг хуримтлуулах болон 50 мянган төгрөгийг хүлээж авах сонголт үйлчилнэ. Эцэг эх, асран хамгаалагчид хүсэлтээ цахимаар гаргах боломжтой. Мөн дүүргийнхээ халамжийн хэлтэст хандаж болно. Цахимаар хүсэлт гаргахадөмнө нь сар сараар сонгодог байсан бол одоо бүх сарыг сонгох боломжтой болжээ. 1.www.ehalamj.mnцахим хуудас 2. Ebarimt гар утасны аппликейшн 3. Хөдөлмөр, халамж үйлчилгээний бүх хэлтэс Одоогийн байдлаар 600 мянга орчим хүүхдийн хүсэлт бүртгэгджээ. Тэдний 100 орчим мянга ньхаламжийн хэлтсүүдээр биечлэн болон утсаар холбогдсон бол 500 мянган хүүхдийн хүсэлт цахимаар холбогдсон байна. .
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй