ХЭҮК-т орон нутгаас 320 гомдол, мэдээлэл ирүүлжээ

​ УИХ-ын Парламентын сурталчилгаа мэдээллийн төв, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооноос Иргэний мэдэх эрх сэдэвт орон нутгийн сэтгүүлчдийн зөвлөгөөн Төрийн ордонд боллоо. Зөвлөгөөнд 21 аймгийн 70 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцож, тулгамдсан асуудлаа хэлэлцэж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов. Зөвлөгөөнд ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир оролцож, ХЭҮК-ын чиг үүрэг, Комиссын гишүүний бүрэн эрх, хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцооны талаар болон хүний эрхийн зөрчил, гомдол, мэдээлэл хүлээн авах, хянан шийдвэрлэх ажиллагаа, хүний эрхийн түгээмэл гарч буй зөрчлийн талаар оролцогчдод мэдээлэл өглөө. Өнгөрсөн онд ХЭҮК 1118 гомдол, мэдээлэл хүлээн авснаас 868 нь нийслэлээс, 320 нь орон нутгаас ирүүлсэн. Гомдол, мэдээллийн мөрөөр 118 удаагийн хяналт шалгалтыг хийж, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, арилгуулах, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар Комиссын гишүүний 45 шаардлага, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох арга хэмжээ авахуулахаар Комиссын гишүүний 58 зөвлөмжийг төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлж, мөн 1017 иргэнд, 352 цагийн хүний эрхийн зөвлөгөө өгч хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилласангэж Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээллээ.

Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлнэ

​ Нийслэлийн Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн анхдугаар хуралдаан болж, 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажлын биелэлт, 2022 онд төлөвлөсөн үйл ажиллагааны талаар хэлэлцлээ. Хурлаас нийслэлийн Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулах, төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагааг байгууллагын болон холбогдох төлөвлөлтөд тусган хэрэгжилтийг хангуулан, газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх, дүүргүүд 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан, хэрэгжилтийг хангуулах үүрэг чиглэл өглөө. Мөн Засгийн газрын 2021 оны Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны бүтэц, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны орон тооны хязгаарыг батлах тухай 360 дугаар тогтоолын хүрээнд зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх захирамж гаргахыг чиглэл болголоогэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

ЗААВАР: Хүүхдийн мөнгөө бэлнээр авах хүсэлт хэрхэн гаргах вэ?

​ Энэ оны долдугаар сараас эхлэн хүүхдийн мөнгө олгодог арга зам болон дүнг өөрчлөх болсон юм. Цар тахлын улмаас хүүхэд бүрд ард 100 мянган төгрөг олгож байв. Харин ирэх долдугаар сараас эхлэн 100 мянган төгрөгийн тодорхой хувийг бэлнээр олгож, үлдсэн хувийг хүүхдийн хуримтлалын данс руу шилжүүлнэ. Тодруулбал энэ сарын 01-нээс Хуримтлалтай хүүхэд бодлого хэрэгжиж тул Засгийн газраас хүүхэд бүрд олгодог 100 мянган төгрөг олгох журмыг шинэчилжээ. Ингэхдээ эхний хагас жил энэхүү 100 мянган төгрөгийг бүхлээр нь хүүхдийн нэрийн данс дээр хуримтлуулах, эсвэл одоо авч байгаа дансанд шилжүүлж бэлнээр авах боломжтой юм. Дараагийн хагас жилд 50 мянган төгрөгийг хуримтлуулах болон 50 мянган төгрөгийг хүлээж авах сонголт үйлчилнэ. Эцэг эх, асран хамгаалагч нь сар бүр тухайн сонголтоо баталгаажуулах хууль батлагдсан. Өнөөгийн цахим систем ашиглаж бид хэд хэдэн хувилбарт сонголтуудыг бэлдлээ. Үүнд: 1.www.ehalamj.mnцахим хуудас 2. Ebarimt гар утасны аппликейшн 3. Хөдөлмөр, халамж үйлчилгээний бүх хэлтэс 4. Банкны теллер (энэ бол хамгийн сүүлийн хувилбар бөгөөд, дээрх 3 арга хэмжээг хэрэгжүүлж чадаагүй иргэдэд үйлчилнэ. Удахгүй И-Монгол мэдээллийн системд мөн хөгжүүлэлт хийнэ. Одоогийн байдлаар 65 мянган хүүхдийн сонголтыг хийжээ. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг Ибаримт аппликейшны шинэчлэлт (update) хийсний дараа дараах зааврын дагуу сонголтоо хийнэ. Хүүхдийн мөнгө нэгдүгээр сарын 20-нд олгогдоно. Хүсэлтээ илэрхийлж амжаагүй хүүхдийн мөнгө нь шууд нэрийн дансанд нь холбогдоно. Өмнөх шигээ нөхөн олголт гэж удаан хүлээгдэхгүй. Эцэг эх, асран хамгаалагчийн хүсэлт гаргасан даруйд дансанд холбогдоно гэж ХНХ-ын сайд А.Ариунзаяа мэдээлэв. Та и-баримт аппликэйшн ашиглан дараах зааврын дагуу хүүхдийн мөнгөн хуримтлалыг мөнгөн хэлбэрээр авах хүсэлтээ гаргаарай.

БУЛГАН АЙМАГ 2022 ОНЫГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЖИЛ БОЛГОЛОО

​ ​ Булган аймаг 2021 оныг АЯЛЛЫН ХОГ ХАЯГДАЛГҮЙ АЙМАГ болгон зарлаж байсан бол энэ жил НОГООН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖСЭН, БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙДЭЭ ЭЭЛТЭЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЖИЛ болгон зарлаж байгааг VISIT BULGAN-2022 форумын үеэр онцлов. Булган аймгийн хувьд 2021 онд дотоодын жуулчдын зам дагуу отоглох цэгүүдийг байгуулж, аяллын маршрут бүхий алс газруудад үүрэн телефоны 4G сүлжээг нэвтрүүлэн, томоохон суурин газруудад хог ангилан ялгах, хог хаягдлын менежментийг сайжруулах зориулалтын савнууд байрлуулах зэрэг тоймтой ажлыг зохион байгуулсан. 2022 оны хувьд аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, амралт жуулчны баазууд, зам дагуу үйл ажиллагаа явуулж буй зоогийн газар, худалдааны цэгүүдээ бодлогоор дэмжиж, хамтран ажиллана гэдгийг аймгийн засаг дарга Б.Ариун-Эрдэнэ форумын нээлтийн үеэр хэлсэн юм. Форумд БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Б.Одбаяр оролцож Төрөөс аялал жуулчлалын талаар баримталж буй бодлого сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэв. Булган аймаг аялал жуулчлалын ITM Олон улсын үзэсгэлэнгийн 2022 оны түнш аймгаар тодорч, шилжин явах тугаа Хэнтий аймгаас хүлээн авсан. Энэ хүрээнд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлж, жуулчдыг татах, ая тухыг хангах, орон нутгийн иргэдийн эдийн засагт дэм болох арга хэмжээнүүдийг зохион байгуулахад салбарын яам дэмжин хамтран ажиллах болно гэдгийг онцолсон юм. эх сурвалж: Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам ​​​​

Баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна

​​ Өнөө маргаашдаа ихэнх нутгаар жавартай хүйтэн байхыг анхааруулав. Өнөөдөр20 цагхүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: ХУР ТУНАДАС:Нийт нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. САЛХИ:Шөнөдөө нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас, өдөртөө нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. АГААРЫН ТЕМПЕРАТУР:Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндий, Дарьгангын тал нутгаар 30-35 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 24-29 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 19-24 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 18-23 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас, өдөртөө цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгинын орчмоор 27-29 градус, бусад хэсгээр 19-21 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна. БАГАНУУР ОРЧМООР:Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 27-29 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР:Үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 27-29 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.