Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн замын хоёр талаар 4-6 метрийн өндөртэй нарс мод тарихаар хэлэлцэв
2021-03-29 10:01:17 Нийтлэгдсэн: НийгэмҮндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул тэргүүтэй удирдлагын баг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албандтусхүрээлэнгийн үйл ажиллагаацаашид хэрэгжүүлэх ажлуудаар хамтрах чиглэлээр хүсэлт тавьж, саналсолилцлоо. Энэ үеэр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Маршалын гүүрний зүүн хойд хэсгээс Улиастайн гүүр хүртэлх нийт 973 га талбай талбайг хамардаг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн иргэд хамгийн их зорчдог зам болох 2.6 километр үргэлжлэх дугуйн замын хоёрталаар 4-6 метрийн өндөртэй нарс мод тарих ажил болон хүрээлэнгийн мод үржүүлгийн 10 га талбайд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах асуудлуудыг хэлэлцэв. Уулзалтад Хотын Ерөнхий менежер, Чанарын менежментийн зөвлөлийн эрдэмтэд, Хотын тохижилт цэцэрлэгжүүлэлтийн хэлтэс, ногоон байгууламжийн хяналтын төрийн бус байгууллага тус тус оролцсон талаарУлаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Худалдаа, үйлчилгээний байгууллагын цагийн хязгаарыг 07:00-22:00 цагаар тогтоов
2021-03-29 09:54:00 Нийтлэгдсэн: НийгэмУОК-ын хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн улбар шар түвшинд шилжсэн хугацааг дөрөвдүгээр сарын 5-ны 06:00 цаг хүртэл сунгасан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Засгийн газрын 2021 оны 45, 78 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын даргын 18, 20, 21 дүгээр тушаал, Улсын онцгой комиссын 08, 09, 10 дугаар хурлын тэмдэглэлийг үндэслэн захирамж гаргалаа. Тухайлбал, иргэд, олон нийтээс авсан санал, хүсэлтийн дагуу хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-22:00 цаг хүртэл хугацаагаар тогтоов. Мөн халдварын тохиолдол бүртгэгдсэн, халдвар тархах эрсдэлтэй нутаг дэвсгэрт иргэдийн хөдөлгөөн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны хүрээ, хязгаарыг тогтоож, шаардлагатай тохиолдолд хорио цээр, хязгаарлалтын дэглэмд шилжүүлж, халдвар хамгааллыг мөрдүүлж ажиллахыг үүрэг болголоо. Түүнчлэн нийтийн зориулалттай орон сууц, гэр хорооллын гудамж, талбайн ариутгал, халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлж, орон сууцны орц, хонгил, цахилгаан шат, зоорийн давхар, техникийн өрөө, хүүхдийн тоглоомын талбай зэрэгт зориулалтын төхөөрөмж (автомакс)-өөр ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмолжуулан, хяналт тавьж ажиллахыг даалгасан юм. Улаанбаатар хот доторх хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 23:00-06:00 цагийн хооронд (эмнэлгийн тусламж үйлчилгээ, буяны үйлчилгээ, шөнийн нислэг, инженерийн байгууламж хот нийтийн аж ахуйн ажил, тусгай зориулалтын техник хэрэгслээс бусад) бүрэн хязгаарлаж, хэрэгжилтийг хангах, замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг үүсгэхгүй байх, хариу арга хэмжээ авах. Мөн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг Халдварын эсрэг хамтдаа уриан дор нөлөөллийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, аж ахуйн нэгж, байгууллага, объектод тавих хяналт шалгалтыг батлагдсан удирдамж, шийдвэрийн дагуу шуурхай зохион байгуулж, халдварын тархалтыг бууруулах арга хэмжээ авахыг холбогдох албаныханд даалгав. Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын хөдөлгөөнд зохицуулалт хийж, Багахангай, Багануур, Налайх дүүрэг болон Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны иргэд иргэний үнэмлэхийн хаягаар, үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчид ажлын газрын үнэмлэх, байгууллагын гэрчилгээ, нотлох баримтыг үндэслэн асуумжаар нэвтэрнэ. Улаанбаатар хотоос орон нутагт зорчих хөдөлгөөнийг зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан (эрүүл мэнд, буяны ажил)-тай иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр (хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай) тээвэрлэгчдийг 2021 оны гуравдугаар сарын 28-ны 06:00 цагаас дөрөвдүгээр сарын 11-ний 06:00 цаг хүртэлх хугацаанд ПСР шинжилгээний 72 цагийн сөрөг хариу, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн гаргах, маршрутын бус замын хөдөлгөөнд хатуу хяналт тавин ажиллах юм. Мөн Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам, Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам-ыг хэрэгжүүлж, халдвар хамгааллын дэглэм сахиж, өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байхад анхаарч, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шаардлагыг биелүүлэхийг хүн, хуулийн этгээдэд даалгалаа. Түүнчлэн байгууллагын үйл ажиллагааны хэвийн нөхцөл байдлыг алдагдуулахгүйгээр ажилтан, албан хаагчдыг 30 хүртэл хувиар ажиллуулж, бусад албан хаагчид болон 0-12 насны хүүхэдтэй эх, өрх толгойлсон эцэг, эхийг цахимаар ажиллах боломжоор хангахыг төрийн байгууллага, хуулийн этгээдийн удирдлагуудад зөвлөж байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Б.Баттулга: Цахим Үндэстэн болно гээд шийдчихсэн бол нэг зүгт хараад явах ёстой
2021-03-29 09:40:22 Нийтлэгдсэн: НийгэмМонголчууд бид дижитал шилжилтийг эрчимжүүлж, Цахим үндэстэн болох уриалгыг дэвшүүлэн, түүнийхээ төлөө идэвхтэй ажиллаж байгаа билээ. Энэ талаар болон технологийн ертөнцөд өрнөж байгаа үйл явдлуудын талаар Google компанийн ахлах инженер Б.Баттулгатай ярилцлаа. Сайн байна уу. Таны ажил төрөл сайн уу. Covid-19-ийн улмаас дэлхий дахинд дижитал шилжилт эрчимжиж байна. Технологийн ертөнцөд ямар үйл явдлууд өрнөж байгаа талаар ярилцлагаа эхэлье? Сайн байна уу. Технологийн ертөнцийг ерөнхийд нь харвал яг одоо 4G-ээс 5G-руу шилжилтээс бий болох өөрчлөлтүүдийг урьдчилж таамаглахыг оролдож байна гэж хэлж болохоор байна. Ийм хэмжээний суурь технологийн өөрчлөлт дээр шинэ үйлчилгээнүүд бий болж тоглогчдийн эрэмбэ өөрчлөгдөх боломжтой. Жишээлэхэд 3G-ээс 4G-д шилжих үед интернэт жаахан хурдтай болсноор юу өөрчлөгдөх билээ гэж бодож болох ч яг үнэндээ шинээр бий болсон unicorn компаниудыг харвал энэ өөрчлөлт дээр бараа бүтээгдэхүүнээ тааруулж чадсан газрууд байдаг. Урьд нь зураг эсвэл text дээр суурилсан бүтээгдэхүүн голчилж байсан бол одоо видео дээр суурилсан үйлчилгээнүүд голчилж байгааг харж болно. 5G-ийн үед харин ямар бүтээгдэхүүнүүд гол хэрэглээ болох бол? Тийм ч учраас бүгд Augmented reality, virtual reality дээр суурилсан үйлчилгээ юу байх вэ гэдгийг судлаж байна. Одоо болтол яг хариуг нь олсон газар байхгүй л байх шиг байна. Хоёрдугаарт, Cloud дээрх холбогч платформууд дээр их төвлөрч байна. Яг одоо бол cloud дээр суурь үйлчилгээнүүд тодорхой хэмжээнд бий болчихсон байгаа. Үүний жишээ бол amazon, google, Microsoft-ийн cloud үйлчилгээнүүдийг нэрлэж болно. Харамсалтай нь тэдгээрийг аль нэг үйлдвэр үйлчилгээний салбарт шууд аваад ашиглахад маш их ажилтай. Тиймээс cloud дээрх суурь үйлчилгээнүүдийг бодит амьдрал дахь үйлдвэр үйлчилгээний салбартай холбох дундын холбогч платформуудыг бүтээх ажил их хийгдэж байна. Жишээлбэл, цахилгаан станцуудад зориулсан cloud систем гэж байж болно. Бүх цахилгаан станцууд шууд аваад ашиглах боломжтой AI, cloud үйлчилгээнүүд бий болгоно гэсэн үг. Энэ бол нэг хэсэгтээ маш том тренд байх болно гэж харж байна. Монголд дахь нөхцөл байдлыг та хэрхэн харж байна вэ? Нэгдүгээрт, Монголын зах зээл дээр гаднын unicorn-уудын үйлчилгээг дуурайж бий болгож байгаа компаниуд олноор бий болж байна. Хоёрдугаар, өөрсдөө гадаад зах зээлд зориулж үйлчилгээ гаргахаар ажиллаж байгаа компаниуд ч цөөнгүй байна. Үүн дээр бидний нэг нийтлэг алдаа нь дэндүү red ocean болчихсон маш их өрсөлдөөнтэй үйлчилгээг сонгож байгаа дутагдал харагдаж байна. Энэ нь маш их аз шаардсан зүйл байдаг. Бидэнд сонсогдож дуулдаж байгаа жишээнүүд нь дандаа facebook, tiktok гэсэн жишээнүүд байгаа учраас тийм байж магадгүй юм. Иймэрхүү төрлийн гарааны бизнес бол маш олон хүчин зүйлтэй тоглоом дээр азаа үзэж байгаа учраас маш өндөр эрсдэлтэй. Нэг үеэ бодвол өндөр технологитой компаниудад ажиллаж байгаа инженерүүдийн тоо нэмэгдэж байна. Бид одоо технологи, туршлага дээр суурилсан найдвартай, эрсдэл багатай гарааны бизнесүүдийг оролдож үзэх боломжууд бас бий болж байна гэж харж байна. Иймэрхүү бизнесүүд чимээгүйхэн томроод зараад гарчихдаг учраас бидэнд сайн сонсогддоггүй. Бид ч бас үүн шиг бүх технологийг нь гартаа оруулчихсан, хэдэн жилийн дотор зах зээл нь хэрхэн хөгжих нь тодорхой болчихсон зүйлсийг олж хийж чаддаг болох байхаа гэж бодож байна. Үүнийг хийхийн тулд өндөр туршлагатай инженер, маркетерүүд хэрэгтэй. Ийм боловсон хүчин цаг хугацаа өнгөрөх тусам улам нэмэгдэх нь тодорхой. Жишээлбэл: silicon valley-д 200 гаруй инженерүүд байна. Global технологийн салбарт 400-500 гаруй хүн ажиллаж байна. Энэ хүмүүс маань олшрох тусам гарааны бизнесийн үүрэх эрсдэл буурах байх гэж бодож байна. Монголчууд бид Цахим Үндэстэн болох уриалгыг маш хүчтэй дэвшүүлэн тавьж, түүнийхээ төлөө ч ажиллаж байна. Бид Цахим үндэстэн болоход бэлэн байна уу Бэлэн эс бэлэн байх нь хамаагүй зүйл байх гэж бодож байна. Энэ бол хийх ёстой зүйл. Нэгэнт энэ замаар явна гээд шийдсэн бол нэг зүгт хараад бүх нийтээрээ анхаарч, тэмүүлэх хэрэгтэй байх. Тайвань, Солонгос яаж технологи өндөр хөгжсөн улс болсныг харахад, нөхцөл боломж нь бүрдээд хөгжсөн гэхээсээ илүү, энэ чиглэлд явах ёстойг олж хараад, энэ чиглэл рүү болсон ч болоогүй ч бүх хүчээ зориулсанд гол нууц нь байх шиг. Тиймээс биднэгэнтсонгосон бол болохгүй зүйл гэж байхгүй. Чадах уу эс чадах уу гэдэг бол чухал асуудал биш. Хүсэх үү эс хүсэх үү гэдэг нь илүү чухал асуудал шиг санагддаг. Цахим Үндэстэн болох уриалгын хүрээнд E-Mongolia гарч ирсэн. E-Mongolia талаар дуулсан байх. Тодорхой хэмжээгээр ашиглаж үзэв үү. Сэтгэгдлээсээ бидэнд хуваалцаач? Төрийн үйлчилгээнүүд цахимжиж, заавал өөрийн биеэр очих шаардлагагүй, онлайнаар авч болж байна гэдэг бол маш том дэвшил. Нэгэнт цахим үндэстэн болох чиглэлд явна гээд шийдсэн бол урт хугацааны суурь зүйлсээ бэлдээд улам сайжруулаад явахад болохгүй зүйл байхгүй. Миний ажигласнаар бид илүү босоо өрөлттэй байдлаар системээ бүтээгээд байдаг. Харин урт хугацааны загварчлал илүү хэвтээ бүтэцтэй байх нь элбэг. Жишээлэхэд:Хамгийн доор нь буюу суурь нь хэзээ ч өөрчлөгдөхгүй, дунд нь бага багаар өөрчилж болохоор зүйлс, хамгийн дээр нь хурдан өөрчлөгдөх зүйлийг байрлуулана гэж ойлгож болно. Хоёрдугаарт, зөвхөн үйлчилгээ үзүүлэхээс гадна мэдээлэл, датаг цуглуулах, боловсруулах түүн дээр тулгуурлан хянах дүгнэх боломжтой болгох. Аливаа шийдвэрүүд түүн дээр тулгуурлагдан хүний оролцоогүйгээр автоматаар гардаг байх чиглэлд хөгжүүлэх нь бас чухал гэж бодож байна. Цаг зав гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа
Эрдэнэс Тавантолгой хк-иаc мэдэгдэл гаргажээ. Сүүлийн өдрүүдэд мэдээллийн зарим сайтууд болон олон нийтийн сүлжээгээр Эрдэнэс-Тавантолгой ХК-д коронавирусын халдвар бүртгэгдсэн мэтээр буруу ташаа мэдээлэл олон түгээж байгаад харамсалтай байна. Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн Улаанбаатар хотод байрлах Төв оффисын байр болон Тавантолгойн уурхайд ажиллаж буй нийт ажилтан, албан хаагчид, гэрээт болон туслан гүйцэтгэгч компанийн ажилтан, албан хаагчдаас коронавирусын халдварын шинжилгээг тогтмол авч байгаа бөгөөд Ковид-19 коронавирусын халдвар илрээгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье. Компанийн зүгээс Тавантолгой ордын аюулгүй бүсэд хэрэгжүүлэх төлөвлөгөө-ний дагуу ажилтан тус бүрийн халдвар хамгааллын дэглэм чанд сахиулж, тогтмол ариутгал халдваргүйтгэл хийн ажиллаж байгаа бөгөөд цаашид иймэрхүү буруу ташаа мэдээлэл тарааснаар манай компанийн төдийгүй нийт уул уурхайн компанийн үйл ажиллагаа, борлуулалтад сөрөг нөлөө учруулж болзошгүйг анхааруулж байна. ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ ХК-ИЙН ШУУРХАЙУДИРДЛАГААР ХАНГАХ ШТАБ
Цагдаагийн хамгаалалтад авсан нийслэлийн хоёр дүүргийн 16 байршил
2021-03-26 11:04:53 Нийтлэгдсэн: Нийгэм2021 оны гуравдугаар сарын 26-ны 09:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд 16 байршлыг цагдаагийн хамгаалалтад авчээ. Үүнд Чингэлтэй дүүрэгт 15, Налайх дүүрэгт нэг байршилд хөл хорио тогтоосон байна. ЧД: 6-р хороо 50 дугаар байр ЧД: 1-р хороо 10 дугаар байр ЧД: 4-р хороо 19 дүгэрэ байр ЧД: 6-р хороо 47 дугаар байр ЧД: 5-р хороо 40 мянгат 22 дугаар байр ЧД: 10-р хороо Чингэлтэйн 9 гудамж ЧД: 19-р хороо Тахилт 4 ЧД: 14-р хороо Хайлааст 16 ЧД: 14-р хороо Хайлааст 13 ЧД: 16-р хороо Согоотын 58а ЧД: 16-р хороо Согоотын 77а ЧД: 13-р хороо Сургуулийн 28 ЧД: 17-р хороо Зүрх уулын 7 ЧД: 14-р хороо Хайлааст 21 ЧД: 12-р хороо Булгийн 19 НД: 5-р хороо 72 дугаар байрыг хамгаалалтав авчээ. Өнөөдөр улсын хэмжээнд коронавирусийн халдварын хамгийн их буюу 437 тохиолдол батлагдав. Иймд иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлан амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байхыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөлөө.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй