Завханы Улиастай сумын цэцэрлэг, сургуулийг хаав

Завхан аймагт томилолтоор ажилласан 3 иргэнээс коронавирусний халдвар илэрсэнтэй холбоотой Аймгийн Шуурхай штаб хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа. Коронавирусний халдвар илрэх нууц үeийн хугацаа дуусмагц 3 сарын 29-ний өдөр ойрын хавьтлын иргэдээс шинжилгээ авч, сорьцыг ХӨСҮТ-рүү тээвэрлэнэ. Иймд иргэдийн PCR шинжилгээний хариу гартал Улиастай сумаас орох, гарах хөдөлгөөн, үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг хязгаарлаж, сургууль, цэцэрлэгийг цахимаар хичээллүүлэхээр шийдвэрлэлээ. Батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтлын 20 иргэнийг цаг алдалгүй тусгаарлах байранд оруулж, хамгаалалтад авсан. Хоёрдугаар хавьтлын 86 иргэнийг хяналтад авсан тул Улиастай суманд хатуу хөл хорио тогтоохгүй. Нэгдүгээр хавьтлын 20 иргэнээс өнөөдөр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авна гэж Завхан аймгийн Шуурхай штабаас мэдээллээ.

III/30-нд зарим газраар бороо орно

Төлөв байдал: 27-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд зүүн аймгуудын нутгаар, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна гэж ОБЕГ-аас мэдээллээ. Салхи 27-нд ихэнх нутгаар, 28-нд зүүн аймгуудын нутгаар 18-20 м/с, зарим үед 24 м/с даван салхилж, шороон шуурга шуурна. 27,28-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус байна. Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна. 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн өмнөд хэсгээр дулаарна. Улаанбаатар хотод өнөөдөр: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 м/с, зөөлөн шороон шуурга шуурна. 11-13 градус дулаан байна.

Тусгай үүргийн онгоц 20:25 цагт газардана

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд 20:25 цагт газардах хуваарьтай байна. Тус онгоцоор Япон, АНУ, Мали, Индонез улсаас 147 иргэн эх орондоо ирнэ. Эдгээр иргэдийн 109 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай, 31 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 1 нь эрүүл мэндийн шалтгаантай, 2 нь өндөр настан, 4 нь жирэмсэн иргэн байгаа юм. Иргэдийг Би Жи, Альфа зочид буудалд тусгаарланагэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэрэмжлүүлэг:Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр маргааш буюу 26-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 27-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Харин салхины хурд 26, 27-нд ихэнх нутгаар, 28-нд зүүн аймгуудын нутгаар 18-20 м/с, түр зуур 26-28 м/с хүрч ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна. Иймд: -Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, -Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, -Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыгОнцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Хөвсгөл аймагт халдвар авсан хүний тоо өнөөдөр гурваар нэмэгдэж, 19 боллоо

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Молекул биологийн лабораторид өнөөдөр /2021.03.24/ тандалтын зорилгоор Мөрөн сумаас 59, Цэцэрлэг сумаас халдвар авсан иргэдийн ойрын хавьталс 82, нийт 141 сорьцонд PCR шинжилгээг хийхэд гурван хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Улаанбаатар хотоос Мөрөн суманд энэ сарын 22-ны өдөр очсон хоёр иргэн, Цэцэрлэг сумын нэг иргэн халдвар авсан нь батлагджээ. Цэцэрлэг сумын иргэн нь халдвар авсан хүнийойрын хавьтал юм. Ингэснээр Хөвсгөл аймагт халдвар авсан хүний тоо 19 боллоо. Халдвартай нь батлагдсан хүмүүсийн ойрын болон дам хавьтлуудыг илрүүлэх тандалт судалгаа үргэлжилж байна хэмээн тус аймгийн Нэгдсэн эмнэлнээс мэдээлэв.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.