Маргаашаас үйл ажиллагааг нь ХЯЗГААРЛАХ салбарууд

Засгийн газрын хуралдаанаар маргааш буюу дөрөвдүгээр сарын 3-наас 18-ны хооронд одоогийн гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэглэлийг ахиулахгүй буюу хатуу хөл хорио тавихгүй байх шийдвэр гаргасан. Гэхдээ зарим салбар, ААН-ийн үйл ажиллагааг хязгаарлахаар болсон. Дээрх хугацаанд: Ресторан, лоунж, саун, бассейн, алжаал тайлах төв, кино театр, үзвэр үйлчилгээ, бялдаржуулах төв, амралт сувилал, сургалтын төважиллахгүй Хоол үйлдвэрлэл, зоогийн газрууд хүргэлтээр үйлчлэх Үсчин, гоо сайхны газрууд амралтын өдрүүдэд ажиллахгүй, бусад өдөр халдвар хамгааллын дэглэм сахиж ажиллах Худалдаа, үйлчилгээний газрууд хүн хоорондын зай бариулах, ариутгал, халдваргүйжүүлэлтээ дээд зэргээр хийх, нийт талбайнхаа 30 хувиас хэтрэхгүй байхаар тооцон үйлчлэх /Супермаркетууд түрдэг тэрэгний тоогоор зохицуулалт хийх/ Нарантуул, Хархорин, Барс, Хүчит шонхор, Нарантуул-2 зэрэг томоохон зах 30 хувиар ажиллах /амралтын өдрүүдэд ажиллахгүй/ Дэлгүүр, худалдааны төвүүд 20:00 цагт хаах Аймаг, орон нутаг руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг хүндэтгэх шалтгаанаас бусад тохиолдолд хориглох Орон нутаг руу хүнс, ачаа тээвэр, малын өвс тэжээл, шатахуун тээврээс бусад тохиолдолд автомашины хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо. Тодорхой зохицуулалт хийх зорилгоор: Нэг дор таваас дээш хүн цуглахгүй байх зохион байгуулалтыг төрийн болон хувийн хэвшлийн бүх шатанд хэрэгжүүлэх 60-аас дээш настай ахмадуудыг шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байхыг сануулах, халдвар авахаас сэргийлэх, дархлаажуулах Хөршийн холбоо, иргэдийн сайн дурын ажлыг идэвхижүүлэх Төрийн болон хувийн хэвшлийн байгууллага нийт ажилтан, албан хаагчдынхаа 30-аас ихгүй хувийг ажиллуулах Барилга, бүтээн байгуулалтад ажиллаж байгаа хүмүүс нэг дор таваас дээш бөөгнөрөхгүй байх, хүн хоорондын зайгаа баримтлах Хорио цээрийн дэглэмийн хэрэгжилтийг сахиулах Ажлын хэсэг байгуулах Тандалт судалгаа, дархлаажуулалтыг эрчимжүүлэх хүрээнд: Ойрын хавьтлыг олж тогтоох тандалт судалгааг эрчимжүүлэх Гэрээр долоо хоног тусгаарлагдах иргэдэд гарын авлага+гэрийн эмчилгээний багц /эм, халууны шил, витамин, гар ариутгагч зэрэг/ хүргэх Гадаадаас ирэх иргэдийн тусгаарлалтыг долоо хоног болгох, ингэхдээ 3, 5 дахь өдөр нь ПСР-ын шинжилгээ авч сөрөг гарсан тохиолдолд гаргах, гэрээр ажиглахыг болих Тусгаарлах байранд эмчлүүлж эдгэрч гарсан иргэдийг долоо хоног гэрээр ажиглахыг цуцлах Орон гэргүй, асрамж шаардлагатай иргэд, хорих ангид хүмүүжигч, түр саатуулах байранд саатуулагдсан иргэдийг дархлаажуулалтад хамруулах 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө нийслэлийн нэг сая иргэнийг дархлаажуулах 04 дүгээр сарын 05-ны өдрөөс орон нутгийн зорилтот бүлгийг /эмч, эмнэлгийн ажилтан, цагдаа, онцгой, хил гаалийн ажилтан, албан хаагчид/ дархлаажуулах 07 дугаар сарын 01-ний өдөр гэхэд орон нутгийн иргэдийг дархлаажуулж дуусгахаар төлөвлөж байна. Цар тахлын голомтод ажиллаж байгаа эмч, ажилтнуудад урамшуулал олгоно Эмч, сувилагч, ажилтан тус бүрт нэг сая, резидент эмч тус бүрт 500 мянган төгрөгийн дэмжлэг, урамшуулал олгохоор боллоо. Шаардагдах хоёр тэрбум 780 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана. Халдварын голомтод 2,230 эмч, ажилтан, 1,100 резидент эмч ажиллаж байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш эрүүл мэндийн салбарынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа боловч халдварын тоо өсч, эмч, ажилтнууд өөрсдөө халдвар авах эрсдэл нэмэгдсээр байна. Ажлын ачаалал, эрсдэлтэй нөхцөл зэргээс болж эрүүл мэнд, гэр бүлийнхнийх нь болон хувь хүний сэтгэл зүй хямрах, халшрах, ажиллах урам зориггүй болох бэрхшээл ч гарч байна. Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд 2,500 орчим зээлдэгч 153 тэрбум төгрөгийн зээл аваад байна Ажлын байрыг дэмжих зээл: 03 дугаар сарын 29-ний байдлаар 343 аж ахуйн нэгж, 2,088 иргэнд 152.8 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 38, аж ахуйн нэгжийнх 210 сая төгрөг. Урт хугацаат репо санхүүжилттэй зээл: 1,078 аж ахуйн нэгж, 280 иргэн 185.5 тэрбум төгрөгийн зээл авсан. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 123, аж ахуйн нэгжийнх 140 сая төгрөг. Ипотекийн зээл: 2,043 зээлдэгчид 153.8 тэрбум төгрөгийн зээл олгосон. Зээлийн дундаж хэмжээ 75 сая, үүнээс Улаанбаатар хотод 83, орон нутагт 55 сая төгрөг байна.

Өмнөговь аймгийн Гурвантэс сум тэг зогсолт хийлээ

Өмнөговь аймгийн Гурвантэс сум болон Нарийнсухайтын бүлэг ордСаусгоби сэндс компанид COVID-19-ийнсэжигтэй тохиолдол илэрсэнгэж Өмнөговь аймгийн Онцгой комисс мэдээллээ. Үүнтэй холбогдуулан Гурвантэс сумын онцгой комиссын 2021 оны гуравдугаарсарын 31-ний өдрийн хурлын шийдвэрээр өнөөдрийн 14:00 цагаас дөрөвдүгээр сарын 3-ны 14:00 цагхүртэл хугацаандтэг зогсолт хийх тухай Сумын засаг даргын захирамж гарчээ.Энэ хугацаанд COVID-19халдвараасурьдчилан сэргийлэх, тандалт хийх зорилгоор айл өрхүүдээснэгиргэнийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах юм.

Дөрөвдүгээр сард хийгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь

УОК-ын шийдвэрийн дагуу 2021 оны дөрөвдүгээр сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 2,100 орчим иргэнээ татан авахаар төлөвлөөд байна. Үүнд: 4 дүгээр сарын 01-нд Сөүл-Улаанбаатар 4 дүгээр сарын 06-нд Токио-Улаанбаатар 4 дүгээр сарын 07-нд Сөүл-Улаанбаатар 4 дүгээр сарын 10-нд Истанбул-Улаанбаатар 4 дүгээр сарын 13-нд Токио-Улаанбаатар 4 дүгээр сарын 14-нд Сөүл-Улаанбаатар 4 дүгээр сарын 15-нд Франкфурт-Улаанбаатар 4 дүгээр сарын 21-нд Сөүл-Улаанбаатар 4 дүгээр сарын 23-нд Сөүл-Улаанбаатар /транзит/ 4 дүгээр сарын 27-нд Сөүл-Улаанбаатар 4 дүгээр сарын 28-нд Сөүл-Улаанбаатар 4 дүгээр сарын 29-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэнэ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг тусгаарлах хугацааны тухайХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.БаттөрГадаадаас ирж буй иргэд тусгаарлалтын хугацааг долоон хоног болгох бүрэн боломжтой. Ингэхдээ тусгаарлалтын эхний 72 цагийн дараа анхны, 5-6 дахь хоногт нь давтан шинжилгээг авна. Хоёр шинжилгээний хариу сөрөг гарвал долоо дахь хоногоос нь тусгаарлалтаас гаргах саналыг өгсөн. Хэрэв иргэн онгоцны бүхээгт халдварт өртсөн бол ирсэн даруйд нь шинжилгээ авах нь ач холбогдолгүй. Энэ үед вирус хамар залгиурт хангалттай хэмжээнд үржээгүй байдаг. Мөн иргэд ирэхээсээ өмнө тухайн улсдаа PCR шинжилгээ өгч байгаа. Иймд нийт гурван удаа шинжилгээ өгөөд сөрөг гэдэг нь баталгаажвал тусгаарлалтыг дуусгах санал гаргасан хэмээн өчигдөр орой мэдээлсэн юм.

Ховд аймагт коронавирусийн халдвар илэрч, гурван хоногийн хөл хорио тогтоолоо

Шүлснээс КОВИД-19 халдварыг илрүүлэх шинжилгээг өнөөдрөөс АШУҮИС дээр хийж эхэлнэ гэж АШУҮИС-ийн профессор, анагаах ухааны доктор Д.Нямбаяр хэллээ. Тэрээр Энд дурдахгүй байж боломгүй зүйл бол шүлсэнд КВ19 тодорхойлох уг оношлуурын цомог бол Монгол улсын хувьд дотоодын оношлуур бүртгэн авсан анхны тохиолдол болж байгаагаас гадна, хамгийн тэмдэглүүштэй нь, ДЭЛХИЙД АНХДАГЧ оношлуурын цомог болж байгаагаараа онцлог юм хэмээсэн. АШУҮИС дээр шүлснээс халдвар илрүүлэх оношлуур бүтээх ажлыг маш амжилттай гүйцэтгэж ийнхүү үр дүн гарч эхэлсэн бөгөөд гурав хоногийн өмнө оношлуур үйлдвэрлэхэд бэлэн болсон гэж мэдээлж байв.

ЦАГААН НӨМРӨГТ БААТРУУДДАА ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ

Эрхэм хүндэт эмч, эмнэлгийн ажилтан, албан хаагчид аа! Та бүхэндээ олон улсын эмч нарын баярын өдрийн мэндийг хүргэж, монгол хүн бүрийн эрүүл мэнд, энх амгалан амьдралын төлөө хичээнгүйлэн зүтгэж буй их үйлсэд тань талархал илэрхийлж, мэхийн хүндэтгэе. Энэ удаагийн олон улсын эмч нарын баярын өдөр дэлхий даяар коронавирусийн цар тахлын эсрэг тэмцэж буй цаг үед тохиож байна. Нийслэлийн иргэдэд өнөөдрийн байдлаар харьяа эрүүл мэндийн 29 байгууллага, өрхийн эрүүл мэндийн 142 төв, хувийн хэвшлийн 1267 эмнэлэг, сувилал, клиник, 1200 эмийн сангийн нийт 15 мянга гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж, эрүүл мэндийн анхан болон лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Ковид 19 аюулт цар тахлын энэ хүнд үед галын шугаманд өдөр, шөнөгүй үүрэг гүйцэтгэж, улс эх орноо, хүн ардаа хамгаалан ажиллаж байгаа Та бүгдийн маань ур чадвар, тэсвэр хатуужил, эрдэм мэдлэг, чин сэтгэл бол яах аргагүй эрүүл мэндийн салбарын төдийгүй Монгол Улсын баялаг юм. Тиймээс ч тэртээ 1933 оноос тэмдэглэж ирсэн олон улсын эмч нарын баярын өдөр бол хүн төрөлхтний эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулсан эрхэм хүндэтгэлийн ёсолгоо бөгөөд монгол түмний хувьд ч ЦАГААН НӨМРӨГТ БААТАР-ууд хэмээн хүндэтгэн өргөмжилдөг учиртай. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч миний бие 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө Эмнэлгийн мэргэжилтнийг мэргэшүүлж, чадавхжуулах, нийгмийн баталгааг хангах асуудлыг тусгаж, эмч нарынхаа нийгмийн хамгааллын асуудлыг сайжруулж, гадаад, дотоодод сургах, эрүүл, аюулгүй, шаардлага хангасан орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлж, эмч нарынхаа эрүүл мэндийг хамгаалах, урамшуулах зэрэг цогц ажлыг хэрэгжүүлж эхэлснийг дуулгахад таатай байна. Энэ хүрээнд эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмэх, техник хэрэгслээр хангах, хүний нөөцийн бодлогыг сайжруулахын зэрэгцээ хууль бусаар олгогдсон эмнэлгийн газрыг чөлөөлж, сургууль, цэцэрлэг барих зэрэг олон зорилт бий бөгөөд Та бидний хамтын хичээл зүтгэлийн үр шим сайн цагийг авчирна гэдэгт итгэж байна. Энхийн манаанд хоёргүй зүрх сэтгэлээр ажиллаж байгаа болон ажиллаж байсан алтан гартай эмч, эмнэлгийн ажилтнууд та бүхний санал, санаачилгыг бид үргэлжилж сонсож, бодлого, үйл ажиллагаандаа тусгаж байгаа болно. Мянган жаргалангийн үүдийг нээгч эрхэм хүндэт эмч, эмнэлгийн ажилтан, ажиллагсад аа, цагаан нөмрөгт баатрууд аа, Та бүхэндээ баярлалаа. Та бүхэндээ эрүүлийг хүсье. Энхийг хүсье. НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.