Тусгаарлан ажиглах 74 байранд 3192 иргэн байна

Улсын хэмжээнд гуравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар 74 тусгаарлан ажиглах байранд нийт 3192 иргэн байна. Үүнээс нийслэлд 28 тусгаарлан ажиглах байранд 2004 иргэн, орон нутагт 46 тусгаарлан ажиглах байранд 1188 иргэн байгаа юм. Тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 600 алба хаагч хамтран үүрэг гүйцэтгэж байнагэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

УУЧЛАЛТ ХҮСЧ, ТАЙЛБАР ГАРГАХ ТУХАЙ

Мөнх дэлгэрэх билэг ХХК нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд их бүтээн байгуулалтын ажилд хувь нэмрээ оруулж, салбар дахь хувийн хэвшлийн байгууллагуудтай тогтвортой хамтран ажиллаж байна. Мөнх дэлгэрэх билэг ХХК нь Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрших Сэлбэ голын эрэг дагуух Ривер Вилла хотхоны цэвэр усны шугам хийх гэрээг байгуулан гадна шугамын ажлыг эхлүүлсэн. Бид шугамын ажлыг зураг төсөл болоод төлөвлөгөөт графикийн дагуу гүйцэтгэхээр төлөвлөсөн боловч цаг хугацааны хувьд хязгаарлагдмал буюу COVID-19 вирусийн халдварын улмаас дахин хөл хорио тогтоох болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж шахуу төлөвлөгөөтэй ажлыг гүйцэтгэх явцад голын хамгаалалтын бүсийг ухаж, зохисгүй үйлдэлд гаргасан явдалд гүнээ харамсаж буйгаа дахин илэрхийлж байна.айдлыг бид даруй хэвийн голдиролд нь оруулахаар бүрэн хүчин чармайлт гарган нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Дээрх асуудлаар тус төсөл болоод гэмтэлтэй огт хамааралгүй Эко констракшн ХХК-ийн талаар сүүлийн үед олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллээр буруу ташаа мэдээллийг нийтлэж байгаа нь энэхүү цар тахлын хүнд үед бүтээн байгуулагч компанийн нэр хүндэд сөргөөг нөлөөлж байгаад бидний зүгээс тун харамсалтай байна. Тус компани нь дээрх гэмтэл болоод асуудалтай ямарваа нэгэн байдлаар огт хамааралгүй бөгөөд бид төслийн ерөнхий гүйцэтгэгч болох Босоо цамхаг констракшн ХХК-тай зөвхөн гэрээг байгуулан ажлыг гүйцэтгэсэн. Олон нийтийг бухимдуулж зохисгүй үйлдэл гарган иргэдийн тав тухыг алдагдуулсан явдалд манай компанийн зүгээс дахин уучлалт хүсч, цаашид аюулгүй ажиллагааг чандлан мөрдөж, алдаа онооноосоо суралцан хариуцлагатай ажиллаж болно. Уучлалт хүссэн, Мөнх дэлгэрэх билэг ХХК-ийн хамт олон

Нийслэлийн хэмжээнд хамгаалалтад авсан 7 байршил байна

Нийслэлийн хэмжээнд 2021 оны гуравдугаар сарын 28-ны 20:00 цагийн байдлаар хамгаалалтад авсан долоон байршил байна.Үүнд: 1. Чингэлтэй дүүргийн 6-р хороо 50 байр 2.Чингэлтэй дүүргийн6-рхороо 39-а байр 3.Чингэлтэй дүүргийн5-рхороо 6 байр 4. Сүхбаатар дүүргийн 10-рхороо 21 байр 5. Хан-Уул дүүргийн 3-рхороо Олип 3 байр 6.Хан-Уул дүүргийн3-рхороо Олип 4 байр 7.Хан-Уул дүүргийн3-рхороо Олип 5 байр

Ил задгай кабелийн болон цахилгааны утасны аюулгүй байдалд хяналт тавихыг үүрэг болголоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулсан юм. Тухайлбал, нийслэлийн нутаг дэвсгэрт ил задгай болон цасан доор дарагдсан хог хаягдлыг цэвэрлэх чиглэлээр энэ сарын 22-27-ны хооронд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн угаалга, хог хаягдлын эрчимжүүлсэн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулжээ. Мөн нийслэлийн суурьшлын бүсэд зөвшөөрөлгүй болон нийтийн эзэмшлийн гудамж талбайг түрж барьсан барилгуудыг цэгцлэх, дүгнэлт, саналаа танилцуулах чиглэлээр архитектур төлөвлөлтийн даалгаваргүй 35, эх загвар зураггүй 33, барилгын ажлын зөвшөөрөлгүй 48 буюу нийт 116 барилгыг зөрчлийн хэлбэрээр нь ангилан, холбогдох хууль тогтоомжийн дагуу зөрчлийн арга хэмжээ тооцож, баримт бичгийг нөхөж олгох, байнгын ашиглалтад оруулах комисс ажиллуулах зэрэг арга хэмжээ авч байгаа гэлээ. Түүнчлэн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, өнгө үзэмжгүй хашааг буулгах, барилгын ажлын гаднах талбайн орчны аюулгүй байдлыг хангуулж, стандарт норм, дүрмийг мөрдүүлэх чиглэлээр энэ сарын 25-26-нд Хан-Уул дүүргийн 8, 9, 11, 16, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 29 иргэн, аж ахуйн нэгжийн орчны аюулгүй байдалтай танилцаж, 28 барилгад түр хашааны стандартыг мөрдөж, орчны аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар үүрэг даалгавар өгсөн байна. Үүнээс гадна нийтийн эзэмшлийн зам талбайн орц, гарц, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж байгаа байршлуудын зөрчлийг арилгах хүрээнд холбогдох албаныхан газар дээр нь ажиллаж байгаа юм. Шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хотын өнгө үзэмжийг сайжруулах, стандартыг мөрдүүлэх, иргэдийн аюулгүй зорчих боломжийг хангах чиглэлээр хийж байгаа ажлуудаа эрчимжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Түүнчлэн Улаанбаатар хотын амин судас нь хот төлөвлөлт. Тиймээс хот төлөвлөлтийн асуудлыг нухацтай авч үзэх хэрэгтэй байна. Иргэдийг амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр Богд уул болон Туул гол дагуух тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг сайжруулах үүрэг өглөө. Мөн нийтийн эзэмшлийн гудамж, талбай, авто зам болон ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн тоглоомын талбай, гэр хороолол, орон сууцны хорооллын гудамж талбайд ил задгай кабелийн болон цахилгааны утасны аюулгүй байдлыг хангуулах, дүүргийн нутаг дэвсгэрт байгаа өнгө үзэмжгүй, эвдэрч гэмтсэн самбаруудыг цэгцлэх, стандарт, норм, дүрмийг мөрдүүлэх, газар дээр нь ажиллаж зөрчлийг арилгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм. Түүнчлэн Улаанбаатар хотын авто зам, орон сууцны хороолол дундах авто замуудад өнгө үзэмжгүй эвдэрч гэмтсэн хайс, бетон хаалтуудыг цэгцлэх, зөрчлийг арилгуулахыг даалгалаа. Хэдийгээр иргэдийг дархлаажуулах ажил хийгдэж байгаа ч иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, амны хаалтаа зүүхийг Хотын дарга уриалсан юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

НИТХ-аас гэр хорооллын айл өрх хашаандаа мод тарих, ногоон байгууламж байгуулах саналыг дэмжинэ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит V хуралдаанаар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр Улаанбаатар хотын Захирагчийн албанаас 2016-2020 онд хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлан мэдээллийг сонсож, цаашид хийхээр төлөвлөгөөний талаар хэлэлцсэн. Өнгөрсөн дөрвөн жилийн ажлын үр дүнд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлсэн бол 2021 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас улиасны унгарлийг бууруулах, арчилгааны ажлыг сайжруулах хүрээнд ажилбар бүрээр стандарт мөрдүүлэх, гэр хорооллын айл өрх хашаандаа мод тарих, ногоон байгууламж байгуулах саналыг дэмжиж ажиллах нь. Улмаар2025 он гэхэд нэг хүнд ногдох ногоон байгууламжийг 8 ам метрт хүргэх зорилт тавьжээ. Хурлын дарга Ж.Батбаясгалан Улаанбаатар хотод урсаж байгаа голын ай сав, хууль тогтоомжоор хамгаалагдсан атал яагаад мөрдөхгүй байна вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэгтэй нийслэлийн Засаг дарга, дүүргүүдийн удирдлага үүнд анхаарал хандуулах ёстой. Захирагчийн ажлын албанаас хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн ажлын танилцуулга, цаашид хэрэгжүүлэх ажлын танилцуулгыг сонслоо. Хурлаас тэмдэглэл гаргаж, нийслэлийн Засаг даргад танилцуулах үүргийг Ажлын албанд даалгаж байна гэсэн юм. Эх сурвалж:Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.