УОК ирэх дөрөвдүгээр сард Сөүл, Токио, Стамбул, Франкфурт зэрэг хот руу тусгай үүргийн 12 удаагийн нислэг үйлдэж, 2000 орчим иргэнээ авчрахаар төлөвлөжээ. Цар тахал дэгдэж хил хаагдсанаас хойш манай улс 30 гаруй мянган иргэнээ татан аваад байна. Татан авалтыг ирэх сард үргэлжлүүлээд тавдугаар сараас хил нээх төлөвлөгөөтэй байгаагаа Засгийн газар зарлаад байгаа билээ. Монгол Улс 2020 оны эхний 11 сарын байдлаар дотооддоо халдваргүй байсан бол өдгөө дотоодын халдварын тоо 4000 гаруйд хүрээд байгаа юм.
НӨАТ-ын урамшууллын өнөөдрийн тохирлоор61842713 дугаартодорч3 сая төгрөгийн нэг азтан, 1.5 сая төгрөгийн 16 азтан тодорлоо. Нийт 23832 баримт тохирсноос: 30 мянган төгрөгийн 21456 баримт 100 мянган төгрөгийн 2142 500 мянга 217 1,5 сая 16 3 сая 1 азтан тодорлоо. Супер тохиролд07676080дугаар таарсан ч азтан тодорсонгүй. Боловсрол суваг телевизээр шууд дамжуулсан уг тохиролд 2021 оны хоёрдугаар сарын 1-28-ны өдрийн худалдан авалтаар хийсэн цахим төлбөрийн баримтыг хамруулсан юм.
Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой өнөөдөр тохиож байна
2021-03-22 09:46:45 Нийтлэгдсэн: НийгэмМонгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14.58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас Союз-39 хөлгөөр хөөрсөн юм. Эх сурвалж: Нийслэлийн Боловсролын газар
Ганцхан хувийн хүүтэй орон сууц олныг хуйлруулж байна Цаана чинь, Ганцхан хувийн хүүтэй River villa хотхон олныг хуйлруулж байна гэнэ шүү. Аргагүй шүү дээ, ийм сайхан боломж тэр бүр олдоод байх ч уу, үгүй ч үү. Тодруулбал Улаанбаатар пропертиз ХХК-ийн хэрэгжүүлж буй долоо дахь төсөл болох River villa хотхон нь ХУД, 15 дугаар хороо Замын цагдаагийн урд байрлалтай нийт гурван блок, 700 айлын энгийн стандарт болон пентхаус загварын орон сууцаа ашиглалтад оруулахад бэлэн боллоо. Эдний хамт олон Голомт банкны 1 хувийн хүүтэй тусгай зээлээр орон сууцтай болох боломжийг иргэддээ олгож байгаа нь ийнхүү олныг хуйлруулж эхэлжээ. Урьдчилгаа 30 хувиа төлөөд л үлдэгдэл төлбөрөө сарын 1 хувийн хүүтэй зээлээр авахад хожно уу гэхээс алдана гэж үгүй. Хотхон нь нэгдүгээр давхартаа хүний хэрэгцээ шаардлагад нийцсэн бүхий л үйлчилгээний газруудтайгаас гадна Кембриджийн сургалт бүхий цэцэрлэгтэй, Герман чанар стандартыг чанд мөрдсөн, Сүхбаатарын талбайгаас нэг км зайд оршдогоороо давуу талтай. Эдний байрнууд м.кв-ын сонголттой, нарны гэрэл сайн тусах гайхалтай том цонхнуудтай, дотор заслаа цагаан өнгөөр хийдэг учраас цэлгэр уужим харагддаг. Ингэхдээ метр квадратаас үл хамаарч байрныхаа дизайныг маш сайн зохион байгуулалттай, сонирхолтой, бээст загвараар урлан, гаргасан нь зориод очсон хэн бүхний сэтгэл зүрхийг уячихдаг гэж болно. Автомашины зогсоол ихтэй River villa хотхоны хувьд 46м2-218м2 хүртэл 2-6 өрөө апартмент, мөн пентхаус орон сууцтай юм. Тэгэхээр хамгийн уян хатан төлбөрийн нөхцөлүүдтэй River villa хотхоныг азтай аавын хүү, ээжийн охин авдаг л газар байгаа биз. 2021 оны хоёрдугаар улиралдаа ашиглалтад орох хотхоноо ганцхан хувийн хүүтэйгээр худалдан авахгүй бол шуураад дууслаа шүү, цаана чинь. Загварын байр: ХУД, 15-р хороо, River villa хотхоныхоо 2 давхарт, өдөр бүр 09-19 цагийн хооронд ажилладаг. Холбоо барих утасны дугаар: 77009919
Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт зургадугаар сард дуусна
2021-03-19 10:28:10 Нийтлэгдсэн: НийгэмУлаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн захирал Ж.Сандагсүрэн өчигдөр буюу гуравдугаар сарын 17-нд төслийн I үе шат болох Баянхошуу болон Сэлбэ дэд төвд ажиллалаа. Энэ хүрээнд төслийн зохицуулагч Д.Авирмэд болон инженерийн баг Баянхошуу,Сэлбэ дэд төвүүдэд хийж гүйцэтгэсэн бүтээн байгуулалтын ажлууд болон төсөл хэрэгжсэнээр гарч буй үр дүнгүүдийн талаар танилцуулсан юм. Төслийн захирал Ж.Сандагсүрэн эхлээд Баянхошуу дэд төвд барьсан Дулааны даралт өргөх насос станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэлтэй танилцав. Баянхошуу дэд төвийг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажлын хүрээнд Дулааны 11И магистрал шугам шинэчлэл өргөтгөлийн ажил, Дулааны даралт өргөх насос станц болон 3.3 км шинэ шугамыг ус дулаан дамжуулах нийт 14 төвийн хамт бүрэн хийж гүйцэтгэсэн. Одоогоор Баянхошуу дэд төвд нийт 27 аж ахуйн нэгжийг төвийн төвлөрсөн дулаанд холбоод байгаа бөгөөд цаашид 20 мянган айл өрхийг төвлөрсөн дулаан хангамжид холбох боломж бүрдсэн юм. Үүний дараа Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн нийгмийн барилга байгууламжууд болох 240 хүүхдийн цэцэрлэг, нэг цэгийн үйлчилгээ бүхий Бизнес инкубатор сургалтын төв, Мэдээлэл холбооны нэгдсэн үйлчилгээний төв, Орлогод нийцсэн загвар орон сууц, үерийн далан суваг, тохижилт, автозам, гүүр, 28 мВт хүчин чадалтай Дулааны станц, 1000 шоо метр хүчин чадалтай Усан сан болон цахилгааны 35/10кВт станцын барилга угсралтын ажлуудтай танилцлаа. Цаашид төслийн I үе шат бүрэн хэрэгжиж дууссанаар иргэдэд хүрэх үр дүнг нарийн тодорхойлон, улам илүү хүртээмжтэй байх тал дээр түлхүү ажиллах чиглэл өгөв. Баянхошуу,Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын барилга угсралтын ажлуудыг энэ оны зургадугаар сард бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа юм. https://youtu.be/9WmJX-VgQwM НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй