Хөвсгөл аймагт COVID-19-ийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 3 хүнээс халдвар илэрлээ
2021-03-19 10:07:49 Нийтлэгдсэн: НийгэмХөвсгөл аймгийн Цэцэрлэгт суманд коронавирусийн халдварын тохиолдол батлагдсантай холбоотойгоор ойрын болон дам хавьтлууд, төрийн албан хаагчдыг PCR шинжилгээнд хамруулж байгаа юм. Сүүлийн 24 цагийн хугацаанд тус аймагт нийт 375 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээг хийлээ. ИнгэхэдМөрөн болон бусад сумаас тандалтын зорилгоор 317 иргэнээс авсан сорьцонд эерэг тохиолдол бүртгэгдээгүй байна. Харин Цэцэрлэг сумын ойрын хавьтлын 58 иргэнээс PCRшинжигээний сорьц авч шинжлэхэдгуравткоронавирусийн халдвар илэрсэн байна. Ингэснээр Хөвсгөл аймагтбатлагдсан COVID-19-ийн халдварын тохиолдлын тоо 10 боллоо. Аймгийн Эрүүл мэндийн газарболон Зоонозын өвчин судлалын төвийнхамтарсан баг ажиллаж Цэцэрлэг суманд тандалтын үйл ажиллагааг явуулж ойрын болон дам хавьтлыг тогтоож бүрэн хяналтанд авлаа. Батлагдсан тохиолдлуудын хавьтлын судалгаа үргэлжлэн хийгдэж байна. Эх сурвалж:Хөвсгөл аймгийн Шуурхай штаб
Боксын шигшээ багийн М.Мягмаржаргал, Э.Цэндбаатар нар олимпын эрхээ авлаа
2021-03-19 09:39:40 Нийтлэгдсэн: НийгэмОлон улсын боксын холбооноос зургаадугаар сард зохиох байсан олимпын эрх олгох тэмцээн КОВИД-19 цар тахлын улмаас цуцлагджээ. Улмаар олимпын эрхийг дэлхийн чансааны дагуу өгөхөөр болж тив бүрт 53 эрх хуваарилсан байна. Улмаар чансаа дээгүүр бичигдэж байсан эмэгтэй 75 кг жингийн тамирчинМ.Мягмаржаргал, эрэгтэй төрөлд ОУХМЭ.Цэндбаатар нар эрхээ авлаа. Ингэснээр Монгол улсын гурван боксчин Токиогийн олимпод оролцохоор болж байна. Боксын эхний эрхийг Б.Чинзориг өнгөрсөн онд аваад байсан юм.
Өнөөдрийн 17 цагийн байдлаар 15265 хүн вакцинд хамрагдаж, нийт 168 мянган хүн вакцинд хамрагджээ. Улаанбаатар хотын вакцинд хамрагдах 6 хүн тутмын 1 нь дархлаажуулалтын эхний тунг тариулаад байна.Одоогоор дээрх дараалалд үзүүлсэнчлэн 2-5 дугаар бүлгийн иргэд дархлаажуулалтад хамрагдаж байна. Энэ дарааллын дагуу нийслэлд тавдугаар сарын 1 гэхэд вакцинжуулалтыг дуусгахаар төлөвлөжээ.
Чамгүй удаан хугацаанд гадаадад эмчилгээ хийлгэж байсан УИХ-ын гишүүн Н.Учрал эмчилгээ нь амжилттай болж эх орондоо ирээд байгаа. УИХ-ын хамгийн залуу гишүүдийн нэг түүний бие сайжирч байгаад хүмүүс баяртай байгаа. Тухайлбал, Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од Эрхэм гишүүнийг эх орондоо ирсэнд нь баяр хүргэж ил захидал илгээсэн байна. Уг захидалд УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Н.Учрал танаа Монголын залуучуудын үлгэр дуурайлал, манлайлал болсон танд энэ өдрийн мэндийг болон Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярын мэндийг нийт залуучуудынхаа нэрийн өмнөөс хүргэж байна. Таны эрүүл мэндийн байдал сайжирч эх орондоо эргэж ирсэнд залуучууд бид баяртай байна. Таны санаачлан хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөр, батлуулсан хуулиуд залуучууд бидний амьдрал, нийгмийн харилцаанд үргэлж сайнаар нөлөөлдөг бөгөөд таныг эрүүл байж эх орон, төр түмнийхээ төлөө зүтгэж буй их үйлсээ амжилттай үргэлжлүүлэхийг чин сэтгэлээсээ хүсч байна. Таны цаашдын ажилд тань амжилт, амьдралд тань аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе. Хүндэтгэсэн, Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од гэсэн байна.
Монгол эрэгтэйчүүдийн 25 хувь нь дээд боловсролтой, сарын дундаж цалин нь 1.4 сая төгрөг
2021-03-18 11:20:53 Нийтлэгдсэн: Нийгэм2020 оны байдлаар Монгол Улсад оршин суугаа хүн амын 1 603.3 мянга нь эрэгтэйчүүд. Тэдний 67 хувь нь хотод, 33 хувь нь хөдөө амьдардаг. Манай улсын эрэгтэйчүүд дунджаар 29 насандаа гэрлэдэг бөгөөд тэдний 0.9 хувь нь өрх толгойлсон, дундаж наслалт 66 байна. Эрэгтэйчүүдийн 594.9 мянга нь ажилтай, сарын дундаж цалин 1 395.9 мянган төгрөг юм байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй