Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны “Рапид харш”-д хөл хорио тогтоолоо

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рапид харш-д өнөөдрийн 06:00 цагаас эхлэн 72 цаг хүртэлх хугацаанд хязгаарлалтын дэглэм тогтоолоо. Уг шийдвэрийг Эрүүл мэндийн сайдын зөвлөмж, Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу гаргасан байна. Тухайн хэсэгт 2021 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс хойш нийт 36 иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн тул хэсэгчилсэн хязгаарлалт тогтоож, тус байршлын бүх өрхийн иргэдээс 72 цагийн хугацаанд багтан PCR шинжилгээ авч, вакцинжуулалтад хамруулах зэрэг арга хэмжээ авахаар дүүргийн Онцгой комисс төлөвлөөд байна. Үүнд: Хэсэгчилэн хязгаарлалтад орсон хотхоны бүх өрхийн 18-аас дээш насны иргэдийг шинжилгээнд хамруулна. Шинжилгээний хариу гартал Цагдаагийн байгууллага хамгаалалтад авна. Халдвар авсан иргэдийг тусгаарлах байранд шилжүүлнэ. Халдвар бүртгэгдсэн объектуудад халдваргүйтгэл хийж аюулгүй болгоно. Шинжилгээний хариу /СӨРӨГ/ гарсан 50-65 насны ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг вакцинжуулалтад хамруулна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ зайлшгүй шаардлагатай буюу хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдэд тухай бүр зохицуулалтын арга хэмжээ авч, үйлчилгээ үзүүлнэ. Байр, орцны хог тээвэрлэлт, цэвэрлэгээ үйлчилгээг СӨХ-ны үйлчлэгч хамгаалах хувцас, хэрэгсэл өмсөж хогийг цуглуулан, зориулалтын хогийн цэгт хаяж, цэвэрлэгээ хийнэ. Халдвар гарсан байрны аюултай болон ахуйн хог хаягдлыг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага авч халдваргүйтгэл хийж, ачиж тээвэрлэнэ. Түүнчлэн хотхоны иргэд хүнсний дэлгүүр, эмийн сангаар цагийн хуваарийн дагуу нэг өрхөөс нэг иргэн гадагш гарч хэрэгцээтэй хүнс, бусад шаардлагатай зүйлээ авах зэрэг зохицуулалтыг хийж, мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж ажиллана. Зөвлөгөө, мэдээлэл авах утасны дугаар: Хан-Уул дүүргийн Онцгой комиссын Шуурхай штаб 83120466 Эрүүл мэндийн шуурхай штабын утас: 11341170 15 дугаар хороо 7719-6515 Хорооны Засаг дарга П.Мөнх-Эрдэнэ 9999-6632 Хорооны Зохион байгуулагч Ш.Алтанхундага- 8998-8799 Хорооны хэсгийн ахлагч Г.Удвал 9996-2503 Өрхийн Эрүүл мэндийн төв 99155266, 99063478 Хан-Уул дүүргийн Онцгой комисс

Монголын 1115 цэрэг энхийг сахиулах ажиллагаанд алба хааж байна

Өнөөдрийн байдлаар Монгол улсын 1115 цэрэг эрс энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байна. Тэдний 800 орчим нь зөвхөн Өмнөд Судан улсад байгаа бол үлдсэн нь Баруун сахар болон БН Ардчилсан Конго улсад алба хааж байна. Манай улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд Сьерра Леоне /2006-2011/, Төв Африкийн БН улс, Чад /2009-2011/, БН Ардчилсан Конго /2002 оноос хойш/, Баруун Сахар /2002 оноос хойш/, Судан /2010-2017/, Өмнөд Судан /2011 оноос хойш/, Афганистан /2003 оноос хойш НАТО-гийн шугамаар/ зэрэг улсад давхардсан тоогоор нийт 19300 цэргийн алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгэсэн. Уг энхийг сахиулах ажиллагаанд явсан цэрэг эрсийн хүчинд Батлан хамгаалах салбарт хөрөнгө оруулалт орж зэвсгийн чадвар сайжирдаг. Иймд цаашид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд инженерийн рот, тусгай хүчний ротыг оролцуулан нэмэлт санхүүжилт татах зорилготой байгааг БХЯ-наас мэдээлэв.

"Хотын дарга ба сэтгүүлчид" уулзалт, ярилцлагын онцлох  12 эшлэл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын Хотын түгжрэл ба нийтийн тээвэр сэдвийн хүрээнд сэтгүүлчидтэй хийсэн Хотын дарга ба сэтгүүлчид уулзалт, ярилцлагаас онцлох 12 эшлэлийг хүргэж байна. Эшлэл 1 Хот гэдэг бол их айл. Тулгамдаж байгаа олон асуудал байна. Улаанбаатар хотын иргэдийг эрх чөлөөтэй, аюулгүй, эрүүл орчинд амьдруулах үүргийг бид хүлээж байна. Бидний хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын түгжрэл дээд түвшиндээ буюу 85 хувьд хүрсэн. Түгжрэл амьдралд маш сөргөөр нөлөөлж байна. Түгжрэлийн шалтгаан бол автомашины тоо, зогсоолын хүрэлцээ, жолоочийн ур чадвар, хот төлөвлөлт. Улаанбаатарыг олон улсын түвшинд хүрсэн, стандартад нийцсэн, аюулгүй хот болгох ёстой. Энэ зарчмыг баримтлан өргөн хүрээнд далайцтай бодлого баримталж ажиллана. Эшлэл 2 Улаанбаатар хотын үе үеийн дарга нарын толгойны өвчин бол нийслэлийн төсөв, санхүүгийн бие даасан байдал. Хотын бүх дарга нар хотоо сайхан болгох, хотын хөгжлийг зөв болгох, орчин үеийн шийдэлтэй Улаанбаатар хот болгохыг зорьсоор ирсэн. Гэтэл нэгдүгээрт систем нь, хоёрдугаарт тогтолцоо нь болдоггүй, гуравдугаарт санхүүгийн эрх мэдэл нь хумигдмал. Улаанбаатар хотын энэ тулгамдаж байгаа асуудал сүүлийн 28 жил хуримтлагдаж иржээ. Бид Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэхээр Засаг даргын мөрийн хөтөлбөртөө оруулж, хэрэгжүүлээд явж байгаа. Эшлэл 3 Хотын иргэн бол соёлтой, ухаантай, үнэ цэнтэй, үнэлэмжтэй байх ёстой. Улаанбаатар хотын иргэн гэдгээрээ бахархах ёстой гэж би боддог. Тийм болгохын тулд бид бас хичээх ёстой. Төрийн захиргаа нь хүнд сурталгүй, төрийн албан хаагч нь түргэн шуурхай үйлчилдэг, төрийн ажлууд нь цахимжаад ирэхээр хүнд суртал, хардлага, сэрдлэг, авлигал, хээл хахууль цэгцрээд ирнэ. Ер нь Улаанбаатар хот цахим болох ёстой. Тийм учраас дижитал эрин зууны энэ үед хөгжилтэй хөл нийлүүлж, хотынхоо татвар, хураамжуудыг хэн нэгнийг стресст оруулахгүйгээр шийддэг зөв зохицуулалт руу бид шуурхай орох ёстой. Эшлэл 4 Нийтийн тээврийн хөгжил муу байгаа, энэ бол үнэн. Нийтийн тээврийн үйлчилгээнд санал асуулгад оролцсон иргэдийн 84 хувь нь муу дүн тавьчихсан байгаа. Бид шинэчлэл хийхээр бэлдээд, тооцоод явж байна. Түгжрэлийг бууруулахаар ярьж байгаа ажлууд байгаа. Гэхдээ би попрох дургүй. Би судалгаа, шинжлэх ухаан, тооцоолол дээр суурилж хөдлөх дуртай. Мэдээж авах ёстой арга хэмжээнүүд байгаа. Болж байгаа зүйлүүдийг нь богино хугацаанд хийж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Өнөөдөр Засаг даргын үйл ажиллагааны үндсэн мөрийн хөтөлбөр гараад, хэрэгжээд явж байгаа. Эшлэл 5 Улаанбаатар хотод 450 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа. Тээврийн хэрэгслийн дундаж хурд 13 км цаг байна. Бидний зорилт бол 25 км цагт хүргэх. Автомашин эзэмшиж байгаа хүний тоо 2-3 дахин нэмэгдсэн. Гэтэл авто зам нь 10 гаруй жилийн хугацаанд 954 км-ээс 1136 км л болж нэмэгдсэн байна. Энэ байдал удаан үргэлжилбэл 2030 он гэхэд тээврийн хэрэгслийн дундаж хурд зургаан км цаг болох нь. Автомашины тоо ч нэмэгдэж, 927 мянгад хүрэх тооцоо байна. Иймээс бид яаралтай арга хэмжээ авахгүй бол хотын замын хөдөлгөөн уналтынхаа доод шатанд очно. Эшлэл 6 Өнөөдөр захуудыг хотоос гаргана гэхээр тэнд олон мянган хүний ажлын байр байгаа. Орлогоо тасалдуулахгүй аваад явж байгаа иргэдээ тийшээ нүү, эсвэл ажиллуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудыг наадхаа зогсоо гэж болохгүй. Би бол ийм алхам хийхгүй. Нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой асуудалд заавал цаг хугацаа орно. Би буруу шийдвэр гаргавал гудамжинд явж байгаа иргэн Дорж гуайд маргааш шууд очиж буудаг. Тийм учраас бид маш сайн судалж, цаг хугацаагаа зөв тооцож байж шийдвэр гаргана. Иргэдийнхээ сэтгэл зүрх, ажил, амьдралыг нь дэмжсэн шийдвэрийг л хотын дарга гаргана. Хотын даргын үндсэн ажил бол 1.5 сая иргэнийхээ талд байх. Эшлэл 7 Улаанбаатар хотын иргэд өөрсдөө орлоготой байх ёстой. Татвар төлж байгаа улсууд бол заавал орлоготой байх ёстой. Хотын иргэд буузаа, баншаа, гамбираа, боорцгоо, шөлөө хийнэ үү хамаагүй, хамгийн гол нь эрүүл, аюулгүй байдлаа хангасан байх ёстой. Бусад дүрэм, журам, захиргааны хүнд дарамтыг арилгана. Мэргэжлийн хяналт бол зөвлөн туслах үйлчилгээгээ үзүүлнэ. Хянаад, шалгаад л, цуцлаад, торгоод явдаг юм байхгүй. Хүнд суртлыг байхгүй болгоно. Улаанбаатар хотын иргэд бол хөдөлмөрлөх шуналтай байгаасай. Улаанбаатар хотын иргэн болгон хөдөлмөрлөөсэй, өөрсдийн бизнесээ хийгээсэй. Үүнийг хотын даргын хувьд дэмжиж ажиллана. Эшлэл 8 Би хотын захиргааг нүүлгэхгүй гэж бодож байгаа. Яагаад тэнд Эрдэм шинжилгээний хүрээлэн, Монголын залуучуудын инновацын төв, Шинжлэх ухааны хүрээлэнгүүд байж болохгүй гэж. Би залуучуудаа, старт-ап компаниудыг дэмжиж, Монголын залуучуудын инновацын төв болгож, тэнд залуучууд цугласан, өөрсдийнхөө мэдлэг, чадвараа хөгжүүлж, дэлхийн хөгжилтэй уралдсан байдлаар хөгжөөсэй гэж хүсэж байна. АНУ-ын цахиурын хөндий гэдэг шиг Яармагийн хөндийгөөс дэлхийд Монголын старт-ап компаниуд, Монголын технологиуд гараасай л гэж бодож байна. Эшлэл 9 Аливаа асуудлыг шийдэхэд төсөв, санхүүгийн асуудал толгойны өвчин болж байна. Гэхдээ үүнийг шийдэхийн тулд хууль, эрх зүйн орчин бүрдүүлэхээр ажиллаж байна. Урьд өмнөх Хотын дарга нарын хэн нь ч ийм цар тахлын хүндрэл бэрхшээлтэй тулгарч байгаагүй. Манай удирдлагын баг хотын төсөв, санхүүг нэмэгдүүлэх тал дээр тал бүрээр анхаарч ажиллаж байгаа. Эшлэл 10 Миний нэг суурь зарчим бол худлаа ярихгүй, хулгай хийхгүй. Бас нөхдөөсөө, иргэдээсээ урвахгүй, шарвахгүй, энэ ажлыг хийгээд дуусгана гэсэн бодолтой л байгаа. Тийм учраас тооцоо, судалгаан дээр суурилж ажиллаж байна. Хотын захиргааны өдөр тутмын ачаалал бол аль ч яамтай харьцуулшгүй их. 6-7 яамны ажлыг нийслэлийн захиргааны бүтэц, зохион байгуулалт буюу 34 агентлаг, 103 харьяа байгууллагуудын 35 мянган төрийн албан хаагчид хийж байгаа. Эшлэл 11 Метроны асуудлаар япончуудтай, Хятадын компаниудтай, бүр солонгосчуудтай уулзсан. Хамгийн мэргэжлийн түвшинд явж байгаа нь ЖАЙКА юм билээ. ЖАЙКА-гийнхан Улаанбаатар хотод метро бариад ашиггүй гэдэг зүйл хэлээд байгаа. Ашигтай, ашиггүй нь хамаагүй. Улаанбаатар хотын энэ газар доорх инженерийн дэд бүтэц, хангамжийн гол шугамуудыг шинэчлэх цаг нь болсон. Улаанбаатар хотын шугамуудыг хурдан, шуурхай засдаг зохицуулалтыг хийж байж, энэ хотын аюулгүй байдал үндсээрээ хангагдана шүү дээ. Тэгэхээр асар их хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй болно. Эшлэл 12 Аль ч нам ялсан, хэн ч гарч ирсэн өмнөх улсуудынхаа залгамж чанарыг цааш нь үргэлжлүүлж явах ёстой. Жишээ нь, Бат-Үүл баатрын Найрсаг Улаанбаатар-ыг үргэлжлүүлнэ, төгс болгоно. Гэр хорооллыг барилгажуулах төслийг эхлүүлсэн нь, мөн IT нь зөв байсан ч гүйцэтгэл дээрээ алдчихсан. Зөв зүйтэй ажлуудыг манай баг залгамж чанараар нь үргэлжлүүлээд, дэмжээд ажиллана. Тэгж байж бид хугацаа хожно, хөрөнгө мөнгөө хэмнэнэ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

С.Амарсайхан: Хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдийг гэрт нь тусгаарлана

. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ЭМЯ-нд ажиллаж, Улсын онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгав. Ковидын тархалт цаг үeийн нөхцөл байдалтай уялдуулан авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар болон тусгаарлалтын байр, эмнэлгийн орны ачаалал , вакцинжуулалтын явц зэрэг асуудлаар Эрүүл мэндийн яамны зүгээс мэдээлэл хийсэн юм. Ковидын халдвараар эмчлэгдэж буй 1100 гаруй хүнээс 90 орчим хувь нь биеийн байдал хөнгөн байгаа тул гэрээр эмчлэх боломжтой гэж УОК-ын Шуурхай штабын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс зөвлөмж гаргасан. Энэ дагуу Шадар сайд, УОК-ын дарга Амарсайхан хөнгөн хэлбэрийн халдвар тээгчдийг гэрээр нь тусгаарлах ажлыг нэн даруй эхлүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа. Гэрийн тусгаарлалтад орсон иргэдийг хороо дүүргийн хэсгийн ахлагч, олон нийтийн цагдаа, СӨХ-ийн ажилчид нар хяналт тавьж ажиллах бөгөөд эмчилгээ оношилгооны тусламж үзүүлэх Өрхийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн ажилчдыг дайчлах, Явуулын баг ажилуулах чиглэлийг Шадар сайд мөн өгөв. Мөн шаардлагатай тохиолдолд бэлэн байдлыг хангах зорилгоор спорт комплeксуудад ор дэлгэх, резидент эмч нарыг татан оролцуулах шийдвэрийг гаргалаа.

Баянмонгол хорооллын урд замыг хаав

Баянзүрхдүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт халдвар голомтлонтархах_эрсдэлүүссэн байна. Иймд тусдүүргийн засаг даргынэнэ сарын 16-ны өдрийн захирамжийн дагуу энэ сарын 17-ны өдрийн 06.00 цагаас 21-ний өдрийн 23.00 цагийн хооронд буюу тав хоногийн хугацаатай хазгаарлалт тогтоон, тухайн хорооныавто замын хөдөлгөөнийг хязгаарласанбайна. Иймд иргэд та бүхэнбусад автозамыгсонгож,хөдөлгөөнд оролцохыгТээврийн цагдаагийн албанаас анхааруулав.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.