МИАТ компанийн 2022 оны нэг, хоёр, гуравдугаар сард хийх олон улсын нислэгийн хуваарь
2022-01-10 09:10:45 Нийтлэгдсэн: НийгэмМИАТ компани 2022 оны нэг, хоёр, гуравдугаар сард хийх олон улсын нислэгийн хуваариа гаргажээ. Нислэгийн хуваарийг танилцуулж байна.
ХОТЫН СТАНДАРТУУДЫГ БОЛОВСРУУЛЖ, БАТЛУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА
2022-01-07 16:52:41 Нийтлэгдсэн: Нийгэм Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай амьдралын орчин, хэрэглэх бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын шаардлагыг хангахад чиглэсэн хотын стандартыг боловсруулан батлуулж хэрэгжүүлэх ёстой. Дээрх хуулийг хэрэгжүүлэхийн тулд Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/1033 дугаар захирамжаар Ажлын хэсэг байгуулагдаж хотын стандартыг боловсруулж батлуулахаар ажиллаж байна. Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва ахлан ажиллаж байгаа юм. Өнөөдөр тус Ажлын хэсэг хуралдаж Хотын стандарт, хяналтын газраас 2020-2021 онд судлан боловсруулсан хотын стандартын 97 төрлийн баримт бичгийн төслийг хэлэлцэж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлуулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцлээ. Нийслэлийн иргэдийн ажил, амьдралд нэн шаардлагатай хотын стандартуудыг 2022 оны эхний улиралд багтаан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн барьж батлуулах юм. Цаашид хотын стандартыг боловсруулах, хянан хэлэлцэх үүрэг бүхий Хотын стандартын зөвлөл-үүдийг мэргэжлийн салбар, чиглэл бүрээр байгуулан ажиллуулах нийтлэг дүрмийн төслийг боловсруулаад байна. Нийслэлийн хөгжлийн гол шалгуур үзүүлэлтийн нэг болсон хотын стандартыг бий болгож мөрдүүлснээр жижиг дунд бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадвар нэмэгдэхийн зэрэгцээ хэрэглэгчдийн эрх ашиг хамгаалахад чухал үр нөлөөтэй гэж үзэж байна. НЗДТГ-ЫНХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
18-ААС ДЭЭШ НАСНЫ ИРГЭДИЙГ ДАРХЛААЖУУЛАЛТЫН 4 ДҮГЭЭР ТУНД ХАМРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2022-01-07 16:51:24 Нийтлэгдсэн: Нийгэм Коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт тунгаар дархлаажуулах тухай Эрүүл мэндийн сайдын А/01 дугаар тушаал өчигдөр гарсан. Уг тушаалаар Монгол Улсын болон гадаад улсын 18-аас дээш насны иргэнийг өнөөдрөөс эхлэн сайн дурын үндсэн дээр коронавируст халдварын эсрэг вакцины 4 дүгээр тунгаар дархлаажуулж эхэллээ. Коронавируст халдварын эсрэг вакцины дархлаа сэргээх нэмэлт 3 дахь тунд хамрагдаад гурван сарын хугацаа өнгөрсөн 18-аас дээш насны иргэд вакцины 4 дүгээр тунд сайн дурын үндсэн дээр хамрагдах юм. Мөн нэмэлт 3 дахь тунд хамрагдаад өвдсөн иргэн эдгэснээс хойш 21 хоногийн хугацаа өнгөрсөн бол 4 дүгээр тунд хамрагдах боломжтой юм. Дээрх шалгуурт нийцсэн иргэд Файзер үйлдвэрийн Комирнэти, Синофарм үйлдвэрийн CorV вакцинаас сонголт хийх боломжтой. Түүнчлэн энэ жил 12 нас хүрч буй 2010 онд төрсөн хүүхдүүд коронавируст халдварын эсрэг вакцины эхний тунд хамрагдаж эхлэх юм байна. Мөн энэ жил 18 нас хүрч байгаа иргэн дархлаажуулалтын нэмэлт 3 дахь тунд хамрагдаж болох аж. НЗДТГ-ЫНХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
ЦАХИМ СИСТЕМД ДӨРӨВ ХОНОГИЙН ТУРШ 162 ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ХҮСЭЛТЭЭ БҮРТГҮҮЛЛЭЭ
2022-01-07 16:49:50 Нийтлэгдсэн: Нийгэм Нийслэлд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр бизнес эрхлэгч аж ахуйн нэгж болон төрийн байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүх төрлийн бизнесийг дэмжих, орчныг сайжруулах, мэдээ мэдээллийг нэгдсэн нэг эх үүсвэрээр дамжуулан хүргэх, хамтран ажиллах зорилгоор Онлайн бизнес төв төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд 2022 оны нэгдүгээр сарын 3-наасэхлэн есөн дүүргийнЗДТГ-ынХүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй есөн ангиллын 74 нэр төрлийн зөвшөөрөл болон зөвшөөрлийн шинжтэй эрх олгодог үйлчилгээнүүдийн бүрдэл бичиг баримт, шат дамжлагыг багасган Онлайн бизнес төвийн Үйлчилгээ эрхлэх бүртгэлийн систем-ийгхэрэглээнд нэвтрүүллээ. Тэгвэл энэ сарын 6-ны байдлаар буюу дөрвөн хоногийн хугацаанд 6000 гаруй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тус системд хандан, үйлчилгээтэй холбоотой мэдээлэл авлаа. Үүнээс 162 гаруй хүсэлт ирж, бүртгэгдсэн байна. Дээрх хугацаанд бүртгүүлсэн иргэн, аж ахуй нэгжүүдээс худалдааны чиглэлээр 91, хоол үйлдвэрлэлд 22 , ахуй үйлчилгээнд 15, авто үйлчилгээнд 14, зочлох үйлчилгээнд хоёр, соёл урлагт дөрөв, үйлдвэрлэлийн чиглэлээр долоо, тоглоомын чиглэлээр зургаан хүсэлт тус тус ирүүлжээ. Мөн дуудлага, мэдээллийн 11-330844, 1800-1200 утсанд 65 орчим хэрэглэгч хандан зөвлөгөө, мэдээлэл авсан байна. Өмнө нь есөн дүүргийн хэмжээнд өдөрт 5-10 хүсэлт ирдэг байсан бол цахим хэлбэрт шилжсэнээр нэг дүүргийн хэмжээнд 6-9 хүсэлт ирж байгаа юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Цахим засаглал төсөл, авлига, хүнд суртлыг таслан зогсоох арга хэмжээ авах, авилгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэхтөлөвлөгөөндтус тус тусгагдсан ажлын дагуу төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, хурдан шуурхай хүргэхээр ажиллаж байна. Иймд үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл хүссэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудwww.ulaanbaatar.mnсайтын баруун дээд буланд байх Үйлчилгээ эрхлэх бүртгэл цэсэд хандах, эсвэлwww.service.ulaanbaatar.mnсайтад шууд хандан мэдээлэл авах болон бүртгүүлэх боломжтой. НЗДТГ-ЫНХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй