Монгол Улс БНХАУ руу гурил экспортлоно

​ Монгол Улсаас БНХАУ-д гурил экспортлоход хорио цээр, эрсдэлийн үнэлгээ, хяналт шалгалтын шаардлагыг хангаж 13 үйлдвэр урд хөрш рүү гурил экспортлох эрхтэй боллоо. Өнгөрсөн жилийн туршид тооцоо судалгаа хийж, хэд хэдэн удаагийн уулзалтыг БНХАУ-ын талтай амжилттай хийсний үр дүнд Монгол Улс хэрэгцээнээсээ илүү гарсан улаанбуудайг урд хөршдөө экспортлох боломж нээгдлээ. Манай улсад жилд 943 мянган тонн буудай тээрэмдэх хүчин чадал бүхий 50 гаруй гурил үйлдвэрлэгч үйл ажиллагаа явуулдаг. Цар тахлын хүнд цаг үед БНХАУ-д дотоодын гурилын хэрэгцээнээс илүү гарсан улаанбуудайн гурилыг анх удаа экспортлох эхлэл тавигдсанаар хоёр улсын гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүд экспортлогч болж зах зээлээ тэлэх, орлогоо нэмэгдүүлэх зэрэг эдийн засагт олон эерэг нөлөө үзүүлнэгэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

М.Ганбаатар: Гал гарсан нэг шугам өнөөдрөөс ажиллахгүй, нөөцөд байсан шугамыг ашиглах тул түлш тасалдахгүй

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах Таван толгой түлш ХХК-ийн хашаанд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт гал гарч, гурван барилга шатаж байна гэх дуудлага өнөөдөр 05:06 цагт НОБГ-т ирсэн байна. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 18, 26, 30, 14, 29 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, тархалтыг зогсоож, галыг бүрэн унтраасан байна. Нөхцөл байдлын талаар Тавантолгой ХХК-ийн захирал М.Ганбаатар тайлбар мэдээлэл өглөө. ТэрбээрБаруун бүсэд дөрвөн үйлдвэр ажилладаг. Эдгээрийн нэгдүгээр үйлдвэрт нь үүрийн 04:00 цагт хатаах шугаманд гал эхэлж гарсан байгаа. Нэгдүгээр үйлдвэр үндсэн гурван шугамтай. Үүний нэгдүгээр шугамд гал авалзсан байдалтай байна. Онцгой байдлын албан хаагчид 06:30 цагт галыг бүрэн унтрааж дууссан. Гал гарсан нэг шугам өнөөдрөөс ажиллахгүй болж байна. Тиймээс зүүн бүсийн үйлдвэрийн нөөцөд байсан шугамыг ашиглаж, түлш тасалдуулахгүй нөхөж ажиллана. Нэг шугам өдөрт 150 тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай. Зүүн, баруун үйлдвэр өдөрт 3000-3600 тонн шахмал түлш нийлүүлж байна. Зүүн бүсийн үйлдвэрт нөөц ажилтан ажиллуулахаар бэлтгэсэн байгаа. Манай компани шатах бодис үйлдвэрлэдэг учир эрсдэлийн зэрэг өндөр. Хатаах шугамаар буюу 180 хэмийн температурт шахмал түлшийг хатаадаг. Тус шугамд багахан өөрчлөлт ороход уугих болон асах эрсдэлтэй. Тиймээс гурван машин 25 хүний бүрэлдэхүүнтэй галын анги манайд ажилладаг. Өнөөдөр түлшний нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна. ОБЕГ болон цагдаагийн бие бүрэлдэхүүн үзлэг хийж, галын шалтгааныг тогтооно гэв.

Б.Болор-Эрдэнэ: 2022 онд Гадаадад буй монгол иргэд, Монголд буй гадаад иргэд “e-Mongolia”-с үйлчилгээ авах боломжтой болно

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Учрал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар өнөөдөр /2021.12.21/ мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлын эхэнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем e-Mongolia 2021 оны үр дүн болон 2022 онд хийгдэх ажлын талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр Бид 2021 оныг e-Mongolia-д 600 үйлчилгээг нэвтрүүлснээр үдэж байна. Энэ жил хамгийн түгээмэл авч буй олон шатлалт үйлчилгээг онцолбол: Жолооны үнэмлэх солих, нөхөн олгох 94,325 Иргэний үнэмлэх дахин авах 50,385 Гадаад паспорт дахин авах 14,471 Шүүхийн шийдвэрийн архивын лавлагаа 3021 Дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал 1844 зэрэг үйлчилгээнүүд байна. Онцлох үйлчилгээнүүд гэвэл хуулийн этгээдийг онлайнаар байгуулах боломжтой болсон бөгөөд тус үйлчилгээ нэвтэрснээр хоёр сарын хугацаанд 356 хуулийн этгээдийг e-Mongolia-р дамжуулан байгуулсан байна. Түүнчлэн Цэргийн бүртгэлийг бид цахимжуулж, e-Mongolia-д оруулсан байгаа. Цэрэгт явахгүй иргэд заавал өөрийн биеэр очиж, бүртгүүлдэг асуудал байхгүй болж, онлайнаар бүртгүүлэх боломжтой болсон. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх авах, сунгах үйлчилгээг энэ 7 хоногт цахимжууллаа. Манай баг өнөөдөр ч гэсэн орон нутагт ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 8 аймгийн нутгийн захиргааны 498 үйлчилгээг цахимжууллаа. Цаашид 21 аймгийн 1200 гаруй үйлчилгээг цахимжуулж, сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна. e-Mongolia системээс давхардсан тоогоор нийт 6.5 сая үйлчилгээг иргэд авсан байна. Үүний 56 хувь нь нийслэлийн иргэд бол 44 хувь нь орон нутгийн иргэд байгаа юм. Нийт цахимжсан 600 гаруй үйлчилгээнээс 1 шатлалт үйлчилгээ буюу лавлагаа тодорхойлолт 140, 2 ба түүнээс дээш олон шатлалт 466 үйлчилгээ e-Mongolia системд нэгтгэгдээд байна. Лавлагаа тодорхойлолт авахад 2 цаг зарцуулдаг байсан бол emongolia-с 2 минут зарцуулж байна. Иргэдийн хувьд өдөрт 800-1200 санал хүсэлтийг бидэнд ирүүлдэг. Үүнээс харахад, E-Mongolia бол зөвхөн төр хийж буй төсөл бус иргэдийн хамтын оролцоотойгоор хийж буй төсөл гэж хэлж болно. Бид e-Mongolia фэйсбүүк хуудас, харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын вебсайт, 1111 төвд санал хүсэлт гомдлыг авч буй. Иргэдийн саналыг бид үргэлж хүлээн авч, шийдвэрлэхээр ажиллаж байна. Цаг хэмнэлтийн хувьд компани байгуулахад ажлын 5 өдөр тус ажлыг хөөцөлддөг байсан бол өнөөдөр 1-2 хоногийн дотор цахимаар тус асуудлыг шийдвэрлэх боломжтой болсон. e-Mongoliaсистем нэвтэрснээс хойш 65 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн.Бид удахгүй тус статистик судалгааг ямар аргачлалаар хийсэн талаар мэдээллийг хүргэх болно. Та бүхэн сайн мэдэж байгаачлан, 2021 оны 10 дугаар сард бид e-Mongolia шинэчилсэн хувилбараа танилцуулсан. Ингэснээр иргэний үнэмлэх болон жолооны үнэмлэхийг цахим хэлбэрт шилжүүлсэн нь иргэдийн хувьд бага ч гэсэн чирэгдлийг багасгасан байх гэж найдаж байна. 2022 онд бид иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан 100 гаруй төрийн байгууллагын 1000 гаруй үйлчилгээ цахимжуулна. Үйлчилгээний байгууллагууд иргэдийн цахим бичиг баримтыг хүлээн зөвшөөрдөг болох асуудал яригдаж байна. Гадаадад суугаа Монгол улсын иргэн, Монгол улсад буй гадаадын иргэн e-mongolia-р үйлчилгээ авах боломжийг бүрдүүлнэ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хотын захын дүүрэг, хөдөө орон нутагт амьдардаг иргэдэд үйлчилгээгээ хүргэх чиглэлд зорьж ажиллана. Үүний тулд бид нэмэлт хөгжүүлэлт хийхээр төлөвлөж байна гэсэн юм

БУСАД “e-Mongolia”: Төсөвт 4.8 тэрбум төгрөг төвлөрүүлж, иргэдээс 52.8 тэрбум төгрөг хэмнэв

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем e-Mongolia 2020 оны аравдугаар сарын 01-нд олон нийтэд танилцуулагдсан цагаас хойш 1 жил гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд төрийн 57 байгууллагын 571 үйлчилгээг цахимжуулж, e-Mongolia системд нэгтгээд байгаа бөгөөд4,9 саяудаагийн төрийн үйлчилгээг амжилттай үзүүлж, төлбөртэй үйлчилгээнээс4,8 тэрбумтөгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээд байна. Систем нэвтэрснээр Монгол улсын иргэн төрийн үйлчилгээ авахдаа үйлчилгээ үзүүлэгч байгууллага руу ирж, буцах унааны зардал, хугацаанаас үүдэлтэй зардал (хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр), төрийн үйлчилгээ авахад шаардагдах баримт бичиг бүрдүүлэх зардал зэрэгт нийт52,8 тэрбумтөгрөг хэмнээд байна. Тус систем үйлчилгээгээ цахимжуулжсан төрийн байгууллагуудыг харьяалах яамдаар нь багцлан танилцуулж байна. Харъяалах яам e-Mongolia системд холбогдсон үйлчилгээ ЭМЯ 5 ХХМТГ 4 БШУЯ 5 ЭХЯ 18 ХНХЯ 38 ЕС 29 БХБЯ 33 СЯ 57 Шадар сайд 54 ХЗДХЯ 134 Нийслэл 97 ХХААХҮЯ 77 ЗТХЯ 9 ЗГХЭГ 1 ГХЯ 4 БОАЖЯ 2 УУХҮЯ 1 УИХ 3 e-Mongolia систем өнөөдөр 2 сая гаруй иргэн давхардсан тоогоор 6 сая гаруй үйлчилгээг цахимаар авсан ажээ. Үүний зэрэгцээ гар утасны аппликейшн идэвхтэй хэрэглэгчийн тоо 806,286 болж өссөн байна. Тус системд 2021 оны 10 дугаар сараас эхлэн орон нутгийн нутгийн захиргааны байгууллагуудын үйлчилгээг цахимжуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Төв, Хөвсгөл, Булган, Дархан-уул, Орхон, Сэлэнгэ, Сүхбаатар аймаг зэрэг долоон аймаг нутгийн захиргааны байгууллагынхаа үйлчилгээг цахимжуулаад байна. Эрэлттэй үйлчилгээ:Нэг шатлалт Үйлчилгээний нэр 1 Вакцины гэрчилгээ 2 Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт 3 Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа 4 Жолоочийн лавлагаа, мэдээлэл 5 Иргэний үнэмлэхийн лавлагаа 6 Авто тээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл 7 Жолоодох эрхийн оноо 8 Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа 9 Шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт /иргэн/ 10 Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт Эрэлттэй үйлчилгээ:Олон шатлалт Үйлчилгээний нэр 1 Жолооны үнэмлэх солих, нөхөн олгох 2 Иргэний үнэмлэх дахин авах 3 Гадаад паспорт дахин авах 4 Шүүхийн шийдвэрийн архивын лавлагаа (НАГ) 5 Дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал (НЦУГ)

Цахимаар авч болох иргэний бүртгэлийн 12 төрлийн лавлагаа

​ Иргэний улсын бүртгэлийн лавлагааг дараах газруудаас авах боломжтойг УБЕГ-аас зөвлөлөө. Иргэний улсын бүртгэлийн лавлагааг иргэн өөрт ойр байгаа улсын бүртгэлийн хэлтэс, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс харьяалал харгалзахгүй бүх төрлийн лавлагааг авна. Лавлагаа авахад ямар бичиг баримт бүрдүүлэх вэ? Иргэнийг нотлон гэрчлэх баримт бичиг (иргэний үнэмлэх, гадаад паспорт, жолооны үнэмлэх, баримт бичгийн хуулбар) г.м Бичиг баримтгүй тохиолдолд гарын хурууны хээний бүртгэлээр лавлагааг авч болно. Лавлагааг хэнд олгох вэ? Тухайн иргэнд эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгоно. Цахимаар авч болох лавлагаанууд: Төрсний бүртгэлийн лавлагаа (Маягт № И-1) Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний(Маягт № И-3) Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (Маягт № И-5) Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа (Маягт № И-6) Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (Маягт № И-8) Үндэсний гадаад паспортын бүртгэлгүй лавлагаа (Маягт № И-14) Үндэсний гадаад паспортын бүртгэлийн (анх удаа авсан) лавлагаа (Маягт № И-15) Үндэсний гадаад паспортын бүртгэлийн (дахин авсан) лавлагаа(Маягт № И-16) Иргэний үнэмлэхийн лавлагаа (Маягт № И-17) Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (Маягт № И-19) Регистрийн дугаарын лавлагаа (Маягт № И-20) Регистрийн дугаар өөрчилсөн лавлагаа (Маягт № И-21) Цахимаар гарахгүй тохиолдолд хаанаас авах вэ? Дээрх 12 төрлийн лавлагаа нь цахимаас гараагүй тохиолдолд иргэн өөрт ойрхон бүртгэлийн аль ч нэгжид хандаж болно.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.