Зиндаа Таныг тодорхойлно уриан дор, төрт ёсны уламжлал-шинэчлэлийг түгээн дэлгэрүүлэх , өв соёлоо сурталчлан таниулах нийтлэлийн бодлоготойгоор 5 дахь жилдээ гарч буй, Монголын хамгийн зузаан сэтгүүл болох Зиндаасэтгүүлийн шинэ дугаар 20 булан, 300 нүүрээр хэвлэгдэн гарлаа. Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан энэ дугаарын ковер буюу Эрхэм Зиндаа-гаар УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож, Монгол Улсын нэгэн зууны түүхийн алдаа оноо, амжилт ололт, өнөөгийн болон хэтийн төлөв, алсын харааг хууль тогтоох байгууллагын тэргүүний зангарагаар ярилцлаа. Тэрбээр УИХ-ын даргаар сонгогдсоноос хойш анх удаа хэвлэл мэдээлэлд ийм бүрэн хэмжээний, томоохон ярилцлагыг өгч буй юм. Дугаарын онцлох нийтлэлээр Хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнийн Монгол Улсын төлөө зүтгэсэн гадаадын нэг, гадаад дахь нэг тагнуулын тухайд, Гол тоглогч номын зохиогч Д.Дамжинжавын Өөр дэвжээний аварга, нийтлэлч Д.Оюунцэцэгийн Мөс хагалагч, сэтгүүлч О.Шинэтуяагийн Шинэ цагийн туйванч, МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор С.Амартүвшингийн Түүхэн сэдэвтэй телевизийн шоу хийх нь хариуцлагатай, зоримог шийдэл зэргийг онцолж байна. Мөн Үлэмж төгөлдөр булангаас Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт Намсрайн Сувд, Онгод булангаас яруу найрагч Л.Хасар, Хүмүүн цадиг булангаас Монгол Улсаас Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Жамбалдорж, Технологи булангаас Хиймэл оюун ухааны түүх: Бид үү, Тэд үү?, Хандлага булангаас Хөдөөний айл-ын амьдрал ба үлгэрлэл, Дэлхийн монголчууд булангаас The Hu хамтлагийн талаарх өөр хаана ч гараагүй, сонирхолтой ярилцлага, сурвалжилга, нийтлэл зэрэг сэтгүүл зүйн мэргэжлийн бүтээлүүдийг хүлээн авч, оюуны хэрэгцээндээ хөрөнгө оруулаарай. Улирал тутмын Зиндаа сэтгүүлийг шуудангаар болон редакцаар захиалж, хүргүүлэн авах боломжтой. ЖИЧ:УЛИРАЛД НЭГ ДУГААР ХЭВЛЭГДЭН ГАРНА. -Монгол шуудан 210432, -Түгээмэл шуудан 220026 -Улирлын захиалга 50,000 төг, Хагас жилийн захиалга 100,000 төг, -Жилийн захиалга 200,000 төг. Холбоо барих утас:99090339, 88881333
Г.ГАНГАМӨРӨН: ЖДҮҮ ЭРХЛЭГЧДИЙН БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД БОРЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2022-01-07 10:22:14 Нийтлэгдсэн: Нийгэм -ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИДДЭЭ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН БУЦАЛТГҮЙ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ- Энэ сарын 1-нээс эхлэн Япон Улсынwww.sto-ory.comсайтаар дамжууланнийслэлийн 20 гаруй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүн борлуулагдаж эхэлсэн. Энэ талаар болоод жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн дунд нээгдэж буй онцлох боломжуудын тухай Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөнтэй ярилцлаа. -Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төвөөс сүүлийн үед хийж хэрэгжүүлж байгаа онцлох ажлуудын талаар яриагаа эхэлцгээе. -Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төвНӨҮГ-аасөнгөрөгч 2021 онд бодлогын шинж чанартай томоохон ажлуудыг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Зөвхөн төсвийн хүрээнд хийх ажлуудаас илүүтэй олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллалаа. 15 орчим байгууллагатай санамж бичиг байгуулан ажилласны нэг болохHIS Mongolia ХХК-тайхамтранБичил, жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Япон Улсын зах зээлд борлуулах ажлыг эхлүүлсэн. Ингэхдээ хоёр сарын хугацаанд бэлтгэл ажлаа базаан 2022 оны нэгдүгээр сарын 1-нээсэхлэн цахим платформ ашиглан Япон Улсын зах зээлд борлуулалтаа эхэлсэн сайхан мэдээгээр шинэ оноо угтаж байна.Арваннэгдүгээрсард байгуулсан санамж бичгийн хүрээнд есөн дүүргийн 20 гаруй аж ахуй нэгжийн 170 гаруй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгwww.sto-ory.comсайтад байршууллаа. Түүнчлэн Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран нэг тэрбум төгрөгийнсанхүүжилттэйтоног төхөөрөмжийн буцалтгүй тусламжийг олгож эхлэхээр боллоо. Мэдээж олон улсын байгууллагуудын төлөөлөл, мэргэжилтнүүдээс бүрдсэн хамтарсан баг ажиллан, шалгаруулалт хийсэн. Эхний ээлжид Чингэлтэй, Сүхбаатар,Сонгинохайрхандүүргийн гэр хороололд ажиллаж байгаа, Ковид19 цар тахлын нөлөөнд өртсөн, тоног төхөөрөмжийн дэмжлэг зайлшгүй хэрэгцээтэй 33 иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад 10 сая хүртэлх төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо. Ирэх хоёрдугаар сарын сүүлээр АНУ,Канадулсад зохион байгуулагдах олон улсын үзэсгэлэнд бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг оролцуулахаар төлөвлөөд байна. Германы хамтын ажиллагаа(GIZ)-тайбайгуулсан санамж бичгийн хүрээндбичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгэээрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг хоёрдугаар улиралдаа багтаан тус улсын зах зээлд гаргах тал дээр ажиллаж байгаа. Энэ мэтчилэн БНСУ, БНХАУ-ын зах зээлд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгэээрхлэгчдийнхээбараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, худалдан борлуулах, зах зээлийг нь өргөтгөх боломжуудыг эрэлхийлэн ажиллаж байна. -Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн Япон Улсын зах зээлд гарчбуй сайхан мэдээг дуулгалаа. Цахим платформдхэрөндөр хандалттай худалдааны сайтаардамжууланборлуулалтаа хийж байгаа вэ? -HISхэмээх Япон Улсын томоохон аялал жуулчлалын компани байдаг. Аялал жуулчлалын салбар дангаараахөгжихөөсилүүтэй тухайн бүс нутаг, улс орны үндсэн бүтээл, бүтээгдэхүүн үнэ цэнэ нэмж өгдөг. Тухайлбал, Монгол Улсын хувьд өв соёл шингэсэн, өвөрмөц хийцтэй, монгол орны соёл, уламжлалыг хадгалсан бүтээгдэхүүнүүд их үнэ цэнтэй байдаг. ЯпонУлсынард иргэд ч Монголын арьсан эдлэл, монгол шинж чанар бүхий бүтээгдэхүүнүүдэд дуртай байдаг. Тиймээс тускомпанийнМонгол дахь салбар болохHIS MongoliaХХК жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Япон Улсын зах зээлд гаргах, цаашилбал олон улсын зах зээлд өрсөлдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Тус компани нь аялал жуулчлалын салбарт улсдаа эхний аравт бичигдэх шилдэг компани. Уг компанийнwww.sto-ory.comсайтад байршуулсан бараа бүтээгдэхүүн дор хаяж 50 сая хэрэглэгчдэд шууд хүрч байгаа.HIS Mongolia ХХК-ийн гүйцэтгэх захиралХарадаОсамүҮүнийг дан ганц Японы зах зээл гэж харж болохгүй ээ. Энэ бол ягАлибабашиг Японоос үүсэлтэй ч борлуулалт болоод зах зээл нь дэлхийн хэмжээнд үнэлэгдэх юм шүү хэмээн зүйрлэж байсан. -Тус сайтад бараа бүтээгдэхүүнээ борлуулж буй 20 гаруй аж ахуй нэгжүүдийг ямар шалгуур үзүүлэлтээр сонгосон бэ? -Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төвНӨҮГ-ынхарьяанд бодлого үйл ажиллагааг нь зангидаж ажилладаг есөн дүүргийнжижиг, дунд үйлдвэрийг дэмжихтөв багтдаг. Есөн дүүргийнжижиг, дунд үйлдвэр, үйлчилгэээрхлэгчдийг дэмжих төвөөр дамжуулан иргэн, аж ахуй нэгж байгууллагуудын хүсэлтийг хүлээн авсан. Хүсэлт гаргасан аж ахуй нэгжүүд бараа бүтээгдэхүүнийхээ түүхий эд, материалыг хаанаас авч байна, эцсийн бүтээгдэхүүнээ хэрхэн яаж боловсруулж байна вэ, олон улсын зах зээлд гаргах чанарыг хангаж байна уу,MNSболонISOстандартаар үйлдвэрлэж байна уу гэх мэтчилэн тодорхой хэмжээний нөхцөл шаардлагыг тавьж байгаа. Гэхдээ шалгуур гэхээсээ илүүтэй ерөнхийшаардлагыгл хангасан тохиолдолд тус цахим платформд бүтээгдэхүүнийг байрлуулж байгаа. Мэдээж цахим платформ дахь бүтээгдэхүүн нь хэрэглэгчийн зах зээлээр үнэлэгддэг тул хэрэглэгчид тухайн бараа бүтээгдэхүүнийг сонирхохгүй,хандалт муутай, худалдан авалт хийхгүй бол тодорхой хугацааны дараа цахим платформоос хасагдана. Тиймээс эхний ээлжид хүсэлт илгээсэн бүх аж ахуй нэгжүүдийнхээ бараа бүтээгдэхүүнийг тухайн платформд байршуулж байгаа. Ерөнхий шаардлага хангасан бараа бүтээгдэхүүний зураг авалт, маркетинг, орчуулга зэргийг үнэ төлбөргүй хийн төрийн үйлчилгээг хүргэж байна. Тиймээс үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид маань айж, эмээлгүйгээр бараа бүтээгдэхүүнээ бидэнд танилцуулаарай. Бидний зүгээс ч үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэдээ зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж байгаа. Тухайлбал, сав баглаа боодол, бичиглэл, өнгө загварыг сайжруулах тал дээр зөвлөлдөн, сайжруулалт хийсний дараа тус платформд оруулах боломжтой. -Монголд зарагдаж буй үнэ Японы зах зээлд зарагдах үнэхэрзөрүүтэйбайгаа вэ. Аж ахуй нэгжүүдэдашигтай байж чадах уу? -Бид жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдэдээ хандан нэг л зүйлийг хэлж байгаа. Та бүхэн өөрсдийнхөө үнэ цэнэ, хөдөлмөрөө шингээн бүтээсэн бараа бүтээгдэхүүндээ хамгийн боломжит дээд үнийн дүнг тогтоогоорой. Үйлдвэрлэгчийн тогтоосон үнийн дүнгээс тухайн цахимплатформынхонямар нэг төлбөр, худалданборлуулсныхувь хэмжээг суутгахгүй. Харинүйлдвэрлэгчийнтогтоосон үнийн дүн дээр тодорхой хувийн ашгийг л нэмнэ. Тиймээс жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдэд ямар ч дарамт байхгүй. Тухайн хүн би бараагаа 100 мянган төгрөгөөр борлуулна гэхэд уг үнийн дүнгээс ямар нэг төлбөр суутгахгүй гэдгийг л хэлмээр байна. -10 сая хүртэлх төгрөгийн буцалтгүйтусламжидхэдэн иргэн, аж ахуй нэгж хамрагдаж байна вэ? -Олон улсын байгууллагуудтай хамтарч байгаа тул тухайн байгууллагуудын нөхцөл шаардлагын дагуу буцалтгүй тусламжид хамрагдахаар хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгжүүдийг сургалтад хамруулсан. Сургалтын явцад хүсэлт гаргасан иргэдээсКовид19-ийннөлөөнд хэрхэн өртсөн, цаашид яг оёдлын чиглэлээрээ дунд болон урт хугацаандаа ажиллах уу, ажлын байр бий болгож чадаж байгаа эсэх, ач холбогдолтой бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаж байгаа юу гэх мэтчилэн олон чиглэлээр үнэлгээ хийсэн. Ийнхүү хамтарсан багийн үнэлгээ гарсны дараа хоёрдугаар шатны шалгаруулалтыг хийсэн. Тус хамтарсан багийн арав гаруй хүн тухайн иргэн, аж ахуй нэгжийн үйлдвэрлэл эрхэлж буй гэр, ажлын байранд очин уулзалт хийсэн. Ингэхдээ бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ ямар технологи ашиглаж байна, хэдэн хүнийг ажлын байраар хангаж байна зэрэгт нь үнэлгээ өгсөн. Мэдээж эхний шатны сургалтад хамрагдсаны дараах үр дүнг хэмжин,хэрахиц дэвшил гарсан байна, яг энэ чиглэлээрээ тууштай ажиллах уу, эсвэл зүгээр л буцалтгүй тусламж авах зорилготой байна уу гэх мэтэд үнэлэлт хийн гурван шатны шалгаруулалтаар тодруулсан. Анх 400 гаруй иргэн, аж ахуй нэгж хүсэлт гарган сургалтад бүртгүүлсэн байдаг. Гэтэл бүртгүүлсэн 400 гаруй хүний 1/3 хувь нь л сургалтад бүтэн хамрагдсан. Хоёр дахь шатны шалгаруулалтаар дахин 20-30 хувь нь хасагдсан байна. Ийнхүү эхний ээлжид 10 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн буцалтгүй тусламж хүссэн 33 хүнийг шалгарууллаа. Хил гаалийн асуудлаас болоод тоног төхөөрөмжөө шууд өгөх боломжгүй байгаа. Хилийн асуудал шийдэгдэн, тоног төхөөрөмж ирэхэд тухайн иргэдэд гардуулан өгнө. -Сар шинийн баяр бол жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд маш чухал шүү дээ. Энэ үед танай байгууллагаас ямар үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна вэ? -Засгийн газраас Сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх уриалга гаргасан. Гэр бүлийн хүрээнд тэмдэглэх хэдий ч ард иргэд маань тодорхой хэмжээний бэлтгэл базаах болов уу. Тиймээс бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгэээрхлэгчидбуюу үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг уламжлалт болон цахим үзэсгэлэн худалдаагаар борлуулахаар төлөвлөөд байна. Мэдээжүзэсгэлэн худалдааг Ковид19-ийн нөлөөллөөс шалтгаалан урт хугацаанд зохион байгуулах боломжгүй. Тиймээс богино хугацаанд хэд хэдэн худалдааны төвүүдтэй хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн. Мөн цахим хэлбэрээр ч зохион байгуулна. Хүн бүр үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнээр баярын ширээгээ засах, бэлэг сэлтээ бэлтгэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. -Танд баярлалаа НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2021 оны IV улирлын баримтаа нэгдүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголтоо авна уу
2022-01-07 10:05:04 Нийтлэгдсэн: Нийгэм 2021 оны дөрөвдүгээр улирлын төлбөрийн баримтаа 2022 оны нэгдүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнөсистемдбүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын ерөнхий газраас дахин санууллаа. НӨАТ-ын буцаан олголтыг улиралд тутамд иргэдийн дансанд шилжүүлдэг билээ. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл шаардлага хангасан татвар төлөгчийн тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог. Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард, Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард, Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард, Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.
Токио дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргалаа
2022-01-07 09:25:25 Нийтлэгдсэн: Нийгэм Япон Улсад шинэ төрлийн уушгины коронавирусний халдварын тохиолдол 4000 давж, Токио хот дахь нэг өдрийн халдварын тохиолдол 2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн байдлаар 641-д хүрээд байна. Япон Улсын холбогдох мэргэжилтэн, судлаачдын зүгээс тус улсад коронавирусний халдварын 6 дахь давлагаа эхэллээ хэмээн мэдэгдэж байна. Япон Улсын хэмжээнд коронавирусний халдвар өдөр ирэх тусам нэмэгдэж буйтай холбогдуулан тус улсын Засгийн газраас Шинэ төрлийн ханиад, томууны эсрэг тусгай арга хэмжээ авах хууль-д заасны дагуу Окинава, Ямагучи, Хирошима зэрэг мужуудад Хөл хорионы хязгаарлалтын тусгай арга хэмжээ-г энэ сарын 7-ны өдрөөс зарлахаар төлөвлөж байна. Өнгөрсөн оны сүүлчээр манай улсын иргэд олон тоогоор цуглан шинэ жилийн баяраа тэмдэглэснээс үүдэн коронавирусний кластер халдварын тохиолдол цөөнгүй гарсан тухай мэдээллийг тус ЭСЯ-нд иргэд ирүүлж байна. Коронавирусний халдварын тохиолдол хурдацтайгаар өсөн нэмэгдэж байгаа энэ цаг үед иргэдийг олон нийтийг хамарсан соёл, спортын томоохон арга хэмжээг зохион байгуулахгүй байх, энэ төрлийн арга хэмжээнд иргэд оролцохгүй байж өөрийгөө болон гэр бүлээ коронавирусний халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэхийг нийт иргэдээ анхааруулъягэж Токио дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ.
НОБГ: Шахмал түлшний үйлдвэрт гарсан түймрийн улмаас түлэгдсэн ажилтны биеийн байдал хэвийн байна
2022-01-06 11:49:57 Нийтлэгдсэн: Нийгэм Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах Таван толгой түлш ХХК-ны баруун бүсийн үйдвэрт өнгөрсөн шөнө галгарсан. Уг мэдээллийн дагуугал түймэр унтраах, аврах 18 дугаар анги дуудлагын дагуу очиход гал түймэр тархан дэлгэрсэн байсан тул нэмэлтээр Гал түймэр унтраах, аврах 26, 30, 14, 29 дүгээр ангиуд гарч ажиллажээ. Гал түймэрт үйлдвэрийн хатаалгын 60х12 метрийн хэмжээтэй барилгын 2, 3 дугаар шугам, 50х100 метрийн хэмжээтэй үйлдвэрийн нэгдүгээр цех, савлагааны цех тус тус галд өртсөн.Гал түймрээс залгаа байрлах үйлдвэрийн хоёрдугаар цех, бутлуурын цех зэргийг галд өртөхөөс сэргийлж чаджээ. Гал түймрийг унтраахад таван ангийн 19 автомашин, 56 алба хаагч 3 цаг 40 минут ажилласан бөгөөдүйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжид шатлага бага нөлөөлсөн байна. Мөн үйлдвэрийн 10 шугамаас гурван шугам гал түймэрт өртсөн бөгөөд долоон шугам хэвийн ажиллаж байна. Зүүн бүсийн үйлдвэртнэмэлтээр нөөц хоёр шугам ажиллуулж нийт 17 шугам ажиллаж байна. Одоогоор үйлдвэрийн үйл ажиллагаа доголдолгүй хүчин чадлаар хэвийн явагдаж буй бөгөөд гал түймэрт тус үйлдвэрийн 31 настай эрэгтэй ажилтны нурууны хэсэг, хоёргарын алганы хэсэг түлэгджээ. Тухайн иргэнийг эмнэлгийн байгууллагад хүргэсэн. Биеийн байдал нь хэвийн байна. Хэргийн газарт Нийслэлийн цагдаагийн газар, СХД-ийн цагдаагийн газар, МШУТ-ийн гал түймрийн шинжээч ийн бүрэлдэхүүн ажиллаж байна. Урьдчилсан байдлаар хатаалгын цехээс үүсвэрлэн гал гарсан байх магадлалтай байна гэжнийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй