Нийслэлийн Засаг дарга Унгар улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Эрхт Элчин сайд Др.Обрущанский Борбала Аннаг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Эрхт Элчин сайд Др.Обрущанский Борбала Аннаг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд Монгол Улс, Унгар Улс хооронд 1950 онд дипломат харилцаа тогтоож өдгөө 70 гаруй жил өнгөрч буйг цохон тэмдэглэхийн зэрэгцээ хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа худалдаа, эдийн засаг, соёл урлаг, спорт болон боловсролын салбарт өргөжин хөгжиж байгаад баяртай байгаагаа дурдав. Цаашид талууд нийслэл хотын өмнө тулгамдаж буй асуудлуудын хүрээнд төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлсэн бөгөөд Засаг даргын зүгээс МУИС-ийн Түүхийн ухааны доктор зэрэгтэй, Монгол Улсын талаар өргөн мэдлэгтэй Элчин сайдтай хамтран ажиллах болсондоо таатай байгааг онцлов. Мөн Ковид-19 цар тахлын үед Монгол Улсын Засгийн газар болон УОК-ын зүгээс гаргаж буй удирдамж, зөвлөмжийг чанд баримтлан уулзалтыг заавар, зөвлөмжийн дагуу зохион байгууллаа. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

НӨАТ-ын IV улирлын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ

2020 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгө иргэдийн дансанд орж эхэллээ. Урьдчилсан байдлаар IV улиралд 1,018,314 иргэнд43.7 тэрбумтөгрөгийг буцаан олгохоор байгаа юм. Харин өнгөрсөн III улиралд 993,469 иргэнд 43.4 тэрбумтөгрөгийг буцаан олгож байв. Тухайн улирлын баримтаа дараа сарынх нь 8-ны өдрийн дотор /I улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 8, II улирлын буцаан олголтыг долдугаар сарын 8, III улирлын буцаан олголтыг аравдугаар сарын 8, IV улирлын буцаан олголтыгнэгдүгээр сарын 8/ebarimtсистемд бүртгүүлэн буцаан олголтоо авдаг билээ.

Ж.Сандагсүрэн: Нийслэл саарал ус түлхүү ашиглах бодлого барина

Монголын Мянганы сорилын сангаас Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Олон улсын усны байгууллага (IWA)-аас Ус суваг усжуулалтын газарт AquaRating аудитыг хийсэн байна. Өнөөдөр УСУГ-т олон улсын усны байгууллагын сертификатыг гардууллаа. Энэ нь тус сангийн санхүүжилтээр манай улсад хэрэгжихээр төлөвлөгдсөн гурван том төсөл хэрэгжихэд чухал үр нөлөөтэй юм. Тухайлбал, Улаанбаатар хотын хүн амын өсөн нэмэгдэж байгаа усны хэрэгцээг газрын доорх усны нөөцөөр хангана. Энэ хүрээнд Био комбинат, Шувуун фабрикийн орчимд газрын доорх усны эрэл хайгуул хийж, нөөцийг тогтоосон. Мөн Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг 2023 онд бүрэн шинэчлэхээр ажиллаж байна. Төв цэвэрлэх байгууламжаас гарсан бохир усанд гүн боловсруулалт хийж, дулааны цахилгаан станцуудын хөргөлтөд ашиглах боломжийг бүрдүүлнэ. Ингэснээр хоногт 50 мянган шоо метр усыг цэвэршүүлж станцуудад нийлүүлнэ гэж тооцож байна. Мөн саарал усны ашиглалт нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Эцэст нь усны засаглалыг бэхжүүлж, уян хатан дэд бүтцийг бий болгох юм. Өнөөдрийн арга хэмжээнд АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд, Монголын мянганы сорилын сангийн корпораци, НЗДТГ, Захирагчийн ажлын албаны төлөөлөл оролцлоо. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Хархорин худалдааны төвд ажиллалаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Хархорин худалдааны төвд ажиллан, худалдаа эрхлэгчид, түрээслэгчидтэй уулзан санал бодлыг нь сонсов. Мөн тэрээр тус худалдааны төвийн удирдлагуудтай түрээсийн төлбөр хөнгөлөх асуудлыг зөвшилцсөн. Энэ хүрээнд Хархорин худалдааны төв түрээслэгчдийнхээ түрээсийн төлбөрийг 2021. 05. 31-ний өдрийг хүртэл 20 хувиар хөнгөлөхөөр боллоо. Ингэснээр тус төвд лангуу, тасаг түрээсэлж худалдаа эрхэлдэг иргэд, ААН-үүд нэг тэрбум орчим төгрөгийн бодит хэмнэлт хийх боломж бүрдэж, хүнд үеийг давахад дэмжлэг болох юм. Нийслэлийн зүгээс худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг бүх талаар дэмжин ажиллах бөгөөд, энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгжүүд халдвар, хамгааллын дэглэмээ сайтар баримтлан, хамтын хүчээр цар тахлыг даван туулахыг тэрбээр уриаллаа. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

“Дэм дэмэндээ 2” аянд АПУ ХК нэгдэж 1000 өрхөд тусламж үзүүллээ

НЗДТГ-аас коронавируст цар тахлын нөлөөллийн улмаас ажлын байр нь түр хаагдсан, орлого нь тасарсан айл өрхүүдэд тусламж үзүүлэх зорилгоор Дэм дэмэндээ2 аяныг эхлүүлсэн. Энэхүү аяныг үндэсний үйлдвэрлэгчид, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй аж аж ахуйн нэгж мөн дэмжин, тусламж, дэмжлэг шаардлагатай байгаа нийслэлийн 4000 айл, өрхөд тусламжийн багц хүргүүлж байгаа юм. Үүний эхлэл болж АПУ ХК нийт 1000 өрхөд хүнсний багцын тусламж үзүүллээ.Тус компани Сонгинохайрхан болон Чингэлтэй дүүрэгт тус бүр 500 хүнсний багцын тусламж үзүүлж буйгаа өнөөдөр хүлээлгэн өгөв. Энэ талаар АПУ компанийн байгууллагын харилцааны менежер О.Одгэрэл Цар тахлын үед бизнесийн үйл ажиллагаа тасалдахгүй, ажлын байрууд хумигдахгүй байх нь ямар чухал болохыг бид харж байна. Энэ үед коронавируст цар тахлын нөлөөгөөр орлого нь тасалдсан, ажлын байр нь хаагдсан иргэдийг энэхүү тусламжийн аяны зорилтот бүлэг болгон сонгож тусламжийн багц үзүүлж байгааг манай компани дэмжиж байгаа гэв. СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай Сонгинохайрхан дүүрэг өнгөрсөн хугацаанд 17000 орчим өрхөд хүнсний багцын тусламж үзүүлсэн. Бид дахин шинэчилсэн судалгаа хийж үзэхэд хөл хорио нь иргэдийн амжиргаанд муугаар нөлөөлсөн гэж гарсан. АПУ ХХК НЗДТГ-аас санаачлан эхлүүлсэн Дэм дэмэндээ2 аяныг дэмжин СХД-ийн 500 өрхөд тусламж үзүүлж байгаад талархалтай байна. Бид дэм дэмэндээ коронавируст цар тахлыг даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна хэмээлээ. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.