Д.Сумъяабазар: Барилгын салбарынхан та бүхний өмнө хотын захиргаа ямагт нээлттэй байх болно
2021-02-02 10:45:55 Нийтлэгдсэн: Нийгэм
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 150 мянган айл-орон сууцүндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын зарим гишүүн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар барилгын салбарын төлөөллүүдтэй Өглөөний цай уулзалтыг өнөөдөр хийлээ. Уг хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 45,000 айлын орон сууц, дэд бүтцийн төвд баригдсан амины орон сууц 10,000, дагуул хот дагаж барих орон сууц 16,512 барихаар төлөвлөжээ. Мөн ашиглалтын шаардлага хангахгүй, насжилт өндөртэй барилгуудыг буулгаж дахин төлөвлөх хүрээнд 3,000, түрээсийн 18,488, зах зээлийн орон сууц 57,000 барина гэж Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Засгийн газрын 202 дугаар тогтоолын хүрээнд хэрэгжүүлэх 150 мянган айл-орон сууц үндэсний хөтөлбөрийг танилцуулахдаа хэлэв. Мөн энэ салбарт төрөөс баримталж буй бодлого, төр хувийн хэвшлийн уялдааг хэрхэн сайжруулах, хувийн хэвшлийнхний өмнө ямар бэрхшээл саад тулгарч буй талаарх салбарынхны байр суурийг сонсов. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар уулзалтын үеэр Монгол Улсад бизнесийн салбар улирлын чанартай байдаг. Тиймээс жилийн зургаан сарын хугацаанд өрнөдөг барилга болон бусад салбарын үйл ажиллагааг маш зөв төлөвлөж дэмжих ёстой юм. Барилгын үйлдвэрлэл, хийцийн салбар хамгийн их ажлын байр бэлтгэж, нэмүү өртөг шингээн, хотын хөгжлийг тодорхойлдог. Сая Эрэл группийн захирал Б.Эрдэнэбат Барилгын үйлдвэрлэл, угсралтын комбинат сул зогсож байна гэлээ. Уг нь ингэж яримааргүй байгаа юм. Энэ комбинат өдөр шөнөгүй ажиллаж байх ёстой гэв. Мөн өнгөрсөн 20 жилийн хугацаанд хот төлөвлөлттэй холбоотой ужгирсан асуудал бэрхшээл тэр дундаа газар зохион байгуулалт, барилгын зөвшөөрөл дагасан шүүмжлэл их байдгийг Хотын дарга дурдаад Энэ бүхнийг цэгцлэхэд нийслэлийн удирдлага хатуу арга хэмжээ авч, ажиллана. Бид шударга ёсны үйл ажиллагааг үргэлжлүүлэн, авлига авдаггүй, төрийн захиргааны хүнд суртал гаргадаггүй хотын төлөө ажиллах болно гэсэн юм. Мөн тэрбээр Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудад суучихаад аливаа ажлыг удаадаг, уядаг хар гарууд-ыг хувийн хэвшлийнхэн та бүхэн битгий хөгжөөгөөрэй. Би ч гэсэн энэ байдлыг шахаж ажиллана. Тал талдаа хариуцлагатай байвал Улаанбаатар хотод барилга барих зардал буурна. Үүнийг дагаад үнэ багатай, тохилог орон сууц барихад хоёр талаасаа бодлогоо нийлүүлье. Хотын захиргаа дангаараа 20 жил ужгирсан асуудалтай тэмцэхэд хэцүү шүү хэмээв. Мөн нийслэлийн төр, захиргааны байгууллагууд хувийн хэвшлийнхэн, тэр дундаа барилгын салбарынхны өмнө ямагт нээлттэй байж, бүх талаар хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ Нийслэлийн Засаг дарга илэрхийллээ. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Улаанбаатараас гуравдагч орон руу зорчих хүсэлтэй иргэд miat.com хуудсанд бүртгэл хийлгэснээр тийз бичигдэнэ
2021-02-01 10:32:28 Нийтлэгдсэн: Нийгэм
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ хоёрдугаар сард дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 840 иргэнээ татан авах юм. Тодруулбал, Хоёрдугаар сарын 3-нд Сөүл-Улаанбаатар Хоёрдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар Хоёрдугаар сарын 24-нд Истанбул-Улаанбаатар Хоёрдугаар сарын 26-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ. Сөүлээс ирэх нислэгийн хувьд, өнгөрсөн арваннэгдүгээр сард нислэг нь цуцлагдсан болон эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг хамруулна. Харин Истанбул, Сөүл /2021.02.26/ чиглэлээр тухайн улсаас нутаг буцах хүсэлтэй иргэд болон цөөн тооны транзит зорчигч хамруулах юм. Түүнээс гадна, Улаанбаатараас шууд болон гурав дахь орон руу зорчих, тухайн улсын хүчинтэй визтэй иргэдmiat.comцахим хуудасны нислэгийн хүлээх хуудсанд бүртгүүлэх бөгөөд тухайн зорчигчийн нэр нислэгт багтсан тохиолдолд Миат ТӨХК-аас зорчигчтой холбогдож тийз бичнэгэжУОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Имарт “Дэм дэмэндээ” аянд 100 гаруй сая төгрөгний барааны тусламж үзүүллээ
2021-01-29 20:34:01 Нийтлэгдсэн: Нийгэм
ИмартНЗДТГ-аассанаачилсан ДэмДэмэндээ аянд нэгдэж 100,000,000 төгрөгийн үнийн дүнтэй хүнсний багцыг 2021 өрхөд өгөхөөр болсон.Өчигдөрэхний хэсгийгБГД-т хүнсний хангамж нэн шаардлагатай байгаа 500 айл өрхөдхүлээлгэнөгсөн байна. Харин өнөөдөр Сүхбаатар дүүргийн 500айл өрхийн хүнснийбагцыгСБД-ийн засаг дарга Х.Болормаа, Засаг даргын тамгын газрын дарга Н.Энхболд,Нийгмийнхөгжлийнхэлтсийндарга Д.Тунгаа нарт хүлээлгэн өглөө. Мөн өдөр үдээс хойшБЗД-ийн 721 өрхийн хүнснийбагцыгНЗД-ийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн,НЗДТГ-ийн нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү,БЗД-ийн засаг дарга Н.Баярмөнх,ИТХ-ындарга С.Баяр болон бусад холбогдох хүмүүст АлтайХолдингкомпанийн ерөнхийлөгч Б.Самади, СкайХайпермаркет ХХК-ныгүйцэтгэх захирал Л.Жавзмаанар хүлээлгэн өглөө. Улсын хэмжээнд бүх нийтийн, өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш Имарт нийгмийн хариуцлагаа ухамсарлан олон ажлыг хийж байгааг бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тухайлбал, эрсдэлтэй нүүр тулан ажиллаж буй эмч сувилагч нарт тусгай хэрэгсэл бүхий аранз хүлээлгэн өгсөн. Мөн 900 гаруй ажилтнууд, 200 гаруй айл өрхөд хүнсний багц, шинэ жилийн баярыг тохиолдуулан тусгаарлалтад байсан 350 хүүхдэд баярын бэлэгний орц зэрэг олон ажлыг зохион байгуулсан. Энэ хүнд цаг үед дэм дэмэндээ аль болох эрсдэл багатай даван туулах нь чухал болохыг и мартын хамт олон хэлж байсан юм.
Архангайд II/15-ныг хүртэл сум, аймаг, хот хоорондын хөдөлгөөнийг хориглолоо
2021-01-29 11:27:39 Нийтлэгдсэн: Нийгэм
Архангайд аймаг сум, хот хооронд зорчих иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ сарын 29-ний өдрийн 09.00 цагаас 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 09.00 цаг хүртэл хориглов. АРХАНГАЙ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАЖ ДАРААХ ШИЙДВЭРҮҮДИЙГ ГАРГАЛАА Коронавирусээс урьдчилан сэргийлэх,хязгаарлалт тогтоох зарим арга хэмжээний тухай захирамжид: 1. Засгийн газрын тогтоолын дагуу Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх, коронавируст халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэдийг халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор аймаг сум, хот хооронд зорчих иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 09.00 цагаас 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 09.00 цаг хүртэл хориглов. 2. Эрдэнэбулган сумын хэмжээнд хязгаарлалт тогтоож ажиллах ерөнхий эргүүл, хяналтын постын хуваарийг хавсралтаар батлав. 3. Улаанбаатар хот болон халдварын голомт бүхий бүс нутгаас ирсэн иргэдийн бүртгэл, судалгааг гаргаж 14 хоног гэрийн тусгаарлалтад байлгаж хяналт тавьж ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгов. 4. Хязгаарлалтын болон гэрийн тусгаарлалтын дэглэм зөрчсөн иргэдэд зохих хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болгов. 5. Сумдаас аймгийн төв, хот хооронд зорчиж байгаа иргэд, тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдсөнөөс бусад хөдөлгөөнийг хориглох, Цагаан сарын баярын өдрүүдэд хөдөлгөөнт эргүүл гаргаж ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгов. 6. Цагаан сарын баярт зориулсан үзэсгэлэн худалдаа, зар сурталчилгаа, хөнгөлөлт, урамшуулал зарлахгүй байхыг бүх төрлийн худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, байгууллагын дарга, эрхлэгч нарт үүрэг болгов. 7. Өгийнуур сумын Майхан толгой хэмээх газарт хяналтын пост гаргаж, хяналт тавьж ажиллахыг Онцгой байдлын газрын дарга /хурандаа Д.Эрдэнэбаатар/, Цагдаагийн газрын дарга /цагдаагийн хурандаа А.Лхагвадорж/, Өгийнуур сумын Засаг дарга /Ш.Үүрцайх/ нарт үүрэг болгов. 8. Коронавирусээс урьдчилан сэргийлэх ажил, эргүүл, пост гаргах үеийн гарах зардлыг холбогдох алба хэлтэс хариуцах. 9. Улаанбаатар хотоос татан авалтаар ирсэн иргэдэд түргэвчилсэн тестээр шинжилгээ авах ажлыг зохион байгуулна. 10. Иргэдэд коронавирусээс урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх. 11. Захирамжийг хэрэгжүүлж ажиллахыг байгууллага, аж ахуй нэгжийн дарга, эрхлэгч, сумдын Засаг дарга нарт үүрэг болгов. 12. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч, Шуурхай штабын дарга /В.Мөнхбат/-д үүрэг болголоо гэж тус аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
ХЯМДААР АМРАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛСЭН “ХЯМД АМАР” ЦАХИМ ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ
2021-01-29 11:17:40 Нийтлэгдсэн: Нийгэм
Байгаль орчин аялал жуулчлалын яам, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, Монголын зочид буудлуудын холбоо ТББ, Айхотел ХХК-наас хамтран ХЯМД АМАР аялал жуулчлалын цахим үзэсгэлэнг 1-р сарын 27-ноос 3-р сарын 31-ний хооронд зохион байгуулж байна. COVID-19 цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор олон улсын болон дотоодын аялал жуулчлалын урсгал зогссон энэ үед тус салбарт үйл ажиллагаа явуулж буй тур оператор, жуулчны бааз, амралтын газар, зочид буудлуудаа дэмжих, үйл ажиллагааг нь сэргээх зорилтыг салбар яам тавин ажиллаж байгаа. Энэ хүрээнд амралтын газар, жуулчны бааз, зочид буудлуудад эдийн засгийн эргэлтийг бий болгох, нөгөө талаас иргэдийг аялах, амарахад хөнгөлөлттэй бүтээгдэхүүн, үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ХЯМД АМАР аялал жуулчлалын цахим үзэсгэлэнг нээж байна. Үзэсгэлэнд Улаанбаатар хот, хөдөө орон нутгуудад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд иргэдэд анх удаа үйлчилгээгээ 50 хувь хүртэл хөнгөлөлттэй үнээр санал болгож байна. Мөн үзэсгэлэнгийн өдрүүдэд иргэд аяллаа төлөвлөж, хөнгөлөлттэй үнээр худалдаж аваад, тус газраа хүссэн үедээ үйлчлүүлэх өдрөө баталгаажуулснаар Хямдаар-Амрах боломжийг олгох юм. Одоогийн байдлаар 80 гаруй зочид буудал, амралтын газар, жуулчны баазууд энэхүү үзэсгэлэнд оролцож, 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилгээгээ санал болгож байна. Мөн үзэсгэлэнгийн хугацаанд Улаанбаатар хот болон 21 аймгийн аялал жуулчлалын үзэсгэлэн дэс дараатай зохион байгуулагдаж, иргэд, жуулчдад зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд, байгаль, түүх, соёлын өв бүхий газруудаа таниулах юм. Иймд аж ахуйн нэгжүүдийг тус үзэсгэлэнд оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ борлуулах, мөн иргэдийг аяллаа төлөвлөх мэдээ мэдээллээ авч, хямдаар аялах захиалгаа өгөхийг уриалж байна. Үзэсгэлэнгийнхолбоос:https://www.facebook.com/events/6846560989458 Вэбсайт:www.ihotel.mn
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй