Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1,171 тээврийн хэрэгслээр 2,603 зорчигч хот руу нэвтэрчээ
2021-01-26 10:34:27 Нийтлэгдсэн: НийгэмАвто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор өнгөрсөн 24 цагийн хугацаанд албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 1,171 тээврийн хэрэгслээр 2,603 зорчигч хот руу нэвтэрч, 1,264 тээврийн хэрэгслээр 4,085 зорчигч хотоос гарсан байна. Нийт6,688 зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд Эрүүл мэнд, Онцгой, Цагдаа, Мал эмнэлэг, Мэргэжлийн хяналтын 86 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэлээ. Эх сурвалж: НЗДТГ-ынХэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Агаарын тухай хуульд заасны дагуу Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар нь агаар бохирдуулагч эх үүсвэрийн бүртгэл тооллогын ажлыг жил бүр зохион байгуулдаг. Энэ жилийн тоо бүртгэл короновирусний цар тахалтай холбоотойгоор БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороотой хамтран Орчны бохирдлын эх үүсвэр, хаягдлын тооллогын мэдээллийн сан цахим мэдээллийн системд анх удаа бүртгэж байгаагаараа онцлог юм. Тус цахим мэдээллийн систем нь өмнөх бүртгэлийн цахим системтэй харьцуулахад илүү боловсронгуй, эх үүсвэрийн хаягдлыг тооцоолох автомат үйлдлийн систем орсноороо онцлог юм. Агаар бохирдуулагч эх үүсвэрийн бүртгэл мэдээллийн ажлыг хийж гүйцэтгэх албан хаагчид болох нийслэлийн есөн дүүргийн Агаарын бохирдол хариуцсан мэргэжилтнүүд, хороодын албан хаагчдад тус цахим бүртгэлийн системийн танилцуулга сургалтыг анх удааwww.meet.google.comцахим хэлбэрээр амжилттай зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн есөн дүүрэг, хороодын нийт 100 албан хаагч хамрагдлаа. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар
Халдварын голомт дээр бүртгэгдсэн 1195 иргэний гар утсанд анхааруулах мэдээллийг өгчээ
2021-01-26 10:11:33 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн хэмжээнд иргэдийн зорчих хөдөлгөөнийг бүртгэх QR системийг ашиглаж буй. Сүүлийн 10 хоногт иргэдийн QR код уншуулалт хоёр дахин нэмэгдсэнийг Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг хэлэв. Тухайлбал, 2020.01.21-ний өдөр гэхэд 211233 удаа уншуулсан байна. Иргэд зорчсон газар бүртээ QR код уншуулах нь хоёр талт эрсдэлээс хамгаална. Юуны түрүүнд өөрийгөө халдвартай иргэнтэй хавьтагч болсон талаар мэдээллийг яаралтай авч чадна. Хоёрдугаарт тухайн аж ахуйн нэгж эрсдэлээс хамгаалах сайн талтай юм.Өнгөрсөн хугацаанд коронавирусийн халдварын голомт дээр бүртгэгдсэн 1195 иргэний гар утсанд анхааруулах мэдээллийг өгч, хавьтлыг тогтоож ажилласан байна. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сүхбаатар дүүрэгт хэсэгчилсэн хязгаарлалт тогтоосон БАЙРШЛУУД
2021-01-26 10:00:47 Нийтлэгдсэн: НийгэмСүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байрлах нийтийн байрнаас коронавируст халдварын тохиолдол батлагдсан. Улмаар голомтлон тархаж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Үүнтэй холбогдуулан тус дүүргийн Онцгой комисс шуурхай хуралдаж, холбогдох арга хэмжээг зохион байгуулах Засаг даргын захирамж гаргажээ. Уг захирамжаар16-р хорооны Бэлхийн 34-р гудамжболон тус хороотой хил залгаа: 15 дугаар хорооны Дамбадаржаагийн 23-р гудамж, 17 дугаар хорооны Дамбадаржаагийн 80 дугаар гудамж, 18 дугаар хорооны Бэлхийн 35-р гудамжнуудыг хамруулан 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 20.00 цагаас 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 06:00 цаг хүртэл хэсэгчилсэн хязгаарлалт тогтоогоод байна. Дээрх хугацаанд хэсэгчилсэн хязгаарлалт бүхий гудамж, бүсийн иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хорьж, иргэдээс тандалт, шинжилгээ авахаар Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгийн Явуулын 6 баг ажиллаж байна. Мөн дүүргийн1 дүгээр хорооны 23-р байрандбатлагдсан тохиолдол гарсан тул тус байрыг хамгаалалтад авч, Эрүүл мэндийн төвийн Явуулын шинжилгээний 2 баг оршин суугчдаас шинжилгээ авч байна. Хязгаарлалтын бүс дэх нийт 204 өрхийн 592 иргэн тандалт, шинжилгээнд хамрагдах юм. ХЭРЭВ ТА хязгаарлалтын дэглэм тогтоосон бүсэд амьдардаг бол халдварын илрүүлэг, шинжилгээний Явуулын багийн ажлыг хүндэтгэн, халдвар тархаахгүй байх, хайртай дотнын хүмүүсээ эрсдэлээс хамгаалахын тулд иргэнийхээ үүргийг биелүүлж, шинжилгээндээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн Онцгой комисс
Олон Улсын сэтгүүлчдийн холбооны гишүүнчлэлээ баталгаажууллаа
2021-01-25 15:16:45 Нийтлэгдсэн: НийгэмДэлхийн 170 гаруй орны сэтгүүлчдийг эгнээндээ нэгтгэдэг Олон Улсын Сэтгүүлчдийн Холбооны /ОУСХ/ үйл ажиллагаанд Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэл төлөөллөөрөө дамжуулан идэвхтэй ажиллаж ирсэн. Өнөөдрийн байдлаар Олон Улсын сэтгүүлчдийн холбооны Ази, Номхон далайн орнуудын бүс нутаг хариуцсан нөөцийн зөвлөхөөр МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан Х.Мандахбаяр, Жендерийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр МСНЭ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүн сэтгүүлч С.Алтанцэцэг нар ажиллаж байна. Олон улсын сэтгүүлчдийн холбоо нь гурван жил тутамд ээлжит их хурлаа хийж, дэлхий дахинд хэвлэлийн эрх, эрх чөлөө, сэтгүүл зүй, сэтгүүлчдэд тулгамдаж буй хамгийн хурц асуудлаар дуу хоолойгоо нэгтгэн олон улсын анхаарлыг хандуулдаг. Ээлжит 30 дугаар их хурал 2019 онд Тунист болж, МСНЭ-ийн удирдлага, сэтгүүлчдийн төлөөлөл оролцсон. Харин 31 дэх удаагийн Их хурал 2022 онд Монгол Улсад зохион байгуулагдахаар болоод байгаа юм. Энэхүү эрхийн төлөө МСНЭ 11 оронтой өрсөлдөж, сүүлийн шатанд Франц улстай тунаж үлдэн улмаар өнгөрсөн оны долдугаар сард тус эрхээ авсан юм. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл 2022 онд Улаанбаатар хотод зохион байгуулах их хурлын бэлтгэлд онцгойлон анхаарч, ОУСХ-ны гишүүнчлэлийн татвараа баталгаажуулан ажиллаж байна. Тус их хуралд дэлхийн 170 улсын 400 орчим сэтгүүлч, мэргэжлийн холбоодын тэргүүн, удирдлагууд хүрэлцэн ирэх ба энэ нь Монгол Улсын гадаад сурталчилгаанд чухал нөлөөтэй арга хэмжээ болох юм.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй