БЗД- ийн 22 дугаар хорооны 67 дугаар байранд хөл хорио тогтоож хамгаалалтанд авлаа
2021-01-29 11:10:31 Нийтлэгдсэн: НийгэмБаянзүрх дүүргийн Онцгой комисс дүүргийн 22 дугаар хорооны 67 дугаар байранд сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул хөл хорио тогтоож хамгаалалтанд авлаа. Тухайн байрны оршин суугчдыг яаралтай шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна.
Сурагчид заавал авах ёстой суурь мэдлэгээ бүрэн дүүрэн эзэмшиж чадахгүй байгаад анхаарч ажиллана
2021-01-29 10:37:35 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар энэ сарын 25-ны өдөр эдийн засагчдын төлөөлөлтэй цахимаар уулзалт хийн, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой зарим асуудлаар санал солилцов. Н.Энхбаяр, Ө.Ганзориг нарын эдийн засагчтай хийсэн уг уулзалтаар коронавируст цар тахлын үед нийслэлийн иргэдийн эрүүл мэндээс гадна хотын эдийн засгийг хэрхэн хамгаалж, хүүхэд багачуудын боловсролын чанар, хүртээмжтэй байдлыг яаж сайжруулах талаар ярилцлаа. Аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагууд халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталбал цар тахлын энэ үед хатуу хөл хорио болон аливаа хязгаарлалт тогтоохгүйгээр хэвийн ажиллах бүрэн боломжтой нь өнгөрсөн хугацаанд харагдсан гэж Засаг дарга Д.Сумъяабазар онцолсон. Харин хотын эдийн засгийг өнөөгийн хүндрэлтэй байдлаас гаргахын тулд Улаанбаатар хот санхүүгийн гарцаа тэлж, бие даасан бонд гаргах замаар нийслэлийн 220 мянга гаруй аж ахуйн нэгжийг дэмжих боломж бийг хэлсэн юм. Эдийн засагч Ө.Ганзориг, Н.Энхбаяр нар Нийслэлийн Засаг даргын байр суурьтай санал нийлж буйгаа илэрхийлээд Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын санхүү, эдийн засгийн бодлогыг тодорхойлдог байгууллагууд ямар нэгэн дорвитой арга хэмжээ авч, шийдвэртэй алхам хийсэнгүй. Зөвхөн зээлийн хүүг бууруулснаас өөрөөр эдийн засгийг дэмжих алхам хийхгүй байгаа нь олон сараар хаалгаа барьж, хязгаарлалтад орсон бизнесийн байгууллагуудын нөхцөл байдал улам муудахад хүргэж байна гэсэн юм. Уулзалтаар мөн хоёр дахь жилдээ танхимын бүрэн сургалтгүй явж байгаа дунд сургуулийн хүүхдүүд, тэр дундаа нэг, хоёрдугаар ангийн сурагчид заавал авах ёстой суурь мэдлэгээ бүрэн дүүрэн авч чадахгүй байгааг хөндлөө. Тиймээс нэгдүгээр анги болон төгсөх ангийн сурагчдад тусгайлан танхимаар хичээллүүлэх саналыг эдийн засагч Н.Энхбаяр гаргав. Цахим хичээл нь багш, сурагчаас гадна эцэг эхийн оролцооноос ихээхэн хамаардаг учраас эцэг, эхэд заах арга зүйн анхан шатны ойлголт, мэдлэгийг өгөхөд нийслэлийн зүгээс анхаарч ажиллана гэдгийг Засаг дарга онцолсон юм. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Засаг дарга Д.Сумъяабазар Элчин сайд Станислав В.Чепурнойг хүлээн авч уулзлаа
2021-01-29 10:34:00 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Бүгд найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Станислав В.Чепурнойг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Засаг дарга Д.Сумъяабазар хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, цаашид хотын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх бодлого чиглэлд нийцэх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжлав. Харин Бүгд найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Станислав В.Чепурной Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулсан Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр-ийн санхүүжилтэд нэмэлт өөрчлөлт оруулан, төсөл хөтөлбөрүүдийн хамрах хүрээг өргөжүүлж хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.Энэхүү төслийн хүрээнд Улаанбаатар лифт ОНӨТҮГ нь Беларусийн Могилёвлифтмаш ХХК-тай хамтран ажиллаж Улаанбаатар хотын нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шатыг шинэчлэх төсөл-ийн эхлэлийг тавиад байгаа юм. Талууд Улаанбаатар, Минск хотуудын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн тэлж шинэ шатанд гаргахын тулд Ах дүү хотуудын найрамдалт харилцааны түвшинд хүргэхээр харилцан тохиролцов. Цаашдын харилцааг идэвхжүүлэх ажлын хүрээнд хотын удирдлагуудын харилцан айлчлалыг зохион байгуулах, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, мэдээллийн технологи, инноваци, хот тохижилт гэх мэт чиглэлээр хүний нөөцийг чадавхжуулан мэргэшил дээшлүүлэх тал дээр харилцан туршлага солилцож хамтран ажиллахаар боллоо. Ковид-19 цар тахлын үед Монгол Улсын Засгийн газар болон УОК-ын зүгээс гаргаж буй удирдамж, зөвлөмжийг чанд баримтлан уулзалтыг заавар, зөвлөмжийн дагуу зохион байгууллаа. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Хөвсгөл аймагт өчигдөр 3.8-4.6 магнитудын хүчтэй гурван удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ
2021-01-29 10:24:13 Нийтлэгдсэн: НийгэмӨчигдөр буюу нэгдүгээр сарын 28-нд Хөвсгөл аймгийн Ханх болон Галт сумын нутагт 3.8-4.6 магнитудын хүчтэй гурван удаагийн газар хөдлөлт болжээ. Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Улаан мод гэдэг газар12:51 цагт 4.6 магнитудынхүчтэй газар хөдлөлт, Бэрх гэдэг газар12:54 цагт 3.8 магнитудынхүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ. Түүнчлэн тус аймгийн Галт сумын сумын төвөөс баруун урд зүгт 36 км-т, /Ө-511500.0, У-1002100.0/ Хороо багийн Ходон гэдэг газрын чиглэлд Хөвсгөл нууранд өчигдөр өдрийн 14:53 цагт4.2 магнитудынхүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлжээ. Эх сурвалж: ОБЕГ
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх хоёрдугаар сард дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, гадаад улс орноос эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авахаар боллоо. 02 дугаар сарын 03-нд Сөүл-Улаанбаатар 02 дугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар 02 дугаар сарын 24-нд Истанбул-Улаанбаатар 02 дугаар сарын 26-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэж, 840 орчим иргэнээ татан авна
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй