Монгол агуулгыг дэмжиж телевизийн салбарт өрсөлдөөн бий болгох нь

Монгол улсад цэнхэр дэлгэц эфирээ нээсэн цагаас хойш 60 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд өргөн нэвтрүүлгийн телевизийн салбар хөгжил антенаас тоон технологид суурилсан телевиз рүү шилжээд удаагүй байна. Мөн Монгол улс анхны Олон нийтийн радио, телевизийн тухай хуультай болсон 2005 оноос хойш олон нийтийн буюу Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд айл бүрийн цахилгааны төлбөр дээр нэмж радио, телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлс болох1100₮-гг иргэдээс хураан төвлөрүүлсээр ирсэн. Харин өнгөрсөн хугацаанд бусад өргөн нэвтрүүлгийн арилжааны телевизүүд реклам, сурталчилгаагаар гол орлогоо бүрдүүлж, үйл ажиллагаагаа явуулсаар ирэв. . Өнөөдөр өргөн нэвтрүүлгийн телевизийн олон суваг байгаа ч үүнээс үзэгчийн мэлмийг булаах чансаатай дотоодын уран бүтээлийн тоо хуруу дарам цөөн байгааг нуух шаардлагагүй биз ээ. Энэ нь өргөн нэвтрүүлгийн телевизийн салбарт ажилладаг уран бүтээлчдийг үнэлсэн, өрсөлдөөнийг дэмжсэн хууль эрх зүйн орчин бүрдээгүйтэй холбоотой байсан. Энэхүү тодорхойгүй байдал нь өргөн нэвтрүүлгийн телевизийн салбарын хөгжлийг чөдөрлөж байсан юм. Телевизүүд өндөр чанартай уран бүтээл туурвих ажил маш их хугацаа, хөдөлмөр шаарддаг. Хэдийгээр таны гэрийн хойморт 7 хоногт нэг дугаар 60 минутын шоу нэвтрүүлэг гарч байгаа ч түүний цаана жил дамнасан, олон зуун уран бүтээлчдийн цаг наргүй хөдөлмөр, хүч шингэсэн байдаг. Ингэж чанартай бүтээл төрдөг. Ийнхүү өргөн нэвтрүүлгийн телевизийн салбарын хөгжлийг дараачийн шатанд авчрах, хүүхд, залуучуудын хүмүүжил, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөхгүй байх,үндэсний түүх, соёл, өв,үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий чанартай уран бүтээлийг нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүднээс УИХ-аасӨргөн нэвтрүүлгийн тухай хуулийг2019.12.12-ны өдөр баталсан бөгөөд хууль 2020.7.01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд байна. Энэхүү хуулийн хүрээнд өргөн нэвтрүүлгийн телевизүзэгч хэрэглэгчийн тоогоор өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлс тооцож, олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдээр дамжуулантелевизүүдэд хуримтлуулах бөгөөд уг орлогоор өргөн нэвтрүүлгийн телевиз үндэсний агуулгатай, чанартай контент бүтээн хэрэглэгчид үзүүштэй бүтээлийг хүргэх үүрэгтэй. Урт хугацаанд эдгээр сувгуудын бүтээл чанаржих, өрсөлдөөнийг дэмжих нь ач холбогдолтой хэмээн ойлгож болно. Иймд үзэгч, хэрэглэгч бүр Монгол агуулга бүхий контент, нэвтрүүлэгт хувь нэмэх оруулах цаг ирээд байна.

Скайтелийн давхар урамшуулалтай “ЭВЭР БААТАР” цэнэглэгч карт худалдаанд гарлаа

СКАЙтелбүх хэрэглэгчдэдээ зориулан12 жилийн дараа дахин тохиож буй энэ цагт энх цагийг авчирч, элбэг дээдийг ерөөждавхар урамшуулал багтаасан 1000₮, 3000₮, 6000₮, 10000₮-ийн Эвэр баатар цэнэглэгч картаахудалдаанд гаргалаа. Урьдчилсан төлбөрт үйлчилгээнийхэрэглэгчидЗӨРҮҮД,ХИЧЭЭНГҮЙ,АЖИЛСАГ, ХҮЧИРХЭГ гэсэн 4 төрлийнкартаар дансаа цэнэглээдурамшуулал болгонмобайл үйлчилгээнд ашиглах дата , SkyGO-д ашиглах дата болон нэмэлтээр картын QR кодыг уншуулаад бүх сүлжээнд ярих ярианы эрхтэй болоорой. Дараа төлбөрт үйлчилгээнийхэрэглэгчиддээрх4 төрлийн цэнэглэгч картаар дансаа цэнэглээд мобайл хэрэглээнд ашиглах дата болон SkyGO-д ашиглах дата урамшууллаа аваарай.КартынQR кодыг уншуулаадурамшууллындатагаа үржүүлж аваарай. ЦЭНЭГЛЭГЧ КАРТЫН 10+1 УРАМШУУЛАЛ Хэрэглэгч та 1000₮-ийн Зөрүүд карт, 3000₮-ийн Хичээнгүй карт, 6000₮-ийн Ажилсаг карт, 10000₮-ийн ХүчирхэгЭвэр баатар цэнэглэгч картаас 10 карт худалдан аваад 1 карт бэлгэнд аваарай. Линк:https://www.skytel.mn/content/2773/view

Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбоо НОК-д хандив өглөө

Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооноос Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабт 20 сая төгрөгтэй тэнцэх арьс ширэн эдлэл болон 10 сая төгрөг хандивлалаа. Тус хандивыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбат нарт хүлээлгэн өгөв. Нийслэл хот өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн энэ үед коронавирусийн цар тахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд тэргүүн эгнээнд ажиллаж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн хүн ардын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа онцгой комисс, мэргэжлийн хяналт, цагдаа, эрүүл мэнд зэрэг байгууллагын алба хаагчдад уг хандив очих юм. Энэ үеэр Монголын арьс ширний холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан Коронавирусийн эсрэг өндөржүүлсэн бэлэн байдлын үед үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад үндэсний үйлдвэрлэгчдийн хийсэн арьсан гутал, нэхий бээлий, 15 мянган ширхэг маскийг хүлээлгэн өгч байна. Монголын арьс ширний салбарт үйл ажилллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд энэхүү хандивыг өнгөрсөн 12 дугаар сараас хойш цуглуулсан. Цаашид арьс ширний үйлдвэрлэлийн салбарынхан онцгой нөхцөл байдалд хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулах болно. Манай холбоонд 120 гаруй аж ахуй нэгж, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, 30-аад боловсруулах үйлдвэр байдаг. Эдгээрийн 50 орчим хувь нь хандивын аянд нэгдлээ хэмээв. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр болно

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Н.Номтойбаяр, Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс, Н.Ууганбаяр, Д.Батмөнх, М.Нямдэмбэрэл, Н.Алтансувд нарт холбогдох хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 22-нд хянан хэлэлцэхээр товлон зарласан. Өмнөх шатны шүүхээсН.НомтойбаярыгХөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр шүүж, 5 жил 5 сарын хорих ял оноосон юм. Н.Номтойбаяр 2012 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдаар, 2016-2017 онд сайдаар ажилласан юм.

Сөүлийн чиглэлийн тусгай үүргийн онгоц 10.40 цагт хөөрнө

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сарын 22,31-нд БНСУ руу хоёр удаагийн нислэг үйлдэж, иргэдээ татан авна. Өнөөдрийн Сөүлийн чиглэлийн онгоц хөөрсөн эсэхийг МИАТ ХК-ийн лавлахаас тодруулахад, Чингис хаан нисэх буудлаас 10.40 цагт хөөрч, Солонгосын цагаар 14.50 цагт газардана. Харин Улаанбаатарт 20.00 өнгөрөөж бууна гэж хариулав. Тус нислэгт 2020 оны 11 дүгээр сард нислэг нь цуцлагдсан болон эрүүл мэндийн шалтгаантай иргэд хамрагдах юм. Харин Улаанбаатараас Сөүлийн чиглэлд эсвэл Сөүлээр дамжин гуравдахь орон руу зорчих, тухайн улсын хүчинтэй визтэй иргэд miat.com вебсайт дахь нислэгийн хүлээх хуудсанд бүртгүүлэх бөгөөд тухайн зорчигчийн нэр нислэгт багтсан тохиолдолд Миат ТӨХК-аас зорчигчтой холбогдож тийз бичнэ хэмээн УОК-ын Шуурхай штабаас мэдээлэв.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.