Хүний эрхийн Үндэсний Комисс Улсын Онцгой Комисст Шаардлага хүргүүллээ
2021-01-21 15:50:53 Нийтлэгдсэн: НийгэмХүний эрхийн Үндэсний Комисс 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улсын Онцгой Комисст Шаардлага хүргүүллээ. Уг Шаардлагад: Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой Комиссын дарга Я.Содбаатар танаа Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 18 дахь заалтад Монгол Улсын иргэн... гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно., мөн зүйлийн 6 дахь заалтад эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй, гэж тус тус заасан. Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 13 дугаар зүйлийн 2-т Хэн боловч аливаа улс орныг, түүний дотроо эх орноо орхин явах, эх орондоо эргэж очих эрхтэй., Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 12 дугаар зүйлийн 4-т Хэний ч эх орондоо ирэх эрхийг дур мэдэн хасч болохгүй. гэж заажээ. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай 178 дугаар тогтоолыг баталсантай холбоотойгоор 2020 оны 11 дүгээр сард төлөвлөсөн 10 удаагийн тусгай үүргийн нислэгээс Сөүл-Улаанбаатар чиглэлийн 5, Франкфурт-Улаанбаатар чиглэлийн 1, Токио-Улаанбаатар чиглэлийн 1 нийт 7 удаагийн нислэгийг цуцалж, 12 дугаар сарын 16-ны өдөр Франкфурт-Улаанбаатар, 12 дугаар сарын 20-ны өдөр Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгийг зохион байгуулж, мөн энэ сарын 25-ны өдөр төлөвлөсөн Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийг дахин цуцалжээ. Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан эх орондоо эргэн ирэхээр төлөвлөж байсан иргэд гадаад улсад орон байргүй, хоол хүнсний хомсдол, санхүүгийн хүнд нөхцөлд орсон талаар Комисст удаа дараа гомдол ирүүлж байна. БНСУ-д байгаа хүмүүсийн нөхцөл байдал анхаарал татаж байна. Тус улсад Монгол Улсын иргэд олноор хөдөлмөр эрхэлдгээс гадна эрүүл мэндийн тусламж авахаар түгээмэл зорчдог. Одоогийн байдлаар эх орондоо эргэж ирэх хүсэлтээ илэрхийлсэн 4000 орчим Монгол Улсын иргэн БНСУ-д байгаа нь хамгийн өндөр тоо байна. Гэтэл 11 дүгээр сарын төлөвлөгөөт 6 нислэгийн 1 нь үйлдэгдсэн, 12 дугаар сард огт нислэг үйлдэгдээгүй байгаа нь эдгээр хүмүүсийн эрх ноцтой зөрчигдөх эрсдлийг бий болгож байна. Тухайлбал, тус улсын цагаачлалын албаны түр хорих байранд хоригдож байгаа Монгол Улсын 12 иргэн өлсгөлөн зарласан, тэдний нэгэн нь 2 сартай жирэмсэн эмэгтэй бөгөөд тэрээр жирэмсний хордлоготой, эрүүл мэндийн байдал хүндэрсэн талаар Комисст гомдол ирүүлжээ. Эдгээр иргэдийн төлөөлөл БНСУ-д суугаа Элчин сайдын Яамны ойролцоо суулт зарлаж байна. Олон тооны Монгол Улсын иргэн оршин суудаг БНСУ-д хийх тусгай үүргийн нислэгийг Монгол Улсад бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбоотой цуцалсан нь зохисгүй, шударга бус гэж үзэх үндэслэлтэй. Хүний эрх, эрх чөлөөний зөрчлийг таслан зогсоох, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Шаардлага хүргүүлж байна. Үүнд: 1.Иргэдээ гадаад улсаас шуурхай татан авах, ялангуяа БНСУ-д яаралтай нислэг үйлдүүлэх; 2. Гадаад улсаас иргэдээ шуурхай татан авах иж бүрэн төлөвлөгөөг холбогдох салбарын мэргэжилтнүүдийн оролцоотой боловсруулж, хэрэгжүүлэх. Үүнд: тусгаарлалтын хугацааг нөхцөл байдал өөрчлөгдөх тухай бүр шинжлэх ухаанчаар хянан тогтоож, тусгаарлах байрны төлбөрийн сонголт, уян хатан нөхцөл бий болгох зэрэг боломжит арга замаар тусгаарлах байрны хүрэлцээг нэмэгдүүлэх, эмнэлгийн үйлчилгээ, халдвар хамгааллын дэглэм сахиулах нөхцөл, техник хэрэгсэл, зардал зэрэг шаардлагатай хүчин зүйлсийг цогцоор нь, бодитой тооцож төлөвлөх; 3. Монгол Улсын иргэнийг коронавирусын халдварын улмаас ялгаварлан гадуурхалгүйгээр тусгай үүргийн нислэгт хамруулах боломжийг бүрдүүлэх, энэ нөхцөлд мөрдөгдөх халдвар хамгаалалтын журам боловсруулж, мөрдөх; 4. Цар тахлын улмаас гадаад улсад хүнд нөхцөлд орсон иргэнээ хамгаалах, мэдээллээр хангах чиглэлийг Монгол Улсын элчин сайдын яамд, консулын газруудад бичгээр хүргүүлэх; 5. Улсын онцгой комиссын шийдвэрээр тусгай үүргийн нислэг цуцлагдсаны улмаас санхүүгийн нэмэлт эрсдэл хүлээсэн хүмүүсийн хохирлыг төрөөс нөхөн төлөх. Шаардлагын хэрэгжилтийг хангаж, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, биелэлтийн талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасны дагуу 7 хоногийн дотор хариу ирүүлнэ үү. МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ГИШҮҮН Б.ЭНХБОЛД УОК-т хүргүүлсэн Шаардлагыг эндээс уншина уу. Үзэх
173133 байгууллага QR үүсгэж 1.916.063 иргэний бүртгэлийг хийжээ
2021-01-21 10:45:52 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн захирамжийн дагуу нэгдүгээр сарын 19-ний өдрөөс нийслэлийн зүгээс худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдөж, иргэний зорчих хөдөлгөөнийг бүртгэх QR платформын хэрэглээний хэрэгжилт ямар байгаа зэрэгт хяналт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 173133 байгууллага иргэний QR үүсгэж 1.916.063 иргэний 2.444.776 удаагийн бүртгэл хийгдсэн байна. Шалгалтын явцад худалдаа, үйлчилгээний газрууд QR код байршуулаагүй, үйлчлүүлэгчдийг QR код уншуулж байгаад хяналт тавьдаггүй, байгууллагууд ажиллагсдынхаа халууныг хэмжиж, бүртгэл хөтөлдөггүй, хүн хоорондын зай барихгүй байх нийтлэг зөрчлүүд илэрч байгааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлсэн юм. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
"Улаанбаатарын иргэд дэлхийн хамгийн муу агаартай нүүр тулж байна"
2021-01-21 10:37:29 Нийтлэгдсэн: НийгэмУлаанбаатар хот Air Quality Index(AQI-Агаарын чанарын индекс)-ээр дэлхийн хамгийн муу агаарын чанартай хотоор нэрлэгдэж байгаа тухай 2020 оны аравдугаар сарын 23-ндIQAirсайтадгарсан нийтлэлийг орчуулан хүргэж байна. УЛААНБААТАРЫН ИРГЭД ДЭЛХИЙН ХАМГИЙН МУУ АГААРТАЙ НҮҮР ТУЛЖ БАЙНА Улаанбаатар хотынагаарын чанарын индексаравдугаар сарын 11-ээсхойш дунджаар 100-200 гэсэн үзүүлэлттэй байна. Монголын нийслэлд хүйтэн шөнүүд ирсэнтэй зэрэгцэн Засгийн газраас түүхий нүүрс шатаахыг хориглосон ч тус хотод агаарын чанар муудсан хэвээр байгаа юм. Улаанбаатар хотын агаарын бохирдлынтүвшинAQI-д аюултай гэж бүртгэгдээд байна.Энэ нь агаарын бохирдлын улмаас иргэдийн эрүүл мэнд хохирч байгааЛахоре, Дели,Ченду, Белград хотуудын дээр бичигдэх үзүүлэлт юм. Энэтүвшингтайлбарлавал: 101-150. Мэдрэмтгий хүмүүст эрсдэлтэй. Мэдрэмтгий хүмүүсийн эрүүл мэнд хохирох эрсдэлтэй. 151-200. Эрсдэлтэй. Олон нийтэд хор уршигтай. 201-300: Аюултай. Гадаа удаан хугацаагаар ажилладаг хүмүүсийн ажлын цагийг хязгаарлах шаардлагатай Улаанбаатар 2019 онд дэлхийн хамгийн их бохирдолтой хотуудын 48 дугаарт бичигдсэн бол Монгол улс хамгийн их бохирдолтой улсуудын гуравдугаарт жагсжээ. Нийслэл хотын бохирдлын хэмжээ ньДЭМБ-аастогтоосон хэмжээнээс зургаа дахин их байна. Монгол Улс яагаад агаарын бохирдолтой байна вэ? Монгол орны агаарын бохирдол нь улирлын чанартай хатуу түлшний шаталтаас үүсдэг бөгөөд түүхий нүүрсийг уламжлалт гэрт шатаадаг байна. Уг уламжлалт зөөврийн гэрийг мод болон эсгийгээр хийсэн ба гэрийн төвд байрлах зуухны утаа нь яндангаар дамжин бөмбөгөр орой дээрх хавхлагаас гардаг аж. Аргал, мод гэх мэтийг харьцуулахад нүүрс нь удаан хугацаанд илчээ хадгалдаг тул өвлийн улиралд илүүд үздэг байна. Гэрт түүхий нүүрс шатаах нь хотын хамгийн анхдагч бохирдлын эх үүсвэр гэж үздэг. ДЭМБ-ынтооцоолсноор өвлийнулиралдахьхотын агаарын бохирдлын 80 хувь нь хотын нийт оршин суугчдын 60 орчим хувь нь амьдардаг гэр хорооллоос гардаг байна. Агаарын бохирдлын бусад эх үүсвэрүүд нь нүүрсээр ажилладаг цахилгаан станц, шороон замын тоос шороо, авто тээврийн хэрэгслийн утаа юм. 1989 онд тус улсын нийт хүн амын 27 орчим хувь нь Улаанбаатарт амьдардаг байсан. Гэвч хотын хүн амын тоо эрсөсөж2018 оны байдлаар 1,4 сая хүн буюу нийт хүн амын 47 хувь нь амьдардаг гэсэн тооцоо гарчээ. Иргэд Улаанбаатар хотруунүүж байгаа шалтгаан нь илүү сайн ажил, амьдрах орчин, эрүүл мэндийн үйлчилгээ, боловсрол эсвэл гэр бүлийн шалтгаан юм. Хотын захад орших гэр хорооллууд дэд бүтцэд холбогдоогүйн улмаас шугам сүлжээ хязгаарлагдмал байдаг аж. Оршин суугчид нь цэвэр, бохир ус, төвлөрсөн халаалт, зарим тохиолдолд цахилгаан эрчим хүчгүйн улмаас хямд өртөгтэй нүүрс, модыг хоол хийхэд болон гэр, байшинг халаахад ашигладаг хэвээр байна. Улаанбаатарын агаарын бохирдолтой тэмцэх гол чиглэл нь байршил юм. Энэ хотыг уулсаар хүрээлэгдсэн хөндийд барьсан учраас газарзүйн байршил нь дулааны урвуу нөлөөг бий болгосон. Хотын дээрээс дулаан агаарын давхарга дарснаар сэрүүн агаар болон бохирдуулагч хэсэг нь газартай ойрхон байрладаг. Үүнтэй адил хот байдаг нь АНУ-ынСолт Лейк. Монгол Улсын Засгийн газар 2019 оны тавдугаар сараас түүхий нүүрс шатаахыг хориглосон. Түүхий нүүрс нь ерөнхийдөө хотын ядуу оршин суугчдын хувьд хямд бөгөөд олж авах боломж нь өндөр байдаг. Энэхүү шилжилтийн үе шатанд Засгийн газар үр ашигтай түлш болох хагаскоксжуулсаншахмал түлшийг түүхий нүүрсний оронд тараасан юм. Монголд агаарын чанар муу байгаа нь эрүүл мэндийн олон асуудалд хүргэж болзошгүй Нүүрсний шаталтаас агаар бохирдуулагч PM2.5 үүсдэг. Хэдийгээр өчүүхэн ч гэсэн амьсгалын замаар хүний биед ихээхэн хохирол учруулж болзошгүй бөгөөд бүдүүн ширхэгтэй тоосонцор (PM10-2.5) нь нүд, хамар, хоолойг цочроох нөлөөтэй. Харин илүү нарийн ширхэгтэй тоосонцор ньуушги, зүрхэнд гүн гүнзгий нэвтэрч, цусны урсгалд ордог. Үүний улмаас астмахүндрэх амьсгалын замын өвчинд өртөмтгий болох зүрх судас болон амьсгалын замын өвчний насбаралтынтүвшиннэмэгдэх Уушигныхорт хавдар үүсэх эрсдэлтэй. Зүрх, уушгины өвчнөөр өвчилсөн хүмүүс, өндөр настан, болон хүүхдүүд нь агаарын бохирдолд хамгийн өртөмтгий бөгөөд хүүхдийн уушгины өсөлтөд урт хугацааны сөрөг нөлөө үзүүлдэг. Түүхий нүүрс шатааснаар PM2.5-ийн өндөртүвшингбий болгохоос гадна агаарт хүхэрлэг хий, азотын исэл, нүүрстөрөгчийн дутуу ислийн төрлүүд ялгардаг. Улаанбаатар хотын 2020 оны аравдугаар сарын агаарын чанарын мэдээнд хүхэрлэг хийн хэмжээ агаарын чанарын стандартаас 3.6 дахин их байсан бол хоёр сарын дараа 13 дахин их болжээ. Энэ нь хотод амьдарч буй 1.5 сая иргэдийн амь нас эрүүл мэндэд шууднөлөөлхүйц, бодитой гамшиг юм. Хүхэрлэг хийн хэмжээ яагаад их байна вэ? Энэ талаар мэргэжилтнүүд Таван толгой түлш ХХК үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлшний үндсэн түүхий эд болох баяжуулсан нүүрсэн дэх хүхрийн агууламж өндөр байгаагаас шалтгаалж түлшний шаталтын явцад үүсэх хүхэрлэг хийн хэмжээ MNS 4585:2016 стандартаас их байна гэж үзжээ. Иймд дээрх алдаадутагдлыгзасах, шахмал түлшний чанар стандартыг сайжруулах, шаталтын явцад үүсэх хүхэрлэг хий буюу SO2ийн хэмжээг яаралтай бууруулах шаардлагатай байгаа юм. Эх сурвалж: IQAir.com
Товчоодоор хот руу 4331 иргэн нэвтэрч, 3718 зорчигч гарсан байна
2021-01-20 10:46:55 Нийтлэгдсэн: НийгэмӨнгөрсөн 24 цагийн хугацаанд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 1427 тээврийн хэрэгслээр 4331 зорчигч хот руу нэвтэрч, 1485 тээврийн хэрэгслээр 3718 зорчигч хотоос гарсан байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 83 ажилтан үүрэг гүйцэтгэж ажиллажээ. Нийт 8049 зорчигчид эрүүл мэндийн хяналт тавьж ажиллахад сэжигтэй тохиодол бүртгэгдээгүй байна. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Дэлхий нийтийг хамраад байгаа Ковид 19 цар тахал нь зөвхөн эрүүл мэндийн салбарт бус эдийн засаг, бизнест нөлөөлж улс орнууд эдийн засгаа хэрхэн хамгаалах, аль болох хохирол багатайгаар хүндрэлийг даван туулах чиглэлээр анхаарлаа хандуулж байгаа билээ. Манай улсад ч гэсэн мөн адил дотоодын бизнес эрхлэгчдийн хувьд энэ цаг үе нь хүндхэн сорилтыг бий болгоод байна. Харин энэ хүнд цаг үеийг Монголчууд бид хүчээ нэгтгэн, хамтын хүчээр даван туулах нь чухал болоод байна. Тиймээс Имартын зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд Хөх шошго хөтөлбөрийг санаачлан эхлүүллээ. Энэхүү хөтөлбөр нь дотоодын баялаг бүтээгчдээ дэмжин, тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд ялган таниулах, сурталчлах зорилготой бөгөөд хэрэглэгч та Имартын салбар дэлгүүрүүдээр үйлчлүүлэхдээ Монголдоо үйлдвэрлэгдсэн 6500 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдааны лангуун дээр өрөөтэй байгаа олон нэр төрлийн импортын бүтээгдэхүүн дундаас Хөх шошго-н тусламжтайгаар хялбар сонголт хийх боломжтой боллоо. Аливаа улс орны хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь үндэсний үйлдвэрлэл байдаг. Энэ амаргүй, хүнд үед өөрийн хэрэглэгчиддээ Үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахыг уриалж буй Имартын хамт олонд үйлдвэрлэгчид талархалтай хандаж байгаагаа илэрхийлсээр байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй