Ханх суманд урьд шөнө 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Урьд шөнө буюу нэгдүгээр сарын 19-ний 03:15 цагт Хөвсгөл аймгийн Ханх суманд 4.6 магниутдын хүчтэй газар хөдлөлт болжээ.Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэсэн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ. Анх 2021 оны нэгдүгээр сарын 12ны 05 цаг 32 минут 56 секундэд (Улаанбаатарын цагаар) Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урагш 26км-ын зайд магнитуд нь 6.5-тай хүчтэй газар хөдлөлт болсон. Өнөөдрийн /2021 оны нэгдүгээр сарын 19ны/ 06:00 цагийн байдлаар тус бүс нутагт 5395 газар хөдлөлт бүртгэгдсэнээс магнитуд 4.0 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 48 удаа болсон байна. Тус бүс нутагт болсон магнитуд 4-тэй газар хөдлөлтийн жагсаалт Он Сар Өдөр цаг Минут Секунд Өргөрөг Уртраг Магнитуд 2021 1 12 5 47 16.9 51.285 100.28 4.6 2021 1 12 5 52 55.1 51.495 100.223 4.8 2021 1 12 5 56 49.9 51.411 100.207 4.6 2021 1 12 6 4 49.8 51.141 100.406 4.5 2021 1 12 6 10 24.5 51.434 100.228 4.8 2021 1 12 6 19 6.3 51.598 100.219 4.2 2021 1 12 6 22 39 51.41 100.216 4.4 2021 1 12 6 44 19 51.247 100.326 4.3 2021 1 12 7 4 30.3 51.31 100.292 4.5 2021 1 12 7 7 19.6 51.401 100.221 4.3 2021 1 12 7 13 29.3 51.595 100.179 4.4 2021 1 12 7 23 4.5 51.527 100.13 4.1 2021 1 12 8 31 38.1 51.414 100.422 4.4 2021 1 12 8 34 1.9 51.478 100.178 4.6 2021 1 12 9 0 56.6 51.428 100.217 4.2 2021 1 12 9 10 25.5 51.55 100.19 4.7 2021 1 12 9 10 26 51.515 100.171 4.7 2021 1 12 9 35 52.5 51.461 100.346 4.1 2021 1 12 9 37 52 51.469 100.2 4.1 2021 1 12 9 49 48.5 51.434 100.181 4.8 2021 1 12 10 39 56.9 51.445 100.215 4.2 2021 1 12 13 10 9.9 51.304 100.304 4.1 2021 1 12 13 40 4.7 51.514 100.208 4.1 2021 1 12 13 42 11.4 51.47 100.156 4.1 2021 1 12 15 24 48.9 51.427 100.233 4.1 2021 1 12 17 8 44.9 51.192 100.345 4.7 2021 1 12 17 54 33.1 51.514 100.217 4.6 2021 1 12 18 23 16.2 51.464 100.308 4 2021 1 12 20 53 9.4 51.28 100.4 4.6 2021 1 12 22 36 6.8 51.318 100.313 4 2021 1 13 0 31 11 51.466 100.237 4.6 2021 1 13 2 59 57.5 51.423 100.147 4.1 2021 1 13 5 55 31.1 51.358 100.233 4.3 2021 1 13 7 47 9.6 51.208 100.312 4.1 2021 1 13 10 33 24.1 51.243 100.292 4.1 2021 1 14 15 38 3.2 51.339 100.223 4.1 2021 1 15 3 29 48.3 51.274 100.375 4.6 2021 1 15 4 26 13.1 51.423 100.347 4 2021 1 15 4 26 33.8 51.486 100.245 4.4 2021 1 15 15 54 41.2 51.203 100.328 4.1 2021 1 16 3 39 49.4 51.18 100.367 4 2021 1 16 7 12 36.3 51.482 100.425 4 2021 1 17 8 56 32.6 51.251 100.288 4.4 2021 1 18 5 52 23.6 51.241 100.358 4.6 2021 1 18 5 52 54.5 51.324 100.378 4.4 2021 1 19 3 15 0.3 51.169 100.315 4.6 Тус бүс нутагт болсон магнитуд 5-тай газар хөдлөлтийн жагсаалт Он Сар Өдөр цаг Минут Секунд Өргөрөг Уртраг Магнитуд 2021 1 12 5 44 1.1 51.277 100.262 5.1 2021 1 12 7 2 21.3 51.292 100.321 5.4 2021 1 12 8 36 7.5 51.389 100.457 5.1 Эх сурвалж: ООГХ

Баруун дөрвөн зам орчимд тоосонцрын бохирдол ихтэй байна

Агаарын бохирдолтой тэмцэх газрын agaаr.mn сайтад мэдээлснээр өнөө өглөөний 07.00 цагийн байдлаар Улаанбаатар хотын агаарын бохирдол харьцангүй бага байна. Нийслэлийн хэмжээнд хотын төв буюу Баруун дөрвөн замд орчимд PM10 тоосонцрын хэмжээ225буюу хамгийн өндөр үзүүлэлт зааж буй юм. Зуун айл орчим SO2 буюу хүхрийн давхар исэл256-г зааж байгаа үзүүлэлтээрээ 07.00 цагийн байдлаар хотын хамгийн бохирдол цэг болж байна. Нийслэлийн хэмжээнд өмнөх өдөртэй харьцуулахад агаарын бохирдол харьцангуй бага байгаа нь айл өрхүүдийн галлагаа, хотын замын хөдөлгөөн хараахан идэвхжээгүй байгаатай холбоотой байж болох юм. Та өөрийн амьдарч буй орчны агаарын чанарын мэдэхийг хүсвэл ЭНД дарна уу.

Боловсролын салбарын хөрөнгө оруулалт ба тулгамдаж буй сорилт, шийдэл уулзалт боллоо

Боловсролын салбарын хөрөнгө оруулалт ба тулгамдаж буй сорилт, шийдэл уулзалт Хангарди ордонд боллоо. БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн, БШУЯ-ны дэд сайд Г.Ганбаяр, Улсын Их хурлын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар, П.Анужин, Х.Ганхуяг, Б.Жаргалмаа, Ц.Мөнхцэцэг, Ж.Чинбүрэн, Б.Саранчимэг, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Н.Баярчимэг болон бусад албаны хүмүүс оролцлоо. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Н.Баярчимэг нийслэлийн боловсролын салбарын талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг хийв. 2020-2021 оны хичээлийн жилд төрийн өмчийн 148, төрийн бус өмчийн 127, нийт 275 сургууль нийслэлд үйл ажиллагаа явуулж байна. Үүнд 317978 суралцагч хамрагдаж, 20943 багш, ажилтан сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна. Засаг даргын орлогч Н.Баярчимэг мөн Боловсролын Ерөнхий хуулийн төсөлд нийслэлийн зүгээс оруулах саналаа мөн танилцуулав. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

QR ашиглалт хангалтгүй байгаа байгууллагуудын зөрчлийг арилгуулсны дараа нээх үүрэг өглөө

Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяраар ахлуулсан хяналтын баг Сүхбаатар дүүрэгт байрлах зарим худалдаа, үйлчилгээний төв, рестораны QR платформын хэрэглээнд ээлжилт шалгалт явууллаа. Шалгалтад Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаад байрлах Миний сүлжээ, тус дүүргийн 12 дугаар хороонд байрлах Сансар 32 салбар дэлгүүр болон Их тойрууд байрлах Chinese рестораныг хамруулсан юм. Хяналт шалгалтын явцад дээрх байгууллагууд QR бүртгэлийг хийхгүй байх, үйлчлүүлэгчдээ бүрэн хамруулаагүй зөрчил илэрлээ. Тухайлбал, Миний сүлжээ дэлгүүрийн үүсгэсэн QR уншигдахгүй байх, Сансар сүлжээ дэлгүүрийн QR код уншуулсан бүртгэл 200 гаруй байсан бол кассын гүйлгээгээр 1000 гаруй хүнд үйлчилсэн зөрчил илэрсэн байна. Харин Chinese ресторан кассын гүйлгээн дээр 200 гаруй хүнд үйлчлүүлсэн мэдээлэлтэй бол QR бүртгэлийг ердөө нэг хүнд хийсэн зөрчил илрэв. Тиймээс дээрх үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг хааж, маргааш өглөө зөрчлийг нь арилгуулсны дараа нээх үүргийг холбогдох албаныханд өглөө. Нийслэлийн зүгээс өргөтгөсөн шалгалтыгцаашид ч эрчимжүүлэх бөгөөд иргэдийн QR бүртгэл хангалтгүй байгаа ААН-үүдэд шаардлага хүргүүлж, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах юм. Иргэд QR бүртгэлийг хариуцлагатайгаар тогтмол ашиглах, ААН-үүд үүнд шаардлага тавьж үйлчилж хэвших нь цар тахлаас үүдэлтэй бэлэн байдлын үед бүх нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдалд үнэтэй хувь нэмрээ оруулж буй явдал юм. Иймд хамтдаа хариуцлагатай байж, QR бүртгэлийг хэвшил болгохыг ААН, иргэдэд хандан уриалж байна. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Орхон аймгийн сайтуудын холбооны тэргүүнээр сэтгүүлч Б.Цэвэгмид ажиллахаар боллоо

Орхон аймагт болж буй үйл явдал, мэдээ мэдээллийг түргэн шуурхай олон сувгаар, хүртээмжтэй хүргэж байгаа салбаруудын нэг бол цахим мэдээллийн хэрэгсэл юм. Хэвлэл мэдээллийн чиг хандлагыг тодорхойлж, цахим сэтгүүл зүйн мэдээллийн хэрэгслийг ёс зүйтэйгээр редакцын түвшинд ажиллаж байгаа орон нутгийн веб сайтууд нэгдэн Орхон сайтуудын холбоо -г байгууллаа. Энэхүү холбоонд Etcity.mn, Etzone.mn, Erdenetlife.mn, Geregtv.mn, Etimes.mn, Erdenetinfo.mn, Erdenetnews.mn мэдээллийн сайтууд нэгдээд байна. Орхон сайтуудын холбоо-ны удирдах зөвлөлийн гишүүдийн хурлаар Etcity.mn веб сайтын захирал Б.Цэвэгмид тэргүүнээр сонгогдож, нарийн бичгийн даргаар Erdenetinfo.mn сайтын эрхлэгч Э.Одсүрэн нар ажиллахаар болсон байна. Цаашид салбарын хөгжлийг дэмжих, гишүүн сайтуудынхаа эрх ашгийг хамгаалах, олон нийтийн сүлжээнд байгаа баталгаагүй худал мэдээлэл, мэргэжлийн сэтгүүлзүйн ялгааг тод харуулах зорилгоор нэгдэж ажиллах юм.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.