QR авах хүсэлтийг Замын хөдөлгөөн зохицуулалтын баг хүлээн авна
2020-12-23 10:55:16 Нийтлэгдсэн: Нийгэм![QR авах хүсэлтийг Замын хөдөлгөөн зохицуулалтын баг хүлээн авна](/uploads/9ab873af86ebe5f74832505ad2527d8a8dccb86c.jpg)
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжихтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын А/1320 тоот захирамж гарсан. Уг захирамжид хавсралтаар баталсан 15 үйл ажиллагааны чиглэл бүхий байгууллагууд ажиллах бөгөөд тэдгээр аж ахуйн нэгж өмнө нь авсан QR код бүхий зөвшөөрлөөрөө нийслэлийн замын хөдөлгөөнд оролцоно. Харин өмнө нь хязгаарлалтад багтаж байсан такси үйлчилгээ болон хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг байгууллагуудад шинээр QR код олгох бөгөөд тэдгээр нь хүсэлтээ[email protected] хаягаар ирүүлэх юм. Тээврийн хэрэгслийн жагсаалтад байгууллагын регистр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, эзэмшигчийн нэр бүхий мэдээллийг багтаасан байх бөгөөд Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын дэргэдэх Замын хөдөлгөөн зохицуулалтын баг хүсэлтийг хүлээн авах аж. Байгууллага системд бүртгэгдэж, олгосон QR кодыгwww.smartcar.mnцахим хуудаст хандан татаж авна. Хязгаарлалтад багтаагүй 15 үйл ажиллагааны чиглэлээс бусад байгууллагын хүсэлтийг хүлээн авахгүй, буцаах юм. Байгууллагын чиг үүргийг тодорхой бичих Байгууллагын регистрийн дугаарыг үнэн зөв бичих Байгууллагын нэрийг бичихдээ хашилт буюу тэмдэглэлийг ашиглахгүй байх Автомашины улсын дугаарыг бичихдээ зай авахгүй үргэлжлүүлж бичнэ Microsoft Excel файлаар бэлтгэнэ Зөвшөөрлийн хуудсыг буцааж хүлээн авах ажилтны албан тушаал, нэр, e-mail хаяг, утасны дугаарыг тодорхой бичих
Такси үйлчилгээний 10 аж ахуй нэгжийн 503 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарна
2020-12-23 10:53:21 Нийтлэгдсэн: Нийгэм![Такси үйлчилгээний 10 аж ахуй нэгжийн 503 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарна](/uploads/7fbdf775718f309753ae6aef1b2d1239a0dba9bb.jpg)
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт-т хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалтыг хавсралтаар баталсан. Үүнднийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ багтаж буй. НийслэлийнНийтийн тээврийн үйлчилгээний газартай гэрээ байгуулан ажиллаж байгаа такси үйлчилгээний 10 аж ахуй нэгж бий. Эдгээрийн 503 тээврийн хэрэгсэл такси үйлчилгээнд ажиллах юм. Тэдгээр тээврийн хэрэгсэлд өглөө бүр такси үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж болон мэргэжлийн байгууллагууд ариутгал хийж үйлчилгээнд гаргах бөгөөд шугам замд автотээврийн хяналтын улсын байцаагч хяналт тавьж ажиллана. Такси үйлчилгээнд тавигдах тусгай нөхцөл шаардлага: Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2011, Такси үйлчилгээ, Ерөнхий шаардлага MNS 5122:2013 стандартын шаардлагуудыг хангасан байх Үйлчилгээ эхлэхээс өмнө тээврийн хэрэгслийн гадна, дотор талыг угааж халдваргүйжүүлэх Ажил эхлэхийн өмнө жолооч нарын биеийн халууныг хэмжиж, амны хаалт, нүүрний хаалт зүүлгэн, гарыг халдваргүйжүүлэх, халдварт өвчтэй хүн асарсан, хавьтал болсон талаарх асуумжийг авч, бүртгэх Таксины жолоочийн хэсгийг зорчигчдоос тусгаарлан хаалт /нийлэг хальсан материал ашиглаж болно/ хийж, зорчигчдыг зөвхөн арын суудалд суулгаж үйлчлэх Зөвхөн амны хаалттай зорчигчид үйлчлэх бөгөөд судлын дэргэд гар халдваргүйжүүлэх уусмалыг байрлуулсан байх Зорчигчийг буулгаж дараагийн зорчигч суулгахаас өмнө тээврийн хэрэгслийн цонхыг 5-10 минут онгойлгон агаар сэлгэлт хийх, хаалганы бариул, суудал зэрэг хүний гар хүрэх бүх эд зүйлсийн гадаргууг халдваргүйжүүлэх бодисын уусмалаар шүршиж арчсаны дараа дараагийн зорчигчийг суулгах Үйлчлүүлэгчийн төлбөр тооцоог карт, дансны дугаар ашиглан хийх, бэлэн мөнгөөр гүйлгээ хийхгүй байх, картыг пос машинаар уншуулсан тохиолдолд товчлуурыг тухай бүр халдваргүйжүүлэх уусмалаар арчих Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх санал зөвлөмжийг урд суудлын арын хэсэгт үйлчлүүлэгчдэд харагдахуйц ил тод байршуулах Иргэдийн зорчих хөдөлгөөний мэдээллийг бүртгэх Бүртгэлийн цэг-ийн QR кодыг qr.119.mn сайтыг ашиглан, зааврын дагуу зорчигчийн иргэний үнэмлэхний QR кодыг уншуулж бүртгэлжүүлэх НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Нийтийн тээврийн үйлчилгээнд автотээврийн хяналтын улсын байцаагчид хяналт тавина
2020-12-23 10:50:50 Нийтлэгдсэн: Нийгэм![Нийтийн тээврийн үйлчилгээнд автотээврийн хяналтын улсын байцаагчид хяналт тавина](/uploads/08259530486e99d4614838934fbcc56d5fb9e47a.jpg)
Нийслэлийн нутаг дэвсгэрт бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж буй хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээ тусгай горимоор, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдүүлж бүрэн хүчин чадлаараа ажиллана. Улмаар Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газраас нийтийн тээврийн хэрэгсэлд иргэд хоорондын зай барилтад хяналт тавих, зорчигчид бэлэн мөнгөөр үйлчлүүлэхгүй байх нөхцөл бүрдүүлэхтэй холбоотой мөрдөж ажиллах журам гаргалаа. Уг журмын дагуу хотын баруун, зүүн, хойд, урд, төвийн гэсэн таван бүсийн 14 цэгт автотээврийн хяналтын улсын 18 байцаагч, 50 шалгагч тогтоосон хуваарийн дагуу хяналт тавин ажиллах юм. Мөн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд зорчигчдоос бэлэн мөнгө авахгүй байх хатуу үүргийг бүх жолоочид өгч, тэдгээрт дотоодын хяналт тавих юм. Тиймээс тодорхой зогсоолууд дээр шалгагч нарыг хуваарийн дагуу Easy pay пос машин болон Hi-pay апплекэйшн бүхий гар утастай шалгагч нараар цэнэглэлт хийлгүүлэх бөгөөд энэ талаарх мэдээллийг иргэдэд олон сувгаар түгээх юм. Түүнчлэн хязгаарлалт тогтоогоогүй 15 байгууллагын судалгааг авч, тэдгээрээс олон тоогоор нийтийн тээврээр зорчдог ажилтнууд байвал нэгдсэн зохион байгуулалттайгаар тэдгээрийн карт цэнэглэлтийг зохион байгуулахаар болжээ. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар А/1320 тоот захирамж гаргалаа
2020-12-23 10:49:00 Нийтлэгдсэн: Нийгэм![Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар А/1320 тоот захирамж гаргалаа](/uploads/405a965837b80eb453b406c3a580a6d049cba8e6.jpg)
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжихтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын А/1320 тоот захирамж гарлаа. Захирамжийн агуулга нь бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, иргэдийн зорчих хөдөлгөөн, Улаанбаатар хот руу орж гарах товчоодын ажиллах журам, нийтийн тээврийн үйлчилгээний ажиллах горим, хүнсний худалдааны үйл ажиллагаа явуулах цагийн хуваарь болон цар тахлын халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор зохион байгуулж хэрэгжүүлж байгаа эдгээр үйл ажиллагаа, заавар, зөвлөмжийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулахад чиглэжээ. Мөн нийслэлийн иргэдийг коронавируст халдвараас хамгаалах, түүнд өртөхөөс урьдчилан сэргийлэх, халдварын тохиолдол бүртгэгдсэн байршилд иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж, халдваргүйжүүлэх зэрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тусгалаа. Захирамжид Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт-т хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалтыг хавсралтаар баталсан байна. ХЯЗГААРЛАЛТ ТОГТООХГҮЙ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖАГСААЛТ № ҮЙЛ АЖИЛЛАГАА 1. Цахилгаан, дулаан, ус, сайжруулсан түлшээр хангах үйл ажиллагаа 2. Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа 3. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа 4. Малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа 5. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллага, тэдгээрийн хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлтийн үйл ажиллагаа /Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг, Иргэний нисэхийн ерөнхий газар, МИАТ, Чингис хаан олон улсын нисэх буудал, Биокомбинат төрийн өмчит үйлдвэрийн газар, Стандарт, хэмжил зүйн газар, Үнэт металлын сорьцын хяналтын газар, Үндэсний дата төвийн нөөц төв/ 6. Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ 7. Хот, суурины ус хангах, ариутгах, татуургын ашиглалт, хот тохижилт, ариутгал, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа 8. Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллагаа 9. Банкны төлбөр тооцоо, хөрөнгийн биржийн үйл ажиллагаа 10. Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн үйл ажиллагаа /Цагийн хязгаартай/ 11. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа /гамшгаас хамгаалах, мэргэжлийн хяналт, цагдаа, зэвсэгт хүчин, гааль, татвар, байгаль орчныг хамгаалах, улсын бүртгэл, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх, дипломат болон тусгай алба, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар/ 12. Шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа 13. Оршуулгын үйл ажиллагаа 14. Халамж, асрамжийн төв, гэр бүл, хүүхэд хамгааллын үйл ажиллагаа 15. Хууль тогтоох дээд байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа А/1320 тоот захирамжийг бүрэн эхээр нь хавсралт файлаас татаж үзнэ үү. A1320zahiramj_20201222102427.pdf НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
ХЯЗГААРЛАЛТАД ОРООГҮЙ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЧИД АВТОМАШИНЫ QRКОД АВАХ ЗААВАР
2020-12-22 12:02:49 Нийтлэгдсэн: Нийгэм![ХЯЗГААРЛАЛТАД ОРООГҮЙ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЧИД АВТОМАШИНЫ QRКОД АВАХ ЗААВАР](/uploads/446d5c107e8d42ffdf9f2244ec1a8fc193ef9a20.jpg)
Засгийн газрын шийдвэрээр маргаашнаас буюу 23-наас эхлэн 14 хоногийн хугацаанд нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжинэ. Ингэснээр чиг үүргийг нь хязгаарлаагүй 15 байгууллагаас бусад нь хөдөлгөөнд оролцохгүй. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдрүүдэд QR зөвшөөрөлтэй автомашин замын хөдөлгөөнд оролцоно. Өмнө нь код авсан бол smartcar.mn сайт руу орж, хэвлэж авах юм. Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 15 салбар: Эрчим хүч, дулаан сайжруулсан түлшээр хангах үйл ажиллагаа Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа Малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллагын үйл ажиллагаа, тэдгээрийн хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлт Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ Хот, суурины ус хангах, ариутгах, татуургын ашиглалтын үйл ажиллагаа Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллагаа Банкны үйл ажиллагаа Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн үйл ажиллагаа Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа Оршуулгын үйл ажиллагаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд харах төв Төрийн захиргааны зарим байгууллага багтаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй