Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 19 байгууллагын 924 тээврийн хэрэгсэл ажиллаж байгаагаас их багтаамжийн 888, дунд багтаамжийн 36 автобус байгаа юм. Өнөөдөр 06:00-14:00 цагийн хооронд нийт 65368 зорчигч тээвэрлэлээ. Харин Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 16 байгууллага, 483 тээврийн хэрэгсэл байна. Нийтийн тээврийн үйлчилгээний баазууд өглөө ажил эхлэхээс өмнө бүх тээврийн хэрэгслийг ариутгасан бол мэргэжлийн байгууллагууд шугам замд мөн ариутгал хийж байгаа юм. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Өнөөдөр өглөөний 08:00 цаг хүртлэх өнгөрсөн 24 цагийн хугацаанд Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 94 ажилтан алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Үүнээс эрүүл мэндийн байгууллагын 28 албан хаагч ажиллаж байна. Дээрх хугацаанд товчоодоор 1417 автомашин нэвтэрч, 1142 тээврийн хэрэгсэл гарсан байна. Энэ хугацаанд нийт 4979 зорчигчид эрүүл мэндийн хяналт хийсэн бөгөөд сэжигтэй тохиолдол илрээгүй байна. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны Задгай-д РС Молл дэлгүүрт гал гарсныг унтрааж, утаажилтын бүсээс 2 хүүхэд, 15 том хүн, нийт 17 хүнийг гаргажээ. Тодруулбал, 2х2 метрийн хэмжээтэй өрөөнд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 12.23-ны өдрийн 18:17 цагт хүлээн авчээ. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 18:22 цагт очиж галыг унтраасан байна.
Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл/НГХУСАЗЗ/ 2021 онд есөн дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй нягт уялдаа, нэгдмэл бодлоготой хамтранажиллана. Иймээс НГХУСАЗЗ-ийн дарга Ж.Батбаясгалан болон зөвлөлийн гишүүд дүүргүүдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга нартай цахимаар хуралдлаа. Уг хурлаар дүүргүүдийн ГХУСАЗЗ-ийн 2020 онд хийсэн ажлын тайлантай танилцаж, 2021 оны ажлын төлөвлөгөөнд тусгах саналыг сонссон юм. Дүүргүүдийн ГХУСАЗЗ-ийн дарга нараас гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр камержуулалтыг нэмэгдүүлэх, СӨХ-той хамтран ажиллах, гэр бүл, хүүхэд хүчирхийллийн эсрэг ажиллах, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал орчинд богино хэмжээний шторк цацах зэрэг дүүрэг, дүүргийн онцлогт тохирсон саналыг дэвшүүллээ. Мөн ахуйн осолд хүүхдүүд өртөх тохиолдол нэмэгдэж байгаа учраас энэ чиглэлийн ажлыг ирэх жилийн төлөвлөгөөндөө тусгахыг дүүргийн ГХУСАЗЗ-ийн дарга нарт үүрэг болголоо. Ирэх долоо хоногт Монгол Улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл хуралдана.Уг хурлаас гарсан шийдвэрийг харгалзан үзэж дээрх дүүргийн ГХУСАЗЗ-өөс гарсан саналыг 2021 онд хийх ажлын төлөвлөгөөнд тусгах аж. Дээрх саналуудыг НГХУСАЗЗ төлөвлөгөөндөө тусгаснаар дүүргүүдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй нягт уялдаа, нэгдмэл бодлогоор ажиллаж чадах юм. Гудамж талбайд гарч байгаа гэмт хэргийг бууруулахын тулд гэрэлтүүлэг, камержуулалтыг нэмнэ. Цар тахлын энэ үед ахуйн осол, гэмт хэргийн гаралт нэмэгдэж байна. Энэ ч үүднээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд олон нийтийн оролцоо чухал.Иймээсдүүрэг, хорооны нэгжүүд, хэсгийн ахлагч, ТББ-уудыг ард иргэдийн аюулгүй байдлыг хангахад уриалж, идэвхтэй оролцохыг НГХУСАЗЗ-ийн дарга Ж.Батбаясгалан уриаллаа. Эх сурвалж:Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Өнөөдөр 06:00 цагаас эхлэн 14 хоногийн хугацаатай бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжлээ
2020-12-23 10:59:30 Нийтлэгдсэн: НийгэмӨнөөдөр өглөөний 06:00 цагаас эхлэн 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлэх шийдвэр хэрэгжиж эхэллээ. Ингэснээр Засгийн газраас тогтоосон зөвхөн дараах 15 салбарт ажилладаг иргэд ажиллах боломжтой юм. Эрчим хүч дулаан, сайжруулсан шахмал түлшнээр хангах үйл ажиллагаа Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлтийн үйл ажиллагаа Газрын тосны бүтээгдэхүүн түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа Малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа Улсын онц чухал болон стратегийн чухал объект, байгууллагын үйл ажиллагаа, тэдгээрийн хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлт Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ Хот, суурины ус хангамж,ариутгах татуургын ашиглалтын үйл ажиллагаа Эрүүл мэндийн байгууллага, эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллага, Банкны үйл ажиллагаа Хэвлэл мэдээлэл,харилцаа холбоо,шуудангийнүйл ажиллагаа Тусгайлсан чиглэл бүхий байгууллагын үйл ажиллагаа Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа /10-15 хувийг оффисоос ажиллуулах зохицуулалттай/ Хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрах байрууд, Буяны болон оршуулгын үйл ажиллагааны чиглэлээр ажилладаг байгууллагууд багтаж байна. Мөн энэ хугацаанд автомашиндаа QR зөвшөөрөл авсан салбарын ажилтан, албан хаагчид автомашинаар хөдөлгөөнд оролцох ба нийтийн тээвэр болон такси явах боломжтой юм.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй