Б.Ууганбаяр: Эрээнд гацсан бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлж байна

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр Эрээнд гацсан бараа бүтээгдэхүүний талаар мэдээлэл өглөө. Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр: БНХАУ-ын Эрээн хилийн боомт дээр бараа бүтээгдэхүүн бөөгнөрсөн асуудал үүссэн. УОК-ын Шуурхай штабт ААН байгууллагууд хандаж өөрсдийн ирүүлсэн бараа бүтээгдэхүүний нэр төрөл, чингэлэг, машин техник, цаг хугацаа хэд хонож байгаа талаарх мэдээллээ ирүүлж байгаа. Шуурхай штабаас Дорноговь аймгийн Замын-Үүд дэх онцгой комисст шуурхай хандаж, Эрээн хилийн боомтод гацсан машин техникийг нэвтрүүлэх тал дээр, машин техникийн нэвтрэлтийн тоог нэмэгдүүлэх тал дээр хамтарч ажиллаж байна. Ингэсний үр дүнд өдөрт ойролцоогоор 40 орчим машин техник бүх төрлийн бараа бүтээгдэхүүн наашаа нэвтэрч байна. Эхний гацсан хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэсэн. Замын-Үүдийн онцгой комисстой цаг тутам ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар хүндрэлүүд багассан учраас Шуурхай штабт ирж байгаа хүсэлт багассан. Хил дээр ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагууд үүнд анхаарал хандуулж ажиллаж байна. гэв.

МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар Н.Дэмбэрэлийг томиллоо

Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл өнөөдөр хуралдаж, Ерөнхий захирлаар Н.Дэмбэрэлийг сонгожээ. Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад 17 хүн өрсөлдсөнөөс зургаа нь нэрээтатсан байна. Бусад 11 нэр дэвшигчээс ярилцлага авч, Мөрийн хөтөлбөртэй танилцахаас гадна МОҮНРТ-д үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлэх чиглэлээр хэрхэн ажиллах бодлого чиглэлийг сонсжээ. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 15 гишүүний 14 нь хуралдаанд оролцсон бөгөөд нэр дэвшигч тус бүрд оноо тавьж үнэлгээ өгөхөд: Э.Дагиймаа-695 /сэтгүүлч/ Р.Гандиймаа- 720 оноо /сэтгүүлч/ Т.Батзориг-737 /МҮОНРТ-ийн Байгууллагын хөгжлийн газрын захирал/ Н.Дэмбэрэл-853 /Үндэсний брэндийн бодлогын зөвлөлийн ажлын албаны дарга байсан/ нар сонгон шалгаруулалтын журамд заасан шаардлагын дагуу хамгийн өндөр оноо авчээ. Үүнээс өндөр оноотой Батзориг, Н.Дэмбэрэл нарт нууц санал хураалт явуулахад Н.Дэмбэрэлд ҮЗ-ийн 14 гишүүний 11 нь санал өгч, ерөнхий захирлаар томилогдсон байна. Нинжийн Дэмбэрэл нь: 1988 онд Баянхонгор аймгийн II дунд сургуулийг төгссөн ОХУ-ын Эрхүү хотын Анагаах ухааны дээд сургуулийг хүүхдийн их эмч мэргэжлээр төгссөн Чингис хаан ХХК-нд менежер Статус Сом ХХК-нд захирал НЗДТГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Үндэсний брэндийн бодлогын зөвлөлийн ажлын албаны дарга зэрэг албан тушаал хашиж байсан.

Цахим албан бичиг солилцох ажил үр дүнтэй хэрэгжиж байна

Нийслэлийн Онцгой комиссоос Коронавируст /Ковид-19/-ын халдварт цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, биечилсэн харилцааг багасгах зорилгоор нийслэлийн бүх шатны байгууллагууд нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудтай цахим хэлбэрээр албан бичиг солилцож эхлээд байна. Дээрх нөхцөлийг бүрдүүлж Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар, Нийслэлийн Архивын газартай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд төр, хувийн хэвшлийн байгууллагын албан бичгийгhttps://smartoffice.mn/ системээр дамжуулан цахим хэлбэрээр солилцож байна. Нийслэлийн хэмжээнд 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн байдлаарhttps://smartoffice.mnсистемд 74 байгууллага шинээр бүртгэгдлээ. Улмаар төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллага хооронд 115 байгууллагын 313 албан бичгийг цахимаар солилцжээ. Үүнээс харахад нийслэлийн төр, хувийн хэвшлийн байгууллагууд албан бичгийн харилцааг цахимаар солилцох үйл ажиллагаа тогтмолжиж, цаашид албан харилцааг 100 хувь цахимжуулах боломжтой байна. НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

Баянзүрх дүүргийн ачаалал өндөр чиглэлүүдэд нэмэлт автобус явуулахаар санал боловсруулжээ

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт коронавируст халдвар нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад Нийслэлийн онцгой комиссоос өгчээ. Үүнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дээгүүр дайран өнгөрч үйлчилгээнд ажилладаг автобуснуудын ариутгал халдваргүйтгэлийг сайтар хийх, тэдгээрт ажиллаж буй жолооч нарын халдвар хамгаалалтын дэглэм мөрдүүлэх, эдгээр үйлчилгээ үзүүлж буй жолооч нарыг ажилчдын тусгай автобусаар тээвэрлэх үүрэг өгчээ. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 16 байгууллага, 45 чиглэлд ажлын өдөр 474 автобусүйлчилгээнд явж байна. Харин амралтын өдрүүдэд 351 автобус нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг байна. Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагчид Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнт болон суурин байршилд дөрвөн байршилд хяналт, шалгалтыг хийж байна. Мөн Баянзүрх дүүргийн гурван байршилд судалгаа хийж, ачаалал ихтэй чиглэлүүдэд ажлын өдрийн гаралтын тоог нэмэгдүүлэхээр санал боловсруулсан байна. Өнөөдрийн 06:00-11:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд 97 чиглэлд 924 тээврийн хэрэгслээр нийт 71230 хүн зорчжээ. Нийтийн тээрийн үйлчилгээнд гарч буй автобуснуудад халдвар хамгааллын дэглэмийг өдөр бүр мөрдүүлэн ажиллаж байгаа талаар мэдээллээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Улаанбаатар хотыг 14 хоногийн хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хөл хорио тогтоолоо

Засгийн газар ээлжит бусаар хуралдан Улаанбаатар хотыг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, 14 хоногийн хугацаанд буюу 2020.12.23-наас 2021.01.06 хүртэл хатуу хөл хорио тогтоохоор шийдвэрлэлээ. Энэ хугацаанд зайлшгүй шаардлагатай 15 чиг үүргийг хэрэгжүүлэгч аж ахуй нэгж, байгууллагууд хязгаарлалтад хамаарахгүй. Үүнд: Эрчим хүч, дулаан сайжруулсан түлшээр хангах үйл ажиллагаа Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа Малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллагын үйл ажиллагаа, тэдгээрийн хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлт Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ Хот, суурины ус хангах, ариутгах, татуургын ашиглалтын үйл ажиллагаа Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллагаа Банкны үйл ажиллагаа Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн үйл ажиллагаа Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа Оршуулгын үйл ажиллагаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд харах төв Төрийн захиргааны зарим байгууллага багтаж байна. Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэртэй холбоотой бусад зохион байгуулалтын ажлуудын талаарх мэдээллийг Нийслэлийн онцгой комисс боловсруулж, дэлгэрэнгүй мэдээлэх болно. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.