Франкфуртаас 160 иргэн эх орондоо ирлээ

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард Франкфурт руу хоёр удаагийн нислэг үйлдэж, иргэдээ татан авах авах ажиллагааг зохион байгуулна. УБ-Франкфурт чиглэлийн эхний тусгай үүргийн нислэг өнөөдөр 11:19 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 160 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг ХӨСҮТ, Сүнжин гранд, Амар зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн иргэдийн анхааралд

Гадаад улс орнуудаас тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн иргэдийн гадаад паспортыг ОБЕГ-т байрлаж байсан УОК-ын шуурхай штабаас олгож байсан. Монгол Улсад коронавируст халдварын тохиолдол бүртгэгдэж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан гадаад паспорт олгох ажлыг түр зогсоосон билээ. Харин өнгөрөгч даваа гарагаас эхлэн тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэд гадаад паспортаа Хил хамгаалах ерөнхий газраас ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд авах боломжтойгэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Хот хоорондын нийтийн тээврийг гурав хоног хязгаарлана

Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж, нийтийн тээврийн үйлчилгээг 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 06.00 цагаас энэ сарын 24-ний өдрийг хүртэл түр зогсоохыг албаныхан мэдээллээ. Монгол Улсын Шадар сайдын 2020 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 156 дугаар тушаалаар батлагдсан Хот хоорондын зорчигч тээвэрлэлтийг зохион байгуулах түр журам-ын 2.7-д Covid-19 халдварын нөхцөл байдлыг хянах үүднээс 2020 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийг хүртэл коронавируст халдварын PCR шинжилгээний хариутай, хүндэтгэн үзэх шалтгаантай /эрүүл мэнд, албан томилолт, буяны ажил/ иргэд болон зайлшгүй шаардлагатай ачаа тээврийн хэрэгсэл /хүнс, шатахуун, түлшний хангамж, өвс, тэжээл, уул уурхай, эм эмнэлгийн хэрэгсэл/-ийн жолооч нараам бусад иргэдийн Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлана гэж заасан. Мөн 2.9-т Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчихоор PCR шинжилгээ өгсөн боловч зорчиж амжаагүй байгаа иргэдэд 2020 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 06.00 цагаас 18-ны өдрийн 06.00 цаг хүртэл дөрөв хоногийн хугацаанд зорчих боломжийг олгож, тээвэрлэлтийг зохион байгуулах гэж заасны дагуу хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг зохион байгуулан ажиллаж байна. Иймд хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ний өдрөөс 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийг хүртэл түр зогсоох болсныг мэдэгдэж байна. Харин арванхоёрдугаар сарын 24-ний өдрөөс хот хоорондын нийтийн тээврийн зорчигч тээврийн үйлчилгээг батлагдсан цагийн хуваарийн дагуу гүйцэтгэнэ гэжээ.

Баянзүрх дүүргийн эмнэлэгт COVID-19-ийн сэжигтэй тохиолдол илэрч, эмнэлгийг хамгаалалтад авчээ

Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан нэг иргэний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарч өчигдөр оройн /2020.12.16/ 23:00 цагаас эхлэн тус эмнэлгийг хамгаалалтад авлаа. Тухайн иргэн халдварыг хаанаас авсан нь нарийн тодорхойгүй байгаа бөгөөд шинэ голомт байж болзошгүйг эх сурвалж хэллээ. PCR шинжилгээний хариу баталгаажаагүй гэж байгаа ч эерэг гарсан гэх мэдээлэл байна. Одоогоор сэжигтэй тохиолдлын ойрын хавьтал болон дам хавьтлуудыг шинжилгээнд хамруулж, тусгаарлаад байгаа аж.

Хүнсний дэмжлэг үзүүлэх, түгээх, халдвар хамгааллын дэглэм мөрдөх ТҮР ЖУРАМ гаргалаа

Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 45 дугаар тушаалаар Зорилтот бүлэг, эрсдэлд нөхцөлд байгаа иргэн, өрхөд хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх, түгээх, халдвар хамгааллын дэглэм мөрдөх түр журам-ыг батлууллаа. Журмаар: Хүнс, тэжээлийн дэмжлэгийн бараа, бүтээгдэхүүний үнийг тухайн орон нутгийн зах зээлийн үнээс хэтрүүлэхгүй байх, олон улсын хүмүүнлэгийн байгууллагын тусламжаар үзүүлэх хүнс тэжээлийн дэмжлэгийг зохицуулах юм. Хүнс тэжээлийн шаардлагатай хүн амын зорилтот бүлэг, эрсдэлд нөхцөлд байгаа иргэн, өрхийг тодорхойлох шалгуурыг журамд заасны дагуу Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас батална. Энэхүү журмыг аймаг, нийслэл, сум дүүргийн Онцгой комисс, нутгийн захиргааны байгууллага, эрүүл мэнд, Онцгой, Цагдаа, Мэргэжлийн хяналт, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн байгууллага, МУЗН, Олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд хамтран хэрэгжүүлнэ гэжОнцгой байдлын ерөнхий газраасмэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.