НӨАТ-ын урамшууллын тохирол ням гарагт болно

НӨАТ-ын урамшууллын 12 дугаар сарын сугалааны тохирол энэ сарын 20-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Тиймээс иргэд 2020 оны 11 дүгээр сарын 1-30-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 12 дугаар сарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой юм.Энэ сарын супер шагналын эзэн 50 сая төгрөг.

Цахилгааны хэрэглээ Нисэх, Яармагийн чиглэлд хамгийн өндөр буюу 54 хувиар өсчээ

Засгийн газраас айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, усны үнийг 2021 оны долдугаар сарын 1-ний хүртэл тэглэх шийдвэр гаргасан. Өнгөрсөн хоногт цахилгааны хэрэглээ Нисэх, Яармагийн чиглэлд хамгийн их буюу 54 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Цахилгааны хэрэглээний өсөлт: Нисэх, Яармагийн чиглэлд 54 хувь Зуслангийн чиглэлд 31 хувь Орбит, Толгойт, Их наран чиглэлд 21 хувь Улаанхуаран, Амгалан чиглэлд 19 хувь Дэнжийн мянга, Хайлааст, Долоон буудал чиглэлд 16 хувь Дарь эх, Ганц худаг, 1, 3, 4-р хорооллын чиглэлд 9 хувь Монгол Улс өвлийн оргил ачааллын үед нэг өдөрт 1300 мВт цахилгаан хэрэглэдэг. Үүний 200 мВт-ыг ОХУ-аас авдаг байна.

Хүнсний эрхийн бичгийн журамд нэмэлт, өөрчлөлт оруулах, хяналт тавих ажлын хэсэг байгууллаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар Хүнсний эрхийн бичгийн журамд нэмэлт өөрчлөлт оруулах, саналын төсөл боловсруулах, хяналт тавьж ажиллах ажлын хэсэг байгууллаа. Ингэснээр Хүнсний эрхийн бичгийг зорилтод бүлэгт олгож байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах юм. 2008-2009 онд тохиолдсон эдийн засгийн хямрал, хүнсний бүтээгдэхүүний дутагдлаас үүдэн Нийгмийн эмзэг бүлэгт хоол тэжээлийн дэмжлэг үзүүлэх дэд хөтөлбөр-ийг анх батлан хэрэгжүүлснээс хойш холбогдох журамд 3 удаа буюу 2015, 2017, 2018 онд нэмэлт, өөрчлөлт оруулж байсан юм. Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд улсын хэмжээнд 44.314 өрхийн 241.962 иргэн хамрагдаж байна. 798 хүнсний дэлгүүрээр дамжуулан 10 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг авдаг. Тус үйлчилгээнд хамрагдаж байгаа нийт иргэний 96.7 хувь нь цахим картаар, 3.3 хувь нь цаасан эрхийн бичгээр үйлчлүүлдэг.Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж байгаа нийт иргэдийн 49.0 хувь буюу 118.5 мянга нь 0-18 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Цахим Монгол арга хэмжээний хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй болгоно, Өрхийн амьжиргааны түвшинг тогтоох аргачлалыг боловсронгуй болгож, нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ядуурлыг тууштай бууруулна, Орлого багатай өрхийн ажил эрхлэхгүй байгаа насанд хүрсэн гишүүдийг мэргэшил эзэмшүүлэх, ур чадварыг нь ахиулах сургалтад хамруулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ гэсэн зорилтууд тусгасан. Үүний дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хүнсний эрхийн бичиг олгох журамд нэмэлт, өөрчлөлт оруулах, зорилтод бүлэгт хүрч буй эсэхэд анхаарал хандуулж, хяналт тавьж ажиллана. Эх сурвалж: ХНХЯ

800 МЯНГАН ГА ТАЛБАЙГ ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВЛАА

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөн 940 мянган га талбайг тусгай хамгаалалтад авах зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд газар нутгийг шинээр тусгай хамгаалалтад авах ажлуудыг шат дараатай зохион байгуулан өнөөдрийн байдлаар зорилтот талбайн 86%-ийг буюу 808 мянган га газрыг тусгай хамгаалалтад аваад байна. Тодруулбал, энэ оны 4-р сард Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дэлгэрэх уулыг тусгай хамгаалалтад авсан бол Хужиртын-Идэрийн голыг өнгөрсөн 10-р сард орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа. Мөн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Долооны хоолой, Эдрэнгийн нуруу, Цагаан дэрсний нуруу, Хүрэн цав, Хонгорын нуруу, Цагаан-уул хайрхан, Шир булагт, Зармангийн хооолой, Хараат хайрхан Цогт сумын нутаг Гичгиний нуруу, Баянтооройн бүрд, Баянхонгор аймгийн Баянцагааны нуруу зэрэг газруудыг орон нутгийн тусгай хамгаалалтад аваад байна.

Зорчих хөдөлгөөнийг бүртгэх QR кодыг заавал уншуулна уу

Цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, хавьтлын талаарх шуурхай мэдээлэл өгөх www.qr.119.mn цахим системийг хэрэглээнд нэвтрүүллээ.ААН байгууллагууд www.qr.119.mn цахим хуудсанд хандан, байгууллагын нэр, холбогдох утас, хаяг байршил зэрэг шаардлагатай мэдээллийг бүртгүүлж, QR код үүсгэх товчийг дарж, гарч ирсэн QRкодыг үүдэндээ байршуулна. Иргэд гар утсандаа EBarimt аппликейшнийг суулгаж аппликейшнрууороход нэвтрэх хэсгийн өмнөх цонхондCOVID-19гэсэн цэс харагдана. Тухайн цэсрүү оржQRкод хэсэг гарч ирэхэд тухайн ААНБ-ын QR кодыг уншуулна. Иргэн та QR код уншуулж тэмдэглэснээр халдварын эрсдэл тохиолдоход явсан маршрут хаяг байршлыг тодорхойлох, тухайн цаг хугацаанд ижил байршилд байсан иргэдийн мэдээллийг системээс илрүүлэх, халдвараас сэргийлэх, халдвар авсан байж болзошгүй иргэдийг шинжилгээнд хялбар шуурхай хамруулах, халдварын тархалтыг бууруулах, Ковид-19-ийн талаарх мэдээлэл таны гар утсанд очихболомж бүрдэх юм./ХэрэвCOVID-19 цэс харагдахгүй болappstore, playstore руугаа орж, Ebarimtаппликейшнаа шинэчлэхийг анхаарна уу/ Одоогийн байдлаар нийслэл хотын хэмжээнд 21036 ААН байгууллагууд QR код байршуулсан бол 24 цагийн дотор 19687 иргэн 34167 удаа уншуулсан байна. НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.