Засаг дарга Д.Сумъяабазар ЕСБХБ-ны суурин төлөөлөгчтэй уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Европын сэргээн босголт хөгжлийн банк /ЕСБХБ/-ны суурин төлөөлөгч Ханнес Такачтай цахимаар холбогдон уулзлаа. Засаг дарга Д.Сумъяабазар ноён Ханнес Такачийг ЕСБХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчөөр томилогдсонд баяр хүргэж, цаашид харилцан ашигтай хамтран ажиллаж, хамтарсан төслүүдийн хэрэгжилт улам эрчимжинэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлэв. Нийслэл Улаанбаатар хотыг хэсэгчилж бус эрэмбэ дараатай, цогц шийдлээр хөгжүүлэх бодлого барьж буйгаа тэрбээр илэрхийллээ. Тухайлбал, Улаанбаатар хотод нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийх, тус салбарын дэд бүтцийг орчин үеийн техник технологийн дэвшлээр хөгжүүлэхээр холбогдох төслүүдийг боловсруулж байна хэмээв. Хөгжлийн эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хот санхүүгийн гарцаа тэлж, дотоодын бонд гаргах, Засгийн газартай хамтран ажиллаж бусад эх үүсвэрээс бүрдүүлэхээр зорьж байгаа юм. Уулзалтын төгсгөлд ЕСБХБ-тай хамтран дунд болон урт хугацаанд нийслэлийн хөгжилд түлхэц болохуйц томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлнэ гэсэн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

“Автобус 1” нийтийн тээврийн үйлчилгээнд явж эхэлжээ

Автобусны суудал хооронд зай барьж суухыг сануулсан тэмдэг тэмдэглэгээ, картаа зайнаас уншуулах санамж, короновирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг байршуулан, техникийн аюулгүй байдлыг шалган үйлчилгээнд гаргажээ. Сануулахад,Автобус-1 баазын нэг жолоочоос коронавирусийн халдвар илэрсэнтэй холбоотойгоор тус баазын автобуснууд түр зогсолт хийж, бүх ажилтан, албан хаагчдад шинжилгээ хийн, 48 хүнийг тусгаарласан. Нийслэлийн онцгой комиссын шийдвэрийн дагуу тус байгууллагын нийт 480 ажилтнаас 3 удаагийн PCR шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан юм. Иймд тус баазын 154 тээврийн хэрэгслийг гурван удаа ариутгаж, цэвэрлэгээ хийн, жолоочийн кабиныг зорчигчдоос бүрэн тусгаарлах хаалт хийжээ. Цаашид цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор халдвар хамгааллын дэглэмийг сахиж, эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг дагаж мөрдөхийг нийт ажилтан албан хаагчдадаа сануулж ажиллана хэмээн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

Өнөөдөр 1, 6-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй

Засгийн газрын 9-ний өдрийн хуралдаанаар өнөөдөр буюу 12-р сарын 14-нөөс эхлэн автомашины хөдөлгөөнийг хэвийн горимд оруулж буй. Ингэснээр өмнө нь хэрэглэж байсан QR кодыг ашиглахгүй бөгөөд тээвриийн хэрэгслүүд гарагийн дугаарын хязгаарлалтыг мөрдөх юм. Өнөөдөр 1, 6-аар төгссөн тээврийн хэрэгслүүд 08-20:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй. Харин маргааш 2, 7-оор төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцохгүй. Өнөөдрөөс улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл гараад буй бөгөөд энэ нь ташаа юм гэдгийгТээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Дугаарын хязгаарлалт: Даваа гарагт 1, 6-аар төгссөн Мягмар гарагт 2,7-оор төгссөн Лхагва гарагт 3, 8-аар төгссөн Пүрэв гарагт 4, 9-өөр төгссөн Баасан гарагт 5, 0-оор төгссөн тээврийн хэрэгсэл тус тус хөдөлгөөнд оролцохгүй.

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд зорчих хөдөлгөөнийг бүртгэх QR кодыг заавал уншуулна уу

Улсын Онцгой комиссоос Ковид-19-ын халдварын цар тахалтай тэмцэх, халдварын тархалтыг зогсоох, хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлд 2020 оны 12-р сарын 14-өөс эхлэн үе шаттайгаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнийг цуцалж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж байна. Үүнтэй холбоотойгоор аймаг, нийслэлийн удирдлагууд, Нийслэлийн онцгой комисоос санал болгосноор 34 үйл ажиллагаа буюу такси, авто засвар, ресторан, кофе шоп, ахуйн хэрэглээний барааны салбар, нүдний шил засвар гэх мэт аж ахуй нэгж, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг үе шаттай нээнэ . Үйл ажиллагааг нь нээсэн 34 салбарын байгууллага, цаашид үйл ажиллагаа нь шат дараатайгаар нээгдэх салбарынхан болон иргэд олон нийтийг цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, хавьтлын талаарх шуурхай мэдээлэл өгөх, зорчилт хөдөлгөөнийг бүртгэх QR технологийг үйл ажиллагаандаа мөрдөнө. QR технологийг нийслэлд дараах 2 шийдлээр ашиглана. Үүнд: Иргэний цахим үнэмлэхийн QR код.Иргэд албан ажлаар болон зайлшгүй шалтгаанаар гэрээсээ гарах тохиолдолд иргэний цахим үнэмлэхээ биедээ заавал авч явах шаардлагатай бөгөөд гудамж талбайд хэв журам сахиулж буй цагдаа, хүчний байгууллага, мэргэжлийн хяналтын албан хаагчид болон төрийн байгууллагуудын угтах үйлчилгээний ажилтнуудад иргэний цахим иргэний үнэмлэхийн QR кодыг уншуулан бүртгэл хийлгүүлнэ. Аж, ахуйн нэгж, байгууллагуудын QR код. ААН байгууллагууд www.qr.119.mn цахим хуудсанд хандан, байгууллагын нэр, холбогдох утас, хаяг байршил зэрэг шаардлагатай мэдээллийг бүртгүүлж, QR код үүсгэх товчийг дарж, гарч ирсэн QRкодыг үүдэндээ байршуулна. Иргэд гар утсандаа EBarimt аппликейшнийг суулгаж аппликейшнрууороход нэвтрэх хэсгийн өмнөх цонхондCOVID-19гэсэн цэс харагдана. Тухайн цэсрүү оржQRкод уншуулах хэсэг гарч ирэхэд тухайн ААНБ-ын QR кодыг уншуулна.ИйнхүүQR кодыг уншуулснаар тухайн байгууллагад коронавирусын халдвар гарсан эсэх, Ковид-19-ийн талаарх мэдээлэл таны гар утсанд очихболомж бүрдэх юм./ХэрэвCOVID-19 цэс харагдахгүй болappstore, playstore руугаа орж, Ebarimtаппликейшнаа шинэчлэхийг анхаарна уу/ QR код технологийг ашиглаж байгаа гол зорилго нь төхөөрөмжийн тусламжтайгаар кодыг уншуулснаар зайнаас тухайн мэдээ мэдээллийг маш богино хугацаанд авах, мэдээлэл солилцох, мэдээллийн үнэн зөв байдлыг шалгах, боломжийг олгодог давуу талтай юм. Иргэн та зорчиж буй хөдөлгөөнөө QR код уншуулж тэмдэглэснээр халдварын эрсдэл тохиолдоход иргэний явсан хаяг байршлыг тодорхойлох, тухайн цаг хугацаанд ижил байршилд байсан иргэдийн мэдээллийг системээс илрүүлэх, халдвараас сэргийлэх, халдвар авсан байж болзошгүй иргэдийг шинжилгээнд хялбар шуурхай хамруулах, халдварын тархалтыг бууруулах ач холбогдолтой юм. НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

Энэ сарын 29-нд бүх нийтээр амарна

УИХ-аас баталсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэгдэт өдрүүдийн тухай хууль-д заасны дагуу энэ сарын 29-нд бүх нийтээр амарна. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 29-ний мягмар гарагт Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 109 жилийн ой тохиож байна.Бүх нийтээр амрах (УИХ-ын болон НИТХ-ын сонгууль) болон тэмдэглэлт баярын өдрүүд энэ жил нийт 17 байна. Үүний 14 нь ажлын өдөр таарчээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.