Цэргийн ЦАХИМ БҮРТГЭЛ өнөөдрөөс эхэлнэ

​​ Цэрэг бүртгэл өнөөдрөөс эхлэх буюу нэгдүгээр сарын 5-21-ний хооронд үргэлжилнэ. Өмнө нь сумын тамгын газар, харьяаны баг, хороон дээрээ биечлэн очиж бүртгүүлдэг байсан бол энэ жилээс эхлэнe-mongoliaаппликэйшнийг ашиглан гэрээсээ, хаанаас ч цахимаар бүртгүүлэх боломжтой болж буйгаараа онцлог юм. Ингэхдээ 18-55 насны иргэн бүртгэлийн дараах гурван хувилбараас сонгох боломжтой юм. гар утасны аппликэйшн вэб портал 21 аймаг, нийслэлийн төрийн үйлчилгээний оператораар дамжуулж бүртгүүлэх боломжтой. Хэрэв интернетгүй орчинд байгаа бол нийслэлийн үйлчилгээний зургаан цэгт болон баг, хороон дээрээ иргэний үнэмлэхтэйгээ биечлэн очин бүртгүүлэх боломжтой. Бүртгэлийг нэгдүгээр сарын 5-21-нийг хүртэл явуулах ч тухайн үед хугацааг сунгаж иргэдэд боломжийг бүрдүүлнэ хэмээн НЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээлсэн.

“Хэрэглэгчийн аян-2022” сэдэвт аяныг зохион байгуулж байна

​​ Эрчим хүчний зохицуулах хорооноос тав дахь жилдээ Хэрэглэгчийн аян-2022 аяныг 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж байна. Энэхүү аянд улсын хэмжээнд цахилгаан, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч төвийн бүсийн 97 хуулийн этгээд, Аймаг, нийслэлийн 22 зохицуулах зөвлөлөөс дулаан үйлдвэрлэх, цахилгаан, дулаан түгээх, зохицуулалттай тусгай зөвшөөрөлтэй орон нутгийн 315 хуулийн этгээд нийт 412 тусгай зөвшөөрөл эзэмшигчид хамаарагдаж байгаа юм. Эрчим хүчний зохицуулах хорооноос Нийслэл, орон нутагт цахилгаан, дулаан түгээх, зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хариуцлага, үйл ажиллагааг дээшлүүлэх, шугам тоноглолд гарч болзошгүй гэнэтийн аваар саатлын үед түргэн шуурхай арга хэмжээ авах, өвлийн оргил ачааллын үед хэрэглэгчдийг стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангах нөхцөлийг бүрдүүлэхэд холбогдох зөвлөмж, чиглэлийг өгч ажиллана. Үүнд: Эрчим хүчний хэрэглэгчдийг 2021-2022 оны өвлийн оргил ачааллын үед стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангахад хяналт тавих, хэрэглэгчийн хуулиар олгогдсон эрх ашгийг дээдлэн хамгаалах; Цахилгаан, дулаан түгээх, цахилгаан, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хариуцлага, үйл ажиллагааг дээшлүүлэх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангахад хяналт тавих; Түгээх шугам сүлжээнд гарч болзошгүй аваар, саатлаас урьдчилан сэргийлэх, гарсан гэмтэл, саатлыг түргэн шуурхай засварлаж, хэвийн болгоход холбогдох зөвлөмж, чиглэл өгөх; Хэрэглэгчийн санал, хүсэлтийн шийдвэрлэлт, диспетчер, хоногийн үйл ажиллагааны мэдээг нэгтгэх, хяналт тавих; Эрчим хүчний хэрэглэгчдэд хуулиар олгогдсон эрх, үүргийг таниулах, эрчим хүчний зүй зохистой хэрэглээ, хариуцлагыг дээшлүүлэх талаар сурталчлах, мэдлэг, боловсрол олгоно. Аяны хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааны хоногийн мэдээг цахимаар буюу Google sheet ашиглан тогтмол хүлээн авч хяналт тавих бөгөөд, цахилгаан, дулаан хангамжийн доголдол, хэрэглэгчийн гомдол, саналыг үндэслэн шаардлагатай тохиолдолд цахилгаан, дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч орон нутгийн болон хувийн хэвшлийн орон сууцны ашиглалт үйлчилгээ хариуцсан байгууллагуудыг сонгож үйл ажиллагааг газар дээр нь шалгаж, холбогдох зөрчил дутагдлыг арилгуулж ажиллах юм байна. Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос Аймаг, Нийслэлийн зохицуулах зөвлөл, болон цахилгаан, дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын удирдлагуудтай цахим уулзалт зохион байгуулж, холбогдох дүрэм журмыг танилцуулсан байна.

E-MONGOLIА СИСТЕМЭЭР ЦЭРГИЙН БҮРТГЭЛ ХИЙЛГЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

​ Нийслэлийн Засаг даргын 2021 оны A/980 дугаар захирамжийн дагуу цэргийн бүртгэл нэгдүгээр сарын 5-наас 21-нийг дуустал явагдана. Нийслэлийн Засаг даргын 2021 оны A/980 дугаар захирамжийн дагуу цэргийн бүртгэл нэгдүгээр сарын 5-наас 21-нийг дуустал явагдана. Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт, Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, хошууч С.Рагчаадорж НЗДТГ-ын Цэргийн штабын тоо бүртгэл, нөхөн хангалтын офицер С.Баярмагнай, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын E-Mongolia төслийн бизнес аналист Б.Батзул нар мэдээлэл өглөө. Тодруулбал, Батлан хамгаалах яам E-Mongolia системтэй хамтарч байгаа бөгөөд иргэдэд хүргэх эхний үйлчилгээ нь цэргийн бүртгэл юм. Ингэснээр цэргийн бүртгэлийг биеэр очих шаардлагагүй болж, E-Mongolia системд нэвтрэн шууд бүртгүүлэх боломжтой болж байна. Цаашид Батлан хамгаалах яам лавлагаа авах болон бусад үйлчилгээг нэгдсэн цонхонд байршуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын E-Mongolia төслийн бизнес аналист Б.Батзул Цэргийн бүртгэлийн үйлчилгээнд гурван төрлөөр хүсэлт өгөх боломжтой. Нэгдүгээрт гар утасны аппликейшн, хоёрдугаарт вэб портал буюу www.e-mongolia.mn, гуравдугаарт нийслэл болон 21 аймаг, 330 суманд байрлаж буй төрийн үйлчилгээний оператор ажилтнаар дамжуулан үйлчилгээг авч болно гэдгийг онцолж байлаа. Цахим үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээр цэргийн бүртгэл хийлгэсэн тохиолдолд цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэх шаардлагагүй юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2022 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА

​ Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан. Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5 дахь хэсэгт Захиалагч худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг тухайн жилийн төсөв батлагдсанаас хойш нэг сарын дотор хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ гэсний дагуу өдөр тутмын Зууны мэдээ сонин, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрынwww.ub-procurement.mnцахим хуудсанд байршуулан олон нийтэд түгээлээ. Доорх QR кодыг уншуулж 2022 онд нийслэлд хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төлөвлөгөөтэй танилцана уу. НИЙСЛЭЛИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

ЗОРИЛТОТ БҮЛГИЙН 6098 ӨРХӨД САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШ ОЛГОНО

​ БОАЖЯ, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цаг уур, орчны шинжилгээний газар болон бусад холбогдох байгууллагууд хамтран долоо хоног бүрийн даваа гарагтагаарынчанарынмэдээллийгтогтмол өгч байгаа. БОАЖЯ, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цаг уур, орчны шинжилгээний газар болон бусад холбогдох байгууллагууд хамтран долоо хоног бүрийн даваа гарагтагаарынчанарынмэдээллийгтогтмол өгч байгаа. Энэ удаагийн хэвлэлийн хурлаар 2021 оныарванхоёрдугаарсарын 27-ноос 2022 оны нэгдүгээр сарын 2-ныгхүртэлх агаарын чанарын мэдээлэл болоод сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийн мэдээлэл, нөөц, хяналт шалгалт, зөрчилтэй холбоотой мэдээллийг өглөө. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлд сайжруулсан шахмал түлш борлуулах 608 цэг ажиллаж, хоногт дунджаар 4000 тонн орчим түлш борлуулжээ. Баярын өдрүүдэд сайжруулсан шахмал түлшний борлуулалт, түгээлтэд ямар нэг асуудал үүсээгүйг албаныхан хэлж байв.Өнгөрсөн долоо хоногийн нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Хотын дарга төвийн зургаан дүүрэгт оршин суугаа түлшнийхомстолтой,зорилтот бүлгийн айл өрхүүдэд сайжруулсан шахмал түлш олгох чиглэлийг холбогдох байгууллагуудад өгсөн. Тус халамжийн үйлчилгээг Нийслэлийн Нийгмийн халамжийн газар, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Таван толгой түлш ХХК хамтран зохион байгуулахаар болсон юм. Энэ талаар Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн Нийслэлийн Нийгмийн халамжийн газраас 6098 зорилтотөрхийн жагсаалт гаргасан. Тус өрхүүдийг нийслэлийн зургаан дүүргийн агаарын чанарын бүсэд амьдардаг, нэн хүнд амьдралтай өрхүүдийн халамжийн оноон дээр тулгуурлан жагсаалаа. Дээрх айлуудад сайжруулсан шахмал түлшийг бэлнээр өгөхгүй. Харин сайжруулсан шахмал түлшний картыг нь цэнэглэж өгнө хэмээв. НийслэлийнНийгмийнхаламжийн газрын нийгмийн халамжийн хэлтсийн дарга Л.Дуламсүрэн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны Түүхий нүүрсийг хориглох тухай62 дугаар тогтоол болон Нийслэлийн Засаг даргын Зорилтот өрхийг сайжруулсан түлшээр хангах А/30, А/1274 дүгээр захирамжийн хүрээнд 2020 онд 7840 өрхөд сайжруулсан шахмал түлш олгож байсан. Тэгвэл 2021 онд 6098 өрхөд сайжруулсан шахмал түлш олгохоор хамтран ажиллах гэрээг сунгалаа. 6098 өрх нь өрхийнамьжиргаанытүвшинтодорхойлох судалгааны 240 онооноос 40 болон түүнээс бага оноо авсан өрх, цар тахлын улмаас өрхийн орлогогүй болсон өрх болон байнгын оршин суух хаяггүй өрхүүдэдолгоно. 6098 өрхөд долоо хоногт зургаан шуудай нүүрсийг зургаан долоо хоногийн турш өгнө. Ингэхдээ долоо хоног бүрийн мягмар, лхагва гарагуудад тухайн хорооны нутаг дэвсгэрт байрлах борлуулалтын хоёр цэгээр дамжуулансайжруулсан түлш олгоно гэв. Өнгөрсөн долоо хоногийн турш Цагдаагийн Ерөнхий газрын дуудлага, мэдээллийн 102 дугаартугаартсангэх 20 дуудлага ирсэн бөгөөд нэг хүний амь эрстэн, 56 хүн хүнд, хөнгөн хэлбэрээругаартжээ.Угаартсаниргэдийн 56.1 хувь нь хүүхэд байв.Угаартсаншалтгааныг тодруулахад гар хийцийн буюу энгийн зууханд сайжруулсан шахмал түлш түлсэн, хананпийшэн, яндан, зуухны битүүмж алдагдсан, угаар мэдрэгчгүй, угаармэдрэгчийнзай дууссан, яндангийн соролтыг хаасан гэх мэт шалтгааннөхцөлүүдтогтоогдсон байна. Мөн түүхий нүүрс хэрэглэж байна гэх долоон дуудлага, мэдээлэл ирснээс хоёр нь батлагджээ. Иргэд түүхий нүүрстэй холбоотой дуудлага мэдээллийг маш сайн өгч, хамтран ажиллаж байгаа. Мэдээлсэн дуудлага бүр үнэн бодит байдаггүй бөгөөд дийлэнх нь хардлага, сэрдлэг байдаг чмэдээлжбайгаа нь маш зөв гэдгийг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн онцолж байв. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.