74 төрлийн үйлчилгээ эрхлэх бүртгэлийн хуудас цахимаар авах ЗААВАРЧИЛГАА
2022-01-04 09:52:27 Нийтлэгдсэн: Нийгэм 74 төрлийн үйлчилгээ эрхлэх бүртгэлийн хуудсыг нэгдүгээр сарын 1-нээс эхлэн цахимаар авахаар болсон. Бизнес эрхлэгчид үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авахдаа төрийн таван байгууллагад хандан 9-12 төрлийн бичиг баримт бүрдүүлж, 2-3 гэрээ хийж, дунджаар 14-30 хоногийг зарцуулдаг байсан тогтолцоог халсан юм. Эдгээр үйлчилгээг эрхлэх бүртгэлийн хуудас авах зааварчилгаатай танилцана уу. Нийслэлийн мэдээ мэдээллийн нэгдсэнwww.ulaanbaatar.mnпортал сайтаар нэвтэрч, Үйлчилгээ эрхлэх бүртгэл цэсийг сонгон онлайн бизнес төвийн системд нэвтэрнэ. 2. Үйлчилгээнүүд гэсэн цэсийг сонгон цахимаар хүсэлт илгээх боломжтой үйлчилгээний жагсаалт гарч ирнэ. Үйлчилгээний төрлүүдээс өөрийн авах үйлчилгээг сонгон, үйлчилгээ авах цэсийг дарна. 3. Танилт нэвтрэлтийн Дан системээр нэвтрэн үйлчилгээг авна. 4. Үйлчилгээтэй холбоотой стандартын шаардлагатай танилцан Зөвшөөрч байна сонголтыг дарна. 5. Иргэн, хуулийн этгээдийн мэдээллийг оруулан Үргэлжлүүлэх талбарыг сонгоно. 6. Үйлчилгээний байршил, үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл оруулан Үргэлжлүүлэх талбарыг сонгоно. Холбогдох баримт бичгийн мэдээллийг оруулж Үргэлжлүүлэх товчийг дарна. Мөн бүрдэл баримт бичгийг өмнө авч байсан эсэх мэдээллийг оруулснаар холбогдох байгууллагуудын албан хаагчид тантай ажлын үйлчилгээ эрхлэх явцад ажлын тав хоногийн дотор холбогдоно. 7. Онлайн бизнес төвийн үйлчилгээ эрхлэх бүртгэлийн системд хүсэлтийн мэдээллийг бүртгэж дуусаад Илгээх товчийг дарна.
Гэмтлийн эмнэлгээс өгсөн мэдээллээр өнгөрсөн онд 1578 хүн цана, чарганаас унаж бэртжээ. Үүний 1011 хүүхэд бол 567 нь том хүн байна. Иймд цана, чаргаар гулгахдаа анхаарах зөвлөмж болон бэртэл гэмтлээс хэрхэн сэргийлэх талаар мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг хүргэж байна. Зориулалтын чарга ямар байх ёстой вэ? Хавтгай гүйгчтэй Чаргыг түлхэх бариултай Дэмжигч нуруутай Хүүхдийг бэхлэх суудлын бүстэй байх Чарга нь төмөр болон модоор хийгдсэн байх. Эх сурвалж: НЭМҮТ
Он гарсаар гол, нуурын мөс цөмөрсөн 3 удаагийн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Мөн Цаг уурын байгуулллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч олон жилийн дундаж болон 2020 оны мөн үеийнхээс 10-50 см нимгэн, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм. Иймд цаг хожих, зам товлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Эх сурвалж: ОБЕГ
Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох хяналтын хугацааг багасгах санал гаргажээ
2022-01-04 09:11:28 Нийтлэгдсэн: Нийгэм Нийслэлийн Засаг дарга Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж,авлига, хүнд суртлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай А/987 дугаар захирамж гарган хэрэгжилтийг хангахаар зөвлөл байгуулсан. Тэгвэл Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах зөвлөл өчигдөр анхны хурлаа хийлээ. Нийслэлийн Засаг дарга Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж,авлига, хүнд суртлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай А/987 дугаар захирамж гарган хэрэгжилтийг хангахаар зөвлөл байгуулсан. Тэгвэл Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах зөвлөл өнөөдөр анхны хурлаа хийлээ. Хуралдаанаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас иргэн хуулийнэтгээдэдүзүүлж буй 44 төрлийн үйлчилгээ, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас олгож буй найман төрлийн зөвшөөрөл болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлыналбанаасолгодог нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн талаар хэлэлцсэн юм. Ингэхдээ хуулиар зохицуулдаг тусгай зөвшөөрлийн шат дамжлага, хүнд суртлыг хэрхэн бууруулах вэ, иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх тал дээр ямар саналтай байгаагаа зөвлөлийн гишүүд ярилцлаа. Тухайлбал,Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас олгодог 44 үйлчилгээний 20 үйлчилгээг цахимаар шууд авах боломжтойболсон бөгөөд 16 үйлчилгээнд тодорхой материал бүрдүүлэх шаардлага үүссэн байна. Тус16 үйлчилгээнд нийтдээ 186 төрлийн хавсралт шаарддаг байдлыг үе шаттайгаар халж, эхний ээлжид 109 хавсралтыг хасах боломжтойбайгаагНийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга Б.Загдсамбартанилцуулж байв. Харин Нийслэлийн Эрүүл мэндийн газраас олгодог найман төрлийн зөвшөөрлийн гурав нь хуулиар олгогддог бөгөөд үлдсэн таван зөвшөөрлийг олгоход шаардагдах зарим материал, баримт бичгийг багасгах, шат дамжлагыг бууруулах саналтай буйгаа танилцуулсан юм. Зөвлөлийн гишүүдийн зүгээс эрүүл мэндийн салбарын тусгай зөвшөөрөл, баримт бичиг бүрдүүлэлт дээр илүү няхуур хандах ёстой хэмээн байр сууриа илэрхийлж байлаа. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас олгодог нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг олгохдоо есөн төрлийн бичиг баримтыг зайлшгүй шаардан, ажлын 20 хоногт шаардлагатай хяналтыг хийн, зөвшөөрөл олгож байна. Зөвлөлийн зүгээс ажлын 20 хоногт хийх хяналтын хугацааг багасгах, бүрдүүлэх шаардлагатай есөн төрлийн баримт бичгийг цөөлөн, цахим холболтхийх санал гаргалаа. Тус зөвлөлийг ахалж буй Нийслэлийн ЗасагдаргынЗахиргаа,хуульэрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнийн зүгээс дээрх байгууллагуудад зөвлөлийн гишүүдийнгаргасансанал, зөвлөмжийг тусган, саналаа албан ёсоор боловсруулж танилцуулахыг даалгалаа. Эх сурвалж:НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй