Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлжээ

​​ Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний гурван үйл ажиллагаанд цахим систем нэвтрүүлжээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний хууль эрх зүйн орчныг шинэчлэх, төрийн байгууллагуудын цахим үйлчилгээний уялдаа холбоог сайжруулах зорилтын хүрээнд Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах, гадаадаас нарийн мэргэжлийн ажиллах хүч, мэргэжилтэн авах үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлсэн байна. Ингээд цахимаар авах боломжтой дараах гурван төрлийн үйлчилгээний мэдээллийг хүргэе. Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа: Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага, зуучлуулагчийн бүртгэл, үйл ажиллагааны тайлангаа цахимаар ирүүлэх; Зуучлуулагчид тодорхойлолт авах; Тусгай зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар илгээх; Мэдээллийг цахим системээр дамжуулан шуурхай авах; Зуучлуулагч санал, хүсэлтээ илгээх, тусгай зөвшөөрөлтэй байгууллагын талаарх мэдээллийг авах; Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авахад зөвшөөрөл олгох үйл ажиллагааны хувьд: Урьдчилсан зөвшөөрөл авах; Зөвшөөрөл авах үйлчилгээ; Сунгалт хийлгэх үйлчилгээ; Хөдөлмөр эрхлэлтийг дуусгавар болгох үйлчилгээ; Бүгд Найрамдах Солонгос Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэх үйл ажиллагаа: Тусгай шалгалтад бүртгүүлэх; Энгийн шалгалтад бүртгүүлэх; Цахим систем нэвтрүүлсний давуу талууд: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний нэгдсэн мэдээллийн сан бүрдэнэ. Төрийн байгууллага хоорондын мэдээллийн урсгал сайжирна. Цахим үйлчилгээний соёлыг нэвтрүүлнэ. Эдийн засгийн үр ашиггүй зардлыг бууруулж, хэмнэлт бий болгоно. /цаасны хэрэглээ, харилцах цаг хугацаа, дугаарлан зогсох гэх мэт/ Мэдээллийг хүссэн газраасаа дижитал төхөөрөмж ашиглан шуурхай авах боломж нээгдэнэ. /Ухаалаг гар утас, IPAD, таблет, бусад төхөөрөмж/ Санал хүсэлтийг цахимаар ирүүлснээр асуудал шийдвэрлэх явц аль шатанд явагдаж буйг хянах боломжтой. Эх сурвалж:Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам

Зарим нутгаар цас орж, хүйтний эрч чангарна

​​ Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, нэгдүгээр сарын 1-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч чангарахыг ЦУОШГ-аас анхааруулж байна. Өнөөдрийн цаг агаарын урьдчилсан мэдээ: УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө үүлшиж, ялимгүй цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгинын орчмоор 28-30 градус, бусад хэсгээр 20-22 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна. БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна. Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 34-39 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Туул, Халх голын хөндийгөөр 27-32 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 20-25 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Халх голын хөндийгөөр 15-20 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгаар 1-6 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна. Цаг агаарын дэлгэрэнгүйгЭНДдарж авна уу.

Нэгдүгээр сарын 1-нээс 57 ангиллын визийн зөвшөөрлийг зөвхөн цахимаар хүлээн авна

​ Монгол Улсын Засгийн Газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт төрийн үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах ажлыг тусгасан. Үүнтэй холбоотойгоор Гадаадын иргэн, харьяатын газраас иргэдэд үзүүлж буй үйлчилгээнүүдээ шат дараатайгаар цахимжуулж байна. Тус газраас Монгол Улсын виз олгох журамд заагдсан 3 ангиллын визийн зөвшөөрлийг цахимаар олгож байсан бол 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 57 ангиллын визийн зөвшөөрлийг цахимаар олгож эхэлсэн. Тэгвэл ирэх 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дээр дурдсан визийн зөвшөөрлийн хүсэлтүүдийг зөвхөн цахимаар хүлээн авахаар болжээ. Мөн өнгөрсөн хугацаанд Гадаадын иргэн, харьяатын газраас төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй хүргэх зорилгоор баримт бичгийн бүрдэл дутуу хүсэлтүүдийг тухайн уригч иргэн, аж ахуйн нэгжид эргэн мэдэгдэж, зохих шаардлагыг хангуулсны дагуу зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэж байсан нь байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд хүндрэл үүсгэж байна. Тиймээс гадаадын иргэнийг уригч та,immigration.gov.mnцахим сайтад хандаж, бүрдүүлэх баримт бичгийн талаарх мэдээлэлтэй танилцаж, нягталсны үндсэн дээр хүсэлтээ илгээхийг зөвлөж байна. Баримт бичгийн бүрдэл дутуу тохиолдолд холбогдох хууль, тогтоомжийн дагуу татгалзах үндэслэл болохыг анхаарна уу гэжГадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.

Шилдэг төрийн байгууллагын сайтаар www.ulaanbaatar.mn шалгарчээ

​​ Web awards-2021 цахим салбарын наадам болж, оны шилдгүүдийг өчигдөр шалгаруулав. Энэ жилийн Web awards-2021 наадам Цахим сэтгүүл зүйд бодит эх сурвалжтай мэдээлье уриан дор зохион байгуулагдаж байгаа. Уг наадмыг Монголын сайтын холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран тав дахь жилдээ зохион байгуулж буй юм. Web awards-2021 цахим салбарын тэргүүн наадамдwww.ulaanbaatar.mnсайт Шилдэг төрийн байгууллагын сайтаар шалгарлаа. Тус наадмыг хоёр жилд нэг удаа зохион байгуулдгаараа онцлог бөгөөд шилдэг вэб сайтууд, нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулан хүндэтгэл үзүүлдэг. Web awards-2021 наадмаар дараах номинациар шилдгүүдийг тодруулав. Үүнд: Шилдэг төрийн байгууллагын сайт-www.ulaanbaatar.mn Мэдээллийн шилдэг сайт-www.zindaa.mn Сайтын шилдэг бүтээл-www.isee.mn Орон нутгийн шилдэг сайт-www.nutag.mn Бизнесийн шилдэг сайт-www.ett.mn Төрөлжсөн мэдээллийн шилдэг сайт-www.peak.mn Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч шилдэг сайт-www.tovch.mn Шилдэг технологи нэвтрүүлэгч сайт -www.livetv.mn Шилдэг төсөл хэрэгжүүлэгч сайт-www.shilen.mn Шилдэг вэб сайт хөгжүүлэгч-artplus design agency НЗДТГ-ын албан ёсныwww.ulaanbaatar.mnсайтад өдөрт дунджаар найм, долоо хоногт 60 гаруй, сард 300 орчим мэдээ, сурвалжилга, ярилцлага ордог бөгөөд 2021 он гарснаас хойших нэг жил орчмын хугацаанд 2,000 орчим мэдээлэл нийтэлжээ. Мөн олон нийтэд нээлттэй, ил тод байх үүднээс мэдээллийн бүхий л сувгаар ирж буй иргэдийн санал, шүүмжийг хүлээн авч, холбогдох алба, хэлтэст уламжлан, төр-иргэнийг холбох гүүр болон ажиллаж байна. Ирэх 2022 онд нийслэл, дүүргээс олгодог 82 төрлийн ажил үйлчилгээний тусгай зөвшөөрлийг цахимжуулан,www.ulaanbaatar.mnсайтаар дамжуулан олгодог болно. Манай сайтад өдөрт дунджаар 3,000, долоо хоногт 20,000, сард 80,000 гаруй иргэн хандаж байгаа нь бусад төрийн байгууллагын албан ёсны вэб сайттай харьцуулахад сайтын хандалт, орж буй мэдээ мэдээллийн тоо, чанараар тэргүүлэх үзүүлэлт юм. Бид мөн 2021 оны арваннэгдүгээр сарын 15-наас мэдээллээ англи хэлээр бэлтгэж, МонЦаМэ агентлаг болон UB post сонин,www.gogo.mnцахим сайтад түгээж, гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээллээ өгөхөөр холбоо тогтоож эхэллээ. Цаашидwww.ulaanbaatar.mnсайтыг шинэчлэн, илүү хүртээмжтэй, мэдээлэл авахад амар байдлаар хөгжүүлэхийн зэрэгцээ сайтаа англи хувилбартай болгохоор ажиллаж байна. Эх сурвалж:Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэхэд төр, иргэний гүүр байх зарчмыг баримтална

​ НЗДТГ-ын албан хаагчдын 2021 оны тайлангийн хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэг 2021 оны үйл ажиллагааны тайлан болон 2022 онд хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулсан юм. Тэрбээр цар тахлаас үүдэлтэй хүндрэл бэрхшээл 2021 онд тулгарсан хэдий ч нийт албан хаагчид төлөвлөсөн ажлаа амжилттай хэрэгжүүлснийг ярианы эхэнд дурдсан. Мөн үргэлжлүүлэн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд ажилтан, албан хаагчид тодорхой хугацаанд цахим горимоор ажиллаж, үүрэгт ажлаа гүйцэтгэсний дээр зургаан дүүргийн хэмжээнд 3820 албан хаагчийг эргүүл жижүүрээр ажиллалаа. Төрийн албаны ерөнхий шалгалтыг өргөн хэмжээнд зохион байгуулж, 10.270 иргэн оролцсон. Төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадвар, хандлагыг дээшлүүлэх, гүйцэтгэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр илүүтэй анхаарч ажиллаж, Сургалт судалгааны төвөөс 311 удаагийн сургалтад 6692 албан хаагчийг хамруулсан хэмээн тодотгосон. 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Тус хуулийг 27 жилийн дараа шинэчлэн батлуулахад НЗДТГ-ын ажилтан, албан хаагч бүр хичээл зүтгэл гаргаж ажилласныг онцлов. Түүнчлэн Засгийн газраас нийслэл хотын авто замын түгжрэлийг цогцоор нь шийдэхэд 420 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэсэн билээ. НЗДТГ-ын нийт ажилтан, албан хаагчдын хувьд шинэ хуулиа амжилттай хэрэгжүүлэхийн дээр нутгийн захиргааны байгууллагын дотоод сүлжээний хэрэглээг сайжруулах, дотоод харилцаа, уялдаа холбоог дээшлүүлэх, өргөдөл гомдлын хариуг чанартай өгөх, иргэдэд хүргэх үйлчилгээг түргэн шуурхай болгоход анхаарч ажиллах юм. 2022 онд нийслэлийн нутгийн захиргааны албан хаагч бүр шударга, ёс зүйтэй, хариуцлагатай, мэргэшсэн байдлаар ажиллаж, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэхэд төр, иргэний гүүр байх зарчмыг баримтална. Тайлангийн хуралд НЗДТГ-ын хэлтсүүд 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнасан. Төрийн албан хаагчдын чадамж болон хувь хүний хөгжилд чиглэсэн сургалтуудыг удаа дараа амжилттай зохион байгуулж ирсэн НЗДТГ-ын Сургалт судалгааны төв нь ISO90012015 чанарын менежментийн тогтолцоо, ISO210012018 боловсролын тогтолцооны олон улсын стандартыг хэрэгжүүлсэн тул гэрчилгээг гардуулан баталгаажууллаа. Тайлангийн хурлын үеэр 2021 онд ажилдаа амжилт гаргасан албан хаагчдыг шагнаж урамшуулсан юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.