Товчоодоор хот руу 1685 иргэн нэвтэрч, 1980 иргэн гарсан байна
2020-11-25 11:18:24 Нийтлэгдсэн: Нийгэм![Товчоодоор хот руу 1685 иргэн нэвтэрч, 1980 иргэн гарсан байна](/uploads/8531067ce8d2b544b2d45f1f0fa3bc112907a75e.jpg)
Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Тиймээс нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл, иргэний зорчих хөдөлгөөнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд хяналт тавин ажиллаж байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор зөвхөн үл хязгаарлалтад багтсан 13 аж ахуй нэгжийн тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаа. Өчигдрийн /2020.11.24/ 18:00 цагаас өнөөдрийн 08:00 цагийн хооронд шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийж буй 915 тээврийн хэрэгслээр 1685 зорчигч хот руу нэвтэрсэн байна. Харин дээрх шалтгаан чиг үүргийн дагуу 1050 тээврийн хэрэгслээр 1980 зорчигч хотоос гарчээ. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
![94 чиглэлд 864 автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явжээ](/uploads/306180ec8824540d1a47a908430eea427c488a1d.jpg)
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт улс даяар шилжиж, хөл хорио тогтоосон энэ үед онцгой шаардлагатай 13 чиглэлийн үүргийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд ажилтан, албан хаагчид нийтийн тээврийн хэрэгслээр 06:00-22:00 цагийн хооронд энгийн горимоор зорчиж байгаа. Өчигдрийн /2020.11.24/ байдлаар 94 чиглэлд 864 тээврийн хэрэгслээр 113908 хүн зорчжээ. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй автобуснуудын ариутгал, халдваргүйжүүлэлтийг өдөр бүр 06:00-10:00 цагийн хооронд рейс бүрт эцсийн 19, дундын 10 зогсоол дээр хийж байна. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сонгинохайрхан дүүргийн зорилтот бүлгийн 600 өрхөд хүнсний багцын тусламж үзүүллээ
2020-11-25 11:14:17 Нийтлэгдсэн: Нийгэм![Сонгинохайрхан дүүргийн зорилтот бүлгийн 600 өрхөд хүнсний багцын тусламж үзүүллээ](/uploads/ce6e8b258deb64accb7a5085be6193f6cec58460.png)
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед хүнсний талонд хамрагддаггүй, орлогын эх үүсвэр нь доголдсон зорилтот бүлгийн иргэдэд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас тусламж үзүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар тус дүүргийн 43 дугаар хорооны 600 өрхөд хүнсний багцыг хүргэжээ. Цаашид зорилтот бүлгийн иргэдэд хүнс, халдвар хамгааллын хэрэгсэл хүргэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөсөн байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийтийн эзэмшлийн зам талбайд 285 тонн давс, тусгай зориулалтын бодис цацжээ
2020-11-25 11:12:20 Нийтлэгдсэн: Нийгэм![Нийтийн эзэмшлийн зам талбайд 285 тонн давс, тусгай зориулалтын бодис цацжээ](/uploads/d3ba448a28a16d963dade21d9bf287d9e0ef5f3b.png)
Өнөөдрийн /2020.11.24/ байдлаар тохижилт үйлчилгээний 20 байгууллагын цэвэрлэгээ давс, бодис цацах 87 тусгай тээврийн хэрэгсэл, 384 зам талбайн үйлчлэгч зам талбайн цас цэвэрлэх ажлыг гүйцэтгэж байна. Нийслэлийн хэмжээнд 151.5 тонн давс, 107 тонн тусгай зориулалтын бодисыг нийтийн эзэмшлийн зам, талбайд цацаж халтиргаа, гулгаа үүсэх эрсдэлээс сэргийлж байна. Мөн цас үргэлжлэн орж байгаа тул замын нөхцөл байдлаас харгалзан давс, бодисыг үрглэжлүүлэн цацах зохион байгуулалтыг хийж байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
![Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг өргөн барилаа](/uploads/2abf93e45df99a3717c141a664cb856c913eddd4.jpg)
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд нийслэлийн 2021 оны төсвийн төслийг өргөн барилаа. Мөн Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл батлуулах тухай, Нийслэлийн өмчөөс 2021 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг батлах тухай, Улаанбаатар хотыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн хугацааны үндсэн чиглэлийг батлах тухай, Нийслэлийн Засаг даргын 2020-2024 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төслийг батлах тухай нийт таван бодлогоын бичиг баримтыг өргөн барьж байна.Ийнхүү Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар төсвийн тухай хуульд заасан хуулийн хугацаанд ирэх оны төсвийг өргөн барив. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй