Захиалгаар согтууруулах ундаа худалдаж байсан зөрчлийг илрүүллээ

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг дэвсгэрт иргэн Б нэг шил виски, 0.5 литрийн шар айраг 23 ширхгийг, иргэн О нь архи хоёр шил, 2.5 литрийн шар айраг мөн хоёр ширхгийг, Сонгинохайрхан дүүрэгт оршин суух Г, Б нар цахимаар захиалга авч, дуудлагаар найман шил архи тус тус худалдан борлуулж байсан зөрчлийг илрүүлсэн байна. Зөрчлийн тухай хуулийн 5.13.2-т,Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заажээ.

“Сэтгэлийн дэм” тусламжийн аянд 410,000 юань цугларчээ

ӨМӨЗО-ны иргэн Цэнгэл гэх залуу монголын ард иргэдэд тусламж үзүүлэх зорилгоор Сэтгэлийн дэм аяныг БНХАУ-ын Эрээн хотод арваннэгдүгээр сарын 20-23-ны хооронд зохион байгуулжээ. Гурав хоногийн хугацаанд зохион байгуулсан тус аянд 206 хүн нэгдэж, 410,000 юань буюу 178 сая төгрөгтэй дүйцэхүйц бараа бүтээгдэхүүн цугларчээ. Үүнд, бэлнээр 6766.5 юань, 1218 ширхэг гутал, 2232 ширхэг өвлийн хувцас, 104900 ширхэг амны хаалт, 189 хайрцаг бэлэн гоймон, 518 уут гурил будаа, 470 хос бээлий оймс, нэг хайрцаг гар ариутгагч, 10 ширхэг гар утсыг ӨМӨЗО-ны Хөх хот, Шилийн хот, Авга хошуу, Эрээн хотын иргэд монголын ард иргэдэд тусламж болгон иргэд хандивласан байна. Тус хандивын аяныг тав хоногийн хугацаанд зарласан боловч Эрээний хилийг 23-ны өдрөөр тасалбар хааж буйтай холбоотойгоор 23-ны өдрийн 16:00 цаг хүртэл л үргэлжлүүлжээ. Сэтгэлийн дэм хандивын аяныг санаачлан хэрэгжүүлсэн Цэнгэл гэх залуугийн хувьд ӨМӨЗО-ны Хянгана аймгийн Жалайд хошуунаас хүн бөгөөд Эрээн хотын Шинэ зээлд 20 гаруй жил гутал зарж байгаа аж. Цэнгэлийн хувьд Монголчуудад туслах Сэтгэлийн дэм аяны талаарх мэдээллээ вичатаар олон нийтэд хүргэсэн бөгөөд энэхүү сайн үйлсийн аянд ӨМӨЗО-ны Хөх хот, Шилийн хот, Авга хошуу, Эрээн хотын иргэд болон гадаадад амьдардаг Өвөрмонголчууд хүртэл нэгджээ. Хандиваар цугласан бараа бүтээгдэхүүн нь чанарын шаардлага хангасан цоо шинэ бараа бүтээгдэхүүн бөгөөд уг ажлыг Нийслэлийн онцгой комисст шуурхай хүлээлгэн өгөх ажилд Эрээн хотын Консулын газар дэмжлэг үзүүлж байгаа юм. ӨМӨЗО-ны иргэдийн өрнүүлж буй сайн үйлсийн аяныг Өглөө.мн сайт тухай бүрд сурвалжилж, шуурхай хүргэх болно.

Нийтийн тээврээр ҮНЭГҮЙ ЗОРЧУУЛНА

Онцгой нөхцөл байдалд ажиллаж буй иргэн та Hi-Payаппликейшнийг ашиглан нийтийн тээврээр үнэгүй зорчоорой. Нээлтээ хийгээд удаагүй ч иргэдийн зайлшгүй хэрэглэдэг аппликейшний нэгт зүй ёсоор багтах болсон Hi-Pay Wallet нь U Money автобусны картыг утаснаасаа цэнэглэх боломжийг иргэдэд олгосоноороо давуу талтай. COVID 19 халдварт өвчин дэгдсэнтэй холбоотой нийт автобусны карт цэнэглэж борлуулах цэгүүд хязгаарлагдмал ажиллаж байгаа хэдий ч иргэд гар утсаараа U-Money цэнэглэх боломж нээлттэй байна. Hi-Pay Wallet-аар автобусны картаа цэнэглэснээр бэлэн мөнгөний хэрэглээ буурч, халдвар дэгдэх эрсдэл багасах ба гар утаснаасаа U Money картаа цэнэглэх нь аюулгүй, эрсдэлгүй сонголт юм. Hi-Pay Wallet хөгжүүлэгч хамт олны зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд онцгой нөхцөл байдалд ажиллаж байгаа нийт албан хаагчдынхаа нэг удаагийн нийтийн тээврээр зорчих төлбөрийг төлөхөөр болжээ. Тавигдах шаардлага: Hi-Pay аппликейшнээр 12 сарын 1-ний дотор U-Money картаа цэнэглэсэн байх. Цэнэглэснээс хойш 12 сарын 1-ний дотор нийтийн тээврээр үйлчлүүлсэн байх. Хэрэв энэ 2 шалгуурыг хангасан бол U-Money картаа Hi-Pay Wallet-д уншуулж ₮500-н нөхөн төлбөр авах боломжтой болох юм. Иргэн бүр бэлэн мөнгөний хэрэглээгээ багасгаж хайртай бүхнээ хамгаалцгаая. Hi-Pay Walletхөгжүүлэгчийн тухай: Хай Пэймэнт Солюшнс ХХК нь 2019 оны 10-р сарын 24-ний өдөр Монгол банкнаас Төлбөрийн карт хүлээн авагч тусгай зөвшөөрөл авсан компани юм. Одоогоор арилжааны 12 банкнаас гадна тус зөвшөөрлийг эзэмшиж буй цор ганц Финтек компани. Хэрэглэгчийн картын мэдээллийг хүлээн авах, хадгалах нь нууцлал, аюулгүй байдлын өндөр стандартыг шаарддаг учраас манай компани дэлхийн хамгийн том 20-н банкны 19-ийн аюулгүй байдлыг хянадаг АНУ-ын ACI Worldwide LLC компанитай технологийн түншээр хамтран ажиллаж байна. Та Hi-Pay Wallet-ийн дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэлэнддарна уу. УТСААРАА U MONEY КАРТ ЦЭНЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ: Та гар утсаараа картаа цэнэглэхдээ дараах зөвлөмжүүдийг мэдсэн байхад хэрэглэхэд илүү хялбар болно. Банкны карт холбох зааварЭНДдарж харна уу. U money карт цэнэглэх зааварЭНД дарж харна уу. Гар утасны NFC байрлал шалгах зааварЭНД дарна уу. Лавлах утас :7766 7700

Өнөөдөр өдөртөө цас орно

2020-11-24 11:09:18 Нийтлэгдсэн: Нийгэм
Өнөөдөр өдөртөө цас орно

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр цас орно. Өнөөдрийн 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас:Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи:Ихэнх нутгаар хойноос секундэд 6-11 метр. Агаарын температур:Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газар болон Орхон-Сэлэнгэ, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнодын тал нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 21-23 градус, бусад хэсгээр 13-15 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна. 2020 оны 11 дүгээр сарын 25-наас 11 дүгээр сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас, 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Салхи 25-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 17-22 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Эх сурвалж: ЦУОШГ Та ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээгЭНДдарж хүлээн авна уу.

QR код бүхий тусгай зөвшөөрөл олголт 50 хувьтай үргэлжилж байна

Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг энгийн горимд шилжүүлсэн. Тэгэхдээ үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 13 салбарын чиг үүргийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн ажилтан албан хаагчдыг нийтийн тээврээр бөөгнөрөл үүсгэхгүй зорчуулахын тулд энэхүү зохицуулалтыг хийсэн юм. Мөн Улаанбаатар хот доторх автомашины хөдөлгөөнийг бууруулахын тулд зөвхөн дээрх 13 салбарын чиг үүргийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн албаны хэрэгцээний автомашинд QR код бүхий тусгай зөвшөөрөл олгох ажлыг нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас зохион байгуулж байна. QR зөвшөөрөл олголт 50 орчим хувьтай үргэлжилж байна. Үүнд зөвхөн 13 салбарын чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагын албаны хэрэгцээний автомашиныг хамруулна. Дээрх салбарт харьяалагдах аж ахуйн нэгжүүд зөвшөөрөл олголттой холбоотой асууж, тодруулах зүйл байвал манай 1800-1200 тусгай дугаарын утаснаас лавлаж болно. хэмээн тус газрын Хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан мэргэжилтэн Д.Чинзориг хэллээ. Дашрамд дурдахад энэхүү QR код бүхий тусгай зөвшөөрлийг үйл ажиллагааг нь хязгаарлаагүй аж ахуйн нэгжүүд л авах бөгөөд, бусад иргэн, аж ахуйн нэгж хамаарахгүй, хөл хорио хэвээр гэдгийг тэрбээр дахин сануулсан юм. Цахим зөвшөөрөл олгогдсон эсэхээ шалгах зааврыг доорх видеоноос үзнэ үү. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.