Улаанбаатар хотын дулаан хангамжид онцгой анхаарна

Улаанбаатар хотын баруун бүсийг дулаанаар хангагч гол шугам буюу 8А магистралд урд шөнө гарсан гэмтлийг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн Шуурхай бригад яаралтай засварлалаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нөхцөл байдал газар дээрээ ямар байгаад хяналт тавин ажиллав. Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн нар гарсан гэмтэл, хотын дулаан хангамжийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө. Т.Хэрлэн Уг шугамыг Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр энэ онд бүрэн солихоор төлөвлөж байсан ч коронавирусийн цар тахлын улмаас тендер шалгаруулалтыг хойшлуулан, ирэх хавраас ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байсан. Манай Шуурхай бригад гарсан гэмтлийг засварлаж, хэрэглэгчийн хэвийн байдлыг хангасан гэлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Асуудлыг шуурхай шийдвэрлэж байгаа нь сайн байна. Улаанбаатар хотын дулаан хангамжийн асуудалд бид цаашид онцгой анхаарч ажиллана. Хот нийтийн аж ахуйн найдвартай байдлыг бий болгож, засвар шинэчлэлийг хийхийн тулд санхүүгийн олон эх үүсвэрийг судалж байна гэв. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Хотоос орох, гарах иргэдийг зохицуулах ТҮР ЖУРАМ

Улсын онцгой комиссын хуралдаанаар (2020.11.25)Улаанбаатар хотоос болон Улаанбаатар хот руубуцаах иргэдийг2020 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрөөс нутаг шийдвэр гаргасан билээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайдын тушаалаар Зорчигч тээврийг зохицуулах түр журам-ыг батлууллаа. Коронавируст цар тахлын тархалттай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан зорчигч тээврийн үйлчилгээг зохицуулах, зохион байгуулахтай холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулах юм. Түр журам нь Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчлэх бөгөөд бүх шатны төрийн байгууллага, гамшгаас хамгаалах улсын албад, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд дагаж мөрдөх юм. Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журмыгэндээстатаж авна уугэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Түлшний нөөц хангалтад анхаарч ажиллах үүрэг өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын захирагч Д.Сумъяабазар Баянзүрх дүүрэг дэхТавантолгойтүлш ХХК-ийн сайжруулсан түлш түгээх цэгт очиж ажиллав. Тус цэгт Баянзүрх дүүргийндөрвөн хорооны зорилтот бүлгийн иргэдэд сайжруулсан шахмал түлш олгох ажлыг зохион байгуулж байгаа юм. Нийслэлийн Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө, Тавантолгой түлш ХХК-ийн борлуулалт хариуцсан захирал Г.Ундармаанар ажлын явц, хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөв. Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч З.ТөмөртөмөөТавантолгойтүлш компанийн хэрэглэгчдэд үйлчлэх төв,борлуулалтыналбатай хамтран өндөрлөг бүхий67 газарт сайжруулсан түлш борлуулах цэг байгуулж байна. Энэхүү цэгүүдийг нэмэлтээрбайгуулснааралслагдсан газарт амьдардаг 26600 иргэн түлш авахын тулд заавал 5-6 цаг зарцуулах шаардлагагүй болох юм. Өнгөрсөн жил 500 өрхөд борлуулалтын нэг цэг ногддог байсан. Харин одооноос200 өрхөд нэгборлуулалтын цэг ногдох боломжтой болж байна.Халтиргаа, гулгаа үүссэн энэ үед иргэд гэртээ ойрхон түлш борлуулах цэгээс сайжруулсан түлш авснаар иргэдэд тулгамддаг олон асуудлын шийдэх боломжтой юм гэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын захирагч Д.Сумъяабазар зорилтот бүлгийн 10 мянган өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангах ажлыг онцгойлон анхаарч,түлшний нөөцийг хангалттай байлгахад анхаарч ажиллахыг зөвлөлөө. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийтийн тээврийн үйлчилгээний бэлэн байдлын зэрэгт хяналт тавив

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснууд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, зорчигчдыг зай бариулах, автобус хоорондын хугацааг ойртуулах, ариутгал халдваргүйжүүлэлтийг бүрэн хийхтэй холбоотой өгсөн үүрэг даалгаврынхаа биелэлт, хэрэгжилтийг шалгалаа. Коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд өгсөн дээрх үүрэг даалгаврын биелэлтийг хэрхэн хангаж буй талаар Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр мэдээлэл өгөв. Тэрбээр Автобусаар зорчиж буй иргэдийг 1.5 метрийн зайтай суулгахад анхаарч ажиллаж байна. Нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг рейс бүрийн эцсийн болон дундын буудал дээр өдөр бүр хийж байна гэлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Автобусны ариутгал, халдваргүйжүүлэлтийг бүрэн хийх, хүн хоорондын зай бариулах нь маш чухал. Үүнийг Ч.Сайханбаяр дарга өдөр бүр чанд мөрдүүлж ажиллаарай хэмээв. Мөн автобусны буудал дээр хөл хорионы үеийн дэглэмийг сахиулж буй цагдаагийн алба хаагчдад хандан Цаг үеийн онцгой нөхцөлд өрх айл бүрт ямар ч асуудал тулгарахыг үгүйсгэхгүй. Энэ үед төр иргэн хоёрын ойлголцол сайн байснаар асуудлыг хурдан хугацаанд шийдвэрлэнэ. Тиймээс иргэдийг цагдаж, хөл хорихоос илүүтэй нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргах нь чухал юм хэмээн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар зөвлөлөө. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Тээврийн хэрэгслийн QR код олгох заавар

1. Хүсэлт гаргах 1.1. Нийслэлийн засаг даргын 2020 оны А/1242 дугаар захирамжийн хавсралтаар баталсан 13 үйл ажиллагааны чиглэл бүхий байгууллага /цаашид Байгууллага гэх/ QR код авах нэн шаардлагатай тээврийн хэрэгслийн жагсаалтаа [email protected] хаягаар ирүүлнэ. 1.2. Тээврийн хэрэгслийн жагсаалтад байгууллагын регистр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, эзэмшигчийн нэр бүхий мэдээллийг багтаасан байна. 2. Хүлээн авах 2.1. Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын дэргэдэх Замын хөдөлгөөний зохицуулалтын баг хүсэлтийг хүлээж авна. 3. Хүсэлтийг судлах 3.1. Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын дэргэдэх Замын хөдөлгөөн зохицуулалтын баг нэр бүхий байгууллагын хүсэлтийг хавсралтаар баталсан хариуцах байгуулагад хүргүүлнэ. 3.2. Хариуцсан байгууллагууд хүсэлтийг судлаад шаардлагатай тээврийн хэрэгслийн жагсаалтыг Нийслэлийн онцгой комисст хүргүүлнэ. 3.3. Нийслэлийн Онцгой комисс хүсэлтийг судлаж, бүртгэх шаардлагатай тээврийн хэрэгслийн жагсаалт гаргаж, Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын дэргэдэх Замын хөдөлгөөн зохицуулалтын багт хүргүүлнэ. 4. QR код олгох, авах 4.1. Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын дэргэдэх Замын хөдөлгөөн зохицуулалтын баг Нийслэлийн Онцгой комиссоос ирүүлсэн тээврийн хэрэгслийн жагсаалтын дагуу системд бүртгэж, QR код олгоно. 4.2. Байгууллага системд бүртгэгдэж, олгосон QR кодыг www.smartcar.mn цахим хуудаст хандаж авна. 5. Хүсэлтийг буцаах 5.1. Энэхүү зааврын 1.1-д заасан байгууллагаас бусад байгууллагын хүсэлтийг хүлээн авахгүй. 5.2. Нэр бүхий байгууллагын хүсэлтийг хавсралтаар баталсан хариуцсан байгууллагууд судалж, QR код олгох саналтайгаас бусад тээврийн хэрэгслийн мэдээллийг буцаана. 5.3. Нийслэлийн Онцгой комисс нь ирсэн хүсэлтийг судалж, QR код олгохоос бусад тээврийн хэрэгслийн жагсаалт гаргаж, санал ирүүлсэн хариуцсан байгууллага болон тухайн байгууллагад буцаана. 6. Санал, хүсэлт гаргах 6.1. Аж ахуй нэгж, байгууллага, иргэн QR кодтой холбоотой санал хүсэлтээ 1800-1200 утсаар өгч болно. НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС ШУУРХАЙ ШТАБ

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.