Ковидын үед аймгуудаас Дархан, дүүргүүдээс Баянзүрхийн онцгой комисс сайн ажиллаж байна

Цар тахлын улмаас Бүх нийтийн бэлэн байдал-д шилжээд9 хонолоо. Энэ хугацаанд иргэд, аж ахуй нэгжүүд хатуу хөл хорионы дэглэмд байж,гамшгийн тухай хуулийг хэрэгжүүлж байна.Хуулийг хэрэгжүүлэхдээ аймаг орон нутаг,нийслэл, дүүрэг бүр харилцан адилгүй байгаа нь Онцгой комиссынх нь шийдвэр, шийдлээс харагдаж байна. Тухайлбал Дархан-Уул аймаг100 мянган хүн амтай. Бүх нийтийн бэлэн байдлын тэг зогсолтыг маш сайн хэрэгжүүлсэн төдийгүй,иргэдээ хүнсээр хангах, тандалт шинжилгээг маш өндөртөвшиндхийснээртархалтыг барьж чадсан.Энэ аймагт Коронавирусээр өвчилсөн анхнытохиолдлоосөгсүүлээдойрын хавьтал болон дам хавьтагчдыг шинжилгээнд хамруулж, 2 хоногийн дотор 10 мянган хүндтүргэвчилсэноношлуурааршинжилгээ авч, өвчилсөн иргэдээ илрүүлж, тусгаарлаж чадаж байна. Тиймээс чДархан- Уул аймагт ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр, тус аймгийн засаг дарга Б.Азжаргалынмэдээлэл, гамшгийн үедбүс нутгийг удирдах арга барил, менежмент сайн байна гэдгийг иргэд үнэлж байна. Тэг зогсолтыгДарханчуудсайн хийж чадсанаараа Улаанбаатарчуудыгч бишрүүллээ. ТүүнчлэнНийслэлийнонцгой комисс энэ өдрүүдэд хамгийн их шүүмжлэлд өртсөн. Эргэж буцсан олон шийдвэр гаргасан.Ингэснээр иргэд, аж ахуй нэгж байгууллагыг гамшгийн үеийнбодлогоор сайн хангаагүй гэжцахим орчинд шүүмжилж байна.Хариннийслэлийн хамгийн их хүн амтай буюу 350 мянган хүнтэйБаянзүрх дүүргийншинэ удирдлагын хэрэгжүүлж байгаа бодлогоУлаанбаатарчуудадтаалагдаж байна. Баянзүрхийн онцгой комисс,Иргэдийн төлөөлөгчдийн хурал, тамгын газар,энэ дүүргээс сонгогдсонУИХ-ынгишүүд дүүрэгтээ сайнажилласанаариргэд Манай дүүрэг эзэнтэй болжээгэсэн талархал илгээх болжээ. Тус дүүргийн 4.9.26 хорооны нутаг дэвсгэрийгзасаг дарга Н.Баярмөнхийнзахирамжаархэсэгчилэнхаасан.Баянзүрх дүүргийн иргэдийн хурлын даргаА.Баярч онцгой комиссоо дэмжин, дүүргийн иргэд, аж ахуй нэгждээ тулж ажиллаж байгаа ньөмнөх удирдлагын багаасилүү хурдтайг харуулж байна.МөнБаянзүрх дүүрэгтүргэвчилсэноношлуурааршинжилгээ авах цэгийнхээ тоог нэмсэн, орон гэргүй, тэнэмэл иргэдээ бүрэн шинжилгээнд хамруулсан,халдвархамгааллынөндөржүүлсэн дэглэм барьж, тархалтыг алдахгүй байхад онцгой анхаарч байна.. Улсын хэмжээнд ганц байдаг Халдварт өвчин судлалын үндэсний төв тус дүүргийн нутаг дэвсгэрт бий.Энд цар тахлын халдвар авсан, хүндэрсэн, эмчлүүлж байгаа бүхий л өвчтөн байдаг.Нөгөө талаар 2 чхороондхалдвар авсан иргэн илэрсэн учраасУлаанбаатар хотын хамгийн том дүүрэгтхэсэгчилсэн хөл хорио тогтоосон ньзөв шийдвэр байсан гэжнийслэлчүүд дэмжиж байна. Баянзүрх дүүргийн онцгой комисс шуурхай ажиллаж хүнсний дутагдалтай айлуудад талон, шаардлагатай хүнсний бүтээгдэхүүнийг тараасан. Үүгээр ч зогсохгүй Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ынгишүүд болох Э.Бат-амгалан, Ж.Чинбүрэн, Х.Булгантуяа, Б.Саранчимэг, Б.Энхбаяр нар дүүргийн удирдлагуудтай уялдаа холбоотой ажиллаж Баянзүрх дүүрэгт амьжиргаанытөвшиндоод өрх айлуудад шаардлагатай хүнсний материал, сайжруулсан түлшийг хандивлаж байгаад дүүргийн иргэд ам сайтайбайна. 24 цагийн өндөржүүлсэн бэлэн байдлаар ажиллахдаа дэлгүүр, хоршооны ариутгал, дэглэмийг ч чанд сахиулж байгаа нь Нийслэлийн бусад дүүрэгт үлгэр жишээ болж байна. Дархан- Уул аймаг, Нийслэлийн Баянзүрх дүүргийн удирдлагын арга барил, гамшгийнүеийнменежментсайнбайгааг иргэд олон түмэн үнэлж байгаа төдийгүйбусад дүүрэг, аймгуудыгтуршлага судлан,дууриалаван ажиллахыг шаарджээ.

Өнөөдрөөс 1000 өрхөд хүнсний багц хүргэж эхэллээ

Коронавируст цар тахлын онцгой нөхцөл байдал үүсээд буй энэ үед Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран хүнс тэжээл дутагдалд орж болзошгүй айл өрхүүдэд хүнсний багцыг Дунд шатны хороодоор дамжуулан өнөөдрөөс хүргэж эхэллээ. Хүнсний багцыг эхний ээлжинд Улаанбаатар хотод хүнс тэжээлийн дутагдалтай байгаа 1000 өрхөд хүргэх юм. Тус ажлыг УОК, ХНХЯ, МУЗН, дүүргүүдийн Тамгын газрын удирдлагууд, томоохон аж ахуйн нэгж байгууллага хамтран зохион байгуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Өчигдрийн байдлаар хотоос 1238 тээврийн хэрэгсэл, 2599 зорчигч гарсан байна

Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Тиймээс авто тээврийн шалган нэвтрүүлэх Эмээлт, Өлзийт, Гүнт, Хонхор, Тавантолгой, Баруун түрүүн, Дөрөвдүгээр зөрлөг, Элстэй товчоодод Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онгой байдлын газар, Нийслэлийн цагдаагийн газраас алба хаагчид хяналт, шалгалт хийж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн шалган нэвтрүүлэх найман товчоодоор нэвтэрсэн 1031, хотоос гарсан 1238 тээврийн хэрэгсэл байна. Мэргэжлийн байгууллагын 77 алба хаагч хот руу орж ирсэн 1873, хотоос гарсан 2599 зорчигчид эрүүл мэндийн хяналт, үйлчилгээ үзүүлэн ажиллажээ. Өчигдрийн байдлаар хот руу зөвшөөрөлтэй 854.6 тонн түүхий нүүрсийг тээвэрлэн оруулжээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Зам цэвэрлэгээний ажлыг тохижилт үйлчилгээний 1612 ажилтан гүйцэтгэж байна

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зам цэвэрлэгээний ажлыг тохижилт үйлчилгээний 21 компанийн 1612 ажилтан гүйцэтгэж байна. Өнөөдрийн /2020.11.20/ 09:00 цагийн байдлаар 154 удаагийнрейсээр825 тоннхог хаягдал, цас цэвэрлэж, тээвэрлэжээ. Мөнзолбиннохой, муур устгалын гурван компани 126золбин нохой, муурыгустгасанбайна. Харин аюултай хог хаягдлын тээвэр үйлчилгээний хоёр компани аюултай болон эмнэлгийн хог хаягдлыг тээвэрлэж, устгах ажлыг гүйцэтгэж байгаа аж. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Нийслэлийн хэмжээнд хөдөлгөөнд оролцож байгаа автомашины тоо 87 хувиар буурчээ

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабын 26 мянга гаруй албан хаагчид коронавирусийн халдварын үед цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Нийслэлийн онцгой штабаас өчигдөр /2020.11.18/ зохион байгуулж хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийгНОК-ынШуурхай штабын удирдлагын багийн гишүүн,дэд хурандаа Э.Эрдэнэбаатартанилцууллаа. НОБГ-ынГамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар Нийслэлийн хэмжээнд 102 цэгт түргэвчилсэноношлуурааркоронавирусийншинжилгээ авч байна. Өчигдрийн байдлаар 3386 иргэнийг шинжилгээнд хамруулсан. Энэ шинжилгээгээр 10 хүн эерэг үзүүлэлттэй гарсан. Харин энэхүү хүмүүсийн шинжилгээгPCRшинжилгээгээр баталгаажуулахад сөрөг гарав. Мөн нийслэлийн хэмжээнд өнөөдрийн 14:00 цагийн байдлаар 14 байршилд 50.3 тонн нөөцийн мах нийлүүлж худалдан, борлуулах ажлыг зохион байгуулж байна. Өнөөдөр байдлаар/2020.11.19/ нийтийн тээрийн үйлчилгээний 92 чиглэлд 870 тээврийн хэрэгсэлд 47726 хүн зорчсон байна. Нийтийн тээврийн ариутгал, халдваргүйтэлийг эцсийн цэгүүд дээр өдөр бүх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдтэй хамтран хийж байгаа. Мөн өчигдөр /2020.11.18/Авто тээврийншалган нэвтрүүлэхтовчоогоор1765 хүн нэвтэрч 1926 хүн хотоос гарсан байна.Товчоогоорнэвтэрч буй иргэдийг эрүүл мэндийнасуумж, судалгаанд тогтмол хамруулж байгаа. Нийслэлийн хэмжээнд оюутны байрнуудад ариутгал, халдваргүйтэлийг хийж есөн дотуур байрны 15 мкв талбайд халдваргүйжүүлсэн. Бид иргэдийн санал,гомдлыгНийслэлийн шуурхай штабын 324207, 321731 дугаарт өдөр бүр хүлээн авч байна хэмээлээ. Өнгөрсөн амралтын өдрүүдээр нийслэлийн хэмжээд 60-80 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан бол ажлын өдрүүдээр энэхүү тээврийн хэрэгслийн тоо өсөж 100 мянга хүрчээ. Харин Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт хийснээр хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоо 45 мянгад хүрч,хөдөлгөөнийг 87 хувиар бууруулсан байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.