“НИЙСЛЭЛИЙГ 2021-2025 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ТАВАН ЖИЛИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛ”, “НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН 2020-2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР”-ийн төсөлд санал авч байна

Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр дунд, богино хугацааны төлөвлөлтийн баримт бичгийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан Алсын хараа-2050, 23 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, 24 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр бодлогын баримт бичгүүдэд нийцүүлэн, тэдгээрт тусгасан зорилт, арга хэмжээг нийслэлийн түвшинд хэрэгжүүлэхэд чиглэсэн, орон нутгийн онцлогийг харгалзан нарийвчлан, төлөвлөн, боловсруулаад байна. Нийслэлийг 2020-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл-ийн төсөл нь Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Хүний хөгжил, Амьдралын чанар ба дундаж давхарга, Эдийн засаг, засаглал, Ногоон хөгжил, амар тайван, аюулгүй нийгэм, Бүс, орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн 9 бүлэгтэй байхаар боловсруулсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр-ийн төсөл нь Ковид-19 халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг,нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого, Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Засаглалын бодлого, Ногоон хөгжлийн бодлого, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлогогэсэн 6 бүлэгтэй байхаар боловсрууллаа. Иймд иргэд та бүхэн Нийслэлийг 2020-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл-ийн төсөл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр-ийн төсөлтэй танилцаж, саналаа[email protected]цахим хаягаар ирүүлнэ үү. НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Судалгааны ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зар

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн шалтгааныг тогтоох судалгааны ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах гэж байгаа тул судалгаа, зөвлөх үйлчилгээний чиглэлээр ажилладаг мэргэжлийн байгууллагуудыг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Гүйцэтгэх хугацаа:30 хоног Ажил гүйцэтгэгчид тавигдах шаардлага: Ажил гүйцэтгэгч нь хуулийн этгээд байна; Багийн ахлагч нь эрдмийн зэрэг (доктор)-тэй байх бөгөөд ижил төстэй судалгааны ажил удирдаж байсан туршлагатай байна; Судалгаа, зөвлөх үйлчилгээний чиглэлээр 5-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай; Байгууллагын хүний нөөцийн судалгаа, дүн шинжилгээ хийж байсан; Судалгаа шинжилгээний олон улсын арга зүйн хүрээнд мэдээллийг цуглуулах боловсруулах, дүн шинжилгээ хийж зөвлөмж боловсруулах өндөр чадвартай; Дээрх шаардлагад тэнцсэн этгээд дор дурдсан холбогдох нотлох баримт, мэдүүлгийг хэвлэж, дугтуйлан 2020 оны11 дүгээрсарын20-ны өдрийн 17:00 цагаас өмнө Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Угтах үйлчилгээ-ний ажилтанд авчирч өгнө үү. Мэдүүлэг ирүүлэх: Байгууллагын хүсэлт; 2.Байгууллагын танилцуулга,улсын бүртгэлийн гэрчилгээ (нотариатаар баталгаажуулсан)-ний хамт; Сүүлийн 5 жилд гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын жагсаалт судалгааны ажил гүйцэтгэж байсныг нотлох баримтууд;; Судалгааг гүйцэтгэх багийн ахлагчийн товч намтар(CV), докторын дипломын хуулбар, багийн гишүүдийн товч намтар(CV) Тухайн ажил, үйлчилгээг хийх үнийн санал Мэдүүлэг бэлтгэх, ирүүлэхтэй холбоотой зардлыг зөвлөх өөрөө хариуцна. Сонирхсон этгээд холбоотой мэдээллийг 11-324438 дугаарын утсаар авах боломжтой. НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Бараа бүтээгдэхүүний түгээлт, татан авалтыг шөнийн цагаар зохион байгуулахаар төлөвлөж байна

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабын 26 мянга гаруй албан хаагчид коронавирусийн халдварын үед цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Нийслэлийн онцгой штабаас өчигдөр /2020.11.17/ зохион байгуулж хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн,дэд хурандаа Э.Эрдэнэбаатар танилцууллаа. НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссоос гаргасан хотоос гарах, орох хөдөлгөөнд хязгаарлалт хийх зохицуулалтын хүрээнд Баруун түрүүн, Эмээлт, Гүнт, Өлзийт, Баянзүрх, Багахангай, Налайх дүүргүүдийн товчоодод хяналт тавин ажиллаж байна. Хотоос гарах ачаа тээвэр, хүнсний хангамж үйлчилгээ, эм, шатахуун борлуулалтын үйлчилгээ, стратегийн чухал ач холбогдол бүхий бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд оролцож байгаа ачаа тээврийн хэрэгслүүдийг саадгүй нэвтрүүлж байна. Мөн зөвхөн хотын харьяалалтай иргэд, ачаа тээврийн хэрэгслийг хотруу оруулж байгаа. Өнөөдрөөс /2020.11.18/ эхлэн 07:00-10:00, оройны 17:00-20:00 цагаас бусад үед иргэдийн хөдөлгөөнийг хориглосон. Тиймээс бараа бүтээгдэхүүний түгээлт, хүргэлтийн ажлыг шөнө буюу 22:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд зохион байгуулахаар төлөвлөж байна гэв. Өнөөдрийн байдлаар Нийслэл хотын хэмжээнд хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 35-120 хоногийн нөөцтэй байгаа аж. Мөн хүн амын усны хангамжийг хангах 327 ус түгээх худаг хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна. Нийслэлд сайжруулсан шахмал түлш борлуулах 161 цэг дээр өдөрт 2500-3000 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлж, түгээлтийг хийж байна. Нийслэлийн хэмжээнд одоогийн байдлаар сайжруулсан шахмал түлшний дутагдал үүсээгүй байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ШӨХТГ: 476 байгууллагад шалгалт хийхэд бараа үйлчилгээний үнийн өсөлт хэвийн байв

Онцгой байдлын ерөнхий газраас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай хамтран бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан зохион байгуулж байгаа гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн, амны хаалт, гар ариутгагч бодис борлуулагч аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна. Шалгалтад давхардсан тоогоор нийт 476 аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулахад /2020.11.17-ны өдрийн байдлаар/ гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болон эм, эмийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагуудын үйл ажиллагаа тогтворжиж, бараа үйлчилгээний үнийн өсөлт хэвийн байна. Шалгалтын үеэр гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болон эм, эмнэлгийн хэрэгсэл, амны хаалт, гар ариутгагч бодисын хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдлыг хэвийн хангах, үнийн түвшинг тогтвортой байлгах, зохиомол хомстол, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх, гэрээт байгууллагуудад дамлан худалдаалахгүй байх тухай Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлэн, хуульд заасан үүргийг хэрэгжүүлж ажиллах талаар үүрэг чиглэл өгч ажиллаж байна. Мөн Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан хуулийн этгээд, иргэний үүргээ биелүүлж ажиллаагүй хоёр аж ахуйн нэгж, байгууллага, хоёр иргэнд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгуулийн арга хэмжээ авч хяналт тавин ажиллалаагэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Эрдэнэтэд хэд хэдэн сэжигтэй тохиолдол илэрсэн тул хөдөлгөөнийг хязгаарлалаа

Орхон аймгийн Онцгой комисс цахимаар хуралдаж байна. Аймгийн хэмжээнд бүх нийтийн хөл хориог тогтоосон болохыг тус аймгийн онцгой комиссоос мэдээллээ. Орхон аймагт сүүлийн 3 хоногийн хугацаанд 1600 иргэнээс авсан COVID19 вирусын түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад сэжигтэй хэд хэдэн тохиолдол гарч байгаа тул аймгийн нийт ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд хорио цээрийн дэглэмээ чанд сахин биелүүлэхийгОрхон аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. Орхон аймгий Засаг дарга С.БатжаргалДархан-Уул аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтал манай аймагт байгаа тул бид өгөгдсөн маршрутын дагуу тандалт судалгааг хийж ажиллаж байна. 1600 орчим хүнээс түргэвчилсэн тест авч, ХӨСҮТ рүү илгээсэн. Нэлээд хэдэн сэжигтэй тохиолдол байгаа тул аймгийн онцгой комиссын шийдвэрийн дагуу гаргасан шийдвэрийг биелүүлж гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна. Засгийн газраас гаргасан тогтоолын дагуу заагдсан албан байгууллагаас бусад газруудыг ажиллахгүй гэлээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.