Тэнэмэл орон гэргүй иргэдээс коронавирусийн шинжилгээ авч, Нийгмийн хамгааллын тусгай төвд хүлээлгэн өглөө

Коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвүүдэд хүлээлгэн өгч байна. Эдгээр төвд дээрх өдрүүдэд 81 иргэнийг хүлээлгэн өгсөн бол өнөөдөр өглөө /2020.11.19/ 64 иргэнийг мөн хүлээлгэн өгч, болзошгүй эрсдэлээс хамгаалах арга хэмжээ авч байна. Улмаар эдгээр иргэнийг коронавирусийн шинжилгээнд хамруулж, эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх юм. Нийгмийн хамгааллын тусгай төв нь 12 төрлийн үйлчилгээ үзүүлдэг хараа хяналтгүй, орон гэргүй иргэдийг хүлээн авч өдрийн хоол цай, орон байраар хангаж, бичиг баримтжуулж, эрүүл мэндийн шаардлагатай үйлчилгээг үзүүлдэг юм. НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 22-нд болно

НӨАТ-ын урамшууллын энэ сарын сугалааны тохирол 11-р сарын 22-ны ням гарагт болох бөгөөд Боловсрол телевиз орон даяар шууд дамжуулах аж. Тиймээс иргэд 10 дугаар сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлын супер шагнал 40 сая төгрөг байх аж.

Өмнөд Солонгосоос нутаг буцахаар 3998 иргэн өргөдлөө өгчээ

Энэ сарын 18-ны байдлаарБНСУ-д суугаа Элчин сайдын яамныКонсулын хэлтэс нутаг буцах нийт 3998 иргэний өргөдлийг хүлээн аваад байна. Өргөдөл гаргасан иргэдийн: 25 буюу 0.5 хувийг өндөр настан /асран хамгаалагчийн хамт/, 196 буюу 5 хувийг 0-18 насны хүүхэд /асран хамгаалагчийн хамт/, 32 буюу 0.9 хувийг жирэмсэн эх /асран хамгаалагчийн хамт/, 50 буюу 1 хувийг эрүүл мэндийн шалтгаантай иргэд /асран хамгаалагчийн хамт/, 4 буюу 0.1 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд /асран хамгаалагчийн хамт/, Үлдсэн 3691 буюу 92.5 хувийг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд эзэлж байна. Улс орон даяар бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор энэ сард үйлдэх байсан тусгай үүргийн 9 нислэгийг цуцалсан. Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшигийн мэдээлснээр энэ сард 10 удаагийн нислэгээр 1900 гаруй иргэнээ эх оронд нь авчрахаар төлөвлөж байжээ. Гэсэн хэдий ч улс оронд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан үлдсэн 9 нислэгийг цуцалсан гэв. Энэ сарын нислэгээр эх орондоо буцахаар төлөвлөж байсан иргэд тухайн улс дахь Элчин сайдын яаманд хандахыг зөвлөж байна. Онгоцны тийз авсан хүмүүс нөхцөл байдал дамжсаны дараа тухайн худалдаж авсан тийзээрээ ирэх боломжтой гэв. Эх сурвалж: Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс

Kовид 19: Бид Дижитал нүүдэлчид болоход бэлэн үү?

Коронавирусын халдвар тархаж, Монгол Улс түүхэндээ анх удаа бүх нийтийн бэлэн байдал зарлаад байна. Үүнтэй холбогдуулан ихэнх аж ахуй нэгж, үйлчилгээний байгууллагууд үйл ажиллагааны чиглэл, соёлоо өөрчлөн цахим хэлбэрт шилжиж, тэгж чадаагүй нь зах зээлээс шахагдаж эхлэлээ. Business Insider- ийн мэдээлж буйгаар дэлхий нийтээр энэ онд хамгийн өндөр ашиг олсон старт ап бизнесүүдийг онлайн захиалга авч, хүргэдэг аппликейшнүүд тодроод байгаа аж. Ийнхүү дэлхий даяар дижитал шилжилт рүү үрсээд байна. Улаанбаатар хотод ч Вирусийн тархалттай холбоотойгоор онлайн сургалтын төвүүдийн тоо олширч, ихэнх үйлчилгээний байгууллагууд онлайнаар захиалга авч, хоолны газар дэлгүүрүүд үнэгүй хүргэж, хүргэлтийн үйлчилгээний соёл шинээр бий болжээ. Бараг бүхий л томоохон албан байгууллага үйлчилгээгээ цахимаар авах шийдлийг иргэддээ олгож байна. Бас алсаас ажиллах горимд шилжсэнийг мартаж болохгүй. Жишээ ньминий хувьд уух кофегоо, хүнсний хангамжаа онлайнаар захиалаад л үүдэндээ хүргүүлээд авчхаж байна. Ажлаа гэрээсээ амжуулж, унтлагын хувцастайгаа хуралд оролцдог боллоо. Улс даяар энэ онцгой байдал 12-сарын 1 дуустал үргэлжлэх нь батлагдсан. Салбар салбараас энэхүү дижитал шилжилтэд хамгийн бэлэн байсан нь миний туршлагаас харахад холбоо харилцаа, мэдээлэл технологийнхон. Тухайлбал миний хэрэглэдэгСКАЙтелкомпани бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллээ өөрсдийн вебсайт, гар утасны аппликейшн, нийгмийн сүлжээ, лавлах утаснуудаараа чөлөөтэй түгээж, аль ч банкны хэрэглэгч байсан цахимаар төлбөр төлөх боломжоор бүрэн хангасан байна. Би л гэхэдСКАЙмедиа, болон утасны төлбөрөө Хаан банкны аппликейшнээр минут хүрэхгүй хугацаанд төлчихсөн. Иймд иргэд салбарт очиж үйлчлүүлэх шаардлага үгүй болжээ. Монгол Улс 11 сарын турш дотооддоо халдвар авалгүй тэсэж чадсан. Одоо ч энэ хүнд цаг үеийг халдвар хамгаалалтын дэглэмийг чанд сахиж хүн бүрийн хариуцлага оролцоотойгоор даван туулж чадах нь гарцаагүй. Сайн талаа харвал цар талахын улмаас бид хүссэн хүсээгүй дижиталаар ажлаа гүйцэтгэж, цахимаар нүүр нүүрээ харж, зардал чирэгдэлгүй ажлаа явуулж сурч байна шүү дээ. Вируст сөрөг, Дархлаанд Эерэг байцаая.

	 БЗД-ийн 4, 6, 9, 26 дугаар хороонд бүрэн хязгаарлалт хийлээ

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх өнөөдөр захирамж гаргаж, Гамшгаас хамгаалах хуулийн дагуу тус дүүргийн 4, 6, 9, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэсэгчилсэн бүрэн дэглэм тогтоохоор шийдвэрлэж, 18:00 цагаас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн байна. Учир нь дээрх хороодоос COVID-19-ын сэжигтэй тохиолдлууд илэрсэн тул тэдгээр иргэдийн нэг, хоёрдугаар хавьтлуудыг яаралтай тогтоож хяналтдаа авах зорилгоор дээрх шийдвэрийг гаргажээ

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.