Шахмал түлшний Зүүн бүсийн үйлдвэр болон борлуулалтын цэгүүдэд ажиллалаа

​ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын өгсөн үүрэг чиглэлийн дагуу өнөөдөр нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө Зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр болон Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах борлуулалтын цэгүүдэд ажиллалаа. Зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг энэ ондоо багтаан бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа гэдгээ үйлдвэрийн удирдлагууд хэлж байв. Зүүн бүсийн үйлдвэр нь нийт таван блокоос бүрдэнэ. Шахмал түлшний гурав, коксын, нүүрс угаах гэсэн таван блок үйлдвэртэй байна. Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө Боломжтой бүх хүчин чадлаараа ажиллаж үйлдвэрийг хурдан хугацаанд бүрэн ашиглалтад оруулах шаардлагатай анхаарч ажиллаарай гэв. Дараа нь Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байрлах сайжруулсан шахмал түлшний таван борлуулалтын цэгт ажиллаж, түгээлт борлуулалт хэрхэн явагдаж байгааг шалгалаа. Энэ үеэр нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө Иргэдээс түлшний борлуулалтын цэгийг нэмэгдүүлэх санал их ирж байна. Түлшний цэгүүд ихэнх нь зам дээр байрладаг. Хүн болгон машингүй, дээрээс нь өндөр настангуудын нөхцөл байдлыг бодолцон борлуулалтын цэгийн тоог нэмэгдүүлж, иргэдэд илүү ойртуулах шаардлага байна. Айл өрхүүд долоо хоногт зургаан шуудай түлш авдаг. Зүүн бүсийн үйлдвэр ашиглалтад ороход энэ тоог нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна хэмээлээ. 12 дугаар хорооны борлуулалтын цэгийн борлуулагч Өнөөдрийн байдлаар түлшний хангамж бүрэн ирсэн, борлуулалт хэвийн үргэлжилж байна. Түлштэй холбоотой ямар нэгэн хүндрэлтэй үүссэн асуудал одоогоор байхгүй гэсэн мэдээллийг өгсөн юм. Улаанбаатар хотын хэмжээнд сайжруулсан шахмал түлшний 483 борлуулалтын цэг ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд 30 хангамжийн бааз, 35 агуулахад нийтдээ 95 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг нөөцөлжээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Хамгийн хямд үнээр өөрийнхөө ур чадварыг олон улсад үнэлүүлэх боломжтой боллоо

​ Мэдээлэл, технологийн үндэсний парк (МТҮП) нь Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар болон БНСУ-ын Мэдээллийн технологийг дэлгэрүүлэх институттэй хамтран TOPCIT буюу Мэдээллийн технологийн практик ур чадварын шалгалтыг зохион байгуулах албан ёсны шалгалтын төвөөр ажилладаг. Энэ удаагийн шалгалтыг2020 оны 11-р сарын 09, 10-ны өдөр 8 дахь удаагаазохион байгуулах гэж байна.Шалгалтын бүртгэл11 дүгээр сарын 2-ныг хүртэлявагдана. Энэхүү шалгалт нь мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж буй оюутан суралцагчидмөн салбартүйл ажиллагаа явуулдаг бизнесийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагынмэдээллийн технологийн ажилтан албан хаагчдынмэргэжлийнмэдлэг ур чадварыгпрактик дээрүнэлэх зорилготой юм. Шалгалтад тэнцсэн тэнцээгүй гэсэн ойлголт байхгүй бөгөөд нийт 1000 онооны асуултаас хэдэн оноо авснаас хамааран шалгуулагч өөрийн практик ур чадварын түвшинг 5 ангиллын дагуу тодорхойлох боломжтой бөгөөд ангилал тус бүр сертификат олгодогоороо давуу талтай. Шалгалт англи хэл дээр явагддаг бөгөөд БНСУ, АНУ, Канад, Вьетнам, Филиппин, Тайланд, Франц, Герман, Малайз, Бельги, Монгол зэрэг11 улсад хүлээн зөвшөөрөгдсөнсертификат гардан авах боломжтой. Мөн хамгийн өндөр оноо авсан хоёр шалгуулагч БНСУ-ынмэдээллийн технологийн тэргүүлэх байгуулагад зочлон 7 хоногийн хөтөлбөрт хамрагдан туршлага судлах боломжоор хангагдах юм. Дашрамд дурьдахад өөрийн ур чадварыг олон улсын түвшинд үнэлүүлж, сертификат гардан авах хүсэлтэй хүн бүхэнд зориулан шалгалтын төлбөрийг 50% хөнгөлж ердөө 25,000₮ болголоо. Дэлгэрэнгүй мэдээллийг МТҮПаркын 11-327123, 95151531,[email protected],МӨН ЭНДДАРЖ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛавна уу. ТАНД АМЖИЛТ ХҮСЭЕ. МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРК

Гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 454 жолоочийг торгожээ

Аравдугаар сарын 26-наас 29-ний өдрүүдэд давуу эрх бүхий явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 454 жолоочид торгууль ногдуулжээ. Тодруулбал, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу буюу 20 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авсан байна. Эдгээр өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт1280дуудлага мэдээлэл хүлээн авснаасзам тээврийн ослын шинжтэй 984 дуудлага мэдээлэл бүртгэжээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас12хүнгэмтсэний2 нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 6хүний амь нас хохирсон байна. Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл Явган зорчигч мөргөх хэлбэрээр 16 Унадаг дугуйтай зорчигч мөргөх хэлбэрээр-1 Мөргөлдөх хэлбэрээр-1 Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1 байна. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 129 жолоочийг илрүүлж, эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 7 жолоочийг шүүхээр баривчлуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэдрүүлэхгүй байх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Гудамжинд тамхины иш хаявал 10,000 төгрөгөөр торгоно

Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас энэ онд хэрэгжүүлж буй Байгаль эн тэргүүнд төслийн хүрээнд хог хаягдлаас үүдэлтэй хөрс, усны бохирдлын эх үүсвэрийг бууруулах, экологийн тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлэх, иргэдийн хандлагыг өөрчлөх, зөв соёлыг төлөвшүүлэх, эерэг өөрчлөлт гаргах зорилгоор Хогоор бүү хорло арга хэмжээг өнгөрсөн 6 дугаар сарын 10-ны өдрөөс 7 дугаар сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулсан. Энэхүү арга хэмжээний нэг хэсэг Тохижилт үйлчилгээний компани-ийн ажилчдын ажлыг хүндрүүлдэг автомашинтай иргэдийн буруу зуршил болох тамхины ишээ цонхоороо хаях зөрчлийг бууруулах чиглэлд PC mall ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд нэгдэж Тамхины хоггүй хотыг бүтээе арга хэмжээг санаачлан өнөөдрөөс /2020.10.29/ эхлэн 20 хоногийн хугацаатай хамтран зохион байгуулж байна. Арга хэмжээний хүрээнд утаат тамхины 10,000 ширхэг хогийн савыг цахим орчинд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг автомашин сонирхогчдын групп, PC mall ХХК-ны худалдааны төвүүдээр дамжуулан үнэгүй болон урамшуулах хэлбэрээр тараах юм. Ташрамд хэлэхэд: Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйл Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчлийн 1-д зааснаар Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж тусгасан байдаг. Цагдаагийн байгууллагаас 2019 онд 1,400 зөрчил гаргагчид торгууль ногдуулж ажилласан байна. Эх сурвалж:Цагдаагийн Ерөнхий газар

Нийслэлийн 381 жилийн ойд зориулсан барилдаанд улс, аймгийн цолтой 256 бөх зодоглов

​ Нийслэлийн түүхт 381 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд амжилттай зохион байгуулагдлаа. Нийслэлийн өдөрт зориулсан уламжлал болгон зохион байгуулагддаг тус барилдаанд шинэ аварга П.Бүрэнтөгсөөр магнайлуулсан 256 бөх авхаалж самбаа, хурд хүчээ сорин барилдсанаас Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх, улсын шинэ заан М.Бадарч 8 даван түрүүлж, Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, Дүнжингарав дэвжээний бөх аймгийн хурц арслан Э.Ууганбаяр үзүүрлэв. Харин их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Ховд дэвжээний бөх, улсын харцага Б.Бат-Өлзий, Хөвсгөл аймгийн Их Уул сумын харьяат, Хөвсгөлийн Хүчтэн дэвжээний бөх, улсын начин Б.Даваа-Очир нар шалгарлаа. Энэхүү уламжлал болсон барилдааныг НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар тэргүүтэй хотын удирдлагууд хүрэлцэн ирж үзэж сонирхож, амжилттай барилдсан бөхчүүдэд шагналыг гардуулсан юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.