Тусгай үүргийн нислэгээр 256 иргэн эх орондоо ирлээ

​ Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 19:56 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 256 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд иргэдийг ХӨСҮТ, Новотел, Альфа зочид буудал, Энхсаран, Ивээлэн амралтын газарт тусгаарланагэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас ажлын байрны өдөрлөг зохион байгуулна

​ Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулан хэрэгжүүлдэг бөгөөд ажил олгогчийг дэмжих үйлчилгээний хүрээнд хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян, ажлын байрны нээлттэй өдөрлөгийг тогтмол зохион байгуулж байна. ТАВАН БОГД ФҮҮДС ХХК-иас 200 гаруй сул чөлөөтэй ажлын байр зарласны дагуу энэ сарын 20, 21-ний өдрүүдэд Нээлттэй ажлын байрны өдөрлөг-ийг Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд зохион байгуулах гэж байна. ТАВАН БОГД ФҮҮДС ХХК нь Салбарын ажилтан, Хүргэлтийн жолооч Үйлчлэгч ажлын байруудад нийт 200 гаруй ажилтныг авч, дэлхийн алдарт бренд KFC түргэн хоолны ресторанд шаардлагатай хүний нөөцийг бүрдүүлэх юм. Ажил хайгч иргэд тус өдөрлөгт хүрэлцэн ирснээр тус компаниас зарласан ажлын байранд бүртгүүлж, ажлын ярилцлагад орохоос гадна Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд ирүүлсэн нийт 2500 орчим ажлын байрны мэдээллийг авч, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд хамрагдах боломжтой. АЖЛЫНБАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА: Салбарын ажилтан Өглөө, оройн ээлжинд ажиллах боломжтой, 18 нас хүрсэн, тууштай ажиллах хүсэлтэй Хүргэлтийн жолооч Жолооны эрхийн оноо 7-с дээш, 2-3 жил хот дотор машин барьж байсан туршлагатай, өглөө, оройн ээлжинд ажиллах боломжтой Үйлчлэгч Өглөө, оройн ээлжинд ажиллах боломжтой, 18 нас хүрсэн, тууштай ажиллах хүсэлтэй Ажлын байрны өдөрлөг 2020 оны 10 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд, 09:00-17:00 цагийн хооронд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт байрлах Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд болно. Лавлах утас: 75111896 НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР

Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно

​ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Энэ удаагийн өдөрлөг 10 дугаар сарын 21-нд нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон, Баянхошуу, 6 буудлын Оргил салбар, 3, 4 хорооллын эцсийн Соло молл худалдааны төвийн 4 давхар болон нийслэлийн харьяа 9 дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд 10:00-17:00 цагийн хооронд зохион явагдана. Иргэн та өдөрлөгт хүрэлцэн ирснээр иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүлийн эрх зүй, гэрээний эрх зүй зэрэг өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлын талаар үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа авах боломжтой гэжНЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээллээ. Холбоо барих утас: 70116004, 326659

Нийслэлийн ИТХ-д шинээр сонгогдсон Төлөөлөгчдөд тогтоол гардууллаа

​ Нийслэлийн Сонгуулийн хорооноос нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд шинээр сонгогдсон 45 төлөөлөгчид өнөөдөр тогтоолын гардуулж өглөө. Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нийслэлийн сонгогчдын 47.88 хувь нь оролцож, сонгууль амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Өнгөрсөн өдрүүдэд нийслэлийн Сонгуулийн хороо сонгууль зохион байгуулсан 453 хэсэг болон есөн дүүргийн сонгуулийн хороодоос сонгуулийн дүн, тайлан мэдээг нэгтгэн авч өнөөдөр нийслэлийн ИТХ-д өргөн мэдүүллээ. Одоо нийслэлийн Сонгуулийн хорооноос НИТХ-д сонгогдсон нэр дэвшигчид сонгогдсон тухай тогтоолын гардуулж өгөх гэж байна гээд ирэх дөрвөн жилд та бүхэн нэг баг болж хотыг хөгжүүлэх чиглэлд улам их амжилт гаргаж ажиллаарай гэж нийслэлийн Сонгуулийн хорооноос хүсэн ерөөе гэв. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль амжилттай болж өндөрлөлөө. Өнөөдөр албан ёсоор НИТХ-д хамгийн олон санал авсан нэр дэвшигчдэд тогтоолын гардууллаа. Ирэх дөрвөн жил ажиллах 45 төлөөлөгч бүрдлээ. Нийслэлийн ИТХ бол нийслэлчүүдийн өмнө тулгамдаад байгаа асуудлыг хамтдаа шийдэх ёстой хурлын байгууллага. Энэ үндсэн үүргээ бид биелүүлж ажиллах болно хэмээлээ. 2020 оны нийслэлийн ИТХ-ын сонгуульд Монгол Ардын намаас 34 нэр дэвшигч, Ардчилсан намаас найм, Хөдөлмөрийн Үндэсний намаас гурван нэр дэвшигч ялалт байгуулсан билээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

НӨАТ: Таван сая төгрөгийн ГУРВАН АЗТАН тодорлоо

​ НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдлаа. Өнөөдрийн тохиролд 2020 оны есдүгаар сарын 1-30-ныхооронд худалдан авалтаар 56,174,829 баримтолгогдсоноосEBarimt системд бүртгэгдсэн32,023,512баримт оролцлоо. Үүнээс ЭНГИЙН ТОХИРЛЫН ДУГААР:68646333 30 мянган төгрөгийн азтан - 28,736 100 мянган төгрөгийн азтан - 2,890 Нэг сая төгрөгийн азтан - 290 Гурван сая төгрөгийн азтан - 27 Таван сая төгрөгийн азтан - 3 тодорлоо. Харин 30 сая төгрөгийн азтантодорсонгүй. Энэ удаагийн тохирлынсупер сугалаанышагналын сан 30 сая төгрөг байсан ч азтан тодорсонгүй. СУПЕР ТОХИРЛЫНДУГААР:62889919

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.