Сэлбэ дэд төвийн цахилгаан хангамжийн ажлын хүрээнд 35/10 КВТ-ын Дэд станц ашиглалтад орлоо
2020-10-19 11:56:15 Нийтлэгдсэн: Нийгэм![Сэлбэ дэд төвийн цахилгаан хангамжийн ажлын хүрээнд 35/10 КВТ-ын Дэд станц ашиглалтад орлоо](/uploads/ed0041e1617d78b478ca4a266542326332705a53.jpg)
Дэлхийд өнөөдөр Улаанбаатар шиг 1.5 сая гаруй хүн амтай 400 гаруй хот бий бөгөөд тэдгээрийг метрополис хот хэмээн нэрлэдэг. Харамсалтай нь Улаанбаатар маань өсөлтөөрөө тэдгээр мега хотын төвшинд хүрсэн ч хөгжлөөрөө хол хоцорч яваа. Дан ганц Сүхбаатарын талбайгаа тойрсон төвлөрөл үүсч, агаар, хөрсний бохирдол, ундны усны нөөцийн хомстолд орж байгаа энэ хотыг хэрхэн өөрчлөх вэ, тулгамдсан олон асуудлаа яаж шийдвэрлэх вэ гэдэг асуулт эрх баригчдын төдийгүй энэ хотод амьдардаг хүн бүрийн шүдний өвчин болж хувираад удаж байгаа нь нууц биш. Гэхдээ Улаанбаатар хот баялаг үйлдвэрлэгч хот. Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2019 онд 37 280.8 тэрбум төгрөгт хүрч, үүнээс 24 683.7 тэрбум төгрөг буюу 64.5 хувийг Улаанбаатарчууд бүрдүүлж байна. Нийслэл хотод нийт 45 орчим мянган аж ахуйн нэгж бүртгүүлсэн нь улсын хэмжээнд бүртгэлтэй байгаа нэгжийн 64 хувьтай тэнцэж байна. Жилдээ 50 гаруй мянган иргэн шинээр мэндэлж, 30 орчим мянган шилжин ирэгсэд Улаанбаатар хотыг зорьж ирдэг. Тиймээс энэ хотыг хөгжүүлэх, өргөжүүлэх шинэ төлөвлөгөө гаргах, гацаа, түгжээгээ арилгах шаардлага өдрөөс өдөрт нэмэгдсээр./Эх сурвалж:www.ubstat.mn;www.1212.mn/ Үүнийг шийдвэрлэхээр Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Азийн хөгжлийн банктай хамтран Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийг хэрэгжүүлж байна. Гэр хороолол дахь инженерийн хувьсгал гэж нэрлэгдээд байгаа энэхүү төсөл гурван үе шаттайгаар хэрэгжих бөгөөд нийт 9 жилийн хугацаанд зургаан дэд төвийг бий болох суурь барилга байгууламж байгуулан, нийгмийн болон инженерийн дэд бүтцийн ажлыг хийж гүйцэтгэх юм. Уг төсөл нь Монгол Улс зах зээлд шилжсэн цагаас хойш Улаанбаатар хотод хийгдэж байгаа хамгийн том бүтээн байгуулалт гээд хэлчхэд нэг их хилсдэхгүй. Учир нь гэр хорооллын 6 бүсэд хөрөнгө оруулалт хийж, газар чөлөөлөн цэцэрлэг, шилэн кабел, авто зам, гүүр, үерийн далан хамгааллын суваг, спорт цогцолбор, Бизнес инкубатор төвүүд барьж, цахилгаан, дулаан, цэвэр ус, ариутгах татуурга гээд дэд бүтцийн ажлуудыг гэр хороололд цогцоор шийднэ. Гэр хороололд нэн тулгамдаад байгаа Асуудлуудыг цогцоор шийдэж нийт Улаанбаатар хотын иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулахаар хэрэгжиж байгаа уг төслийн хүрээнд Сэлбэ дэд төвд төлөвлөгдсөн цахилгаан хангамжийн ажлуудыг бүрэн хийж дуусган ашиглалтад хүлээлгэн өглөө. Төслийнцахилгааныинженер Б.Анхбаяраас тодруулга авлаа. -Сэлбэ дэд төвд хийгдэж байгаа цахилгаан хангамжийн ажлуудын талаар товч танилцуулаач? Төслийн 1 дүгээр үе шатны хүрээнд Сэлбэ болон Баянхошуу дэд төвд 2*16 Мега ВА хүчин чадалтай 35/10 кило вольтын дэд станцын барилга угсралтын ажлуудыг бүрэн хийж дуусгаад байна. Өнөөдөр Сэлбэ дэд төвийн хүрээнд барьсан 35/10 кило вольтын дэд станцын барилгыг хүлээлгэн өглөө. -Сэлбэ дэд төвд 35/10 кило вольтын станц ашиглалтад орсноорямар үр дүн гарах вэ? -35/10 кило вольтын шинэ дэд станц ашиглалтад орсноор төслийн хүрээнд Сэлбэ дэд төвд барьж байгаа дулааны станц, 14 ус дулаан хуваарилах төвүүд, Мэдээлэл холбооны нэгдсэн үйлчилгээний төвийн цахилгаан хангамжийг холбохоор төлөвлөн ажиллаж байна. Сэлбэ дэд төвийн хүрээнд хийж байгаа бүтээн байгуулалтын ажлууд нь ирээдүйд дэд төвийн хүн амын өсөлт одоо байгаагаас 3 дахин нэмэгдэж орон сууцжихад тэдгээр барилга байгууламжийг дэд бүтцээр хангах хүчин чадалтайгаар гүйцэтгэж байна. Энэ хүрээнд Сэлбэ дэд төвд барьсан 35/10 кило вольтын дэд станц нь Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 13, 14, 16, 17-р хорооны нийт 20 мянга гаруй иргэд, 208 мянга м2 талбай бүхий барилга байгууламжуудыг эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах бүрэн боломжтой юм.
Өнөөдөр баруун аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
2020-10-19 11:53:51 Нийтлэгдсэн: Нийгэм![Өнөөдөр баруун аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна](/uploads/d63ada95f6befee510ea066c5eb0a20f1225e18b.jpg)
Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, 20-нд нутгийн төв хэсгээр, 21-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна. ӨНӨӨДРИЙН 20:00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ: Хур тунадас:Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи:Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 8-13 метр, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур:Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон, Сэлэнгэ, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 10-15 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна. АРАВДУГААР САРЫН 20-НООС 24-НИЙГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ: Энэ сарын 20-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20-нд ихэнх нутгаар, 21-нд говь, талын нутгаар зарим үед секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. 20-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн. Өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна. 22-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна.
"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын эхнэр Д.Сэргэлэн анх удаа хэвлэлд ярилцлага өглөө
2020-10-19 11:52:40 Нийтлэгдсэн: Нийгэм!["Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын эхнэр Д.Сэргэлэн анх удаа хэвлэлд ярилцлага өглөө](/uploads/68aed6207a61d9eacfa03469d0d996e3ed9985ef.jpg)
Эрэл компаний захирал гэдгээрээ олноо танигдсан Эрдэнэбат наян хэдэн онд хадмындаа амьдарч тэндээ хуримаа хийж байжээ. Энэ талаар болон түүний амьдралын гол зарчмын талаар гэргий Д.Сэргэлэн нь ярьсан бөгөөд тэрбээр анх удаагаа хэвлэлд ийнхүү өөрсдийн энгийн амьдралын гэгээлэг түүхийн талаар ярьж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар 272 хүүхдийг 17 орны гадаад иргэн болон гэр бүлд үрчлүүлжээ
2020-10-19 11:50:21 Нийтлэгдсэн: Нийгэм![Өнөөдрийн байдлаар 272 хүүхдийг 17 орны гадаад иргэн болон гэр бүлд үрчлүүлжээ](/uploads/a76004d7a21ca687fa85d63d9a9fd2fa035a5f6b.jpg)
Хүүхдийг хамгаалах ба улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай ГААГ-ын конвенцид Монгол Улс 1998 онд нэгдсэн орсноос хойш өнөөдрийн байдлаар 272 хүүхдийг 17 орны гадаадын иргэн, гэр бүлд үрчлүүлсэн болохыгГадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ. Диаграм 1. Үрчлүүлсэн хүүхдийнтоог улсаар ньангилбал Дээрх диаграмаас харвалнийт үрчлүүлсэн 272 хүүхдийн 57% гаруй хувийг АНУ-ын иргэд үрчилж авжээ. Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид заасны дагуу хоёрбуюу гурван талт гэрээг үрчлэгч эцэг, эх, эрх бүхий төрийн бус байгууллагатай байгуулдаг байна. Ийнхүү гэрээнд заасны дагуу үрчлэгч эцэг, эх хүүхдийг хэвийн өсч бойжижбайгаа талаарх тайланг нэгсартайгаас 3 нас хүртэл хагас жил тутам, 4-8 нас хүртэл жил тутам, 9-16 нас хүртэл хоёр жил тутам Гадаадын иргэн, харьяатын газар ирүүлдэг аж. Гадаадын иргэн, харьяатын газар нь Монгол Улсын харьяат хүүхдийг гадаадын иргэн гэр бүлд үрчлүүлэх чиг үүргийн хүрээнд дараах чиг хуулийн чигүүргийг мөрдлөг болгон ажилладаг. Үүнд, Монгол Улс 1990 онднэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенц, 1998 онд нэгдэн орсон Хүүхдийг хамгаалах ба улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай Гаагын конвенц, 1999 оны Монгол Улсын Гэр бүлийн тухай хууль, 2010 оны Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан 2001 оны 100/32 дугаар тушаалаар батлагдсан Гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэх журам; Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2010 оны А/396дугаар тушаалаар баталсан Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэх хүсэлт гаргасан гадаадын иргэнтэй ярилцлага хийх журам-ыг мөрдлөг болгон ажилладаг. Хуулийн дагууГИХГ-аас гадаадын иргэнд хүүхэд үрчлүүлэх материалыг бүрдүүлээд Ерөнхийлөгчийн Тамгын газарт илгээдэг.ИнгэснээрЕрөнхийлөгч гадаадын иргэнд Монгол хүүхдийг үрчлүүлэх болзарлиг, зөвшөөрөхгүй бол захирамж гаргадаг билээ. Өөрөөр хэлбэлгадаадын иргэнд хүүхэд үрчлүүлэх эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгч гаргадаг. Хүүхэд үрчлүүлсэн 17 улс: Америкийн Нэгдсэн Улс Холбооны Бүгд Найрамдах Герман Улс Бүгд Найрамдах Солонгос Улс Бүгд Найрамдах Франц Улс Нидерландын Вант Улс Канад Улс Бүгд Найрамдах Итали Улс, Австрали Улс Их БританиУмард Ирландын Нэгдсэн Вант Улс Бельгийн Вант Улс Япон Улс Данийн Вант Улс Испаний Вант Улс Финлянд Улс Шведийн Вант Улс Оросын Холбооны Улс Шинэ Зеланд
Нэр бүхий 124 шашны байгууллагын улсын бүртгэлийг түдгэлзүүлжээ
2020-10-19 11:38:48 Нийтлэгдсэн: Нийгэм![Нэр бүхий 124 шашны байгууллагын улсын бүртгэлийг түдгэлзүүлжээ](/uploads/c407405f068b85ac35e43692b6d91b6d5de4d28f.jpg)
Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 4736 дугаар дүгнэлтээр ...үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа сунгуулаагүй, хуульд заасны дагуу шинэчилсэн бүртгэлд бүртгүүлээгүйнэр бүхий 124 шашны байгууллагынулсын бүртгэлийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна. Мөн өдрийн 4737 дугаар дүгнэлтээр ...үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн архилжаа эрхэлдэг хуулийн этгээдүүд Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад хамрагдаж, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй, зөвшөөрөлийн хугацаа дууссан, хүчингүй болсон нэр бүхий 230 хуулийн этгээд, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 6,728 хуулийн этгээд-ийн нийт6,958 хуулийн этгээдийн эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг хүчингүй болгожээ. Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад хамрагдаж, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй, зөвшөөрөл хүчингүй болсоннэр бүхий 285 хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хоршооны үйл ажиллагааны чиглэлийн бүртгэлийг хүчингүй болголоогэжУБЕГ-ААС МЭДЭЭЛЭВ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй