Дэлгүүр, худалдааны төвөөр үйлчлүүлэхдээ хүн хоорондын зай баримтлахыг УОК-ын Шуурхай штабаас зөвлөлөө

Шинэ жилийн баяр ойртож, худалдаа үйлчилгээний төвүүдээр үйлчлүүлэх иргэдийн тоо ихсээд байна. Иймд дэлгүүр, худалдааны байгууллагаар үйлчлүүлэхдээ халдвараас сэргийлэх бүх арга хэмжээг хамтад нь хэрэгжүүлэхийгУлсын Онцгой комиссын Шуурхай штабаас зөвлөлөө.Тодруулбал, Олон хүнтэй газраас зайлсхийх, Хүн хооронд багадаа 1 метрийн зай барих, Амны хаалт зүүх, Ханиаж, найтаахдаа ам хамрыг таглах, Гараа тогтмол халдваргүйжүүлэх Боломжтой бол цахимаар бараа, бүтээгдэхүүн захиалан аваарай гэжээ. ​

“Web awards-2021” наадам өнөөдөр цахим салбарын шилдгүүдийг шалгаруулна

​ Монголын цахим салбарын тэргүүн наадам Web awards-2021 наадам өнөөдөр Цахим сэтгүүл зүйд бодит эх сурвалжтай мэдээлье уриан дор зохион байгуулагдах гэж байна. 2013 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа уг наадмыг Монголын сайтын холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах газар хамтран тав дахь жилдээ зохион байгуулна. Тус наадмыг хоёр жилд нэг удаа зохион байгуулдгаараа онцлогтой бөгөөд цахим салбарынхны хүлээдэг оны тэргүүн наадам юм. Шилдэг вэб сайтууд, нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулан хүндэтгэл үзүүлдэг тус наадмаар дараах номинациудаар шилдгүүдийг тодруулна.Үүнд: Мэдээллийн шилдэг сайт Сайтын шилдэг бүтээл Орон нутгийн шилдэг сайт Бизнесийн шилдэг сайт Төрөлжсөн мэдээллийн шилдэг сайт Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч шилдэг сайт Шилдэг технологи нэвтрүүлэгч сайт Шилдэг төсөл хэрэгжүүлэгч сайт Шилдэг төрийн байгууллагын сайт Шилдэг вэб сайт хөгжүүлэгч Шилдэг аппликейшн хөгжүүлэгч Эрхэм сэтгүүлч, уран бүтээлч, цахим салбарынхан та бүхнийг дээрх номинациудад бүтээлээ илгээж, наадамдаа идэвхитэй оролцохыг урьж байна. Web awards-ын үеэр олон нийтийн санал асуулга, цахим салбарын экспертүүдийн саналаар, Нийгмийн хөгжлийг дэмжигч нийгмийн зүтгэлтэн Нийгмийн хөгжлийг дэмжигч нийгмийн идэвхтэн Нийгмийн хөгжлийг дэмжигч шилдэг цахим үйлчилгээ Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг хөрөнгө оруулагч Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг үйлдвэр Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулж амжилт бүтээлийг алдаршуулна. Web awards 2021 цахим салбарын тэргүүн наадмын хүндэтгэлийн ёслол өнөөдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 15.00 цагт Корпорэйт конвеншн центр-т болно. Дэлгэрэнгүй мэдээллийг90110009, 91937777, 88113780дугаараас лавлана уу.

Яндангүй бол утаагүй

2021-12-29 16:20:43 Нийтлэгдсэн: Нийгэм
Яндангүй бол утаагүй

​ ​ Цахилгаан, дулаан бол хөгжил. Дулааны хангамжгүй газар хөгжил дэвшлийн талаар мянга яриад ч нэмэргүй. Улаанбаатар хотын гэр хороололд 200 мянга гаруй айл аж төрдөг. Эдгээр өрхөд тулгардаг олон асуудал шийдлээ хүлээсээр буйн нэг нь дулаан хангамжийн асуудал юм. Хананаасаа халуун усаа авч, хаяанаасаа дулаанаа хангуулах нь гэр хорооллынхны хүсэл. Өнөөдөр Улаанбаатар хотын хүн амын 60 хувь нь нүхэн жорлонтой, халуун усгүй, төвлөрсөн дулаангүй амьдарч байна. Гэр хороололд инженерийн шугам сүлжээ байхгүй учраас гал түлэхээс өөр аргагүй. Гал түлэхээр нүүрс хэрэглэнэ, утаа гарна. Нийслэлчүүдийн эрүүл мэндэд хор хөнөөл учруулсаар байгаа зүйл бол утаа. Харин гэр хорооллыг төвлөрсөн дулаанд холбочихвол яндан алга болно. Яндангүй бол утаагүй. Тиймээс гэр хороололд дулааны станц, шугам сүлжээ хэрэгтэй. Түүнчлэн агаар, ус, хөрсний бохирдол, хүрээлэн буй орчны доройтол зэргээс үүдэн хүн амын олонхийн амьдралын бодит хэрэгцээг үндэслэн гэр хорооллыг инженерийн дэд бүтэцтэй болгох зайлшгүй шаардлага тулгарчээ. Азийн хөгжлийн банк, НЗДТГ-ын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх, зургаан Дэд төвтэй байхаар төлөвлөсөн. Тус зургаан дэд төвд, 28 мВт, 63 мВт, 80 мВт чадалтай гурван дулааны станц барина. Үүний нэг нь Сэлбэ дэд төвийн гурван зуух бүхий 28 мВт хүчин чадалтай, олон улсын стандартад нийцсэн дулааны станц. 2017 онд эхэлсэн энэ станцын ажил одоо дуусаж, бүрэн хүчин чадлаараа ажиллахад бэлэн болжээ. Сэлбэ дулааны станцын зураг төсөл зохиогчоор ШУТИС-ийн Дулаан техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн ажиллаж, техникийн хяналтын гүйцэтгэгчээр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ ажилласан. Ийнхүү зураг төсөл бэлэн болж 2019 онд барилга угсралтын ажил эхэлжээ. Ийнхүү 2021 оны есдүгээр сард тус Дэд төвийн ажил 95 хувийн гүйцэтгэлтэйгээр туршилтаар ашиглалтад орж, Сэлбийн дэнжийн зарим аж ахуйн нэгжийг дулаанаар хангаж эхэлсэн бол өдгөө барилга угсралтын ажил бүрэн дуусжээ.

Түүхийн дурсалт өв "Гоожингийн өндөр"-ийг нийслэл хот хамгаалалтад авлаа

​ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр А/1032 тоот захирамж гаргаж, Монгол Улсын анхны ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн амьдарч байсан,түүхийн дурсгалт өв Гоожингийн өндөр-ийг хамгаалалтад авч, газар эзэмших эрхийг цуцаллаа. Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойн өдөр түүх, соёлын дурсгалт өв болсон Гоожингийн өндөр хэмээх түүхэн барилгыг хамгаалах, цаашлаад сэргээн засварлах түүхэн шийдвэрийг олон нийтэд танилцууллаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монголын ард түмний түүх соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан оюуны өв төрийн хамгаалалтад байна гэж заасныг хэрэгжүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гоожингийн өндөр-ийн хоёр давхар барилгыг цагдаагийн хамгаалалтад аваад байгаа юм. Түүхэн дурсгалт барилгын хийц бүтээцийг нь алдагдуулахгүйгээр сэргээн засварлахыг холбогдох албан тушаалтанд үүрэг болголоо. Сэргээн засварлах ажлыг 2022 оны дөрөвдүгээр улиралд багтаан гүйцэтгэх бөгөөд цаашид музейн зориулалтаар ашиглахаар Нийслэлийн Засаг даргын захирамжид дурдсан байна. Мөн барилгын орчимд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Түүнчлэн Гоожингийн өндөр хэмээх үл хөдлөх дурсгалыг хууль зөрчиж, бусдын өмчид шилжүүлсэн явдлыг судалж, хуулийн байгууллагаар шалгуулан холбогдох шийдвэрийг хүчингүй болгох юм. Гоожингийн өндөр-ийн газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байгаа иргэний газар эзэмших эрхийг хүчингүйд тооцсон тухайд Нийслэлийн Засаг даргын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ тайлбарлахдаа Гоожингийн өндөр хэмээх энэхүү барилгад Монгол Улсын Ерөнхий сайд Т.Намнансүрэн амьдарч байсан, жанжин Д.Сүхбаатар ажиллаж байсан, мөн Богд хааныг энэ барилгад 50 гаруй хоног хоригдож байсан түүхтэй. Энэхүү түүхт барилгыг Монгол Улс тусгаар тогтносоны 110 жилийн ойгоор нийслэл хот хамгаалалтдаа авлаа. Цаашдаа хотынхоо өв соёлыг хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээхийн төлөө ажиллана. Улаанбаатар хотын түүхэн үйл явдалтай холбоотой төдийгүй Улаанбаатар хотын анхны европ хийцийн барилга гэдгээрээ онцлог юм. Үе үеийн төр засгийн байгууллагууд хамгаалсаар ирсэн энэхүү барилгын газрыг эзэмших шийдвэрийг иргэнд хууль бусаар олгосон асуудлыг шүүхээр шийдвэрлүүлнэ. Дурсгалт өвийн газрыг бусдад шилжүүлсэн асуудлыг шалгуулна. Нэг зүйлийг онцлон дурдахад газар бол төрийн өмч. Улсын өмчийг хамгаалалтдаа авч байгаа нь маш зөв шийдвэр гэсэн юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

“Далайхүү” төвийн ард байрлах уурын зууханд суурилуулсан утаа шүүгч шүүлтүүрийг бүрэн ажиллуулж эхэллээ

​ Монгол Улсын Шадар сайдын2020оныаравдугаар сарын 8-ны123 тоот тушаалд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт технологийн зориулалтаар уур үйлдвэрлэн үйл ажиллагаа явуулж буйаж ахуй нэгж, байгууллагын уурын зууханд2021онытавдугаар сарын 15-наасэхлэн түүхий нүүрс болон хагас боловсруулсан нүүрс түлэхийг хориглоно хэмээн заасан байдаг.Гэвч Ковид-19 цар тахлыннөхцөлбайдлаас шалтгаалан тус тушаалын хэрэгжилтийг 2022 оны тавдугаар сарын 15 хүртэл буюу нэг жилээр хойшлуулсан. Улаанбаатар хотодтүүхий нүүрс,мидлингтүлж байгаа 100 кВт-аасдээш хүчин чадалтай 256 байршлын 464 уур үйлдвэрлэгч зуух бий. Харин 2022 оны тавдугаар сарын 15-наасэхлэн нийт 73 байршлын 182 уурын зуухны түүхий нүүрсний хэрэглээг зогсоохоор болжээ. Тус 182 зуух нь жилдээ 130 мянган тонн түүхий нүүрс, 68 мянган тоннмидлингтүлдэг байна. Түүхий болон хагас боловсруулсан нүүрсний хэрэглээг зогсоон, айл өрх, аж ахуй нэгжүүдийг төвийн дулаан болон хийн дулаанд холбох, цахилгаанаар дулааны асуудлыг шийдвэрлэх боломжтой аж.Өнөөдрийн байдлаар тус 182 зуухнаас хоёр зуухны түлшний хэрэглээг зогсоожээ. Харин иргэд, олон нийтээс хамгийн их шүүмжлэл дагуулдаг Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Далайхүү худалдааны төвийн ард байрлах уурын зуухнаас ялгарах утааг багасгах, тухайн бүс орчмын агаарын чанарыг сайжруулахаар туршилт хийж эхэлжээ.Тус уурын зуух нь дээрх 182 зуухны тоонд багтаагүй тул яаралтай арга хэмжээ аван, зуухнаасялгарахутааныхоруучанарыг бууруулах технологийн шийдлүүдийг туршиж байгаа юм. Тодруулбал, дээрх зууханд 14 хоногийн өмнөөсмидлингтүлж, утаа шүүгч хуурай шүүлтүүрийг ажиллуулж эхэлжээ. Ингэснээр утааны бохирдол, тоосжилт 10-20 хувиар буурсан байна. Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.ИхбаярДалайхүү худалдаанытөвийн ард байрлах уурын зууханд суурилуулсан утаа шүүгч шүүлтүүрийн ажиллагааг шалгалаа. Тус уурын зуух нь 190 айлыг дулаанаар хангаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 190 айлын янданг нэг уурын зуухаар орлуулж байгаа гэсэн үг. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийнбайгууламжийнхэлтсийн дарга Т.Хэрлэн Далайхүүтөвийн ард гурван жилийн өмнө БНСУ-д үйлдвэрлэсэн зуух суурилуулсан. Тухайн жилдээ Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын дагуу Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос 190 нам даралтын халаалтын зууханд хуурай болон усан циклонтой утаа шүүгч шүүлтүүр суурилуулсан.Далайхүүтөвийн дэргэдэх зууханд хуурай утаа шүүгч шүүлтүүрийг суурилуулсан байгаа. Д.Ихбаярдаргын үүрэг, чиглэлийн дагуу түлшний туршилт хийн, утаа шүүгч шүүлтүүрийгбүрэнажиллуулжэхэлсэн хэмээв. Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.ИхбаярЗуухны яндангаас ялгарч буй утааг нүдээр харахад маш их өөрчлөлт харагдаж байна. Өмнө нь түүхий нүүрс түлдэг байхадPM 10, PM 2.5зэрэг өргөн болон нарийн ширхэгтэй тоосонцрын хэмжээ мэдэгдэхүйц өндөр байсан. 14 хоногийн өмнөөсмидлингтүлээд, тодорхой хугацааны дараа хэмжилт хийхэд тоосжилт 10-20 хувиар буурсан бөгөөд энэ орчмын агаарын чанар мэдэгдэхүйц өөрчлөгдөж байгаа. Маргаашаас эхлэн мэргэжлийн байгууллагаар тогтмол хэмжилт хийлгэн, тоосжилтын хэмжээг шалгана гэв. Тэрбээр арванхоёрдугаарсарын 31-н хүртэлДалайхүүтөвийн ард байрлах уурын зуухнаас ялгарч буй утаанд хэмжилт хийж, агаарын чанар, тоосжилтын өөрчлөлтийг мэдээлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. НЗДТГ-ЫНХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.