С.Амарсайхан: Онцгой байдлын байгууллагын төсвийг бууруулахгүйгээр батлууллаа

​ Онцгой байдлын байгууллагынхан өнөөдөр 2021 оны ажлаа дүгнэж, үйл ажиллагааны тайлангийн хурлаа зохион байгууллаа. Тус хуралд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцож, Онцгой байдлын албаны үйл ажиллагааг дүгнэн үг хэлсэн юм. ТэрбээрТа бидний хамтын хүчин чармайлтын дүнд гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах чиглэлээр Онцгой байдлын албаны үйл ажиллагааны чадавх жил ирэх тусам бэхжиж, ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмж дээшилж байна. Сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд дэлхий дахинаа тохиолдож байгаагүй халдварт цар тахлын гамшигтай 2 жил гаруй хугацаанд тэмцэж, эрсдэлийг бууруулахад Онцгой байдлын албан хаагчид хичээл зүтгэл гарган ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос коронавируст халдварын цар тахлын хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгаа сэргээх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг шуурхай шийдвэрлэн, хүн амыг вакцинжуулах ажлыг эрчимтэй хэрэгжүүлснээр коронавируст халдварын тохиолдлын тоо буурч, эдийн засгийн голлох үзүүлэлтүүдэд эерэг нөлөө ажиглагдаж эхэлж байна. Монгол Улсын эдийн засаг, нийгмийн үзүүлэлтүүд уналттай, улсын төсөв хүндрэлтэй байгаа ч Онцгой байдлын байгууллагын төсвийг, ялангуяа цалин хөлс, урсгал зардлуудыг бууруулахгүйгээр батлууллаа. Төсөв хүндрэлтэй байгаа энэ үед бид гадаад, дотоод хамтын ажиллагааныхаа хүрээнд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрөөр гал түймэр унтраах, аврах ажиллагааны тусгай зориулалтын автомашин, техник хэрэгслүүдийг Онцгой байдлын албанд нийлүүлж техник, тоног төхөөрөмжийн хангалтыг 60.0 гаруй хувьд хүргэлээ. Ирж буй он жилүүд та бүхнээс мэргэжлийн өндөр ур чадвар, ажлын хариуцлага, шинэ мэдлэг, дэвшилтэт технологи, цахим хэрэглээг урьд урьдынхаас илүү их шаардах болно. Цаашид гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, сургалтад виртуал технологийг ашигладаг, учирч болзошгүй гамшгийн өгөгдөл, орон зайн мэдээллийн системийг ашиглаж хариу арга хэмжээгээ төлөвлөдөг, хэрэгжүүлдэг чадавхтай болохын төлөө хичээн ажиллах нь чухал байна гэлээ. Онцгой байдлын байгууллага 2021 онд Онцгой байдлын албаны техник, багаж, тоног төхөөрөмж, хувцас хэрэгслийн чанар ашиглалтыг сайжруулах, Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт технологийг нэвтрүүлж, төрийн үйлчилгээг цахимжуулах гэсэн хоёр зорилтыг дэвшүүлж, дэвшүүлсэн зорилтоо 95 оноогоор буюу А үнэлгээтэй биелүүллээ. Улсын хэмжээнд 2021 онд тохиолдсон 3852 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослоос Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 3559 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 111.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

74 төрлийн үйлчилгээ эрхлэхэд зөвшөөрөл шаардахгүй болсонтой холбоотойгоор мэргэжилтнүүд ойлголтоо нэгтгэв

​ Нийслэлийн Засаг даргын 2021 оны Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж, авлига, хүнд суртлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай А/987 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын холбогдох албан тушаалтан, албан хаагч, мэргэжилтнүүд зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа. Зөвлөлдөх уулзалтад 78 албан хаагч оролцов. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас зөвшөөрөл болон зөвшөөрлийн шинжтэй үйлчилгээ үзүүлж буй 26 байгууллага бий. Тэдгээр байгууллагын төлөөлөл өнөөдрийн уулзалтад оролцож, тулгарсан асуудлаа хэлэлцсэний дээр ойлголтоо нэгтгэсэн юм. Нийслэлийн Засаг даргын захирамжтай холбоотой мэдээллийг Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ өгч, мэргэжилтнүүдийн асуултад хариуллаа. Нийслэлийн хэмжээнд 74 нэр төрлийн үйлчилгээг зөвшөөрлөөс чөлөөлөх захирамж гарч буй цаг үе нь Засгийн газраас эдийн засгийг сэргээх, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, авлига, хүнд суртлыг бууруулах бодлоготой цаг хугацааны хувьд давхцаж байгаа нь тааламжтай хэрэг гэдгийг ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ онцолсон. Уулзалтын үеэр мэргэжилтнүүдийн асуусан асуулт болон хариултаас товч хүргэе. Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга М.Чинсанаа: -Манай байгууллагын хувьд тусгай зөвшөөрөл өгдөггүй. Гэхдээ Засгийн газрын тогтоолыг үндэслэн тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүхий л бичиг баримтыг бүрдүүлэн авч, үнэлэлт өгдөг. Тэгэхээр тусгай зөвшөөрөл өгдөггүй хэр нь тэр хэрийн бичиг баримт бүрдүүлж, мэргэжлийн дүгнэлт өгөх тухай Засгийн газрын тогтоолыг эргэн харах нь зүйтэй болов уу. Хоёрдугаарт, зөвшөөрөл цуцлагдсан үйлчилгээн дунд модны захуудыг багтаасан. Модны захуудаар хяналт шалгалт хийх тухай сайдын тушаал бий. Бид хяналт шалгалт хийхгүй зогсоох юм бол шалгалт явуулсан гэх биелэлтийн заалт гарахааргүй болж байгаа юу? Нийслэлийн Засаг даргынахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ: -Эхний асуултын хувьд би тантай санал нэг байна. Ойн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг БОАЖЯ өгдөг хэр нь мэргэжлийн дүгнэлтийг нийслэлээс олгоно гэдэг нь зохимжтой шийдэл биш. Тиймээс үүнийг яам нь хянаад, зөвшөөрөл олгодог болох нь зүйтэй юм. Хоёрдугаарт, хяналт шалгалт огт байхгүй болно гэсэн үг биш шүү. Нутгийн захиргааны байгууллага хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьдаг үүрэг нь хэвээр. Модны зах ажиллуулах стандартад хяналт тавих, Ойн тухай хуульд хяналт тавих ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ. Хяналт тавихын сацуу зөвлөн тусалдаг чиг үүрэг хэвээр байгаа гэдгийг хаана хаанаа ойлгох ёстой. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын мэргэжилтэн: -Манай байгууллага НИТХ-ын тогтоолын дагуу нийтийн эзэмшлийн зам талбай, авто зогсоолын төлбөр хураамжийг авдаг. Сая гарсан захирамжтай холбоотойгоор иргэд Бид танай байгууллагатай гэрээ байгуулж, мөнгө төвлөрүүлэхгүй гэж ойлгосон, зөв үү гэж их асууж байна. Үүнд ямар хариу өгөх вэ? Нийслэлийн Засаг даргынахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ: -Гэрээ, батламж, эрх олгох зэрэг нь цөм зөвшөөрлийн шинжтэй зүйл. Тэгэхээр зөвшөөрөл авахгүй нь гэж ойлгогдож болно. Гэхдээ авто зогсоолын хувьд газар бол төрийн өмч. Дээрээс нь авто зогсоолын стандарт гэж бий. Газар эзэмших, ашиглах эрхийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар олгож байгаа. Тиймээс захирамжид нөхцөл шаардлагыг тодорхой болгоод үйл ажиллагаагаа үргэлжлүүлж болох юм гэсэн хариултыг өглөө. Нутгийн захиргааны байгууллагууд хуулиас давсан шийдвэр гаргах ёсгүйн дээр нийслэлийн харьяа газар, алба агентлагууд Засаг даргын захирамжийг завсар хийдэлгүй, буруу зөрүү ойлголтгүйгээр бүх шатанд хэрэгжүүлэхийн чухлыг уулзалтын үеэр тодотгож байлаа. Захирамжийн дагуу нийслэлд Жижиг, дунд үйлдвэр, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах орон тооны зөвлөл байгуулагдсан бөгөөд энэхүү зөвлөлд нутгийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчдаасгадна МҮХАҮТ болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл багтжээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

НЗДТГ-ын албан хаагчид спортын шилдгүүдээ шалгарууллаа

​ НЗДТГ-аасалбан хаагчдынхаа дунд уламжлал болгон зохион байгуулдаг Спорт наадам-2021 олон төрөлт тэмцээн амжилттай болж, шилдгүүдээ шалгарууллаа. Арванхоёрдугаарсарын 24-26-ны өдрүүдэд гурав хоногийн туршүргэлжилсэнтус тэмцээнд албан хаагчиддартс, ширээний теннис, сагсан бөмбөг,волейбол, буухиа гэсэн спортын таван төрөлд өрсөлдсөн. Албан хаагчдын нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, биеийн тамир, спортын идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих зорилготой тус спортын наадамд нийт есөн багийн 225 албан хаагч оролцсон юм. Тэмцээнд багийн дүнгээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ахлагчтай нэгдүгээр баг тэргүүн байр эзэлж, өргөмжлөл, шилжин явах цомоор шагнууллаа. Харин дэд байранд Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнахлагчтайзургаадугаарбаг шалгарсан бол гутгаар байранд Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ ахлагчтай есдүгээр баг шалгарсан юм. Жил бүрийн намрын улиралд зохион байгуулдаг тус тэмцээнийг цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан ийнхүү хожуу зохион байгуулсан. Түүнчлэн энэ удаагийн тэмцээндНЗДТГ-ыналбан хаагчдыг хэлтэс, нэгж хамааралгүй нэг баг болгонөрсөлдүүлснээрээонцлогтой гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байлаа. НЗДТГ-ЫНХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Нийслэлийн 2021 оны хөдөлмөрийн аваргууд тодорлоо

​ Жил бүр нийслэл Улаанбаатар хотынхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөлмөр зүтгэл, оюун ухаан, хөлс хүчээ зориулж, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэн, хийсэн ажлаараа хамт олон, дүүрэг, хороо, нийслэлээ манлайлсан хөдөлмөрийн аваргуудаа тодруулдаг уламжлалтай. Энэхүү ажлыг НЗДТГ, Нийслэл Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран зохион байгуулдаг. Нийслэлийн 2021 оны хөдөлмөрийн аваргаар нийт 16 салбараас шилдэг 31 эрхмийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар тодруулж батламжиллаа. Тэдгээрийн олонх нь нийслэл хотоо цэвэр, цэмцгэр байлгахын төлөө үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл ажилладаг Хот тохижилтын газрын жолооч, хүн ардынхаа эрүүл энхийн манаанд тангараг өргөсөн эмнэлгийн ажилтнууд, нийгмийн хэв журмыг сахиулагч цагдаагийн албан хаагчид байлаа. Шагналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн нар гардуулсан юм. Нийслэлийн 20221 оны хөдөлмөрийн аваргаар тодорсон Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын жолооч Г.Мидаабат 14 жил Хот тохижилтын газрын авто баазад ажиллаж байна. Нийслэлийн хөдөлмөрийн аварга болсон нь манай байгууллага, хамт олны үр шим гэж бодож байна хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв. Мөн Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн мэс заслын сувилагч Б.Оюунчимэг Шүд, эрүү, нүүрний төвийн эмчилгээний тасагт 31 жил сувилагчаар ажиллаж байна. Хөдөлмөрийн аварга болсондоо маш их баяртай байна. Үе үеийн захирал болон хамт олондоо чин сэтгэлээсээ баярлалаа. Хүний шүд эрүүл бол бие эрүүл гэж ярьдаг. Тийм учраас би мэргэжлээрээ бахархдаг хэмээлээ. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийг дэмжих, нийтийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа Коронавируст халдварын тархалт дэлхий даяар гарснаас хойш энэхүү өвчний эсрэг улс нийтээрээ тэмцэж байна. Би дархлаажуулалтын асуудлыг хариуцан нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа. Энэ хөдөлмөрийг минь үнэлж, шагнаж байгаад маш их баяртай байна. Нийслэлийн хүн амынхаа эрүүл мэндийн төлөө цаашдаа зүтгэх болно гэлээ. Нийслэлийн 2021 оны хөдөлмөрийн аваргууд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын жолооч Гаадангийн Мидаабат Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын цэцэрлэгч Буяндэлгэрийн Бат-Эрдэнэ Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-ын хог тээврийн жолооч Соном-Очирын Мөнхбат Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 2 дугаар баазын троллейбусны жолооч Дамдинсүрэнгийн Гантөмөр Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 2 дугаар баазын механик засварчин Ганбатын Уранбат Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-ын хэлтсийн дарга Жаргалсайханы Батболд Улаанбаатар цахилгаан түгээх станц ТӨХК-ийн өндөр хүчдэл түгээх дэд станцын ээлжийн монтёр Харцагын Март Улаанбаатар цахилгаан түгээх станц ТӨХК-ийн Налайх ХҮТ-ийн авлагын хэсгийн ахлагч Үрлээгийн Эрдэнэсувд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн тархвар судлаач эмч Цэнд-Аюушийн Даваажав Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн жолооч Лүндэнгийн Батмөнх Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн мэс заслын сувилагч Буриадын Оюунчимэг Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн бөөрний кабинетын эмч Дондивын Цолмон Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны Энхбуянт манал Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Анхбаярын Ариунзаяа Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийг дэмжих, нийтийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Осоргаравын Энхзаяа Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч Пүрэвнямын Энхбаяр Цэргийн төв эмнэлгийн Эмнэл зүй эрхэлсэн орлогч дарга Рэнчиндоржийн Баянмөнх Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Хэв журмын хэлтсийн дарга Шурагийн Батболд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн ахлах мөрдөгч Цэдэндамбын Бат-Эрдэнэ Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Төлөвлөлт, зохион байгуулалт, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Түмэннастын Мөнхзул Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн дамжуулах сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээний албаны дарга Жаргалын Батмөнх Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Мядагмаагийн Цогзолмаа НЗДТГ-ын Бодлогын судалгааны тасгийн дарга Баатаржавын Бямбасүрэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Ягдайн Бадмаа Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Замын хөдөлгөөний хяналтын хэлтсийн ахлах зохицуулагч Эрдэнэ-Очирын Алтанболд Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын цахилгааны инженер Батболдын Батсүрэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Эрдэнэбаатарын Номин АПУ ХХК-ийн Хөргөлтийн цех-ийн хөргөлтийн засварчин Цэвэгжавын Алтангадас Монсертф ХХК-ний ерөнхий захирал Ганболдын Билгүүн Ти энд Жи ХХК-ний гүйцэтгэх захирал Цогтоогийн Гантулга Монгол-Солонгосын политехникийн коллежийн багш Батсуурийн Бат-Оргил Ус сувгийн удирдах газар-ын Хууль, эрх зүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын хэлтсийн инженер Сумъяабазарын Загдбазар НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

120 гаруй хүнийг угаарын хийд хордохоос сэргийлж ажиллажээ

​ Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОАЖЯ, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/, Таван толгой түлш ХХК зэрэг байгууллагаас долоо хоног бүрийн даваа гарагт нийслэлийн агаар, орчны бохирдол болоод түүнийг бууруулах чиглэлээр хийж, хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар мэдээлэл хийж байгаа. Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотоос сайжруулсан шахмал түлш гаргах гэсэн таван зөрчил илрүүлж, 205 шуудай түлшийг Амгалан дулааны станцад буулгаж, зөрчлийг холбогдох байгууллага шалгаж байгаа гэнэ. Мөн мэргэжлийн хяналтын байгууллага цагдаагийн байгууллагатай хамтран нийслэлийн агаарын чанарын бүсэд байгаа гэр хорооллын айл өрхүүд түүхий нүүрс, агаар бохирдуулагч түлш түлж байгаа эсэхэд шалгалт хийжээ. Энэ талаар НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Нарангэрэл Улаанбаатар хотоос сайжруулсан шахмал түлш авч гарах гэсэн, мөн Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулах гэсэн зөрчилд торгуулийн арга хэмжээ авч, нүүрсийг Амгалан дулааны станцад буулгалаа. Таван толгой түлш ХХК-ийн үйлдвэрлэлийн явцад мөн тогтмол хяналт шалгалт хийж байна. Лабораторийн шинжилгээгээр түлшний дэгдэлт, чийглэг, дэгдэмхий, бат бөх, илчлэг, хүхэр зэрэг үзүүлэлт нь стандартын шаардлага хангаж байна. Мөн цагдаагийн байгууллага, Таван толгой түлш ХХК дүүрэг хороодын албан хаагч нартай хамтран гэр хорооллын 135 мянган аж ахуйн нэгж байгууллага, иргэний түлшний хэрэглээнд хяналт шалгалт хийхэд дөрвөн зөрчил илэрч, энэ дагуу Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч ажилласан хэмээв. Таван толгой түлш компанийн хувьд өдөрт 3200 тонн түлш үйлдвэрлэж, энэ хэмжээний түлшийг түгээж байна. 426 мянган тонн сайжруулсан шахмал түлшний үндсэн түүхий эд буюу эрчим хүчний баяжуулсан нүүрсийг нөөцөлжээ. Энэ нь өвөлд хангалттай хүрэлцэхүйц хэмжээ бөгөөд 2400 тонн орчим барьцалдуулагч бодис нөөцөлсөн нь 20 хоногийн нөөц гэнэ. Иргэдээс сайжруулсан шахмал түлшний шуудай авч байгаа бөгөөд үйлдвэрт 1.6 сая ширхэг шуудай байгаа. Сайжруулсан түлшийг 600 борлуулалтын цэгээр 203 автомашинаар иргэдэд түгээж байгаа юм. Таван толгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн албаны дарга Ч.Буянжаргал Манай 600 гаруй ажилтан гэр хорооллын 190 мянга гаруй өрхийг угаарын хийн хордлогоос сэргийлэн ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт нийт таван дуудлага ирж, долоон хүн угаартсан. Энэ таван айл нь жирийн монгол зуухтай, зуухны битүүмж, галлагааны стандарт алдагдсан. Таван толгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв байнгын хяналт тавьж ажилладаг. Өнгөрсөн долоо хоногт 72 айлд угаарын хий ялгарч байгааг хяналтын дэлгэцээс илрүүлэн 120 гаруй хүнийг угаарын хийд хордохоос сэргийлж чадлаа хэмээн мэдээлэв. Цаг уур, орчны шинжилгээний газраас өнгөрсөн долоо хоногт нийслэл хотын РМ 2.5 тоосонцор, РМ 10 тоосонцор, хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрсхүчлийн хий, озон зэрэг түгээмэл бохирдуулагч бодисын тооцоог гаргасан байна. 2020 оны мөн үетэй харьцуулахад дээрх бохирдуулагчдын хэмжээ багассан үзүүлэлтэй гарчээ. Харин өмнөх долоо хоногтой харьцуулахад тоосонцор болоод азотын давхар ислийн хэмжээ нэмэгджээ. Өнгөрсөн долоо хоногт Хайлааст, нэгдүгээр хороолол орчимд агаар их бохирдолтой, Нисэх, Зуун айл, Амгалан, Зурагт, Баруун дөрвөн зам орчимд бохирдолтой, бусад газруудад бага бохирдолтой гарчээ. Мэргэжилтнүүд өнгөрсөн оны мөн үед Ковид-19 цар тахлын улмаас хатуу хөл хорио тогтоосон байсан бол энэ жилийн тухайд автомашины хөдөлгөөн эрс нэмэгдэж, сайжруулсан түлшний хэрэглээ ч өмнөх оныхоос өссөн гэдгийг тодотгож байлаа.Сайжруулсан шахмал түлшний чанарын тухайд НМХГ-аас байнгын хяналт тавьдаг бөгөөд 2018 онд үйлдвэрлэж эхлэх үеийн түлшний чанар өнөөдөр ч алдагдаагүй гэдгийг мэргэжлийн хяналтын байцаагч мэдэгдлээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.