Багахангай дүүрэгт түрээслээд өмчлөх 125 айлын орон сууц ашиглалтад орлоо

​ Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн Багахангай дүүрэгт 125 айлын орон сууц ашиглалтад орлоо. Тус орон сууцанд Багахангай дүүргийн иргэдийг түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулах ажлыг дүүргийн ЗДТГ болон Нийслэлийн Орон сууцны корпораци ХК хамтран зохион байгуулж, иргэд өнөөдөр түлхүүрээ гардан авсан юм. Нийслэлийн Багахангай дүүргээс 360 орчим иргэн дээрх орон сууцанд хамрагдах хүсэлтээ Нийслэлийн Орон сууцны корпораци ХК-д ирүүлэн, нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, зорилтот найман бүлгийн 94 өрхийг шалгаруулжээ. Шалгуурт тэнцсэн иргэд 5-7 жилийн хугацаанд урьдчилгаа төлбөр төлөхгүй, хүүгүйгээр төлбөрөө төлж барагдуулах бөгөөд нэг ам метрийн үнийг 700 мянган төгрөгөөр тооцон олгосон байна. Түрээслээд өмчлөх орон сууцанд хамрагдсан иргэдэд түлхүүрийг нь Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар, Нийслэлийн Орон сууцны корпораци ХК-ийн захирал М.Говьсайхан, Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр болон албаныхан гардуулан өглөө. Багахангай дүүрэг нь Улаанбаатар хоттой 107 км төмөр зам, 90 км хатуу хучилттай авто замаар холбогддог. Мөн Улаанбаатар-Замын-Үүд, Улаанбаатар-Багануур чиглэлийн төмөр замын зангилаа болон Улаанбаатар-Замын-Үүдийн босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто зам дайран өнгөрдөг хэсэгт оршдог, нийслэлийн алслагдсан дүүргүүдийн нэг юм. Тус дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг 2015 онд баталсан бөгөөд 2030 он гэхэд 2800 өрхийн 10 мянган хүн амтай байхаар тооцож, энэ хугацаанд 2400 сурагчтай сургууль, 900 хүүхдийн цэцэрлэг, 50 ортой хүүхдийн эмнэлэг, 90 ортой эмнэлэг, 200 оюутантай МСҮТ, 70 км авто зам, 5400 ажлын байр бий болгохоор төлөвлөсөн. Цаашид Улаанбаатар хотын дагуул хот болон хөгжүүлэх бөгөөд Түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх, орлогод нийцсэн ногоон орон сууцны төслүүдийг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байгаагаа Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар онцоллоо. Түрээслээд өмчлөх орон сууцанд хамрагдсан иргэд ийн сэтгэгдлээ хуваалцлаа. Багахангай дүүргийн иргэн Ц.Сүрэндорж:-Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл явагдаж байна гэж сонсоод, ямар ч байсан бүртгүүлээд үзье гэж бодоод өргөдлөө өгсөн. Та шалгуурт тэнцсэн байна. Байрныхаа түлхүүрийг аваарай гэсэн мэдээг сонсоод чихэндээ итгээгүй. Би энэ дүүрэгт насаараа ажиллаж, амьдарсан. Маш их баяртай байна. Багахангай дүүргийн иргэн П.Саруул:-Залуу гэр бүлийн төлөөлөл болж түрээслээд өмчлөх байранд хамрагдсандаа маш их баяртай байна. Залуу гэр бүлүүдийн хамгийн том асуудал бол өөрсдийн гэсэн орон сууцтай болж гал голомтоо бадраах юм. Урьдчилгаа төлбөр төлөхгүй, хүүгүйгээр таван жилдээ төлбөрөө хуваагаад төлнө гэдэг бол маш том боломж. Манайх хоёр хүүхэдтэй. Шинэ оны босгон дээр өөрсдийн гэсэн байрандаа орж байгаадаа баяртай байна. Багахангай дүүргийн иргэн Б.Мөнгөнбаяр:-Миний хувьд энэ дүүрэгтээ төрж өсөн, гал голомтоо бадраасан. Одоо төмөр замд ажилладаг. Долоон хүүхэдтэй, өнөр өтгөн гэр бүл. Удахгүй гэргий маань амаржина. Найм дахь хүүхдээ өлгийдөж авахаар догдлон хүлээж байна. Хүүхдүүдээ их сургуульд орохоос өмнө өөрсдийн орон сууцтай болно гэсэн зорилгодоо хүрлээ. Үнэхээр сайхан байна. Хүүхдүүд маань хичээл сургуулиа тараад ирэхэд гэр дулаахан, гал хөс түлэхгүй, ая тухтай байх боломжтой болж байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

“Web awards-2021” наадам "Цахим сэтгүүл зүйд бодит эх сурвалжтай мэдээлье” уриан дор зохион байгуулагдана

Монголын цахим салбарын тэргүүн наадам Web awards-2021 наадам маргааш буюу энэ сарын 30-ны өдөр Цахим сэтгүүл зүйд бодит эх сурвалжтай мэдээлье уриан дор зохион байгуулагдах гэж байна. 2013 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа уг наадмыг Монголын сайтын холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах газар хамтран тав дахь жилдээ зохион байгуулна. Тус наадмыг хоёр жилд нэг удаа зохион байгуулдгаараа онцлогтой бөгөөд цахим салбарынхны хүлээдэг оны тэргүүн наадам юм. Шилдэг вэб сайтууд, нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулан хүндэтгэл үзүүлдэг тус наадмаар дараах номинациудаар шилдгүүдийг тодруулна.Үүнд: Мэдээллийн шилдэг сайт Сайтын шилдэг бүтээл Орон нутгийн шилдэг сайт Бизнесийн шилдэг сайт Төрөлжсөн мэдээллийн шилдэг сайт Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч шилдэг сайт Шилдэг технологи нэвтрүүлэгч сайт Шилдэг төсөл хэрэгжүүлэгч сайт Шилдэг төрийн байгууллагын сайт Шилдэг вэб сайт хөгжүүлэгч Шилдэг аппликейшн хөгжүүлэгч Эрхэм сэтгүүлч, уран бүтээлч, цахим салбарынхан та бүхнийг дээрх номинациудад бүтээлээ илгээж, наадамдаа идэвхитэй оролцохыг урьж байна. Web awards-ын үеэр олон нийтийн санал асуулга, цахим салбарын экспертүүдийн саналаар, Нийгмийн хөгжлийг дэмжигч нийгмийн зүтгэлтэн Нийгмийн хөгжлийг дэмжигч нийгмийн идэвхтэн Нийгмийн хөгжлийг дэмжигч шилдэг цахим үйлчилгээ Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг хөрөнгө оруулагч Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг үйлдвэр Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулж амжилт бүтээлийг алдаршуулна. Web awards 2021 цахим салбарын тэргүүн наадмын хүндэтгэлийн ёслол 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 15.00 цагт Корпорэйт конвеншн центр-т болно. Дэлгэрэнгүй мэдээллийг90110009, 91937777, 88113780дугаараас лавлана уу.

Хотын дарга Гавьяат гал сөнөөгчид хүндэтгэл үзүүллээ

​ Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Эрдэнэбилэгийг Үйлчилгээний гавьяат ажилтан цол-оор шагнасан. Ахлах ахлагч Д.Эрдэнэбилэг эрхэм шагналаа хүртсэний дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазартай уулзаж, Хотын дарга түүнд хүндэтгэл үзүүллээ. Д.Эрдэнэбилэг нь Онцгой байдлын байгууллагаас төрөн гарсанес дэх гавьяат буюу гал сөнөөгчдөөс төрсөн анхны гавьяат юм. Тэрээр Онцгой байдлын байгууллагад 19 дэх жилдээ үүрэг гүйцэтгэж буй бөгөөд ажиллах хугацаандаа ахуйн гал түймрийн 3120 удаагийн дуудлагаар ажиллаж, төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 5.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, 1975 удаагийн гал түймэр дээр мэргэжлийн өндөр ур чадвар гарган өөрийн биеэр 684 хүнийг, тасгийн бие бүрэлдэхүүнийг удирдан зохион байгуулж, 2162 хүнийг болзошгүй гал түймрийн аюулаас авран хамгаалсан юм. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо Юмт Бөмбөгөр худалдааны төв, Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороо НИК-ийн шатахууны агуулахын резервуар, Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо Залаатын амны Голын эрэг амралтын газрын байр, МАХН-ын байр, Баянгол дүүргийн Бөөний бараа бааз-ын цаасны үйлдвэр, Баянзүрх дүүргийн төмрийн үйлдвэр, Уран зургийн галерей, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Саруул худалдааны төв, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Сандей Плаза худалдааны төв, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Багшийн хөгжлийн ордон, Баянгол дүүргийн 5 дугаар хороо Дашваанжил ХХК-ийн борлуулалтын төв, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Засгийн газрын ордны хуралдааны өрөө, Сүхбаатар дүүргийн6 дугаар хороо Хаан гэр, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Е Март худалдааны төв, Хан-Уулдүүргийн 3 дугаар хороо ГовьКашмер-ийн үйлдвэрийн барилгын дээвэрт гарсан галтүймрүүд дээрмэргэжлийн өндөр ур чадвар гарганажилласан шилдэг алба хаагчдын нэгюм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сайжруулсан түлшний цэгүүдийн хүртээмжийг нэмэгдүүлж, 102 дугаарт зөрчлийн мэдээлэл авч эхэллээ

​ Үүнээс гадна сүүлийн өдрүүдэд утаа нэмэгдэж байна гэх шүүмжлэл гарч байгаа. Утааны үнэр нэмэгдэх болсон шалтгааныг шалгаж тогтоохыг хариуцсан албан тушаалтнуудад үүрэг болгоод байна. Иргэдийн зүгээс хог, автомашины дугуй шатааж байна гэх гомдол, мэдээлэл хэлдэг. Гэвч шалгалтаар тогтоогддоггүй. Сайжруулсан түлш худалдаж авах боломжгүй, зорилтот бүлгийн иргэдэд үнэгүй түлш олгодог байсан нь нөөцийн асуудлаас болж зогссон. Гэхдээ Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас Тавантолгой түлш компанитай зөвшилцөөд 2022 оны нэгдүгээр сарын 02-ноос эхлээд зорилтот бүлгийн иргэдэд өдөрт 100 тонн сайжруулсан түлшийг үнэгүй олгодог болохоор бэлтгэлээ базааж байна. Түүнчлэн сайжруулсан түлшнээс өөр зүйл шатаасан зөрчлийн мэдээллийг 102 дугаарт хүлээн авч, шуурхай ажиллаж эхэллээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн ЖДҮҮ эрхлэгч эмэгтэйчүүд зөвлөлдлөө

Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс энэ сарын 25-ны өдрөөс эхлэн Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч эмэгтэйчүүдийн уулзалт зөвлөгөөн-ийг зохион байгуулж байна. Уг зөвлөгөөн өнөөдөр Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт үргэлжиллээ. Зөвлөгөөнд дээрх хоёр дүүргийн ЖДҮҮ эрхлэгч 100 орчим эмэгтэй оролцсон юм. Нийслэлийн хэмжээнд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч 43.300 орчим иргэн байдаг. Үүний 70 орчим хувь нь эмэгтэйчүүд бөгөөд ЖДҮҮ эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих үүднээс энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Мөн цар тахлын нөхцөл байдал ЖДҮҮ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлсөн, улмаар дэмжих бодлогыг хэрэгжүүлэх нь зөвлөгөөний зорилго юм. Зөвлөгөөний үеэр Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, төлөөлөгч Б.Мягмар Ирэх онд Эмэгтэйчүүдийн оролцоо нийслэлийн хөгжилд-2022 чуулга уулзалтыг зохион байгуулна. Тиймээс энэхүү чуулганы урьтал болгож нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч эмэгтэйчүүдийн уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Зөвлөгөөнд оролцож байгаа эмэгтэйчүүд жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх сургалт зохион байгуулах, хоорондоо туршлага солилцох, хоршоолол болон ажиллаж үйл ажиллагаагаа тэлэх зэрэг саналуудыг хэлж байна. Эдгээр саналыг нэгтгэж, шийдвэрийн төсөл боловсруулахад тусгана гэдгийг онцоллоо. Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч эмэгтэйчүүдийн уулзалт зөвлөгөөн-ийг маргааш буюу 12 дугаар 28-ний өдөр Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт тус тус зохион байгуулна. Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.