"НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД" ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

​​ Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хууль, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн эрхийн тухай конвенц, НҮБ-ын хүүхдийн эрхийн тухай конвенцийн Мэдээлэл хүргүүлэх журмын тухай 3 дугаар нэмэлт протокол, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын Хараа-2050, Монгол Улсын Засгийн Газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтуудад туссан хүүхдийн эрх, үзэл бодлоо илэрхийлэх ойлголт, хүүхдийн бодит оролцоог нэмэгдүүлэх зарчимд тулгуурлан ажиллахыг заасан. Төрөөс хүүхдийн эрхийн талаар авч хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагаа үр дүнтэй болох эсэх нь хүүхдийн эрхийн хэрэгжилт, хүүхдийн хөгжлийн хэрэгцээ ямар байгааг хүүхдээс өөрөөс нь сонсохоос ихээхэн шалтгаалдаг. Хүүхдийг өөрийн гэсэн үзэл бодолтой байж түүнийгээ илэрхийлж, оролцох эрхээ эдлэн, хариуцлагатай иргэн байх боломжийг нь зөв дэмжсэнээрээ бид өнөөдрийн хүүхдүүд, ирээдүйн залуус, иргэдийг хүний эрхийг хүндэтгэн, хамгаалж, хангахад хувь нэмрээ оруулдаг, мэдээллийг мэдлэг болгон хувиргах чадвартай, зохион байгуулалттай оролцож чаддаг, ухаалаг шийдвэр гаргахад үзэл бодлоо илэрхийлдэг, бусдын үзэл бодлыг мөн сонсож, хүлээн зөвшөөрч чаддаг, бүтээлч сэтгэлгээтэй хүн болон хөгжихөд нь чиглүүлж байгаа хэрэг юм. Хүүхдийн оролцоог үр өгөөжтэй, ач холбогдолтой болгож, хүүхдэд ээлтэй арга замыг сонгохын тулд хүүхдийг өөрийг нь чадваржуулах шаардлагатай ба үүний томоохон бүрэлдэхүүн хэсэг нь чуулган зөвлөгөөн зохион байгуулж, тэдний тэгш оролцоог хангах явдал юм. Энэ хүрээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагуудын хүүхдийн төлөөлөл болон үүрэг хүлээгчдийг хамруулсан Хүүхдийн оролцох, хөгжих, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангах, хүүхдийн утга төгөлдөр оролцоог дэмжих, үе тэнгийнхний манлайлал, нөлөөллийг сайжруулах хүрээнд Хүүхдийн оролцооны байгууллагуудын үндэсний зөвлөгөөн зохион байгуулж байна. Энэ удаагийн зөвлөгөөнөөр хүүхдийн оролцох эрхийг дэмжихийн зэрэгцээ, тэдний оролцоог дэмждэг мэргэжилтэн албан хаагчдын чадавхыг бэхжүүлж, улмаар хүүхдийн оролцооны зураглалын төсөл, Мэдээлэл хүргүүлэх журмын тухай 3 дугаар нэмэлт протоколыг хэрэгжүүлэх зөвлөмжийн төсөл, Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тус тус хүүхдүүдээр хэлэлцүүлж, санал авч байгаагаараа онцлог юм. ​ ​

Нийслэлийн шилдгүүдийг шалгарууллаа

​ НЗДТГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Нийслэлийн шилдгүүдийг шалгаруулах арга хэмжээг өнөөдөр зохион байгуулж, Нийслэлийн шилдэг хүүхэд, Шилдэг залуу, Залуучуудын хөгжлийг дэмжигч ээлтэй байгууллага, Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага, Шилдэг эцэг, эхийн зөвлөл-ийг шалгаруулав. Ёслолд НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, тус газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Н.Хөхөө болон холбогдох албаныхан оролцож, шагнал гардууллаа. Энэ жил Ковид-19 цар тахлын үед өөрийн мэдлэг, авьяас чадвар, хичээл зүтгэлээрээ бүтээлч шинэлэг санаачилга өрнүүлэн, урлаг, спортын төрлөөр анги хамт олноо манлайлан суралцаж байгаа хүүхдүүдийг Нийслэлийн шилдэг хүүхэд-ээр шалгаруулжээ. Мөн Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн Залуучуудын хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлж, амжилт гаргасан хуулийн этгээдийг алдаршуулах, шагнаж, урамшуулах заалтыг үндэслэн Нийслэлийн шилдэг залуу, Залуучуудын хөгжлийг дэмжигч ээлтэй байгууллага-ыг шалгаруулан, шагнав. Энэ үеэр Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Н.Хөхөө Нийслэлийн есөн дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээр дамжуулан аж ахуйн нэгж байгууллага, оюутан залуус, хүүхэд, сургуулиудын дунд шилдгүүдийг шалгаруулах шалгуур үзүүлэлтийг бид оны эхэнд зарладаг. Ажлын хэсэг гарч дүүргийн хэмжээнд байгаа аж ахуйн нэгж байгууллага, хүүхэд залуучуудынхаа материалыг хүлээн авч, шалгаруулалтыг хийдэг. Цар тахлын үед нийгэмд эерэг өөрчлөлт гаргасан, санал, санаачилгаараа бусдыг уриалсан, олон хүний амьдралд тус дэм үзүүлсэн хүүхэд, залуусыг шалгарууллаа хэмээв. НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү Цар тахалтай байсан хэдий ч хүүхэд, залуус хөгжих, хөгжлийн оролцоог хангах, бусдыг уриалах ажлууд их хийсэн. Энэ хүнд цаг үед бусдад сайн сайхныг хүргэсэн олон шалгуураар хүүхэд, залуусын төлөөлөл тодорлоо. Тэднээс гадна маш олон хүн нийгмийнхээ, Улаанбаатар хотынхоо хөгжлийн төлөө гар бие оролцон явж байгаа. Тэдгээрийн төлөөлөл өнөөдөр шалгарлаа гэлээ. Нийслэлийн шилдэг хүүхдээр: Нийслэлийн шилдгийн шилдэг хүүхэд- Мөнгөнцоожийн Бэхбат /Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн 10-1 анги/ Нийслэлийн шилдгийн шилдэг хүүхэд- Отгонбаярын Нандин /Монгол улсын Консерваторын Ерөнхий боловсролын сургуулийн 7а анги/ Нийслэлийн шилдгийн шилдэг хүүхэд- Энхтөрийн Эрхэс /Орчлон сургуулийн 8в анги/ Нийслэлийн шилдэг хүүхэд- Ганхөлөгийн Цасанболор /Багахангай дүүргийн Хангай цогцолбор сургууль, 12а анги/ Нийслэлийн шилдэг хүүхэд- Баярсайханы Энхжин /Налайх дүүргийн лаборатори 119 дүгээр сургуулийн 12-3 бүлэг/ Нийслэлийн шилдэг хүүхэд-Эрхбатын Эрххулан /Нийслэлийн 51 дүгээр сургуулийн 12б анги/ Нийслэлийн шилдэг хүүхэд- Ням-Очирын Бадармаа /Нийслэлийн лаборатори 23 дугаар сургууль, 11а анги/ Нийслэлийн шилдэг хүүхэд- Эрдэнэцогтын Өдөр /Бритиш сургууль, 9у бүлэг/ Нийслэлийн шилдэг хүүхэд-Заминдийн Мөнх-Эрдэнэ /Нийслэлийн лаборатори 151 дүгээр сургууль, 5а анги/-ийн сурагчид тус тус тодорлоо. Шилдэг залуу-д есөн залуу шалгарлаа. Үүнд: Хотын соёлыг түгээгч залуу- Л.Лхагважаргал Спортын түүчээ залуу- Б.Бат-Оргил Уран бүтээлч залуу- Г.Алтандуулга Инновац-шинийг санаачлагч залуу- Т.Мөнхбаяр Хүмүүнлэгийн үйлстэн залуу Б.Бадамцэцэг Ногоон хөгжлийг дэмжигч залуу- Я.Энхбаатар Интрепенер залуу- Ж.Ганхуяг Нийгмийн салбарын манлайлагч залуу Н.Булгантамир Төрийн албан хаагч залуу- Х.Алтаншагай нар шалгарав. Залуучуудын хөгжлийг дэмжигч ээлтэй байгууллага-аар дараах байгууллагууд шалгарав. Мөнххада ХХК Дэлхийн монголчуудын- MGLRADIO 88.3 Монголын Бодибилдинг фитнесийн холбоо ТББ Медальд хүрэх зам ХХК Монгол Контент ХХК mn Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага-аар: Хүүхэд, гэр бүлд ээлтэй дүүрэг Баянгол дүүрэг Хүүхэд, гэр бүлд ээлтэй хороо Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо Хүүхэд, гэр бүлд ээлтэй сургууль Баянзүрх дүүргийн 120-р сургууль Хүүхэд, гэр бүлд ээлтэй цэцэрлэг Баянгол дүүргийн 262-р цэцэрлэг Хүүхэд, гэр бүлд ээлтэй цэцэрлэг Чингэлтэй дүүргийн 43-р цэцэрлэг Хүүхэд, гэр бүлд ээлтэй цэцэрлэг Баянгол дүүргийн 11-р цэцэрлэг Хүүхэд, гэр бүлд ээлтэй төрийн бус байгууллага Good Neighbors /Гүү Нэйборс/ Хүүхэд, гэр бүлд ээлтэй аж ахуйн нэгж байгууллага Хан-Уул дүүргийн И-Март худалдааны төв Хүүхэд, гэр бүлд ээлтэй банк санхүүгийн байгууллага Багануур дүүргийн Хаан банк салбар шалгарав. Шилдэг эцэг эхийн зөвлөл-д: Нэгдүгээр байрт Чингэлтэй дүүрэг 9-р цэцэрлэг Хоёрдугаар байрт Хан-Уул дүүрэг 114-р сургууль Гуравдугаар байрт Сонгинохайрхан дүүрэг 104-р цэцэрлэг шалгарлаа. Тусгай байрт Чингэлтэй дүүргийн 173-р цэцэрлэг, Налайх дүүргийн Эрдмийн цогцолбор сургууль тус тус шалгарлаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сургалтад хамрагдсан иргэд аливаа төсөл, арга хэмжээний үнэлгээний хороонд орж ажиллах эрхтэй

​ Цахим тендер шалгаруулалт зохион байгуулж байгаатай холбогдуулан 2020 оноос эхлэн нийслэлд зохион байгуулах худалдан авах ажиллагааны төлөвлөгөөгQRкод хөрвүүлэгч ашиглан өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон байгууллагын цахим хуудаст байршуулан олон нийтэдмэдээлжбайгаа. Мөн худалдан авах ажиллагааны зохих сургалтад суусан иргэд төсөл, арга хэмжээний үнэлгээний хороонд орж ажиллах эрхтэй болсон. Тодруулбал, Сангийн сайдын 2021 онызургаадугаарсарын 30-ны103 дугаар тушаалын хавсралтаар баталсан Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх журам-д энэ талаар тусгажээ. Тус журамд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу байгуулах үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, түүний бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах, мэдээллийн санд бүртгэлтэй иргэнийг үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд томилох, чөлөөлөхтэй холбоотой харилцааг зохицуулах тухай заасан байна. Мөн уг журмын 1.3-д Засгийн газрын худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага холбогдох журамд заасны дагуу худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэхсургалтадхамрагдан, гэрчилгээ авсан иргэний мэдээллийн нэгдсэн санг хөтөлж, худалдан авах ажиллагааны цахим системд байршуулна гэж заажээ. Энэ талаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Г.ЭнхтайванНИТХ-аар нийслэлийн 2022 оны төсвийг баталсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар 2022 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний мэдээллийг олон нийтэд нээлттэй зарлах ёстой. Үүний дагуу нэг их наяд 374 тэрбумтөгрөгийнтөсөвт өртөг бүхий 281 төсөл, арга хэмжээний мэдээллийгwww.ulaanbaatar.mn,www.ub-procurement.mnболон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй мэдээлж байгаа. Энэ талаар сонирхсон хүн бүхэнд мэдэх эрх болоод боломж нь нээлттэй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу тендер, сонгон шалгаруулалтад иргэдийн оролцоог нэмэгдүүлж ажиллах ёстой. Иймд худалдан авах ажиллагааны зохих сургалтад хамрагдсан, энэ талаар сонирхсон иргэд тус 281 төсөл, арга хэмжээний сонгон шалгаруулалтын үнэлгээний хороонд орж ажиллах боломжтой хэмээв. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Д.Сумъяабазар: Улаанбаатар хотын иргэд халамж авдаг биш, хөдөлмөр эрхэлдэг байх ёстой

​ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн нутаг дэвсгэрт хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн бүртгүүлсний үндсэн дээр 74 төрлийн худалдаа, аж ахуйн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхлэх шийдвэр гаргаж, олон нийтэд мэдээлсэн. 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх энэхүү шийдвэрийн талаарх хэвлэлийн бага хурлын үеэр Хотын дарга сэтгүүлчийн асуултад хариулахдаа дараах зүйлсийг онцолсон юм. -Стандартыг аль байгууллага шалгах вэ. Энэ байгууллагууд асуудал гаргавал ямар хариуцлага хүлээх вэ? Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар: -Нэг талаас хэм хэмжээг цуцлаад, хүчингүй болгохоор аюулгүй байдал талаасаа иргэд яг ийм асуулт тавина. Лаос Улсын жишээг татъя. Манайхаас хөгжил дорой байсан улс яаж хөгжсөн гэдгийг бүгд мэдэж байгаа. Тус улсад тодорхой түвшний орлоготой аж ахуйн нэгжүүдэд ямар ч шаардлага тавьдаггүй.Ийм байдлаар бизнес эрхлэгчдээ дэмждэг. Бид ч мөнгөтэй болох гэж байгаа иргэдээ дэмжих ёстой. Тэд төрөөс ажлын байр гуйгаагүй, зээл гуйгаагүй. Тийм учраас нэг ч гэсэн хүн өөрөө орлогоо олж, бие даагаад явж байхад төрийн ачаалал маш их хөнгөрнө. Олон шат дамжлага, хүнд суртал хувиараа бизнес эрхлэгчдэд дарамт болдог. Тиймээс бизнес хийх ангилалд бид олон шатлал тавиад байх шаардлага байхгүй. Мэдээж стандарт байгаа. Монгол Улсад 6602 стандарт бий.Нийслэлд 2500 гаруй стандарт мөрдөж байна. Тэдгээрийн 40-50 хувь нь хуучирсан. Тэгэхээр бид стандартын хэм хэмжээг, Улаанбаатар хотын дүрмийг Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулж байгаа. Тэгэхээр нэгдүгээрт стандарт, дараа нь аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангасан хэнийг ч нээлттэй, чөлөөтэй хөдөлмөр эрхлэх боломжоор нь бид хангах ёстой. Улаанбаатарын иргэд орлоготой байх ёстой. Улаанбаатар хотын иргэд халамж авдаг биш, хөдөлмөр эрхэлдэг байх ёстой гэдэг үүднээс бид суурийг нь тавьж байна. Халамжийн тогтолцооноос татгалзахыг уриалж байна гэлээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

О.Амартүвшин: Хамгийн олон ажлын байр бий болгодог салбарууд тусгай зөвшөөрөлгүй боллоо

​ Нийслэлийн удирдлагууд 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 74 төрлийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээнд тусгай зөвшөөрөл шаардахгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүллээ. Энэ талаарх хэвлэлийн хурлын үеэр бизнес эрхлэгчдийн төлөөллийн хэлсэн үгийг хүргэе. Хотын даргын шийдвэр бизнес эрхлэгчдэд, аж ахуйн нэгжүүдэд маш том дэмжлэг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин: -Бид хоёр жилийн турш амаргүй нөхцөл байдалд ажиллаж байна. Маш олон удаагийн хэлэлцүүлэг, уулзалт, судалгаанаас ковидтой холбоотой хөл хорио, төрийн зүгээс үзүүлдэг шалгалт, дарамт шахалт их байна, үүнийг хэрхэн цөөлөх вэ гэдэг асуудал байнга хөндөгдөж ирсэн. Манай хийсэн хүнд суртлын судалгаагаар төрийн 940 гаруй зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүд авдаг. Хугацаа сунгах, ээлжит болон ээлжит бус шалгалт нь үйл ажиллагаанд хамгийн том дарамт болдог. Өнөөдрийн Хотын даргын хийсэн мэдэгдэл бизнес эрхлэгчдэд, аж ахуйн нэгжүүдэд маш чухал. Тэр дундаа хүнд суртлын индекс хотод илүү өндөр байдаг. Эхний ээлжид 74 худалдаа, үйлчилгээнд зөвшөөрөл авах шаардлагагүй болж байгаа нь бизнес эрхлэгчдэд, аж ахуйн нэгжүүдэд маш том дэмжлэг. Шинэ сэргэлтийн бодлогын ард Монгол Улсын эдийн засгийн сэргэлт, ажлын байр, эдийн засгийн зорилтот түвшинд хүрэх зорилго бий. Үүнд зөвшөөрөл маш том саад тотгор болдог. Дээр дурсан салбарууд бол хамгийн олон ажлын байр бий болгодог. Залуучууд, оюутнуудыг ажлын байраар хангадаг салбар. Өрсөлдөөн бол хэм хэмжээг тогтоодог түвшинд хүрэх ёстой. Хэн сайн үйлчилгээг санал болгосон нь зах зээлд тогтдог, мөн хэрэглэгч өөрөө худалдан авч байгаа зүйлдээ хариуцлагатай ханддаг болох шинэ соёлд суралцах шаардлагатай. Зөвшөөрлийн тухай хууль УИХ-аар орно. Энэ хуулиар онц шаардлагагүй олон зөвшөөрөл, хүний нийгэм, эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой л биш бол зөвшөөрөл авах шаардлагагүй гэж бид үзэж байна. Хамтдаа цоо шинэ стандартад зохицож, дасаж амьдарцгаая. Энэ чухал шийдвэр гаргасан нийслэлийн удирдлагуудад талархсанаа бизнес эрхлэгчдийнхээ өмнөөс илэрхийлье. 70 гаруй тусгай зөвшөөрөлд судалгаа хийхэд олонх нь шаардлагагүй гэсэн дүгнэлт гарсан Улаанбаатар хотын Худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ: -Бизнес эрхлэх орчинд гол нөлөөлж байгаа хүчин зүйлс нь тусгай зөвшөөрөл байдаг. 70 гаруй тусгай зөвшөөрөлд судалгаа хийж үзэхэд олонх нь шаардлагагүй гэсэн дүгнэлт гарсан. Бидний судалгаа болон бусад судалгааг үндэслэн нийслэлийн удирдлагууд ийм шийдвэр гаргаж байгаад Улаанбаатар хотын нийт бизнес эрхлэгчдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Энэ шийдвэр бол жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулсан чухал шийдвэр. Зах зээлийн зарчмаараа бизнес эрхлэгчид маань хэм хэмжээ, стандартаа сахиж ажиллана гэдэгт итгэж байна. Бизнес эрхлэгчид маань оршин тогтнох үндэс суурь нь зах зээл байдаг. Тиймээс өнөөдрийн энэхүү чухал шийдвэр гаргасан бүх хүнд дахин талархлаа илэрхийлье. Аж ахуйн нэгжүүддээ хууль, дүрэм, журмаа дагаж мөрдөхийг уриалъя Монголын Ресторан, зоогийн газрын холбооны ерөнхийлөгч М.Есөнмөнх: -Манай салбарын бизнес эрхлэгчид өнөөдрийн шийдвэрийг талархан хүлээн авч байгаад итгэлтэй байна. Цар тахлын хүнд нөхцөлд бид хотын удирдлагуудтайгаа удаа дараа уулзаж, бизнесийн орчноо авч үлдэх гэж хичээн ажиллаж ирсэн. Хамгийн түрүүнд Хотын дарга, нийслэлийн удирдлагуудын зүгээс ийм шийдвэр гаргаж байгаа нь талархууштай хэрэг. Цаашдаа хөдөө орон нутагт, аймаг, сумын удирдлагууд бүрэн эрхийнхээ хэмжээнд ийм шийдвэр гаргавал манай салбарынханд маш том дэмжлэг болно. Түүнчлэн тэмдэгтийн хураамж, архины зөвшөөрөлтэй холбоотой зүйлс цөөнгүй бий. Нөгөөтээгүүр аж ахуйн нэгжүүддээ хууль, дүрэм, журмаа дагаж мөрдөхийг уриалъя гэсэн юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.