Хороодын өрхийн эмнэлэг, иргэний танхимд дархлаажуулалтын суурин цэгүүд ажиллаж байна
2021-12-02 16:59:06 Нийтлэгдсэн: Нийгэм IIIтунд хамрагдах иргэдийн идэвх сүүлийн үед нэмэгдэж байгаа. Иргэдийнидэвхнэмэгдэж байгаа энэ үед идэвхийг сулруулахгүй байх үүднээс вакцинжуулалтын цэгийн тоог нэмжээ. Тодруулбал, есөн дүүргийн бүх хороонд дархлаажуулалтын суурин цэгийг нээсэн бөгөөд нийт 173 суурин цэгээр дархлаажуулж эхлээд байна. Хороодын өрхийнэрүүлмэндийн төв, иргэний танхимуудад дархлаажуулалтын цэг ажиллаж байгаа бөгөөд өөрт ойр байршилтай газарт хандах боломжтой. Мөн иргэдийн ажлын цагийг тооцоолон дээрх суурин цэгүүдийг өглөө 09:00 цагаас орой 20:00 цаг хүртэл ажиллахаар зохион байгуулсан байна. Түүнчлэн томоохон зах, худалдааны төвүүдэд түр цэгүүдийг ажиллуулан, вакцинжуулалтыг хийж байгаа билээ.Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-аасхийсэн дараагийн ажил нь 75 их, дээд сургуульд 37 явуулын баг ажиллуулан, оюутан, залуусыг вакцинжуулжээ. Уг ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд вакцинжуулалтад хамрагдах 138 мянган оюутан, залуусын 28272 ньIIIтундаа хамрагдсан байна. Оюутан залуусын вакцинд хамрагдах идэвх харьцангуй сул байгаа. Залуус вакцины талаарх үнэн бодит мэдээлэл хомс, худал ташаа мэдээлэлд автсан, бусдыгаа даган дуурайх байдлаар вакцинд хамрагдахаас татгалзаж байгаа нь ажиглагдсан хэмээнНЭМГ-ынЭрүүл мэндийг дэмжих, нийтийн эрүүл мэндийнхэлтсийн дарга О.Энхзаяахэлж байв. Байгууллага, аж ахуй нэгжүүд нэгдсэн журмаар дархлаажуулалтад хамрагдах захиалга өгвөл дуудлагын баг хуваарийн дагуу очиж байгаагаас гадна гэрээрээ вакцинжуулалтад хамрагдах зайлшгүй шаардлагатай өндөр настай, хүнд өвчтэй иргэд рүү баг илгээн,дархлаажуулалтыгхийж байна. Иймд гэрээр болон нэгдсэн журмаар вакцинжуулалтад хамрагдах иргэд, аж ахуй нэгжүүд тухайн дүүргийнхээ эрүүл мэндийн төвийн вакцинжуулалт хариуцсан баг, дуудлагын төвүүдэд хандах боломжтой.НЭМГ-аасбүх боломжит нөөцөө дайчлан ажиллаж байгаа бөгөөд сувилагч нарыг богино хугацааны сургалтад хамруулан, вакцины сувилагч болгон бэлтгэж байгаа тул иргэдийг вакциндаа идэвхтэйхамрагдахыгуриалж байлаа. Шангри-ла худалдааны төв дээр ажиллаж буй Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч У.Мягмарсүрэн Сүхбаатар дүүргийн хэмжээнд дархлаажуулалтын хоёр сарын аян зарлан, явуулын болон суурин 21 цэг ажиллаж байна. Шангри-ла худалдааны төв дээр дархлаажуулалтын цэг нээгээд 14 хонож байгаа. Өдөрт дунджаар 150-200 орчим хүнIIIтундаа хамрагдаж байна. Аюулт цар тахлыг давахын тулд хүн бүрIIIтундаа идэвхтэй хамрагдаарай хэмээн уриалав. НЗДТГ-ЫНХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем e-Mongolia төслийн баг Сүхбаатар аймаг 2021 оны 11 дүгээр сарын 29-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл ажиллаж, тус аймгийн нутгийн захиргаанаас иргэн, аж ахуй нэгжид үзүүлдэг 76 үйлчилгээг e-Mongolia системд нэвтрүүллээ. Тодруулбал, олон шатлалт төрийн 200 үйлчилгээг орон нутгийн онцлогт тааруулан дахин загварчлах, шийдвэрлэх эрх үүсгэх, системийн тохируулга хийжээ. Мөн энэ үеэр шийдвэрлэх албан хаагчдад нэг удаагийн системийн лабораторийн сургалт болон орон нутгийн системийн админы сургалт, төрийн үйлчилгээний операторын ажилтнуудад нэг удаагийн сургалт зохион байгуулав. Сүхбаатар аймгийн нутгийн захиргааны байгууллагын цахимжсан үйлчилгээ: Сүхбаатар аймгийн Авто тээврийн төв 3 үйлчилгээ Сүхбаатар аймгийн Цагдаагийн газар 1 үйлчилгээ Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар 2 үйлчилгээ Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар 4 үйлчилгээ Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар 4 үйлчилгээ Сүхбаатар аймаг Ус суваг /Дөрвөлж/ 12 үйлчилгээ Сүхбаатар аймгийн ЗДТГ 22 үйлчилгээ Сүхбаатар аймгийн төрийн архив 19 үйлчилгээ Баруун-урт сумын ЗДТГ 3 үйлчилгээ Сүхбаатар аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газар 6 үйлчилгээ Сүхбаатар аймгийн ИТХ 1 үйлчилгээ ДБЭХС ТӨХК-н Сүхбаатар аймаг дах салбар 4 үйлчилгээ Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газар 8 e-Mongolia системд өнөөдрийн байдлаар Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Хөвсгөл, Төв, Орхон зэрэг долоон аймгийн нутгийн захиргааны нийт 287 үйлчилгээ цахимжиж, нэгтгэгдээд байгаа юм.
32 тонн шатахуун ачсан автомашин Хөвсгөл нуур руу цөмөрч оржээ
2021-12-02 09:14:56 Нийтлэгдсэн: Нийгэм Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн Дөрөлж нуур гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 144 км, сумын төвөөс зүүн урд зүгт 10 км/ шатахуун ачсан автомашин чиргүүлийн хамт нуур руу цөмөрч орсон осол гарчээ. Энэ тухай дуудлагыг өчигдөр буюу 12 дугаар сарын 1-ний өдрийн 22:35 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 23:00 цагт очиход Мөрөн сумаас Цагаан-Уул чиглэлд зорчин явсан шатахуун жижиглэн борлуулдаг компанийн жолооч Э /45 настай, эрэгтэй/-ийн ZZ1257 Хово загварын автомашин /32 тн шатахуун ачсан, чиргүүлтэй/ нуурын мөс цөмөрч живсэн бүхээгний хэсэг ил гарсан байдалтай байсан. Үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул 12.02-ны өдрийн 08:30 цагаас автомашиныг татан гаргах ажиллагааг эхлүүлнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Ж.Батбаясгалан: Хүслийн жагсаалт биш хөгжлийн бодит төлөвлөгөөн дээр хөрөнгө оруулагчдаа урьж байна
2021-12-02 08:48:40 Нийтлэгдсэн: Нийгэм Улаанбаатар хотын хөгжлийн хөтөлбөр, хэтийн төлөвийг танилцуулж, хэлэлцүүлэх Улаанбаатар хот: Хөгжлийн чиг хандлага форум өнөөдөр боллоо.Форумд Улсын Их Хурлын гишүүд, нийслэлийн удирдлагууд, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, гадаад улс орноос Монгол Улсад суугаа Элчин сайдууд, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцсон юм. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Улаанбаатар хотын хөгжлийн хөтөлбөр, хэтийн төлөвийг танилцуулсан бол, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар нээгдсэн шинэ боломжууд, төр хувийн хэвшлийн түншлэлээр Улаанбаатар хотод хэрэгжүүлэх шинэ төслүүд, авто замын түгжрэлийг бууруулж, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах арга замын талаар ажил хариуцсан албаны хүмүүс илтгэл тавьж, хэлэлцүүлсэн юм. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар энэ үеэр Өнөөдрийн арга хэмжээгээр Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, хөгжлийн нөөц, бололцоог Та бүгдийн оролцоо, нягт хамтын ажиллагаанд тулгуурлан богино хугацаанд, үр дүнтэй ашиглах гарц, шийдлийн талаар санал солилцож, бодит ажил хэрэг болгохыг зорьж байна хэмээв. Мөн Улаанбаатар хотын хөгжлийн зураг 2040-ийн хүрээнд хотыг хоёр шинэ төв, таван дэд төв, 26 олон нийтийн төвтэй болгож, зам, гүүр, уулзвар, гарцыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг хэлсэн юм. Ингэснээр Улаанбаатар хот дахь автомашины дундаж хурд 22.5 км болно гэж тооцжээ. Харин УИХ-ын гишүүн, УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн Түр хорооны дарга Э.Бат-Амгалан нийслэл хотод эрх зүйн болон эдийн засгийн дэмжлэг үзүүлэх зорилготой Түр хороо нийслэлтэй холбоотой хуулиудын уялдаа холбоог хангаж ажиллана гэдгийг онцоллоо. Энэхүү эрх зүйн боломжийг ашиглаж чадвал нийслэлд 4 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт, 10 тэрбум ам.долларын өгөөж бий болно гэдгийг Нийслэлийн Засаг даргын зөвлөх Д.Батмөнх хэлсэн юм.Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва Улаанбаатар хотод хоёр сайн найз байх ёстой бөгөөд нэг нь хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулагчид байна гэдгийг тодотгов. Харин хоёр дахь нь сайн технологиуд байх аж. Мөн Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн Нийслэл хот эдийн засгаа өргөжүүлэх нэрээр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй бөгөөд харин тэднийг дэмжиж, хамтран ажиллана. Ингэж бид нийслэлийн эдийн засгийг тэлэхийг зорьж байна гэсэн бол Нийслэлийн хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар орон сууцны салбарт хөрөнгөөр баталгаажсан бонд арилжихаар зорьж байгааг дуулгалаа. Улаанбаатар хот: Хөгжлийн чиг хандлага форум-ыг хааж Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хэлсэн үгэндээ Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлагын хамгийн том суурь нь Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль юм. Улсын Их Хурал, Засгийн газраас нийслэл хотод урьд өмнө байгаагүй том дэмжлэг үзүүлсэн нь энэхүү эрх зүйн шинэчлэлт. Тэгвэл дараагийн том дэмжлэгийг бидэнд үзүүлэхээр УИХ дээр эдийн засгийн орчныг сайжруулах 16 хууль дээр ажиллаж байна. Эдгээр хуулийн өөрчлөлт, шинэчлэлт нь өнөөдрийн бидний хэлэлцэж буй хөгжлийн төлөвлөгөөг хурдасгах боломжийг бий болгоно. Одоо гагцхүү бид төлөвлөсөн эдгээр ажлаа хэрэгжүүлэх нь чухал байна. Бид төр хувийн хэвшил, бизнесийнхэн, олон улсын донор байгууллага, суурин төлөөлөгчид, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллана. Гэхдээ энэ хамтын ажиллагаа өнгөрсөн 30 жилийн хугацаанд байгаагүй биш байсан. Гагцхүү бид зөвхөн тулгамдсан асуудлаар хүслийн жагсаалт хийж байснаас хөгжлийн төлөвлөгөөгөө Техник эдийн засгийн үндэслэлтэй гаргаагүй юм байна. Харин одоо хүслийн жагсаалтаа хөгжлийн бодит төлөвлөгөө болгож, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдаа урьж байна. Хамтдаа хэрэгжүүлцгээе. гэлээ. Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Б.Одсүрэн: Улаанбаатарыг иргэнд ээлтэй хот болгохын төлөө ажиллаж байна
2021-12-02 08:45:06 Нийтлэгдсэн: Нийгэм Улаанбаатар хот: Хөгжлийн чиг хандлага форум боллоо. Форумын үеэр Авто замын түгжрэлийг шийдвэрлэх, хотын хөдөлгөөнийг сайжруулах сэдвийн хүрээнд Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн Авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах арга зам-ын талаар илтгэл тавив. Улмаар авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн замын хөдөлгөөний шийдэл, нийтийн тээврийн үйлчилгээ, иргэн төвтэй хот болгох шийдэл, төлөвлөгөөний талаар танилцуулсан юм. Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн Ойрын хоёр жилд Улаанбаатар хотын түгжрэлийг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай. 2020 оны байдлаар нийслэлийн иргэд бүтээж буй баялгийнхаа найман хувийг түгжрэлд зарцуулж байгаа гэсэн судалгаа гарсан. Цаашид ямар ч арга хэмжээ авахгүй бол 2025 он гэхэд ДНБ-ий 18 хүртэлх хувийг түгжрэлд алдах тооцоо бий. Нийслэлээс авто замын түгжрэлийг бууруулахаар олон ажил хийж байгаа. Мөн Засгийн газарт Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо байгуулагдсан. Нийтийн тээврийн хувьд масс транзит нэвтрүүлэх шаардлагатай хэмжээнд хүрсэн. Энэ хүрээнд LRT буюу хөнгөн галт тэрэг нийслэлд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Хөнгөн галт тэрэгний зорчилтын эрэлтийн тооцоо, маршрут дээр удаан судалгаа хийсний дүнд хөнгөн галт тэрэгний трансыг боловсруулсан. Мөн явган замыг сайжруулах, гарааш, хашаа, хайс буулгах ажлыг эрчимжүүлэх болно. Улаанбаатарыг машинд ээлтэй хотоос, явган хүнд ээлтэй хот болгохын төлөө ажиллаж байна гэлээ. Түүнчлэн энэ үеэр ЖАЙКА-гийн Монгол Улс дахь төлөөлөгчдийн газрын дарга Тамура Эрико, Дэлхийн банкны Зам, тээврийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Нора Рабефанирака, Азийн хөгжлийн банкны Хотын байгуулалт хариуцсан мэргэжилтэн Арнауд Хекман нар тус сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Форумын төгсгөлд НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Өнгөрсөн хугацаанд буюу зах зээлд шилжсэн 30 жилийг харахад маш том алдаа гаргаж байжээ. Бид зөвхөн тулгамдсан асуудлынхаа хүслийн жагсаал гаргасан юм байна. Одоо Монгол Улсын Засгийн газар, Хотын дарга, НИТХ бүгд нэг зүг рүү харсан гэж хэлж болно. Өнөөдрийн нэг чухал сэдэв бол түгжрэлээ бууруулах үүднээс замын сүлжээ, нийтийн тээврийн сонголтуудыг өргөжүүлж, үүгээр дамжуулан дагуул хотуудаа хөгжүүлэх тухай байлаа. Монгол Улс болон нийслэл Улаанбаатар хот өнөөдөр өөр түвшинд очсон. Өмнө нь буцалтгүй тусламж гуйдаг байсан бол одоо хөрөнгө оруулахыг хүсэж байгаа. Харилцаа, хамтын ажиллагаа, үр дүнд хүрсэн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж байна. Улаанбаатар хот руу чиглэсэн бүх хөрөнгө оруулагч нарт манай үүд хаалга нээлттэй гэдгийг дахин илэрхийлье хэмээлээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй