Говь-Алтай аймгийн Бугат сумын Ферм багийн Өлзийтийн-Ам гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 300 км, сумын төвөөс баруун урд зүгт 2021.11.24-ний өдрийн 08:39 цагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн тухай мэдээллийг 08:46 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн. Эх сурвалж: ОБЕГ
Монгол Улсын Соёлын яам болон Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран Эцэг эхийн зөвлөл-ийн анхдугаар зөвлөгөөнийг зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөн нь гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн боловсрол, тэнцвэрт харилцааг дэмжсэн эерэг зан үйл, хандлагыг нийгэмд төлөвшүүлэх зорилготой юм. Мөн иргэд, олон нийтийг соён гэгээрүүлэх, хүүхдийг соёл урлагаар дамжуулан нийгэмшүүлэх, ахуйн соёл, хамтдаа амьдрахуйд сургах, эцэг эхчүүдийн хүүхдийн өмнө хүлээх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдийн анхдагч соёлын орчинг бий болгох, байгууллагын эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилготой зохион байгуулсан юм. Зөвлөгөөнд Нийслэлийн ИТХ-ын дарга, НГХУСАЗСЗ-ийн дарга Ж.Батбаясгалан, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, НГХУСАЗСЗ-ийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба болон 500 орчим эцэг эхийн төлөөлөл оролцсон юм. Зөвлөгөөнийг НГХУСАЗСЗ-ийн дарга Ж.Батбаясгалан нээж үг хэлэхдээ Нийслэлийн хэмжээнд гарсан нийт гэмт хэргийн тоо өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 10 хувиар буурчээ. Гэвч технологийн дэвшил дагасан шинэ төрлийн гэмт хэрэг, бүх төрлийн донтолттой хамааралтай хүүхдийн эрүүл мэнд, дадал зуршил, амь насанд хор аюултай гэмт хэргүүд та бидний хүүхдүүдэд заналхийлж байгааг мартаж болохгүй. Хүүхдийн эрх хуулиар хамгаалагдахаас гадна хүмүүнлэг нийгмийн бодлого, эцэг эхийн үүрэг хариуцлага, иргэн бүрийн оролцоогоор хамгаалагдах ёстой. Хүүхдийн орчныг илүү хамгаалж, аюулгүй, эрүүл саруул өсөж торних, сурч боловсрох эрхийг хангах, хамгаалах зорилгоор бид байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөлийн анхдугаар зөвлөгөөнийг Соёлын яамтай хамтран Хамтдаа үлгэрлэе уриан дор зохион байгуулж байна. Нийслэл Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллага, аж ахуй нэгж, иргэд, эцэг эхчүүд хамтдаа хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэж, хүүхдүүдээ элдэв эрсдэлээс хамгаалцгаая хэмээв. Эцэг эхийн зөвлөлийн анхдугаар зөвлөгөөнөөс хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага, хамт олон байхад анхаарч, хүүхэд, гэр бүлтэй холбоотой аливаа зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхтухай зөвлөмж гаргаж байна.Зөвлөмжид мөн гэмт хэргийг эрх бүхий байгууллагад мэдээлэх соёлд төлөвшүүлэх, ажилтан, албан хаагчдыг хүүхэдтэйгээ хамт чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг нэмэгдүүлэх, ажилтан, албан хаагчдад хүүхдийнхээ сурлага, сурч буй орчинтой танилцан, хариуцан ажиллаж байгаа багш, удирдлагуудтай уулзах боломжийг бүрдүүлэх талаар тусгажээ. Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
БНСУ-ын инженерүүд Таван Толгой Түлш компанийн зүүн бүсийн үйлдвэрийн технологийн горимыг хийж байна
2021-11-25 09:11:32 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн агаар орчны бохирдлын төслүүдийн удирдагч Д.Ихбаяр нар өнөөдөр Таван толгой түлш компанийн зүүн бүсийн үйлдвэр дээр ажиллалаа. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх үүднээс барьж ашиглалтад оруулсан зүүн бүсийн үйлдвэр үйлдвэрлэлийн горимд ажиллаж эхэлсэн бөгөөд өдөртөө 1000 гаруй тонн шахмал түлшийг үйлдвэрлэж байна. Энэхүү үйлдвэрийн давуу тал нь түлшээ газан бойлуур ашиглаж, усыг уур болгох байдлаар боловсруулах технологитой. БНСУ-ын уг технологийг нийт зургаан шугаманд суурилуулсан бөгөөд, шахмал түлш богино хугацаанд чийгээ хаяж, шууд савлагаанд шилжүүлдгээрээ давуу талтай. Мөн орчны тоосжилт, агаарын бохирдлыг багасгах үүднээс бутлуурын хэсгийн байгууламжийг газрын дор 9 метрийн гүнд байгуулсан байна. Зүүн бүсийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг БНСУ-ын Jeil machinery ХХК нийлүүлсэн бөгөөд тус компанийн удирдлагууд эдгээр өдөрт тус үйлдвэрт ажиллаж, үйлдвэрлэлийн технологийн горимын тохиргоотой танилцан, зааварчилгаа өгч байгаа юм. Коронавируст цар тахлын нөхцөл байдлаас үүдэн өнгөрсөн хугацаанд тус компанийн инженер технологийн ажилтнууд манай улсад ирж чадаагүй байсан юм. Улмаар арванхоёрдугаар сарын эхээр БНСУ-аас Jeil machinery ХХК-ийн инженер, технологичид ирж, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн суурилуулалт, технологийн горимыг үйлдвэрлэлийн жигд ажиллагаанд шилжүүлэх талаар монгол инженерүүдтэй хамтран ажиллахаар төлөвлөөд байгаа аж. Зүүн бүсийн үйлдвэр ирэх сардаа багтан үйлдвэрлэлийн жигд горимд бүрэн шилжиж өдөрт 3500 орчим тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр зорьж байна. Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.БатбаясгаланЗүүн бүсийн үйлдвэрийн давуу тал нь технологийн хувьд сайжирсан. Мөн үйлдвэрлэсэн түлшийг хатаах, савлах үйл явцыг богино хугацаанд шийдэж буйгаас гадна бүтээгдэхүүний бат бөх байдал сайжирна. Ингэснээр түлшний аюулгүйн нөөцийг бүрдүүлэх асуудал ч давхар шийдэгдэнэ гэлээ. Мөн тэрбээр Таван Толгой Түлш компанийн баруун бүсийн үйлдвэрийг нүүлгэхтэй холбоотой асуудалд Цаашид зүүн бүсийн үйлдвэр дээр гурван шугам нэмж байгуулбал баруун бүсийн үйлдвэрийг нүүлгэснээс бага зардлаар Улаанбаатар хотыг түлшээр хангах боломж бий болно хэмээн онцоллоо. Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Монгол үндэстний уламжлал, малчин ахуй, соёлыг жуулчид ихээр сонирхдог. Энэ утгаараа аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэр дундаа өвлийн аялал жуулчлалын нэг содон арга хэмжээ бол Тал нутгийн чимэг болсон Түмэн адуу-ны эвент юм. Түүхэн аялал жуулчлалын бүс нутаг Хэнтий аймгийн Батноров суманд Зургаа дахь жилдээ зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээ нь адуу дагасан зан заншлыг түгээх, сурталчлан өвлүүлэх, соёл, нийгмийн ач холбогдолтой. Адуунд ирмэг Монгол залуусын омогшил, бахархал болсон Талын түмэн адуу арга хэмжээнд 14 аймгийн адуучид оролцсоноос хамгийн хол нь Увс аймгийн Сагил сумаас зорин ирсэн бол Сайхан хос-ын тэмцээнд Дорнод аймгаас 10 хос ирж, оролцон олны нүдийг баясгаж онцгойрчээ. Өвөл цагийн адуу маллах эртний нүүдэлчин өв соёлыг дэлхийд таниулах, жуулчид, гэрэл зурагчдын анхаарлыг татах болсон энэхүү арга хэмжээг 3 өдрийн турш 5000 гаруй зочид үзэж сонирхсон байна.
Зорилтот бүлгийн иргэдийн 50 хувь нэмэлт тунд хамрагдвал бүх төрлийн хичээл, сургалтын үйл ажиллагааг бүрэн нээнэ
2021-11-25 08:56:25 Нийтлэгдсэн: Нийгэм Улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт гуравдугаар тунд 589.315 хүн хамрагдсан байна. Иргэдийн гуравдугаар тунд хамрагдах идэвх нэмэгдэж буй бөгөөд зорилтот бүлэг буюу 18-аас дээш насны иргэдийн 50 хувь нэмэлт гуравдугаар тунд хамрагдвал өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулж, бүх төрлийн хичээл, сургалтын үйл ажиллагааг бүрэн нээхээр төлөвлөж байна. Коронавируст халдварын тохиолдол өмнөх долоо хоногтоо харьцуулахад 26.2 хувиар буурсан байна. Өвчлөлийн тохиолдол буурч буй нь нэмэлт тунгийн дархлаажуулалттай холбоотой гэж Эрүүл мэндийн сайд хэллээ. Энэ сарын 23-ны байдлаар нийт хүн амын 69,4 хувь нь нэгдүгээр тунд, 66 хувь нь хоёрдугаар тунд, 18 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байна. ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй